Banjig.Net нүүр - Нэвтрэх - Бүртгүүлэх - Тусламж 
Banjig. Медиа
 
Мэдээ Ярилцлага | Фото | Содон | Кино | Зугаа | Ажил | Хөгжим | Ил захидал | Бизнес лавлах | Мэдлэг | Зар | Вэбүүд | Блог



- Дэлхий дахинд
- Banjig.Net-д шинээр
- Монгол орон мину
- Дүрстэй мэдээ
- Банжиг Блогоос
- Монголчууд гадаадад
- Уран зохиол
- Төрд хүргэх үгс
- Сонгууль
- FIFA 2006
- Улс төр
- Нийгэм
- Бизнес, Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Боловсрол
- Шинжлэх ухаан
- Энтертаймент
- Спорт
- Гэмт хэрэг
- Ярилцлага
- Кино ертөнц
- Фото сурвалжлага
- Шар мэдээ
- Содон
- Эротик

Мэдээний цагалбар
Да Мя Лх Пү Ба Бя Ня
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Өнөөдрийн мэдээнүүд

Санал асуулга
Таны бодлоор Аль FM радио бусдаасаа илүү вэ?
Үр дүнг харуулах

 

 

Улаанбаатар хотыг аварсан залуус

Шинэчлэгдсэн: 2008-01-16 11:07:25 УБ

Дулааны гуравдугаар ца­хил­гаан станцын нүүрсний талбайд тэсрэх бодис илэрс­нийг станцын ажилтнууд олж илрүүлэн аюулаас сэргийлж амж­сан явдал болжээ.

Хэрэв тэсрэх бодис дэлбэрсэн бол Улаанбаатар хот маш том эрсдэл амсах байв. Улаан­баатар хотыг аварсан гэж хэлж болох баатруудтай уул­захаар “ТЭЦ-3”-ыг зорьсон юм. Нүүрсний тортгонд шүд нь л гялалзаж харагдах залуус хөлсөө шудран ажиллаж байх нь тэдний ажлын хүнд хэцүүг илтгэнэ. Тус байгууллагын Түлш дамжуулах цехийн Хүнд механизмын хэсгийн ажилтан IҮ зэргийн бульдозорчин 27 настай Ц.Мөнхбат, түүний дагалдан 20 настай Г.Чу­луунмөнх нарын яриаг хүр­гэе.

-Тэсрэх бодис ямар бай­далтайгаар олдсон бэ?

-Манай Хүнд механизмын хэсэг ил талбайд байгаа нүүр­сийг зууханд хийх эхний үе шатыг хийдэг. Өдөр болгон өндөр даралтын дөрвөн зуу­ханд 30 минут тутам нүүрс таслахгүй хийх журамтай. Тухайн үед өнгөрсөн баасан гаригийн13 цагийн орчимд ил талбайгаас бульдозороор нүүрс түрж пункер рүү хийж байсан.

Би дагалдан хийж байгаа шавьдаа хяналт тавьж ха­жууд нь хамт явж байсан. Зуухны татлагын цаг дуу­сахын өмнө бульдозорын шанага хутгахад дээр нь тэсэлгээний бололтой зүйл гараад ирсэн. Үүнийг манай шавь олж хараад “багшаа тэнд тэсэлгээний юм байна” гэж хашгирсан. Би буугаад харахад тэсэлгээний амнит шиг харагдсан. Би урьд нь “Чандган тал”-ын нүүрсний уурхайд өрөмний машинч хийж байсан. Тэнд өрөмдөгч нар тэсэлгээний дагалдан туслагчаар явдаг болохоор тэсэлгээний талын мэдлэг надад байсан. Тэгээд би шавь­даа ажлаа хийж бай гэж хэлчихээд нөгөө зүйлийг хариуцсан даргадаа бол­гоомж­той аваачиж өгсөн.

-Та дэлбэрэх болов уу гэж тухайн үед айж эмээ­гээгүй юу. Шууд гараараа бариад аваачаад өгчихсөн хэрэг үү?

-Доргих, шатаасан тохиол­долд тэсэрнэ үү гэхээс биш ил байгаа тохиолдолд тэсэр­дэггүй. Нэгэнт бульдозороор нүүрс хутгаж байхад шана­ганы төмрөнд таарч дэл­бэрээ­гүй юм чинь юунд нь ч айх билээ. Түрж байсан мөрөө харахад төмөр хутгуур хүрээгүй юм билээ. Гурван метрийн цаана өнөөх тэсрэх бодис гарч ирсэн. Тэгээд ээлжийн дарга­даа эндээс ийм юм гараад ирлээ гэж хэлээд аваачиж өгсөн.

-Тэсрэх бодис ямар эрс­дэл дагуулж болох байсан талаар танд мэдэх зүйл бай­на уу?

-Дэлбэрсэн тохиолдолд мэдээж маш том эрсдэл дагуулах нь тодорхой. Юутай ч тэр тэсэлгээний үндсэн эд анги нь хөндөгдөөгүй. Үзүү­рийн хэсгийн цаасан хамгаа­лалт нь урагдчихсан харагд­сан. Тэсэрсэн тохиолдолд 20-25 метрийн доторхийг “будаа” болгодог гэж сонссон. Миний мэдэхийн тэсэлгээний го­римд зааснаар 500 метрээс дотогш хүн, машин амьд зүйлийг оруулахыг хоригло­дог. Дохио дуугарч тэсэлгээ бүрэн явагдаж дууссаны да­раа тэсэлгээний ахлагч ган­цаараа очиж цооногуудаа шалгах ёстой. Аюулгүй болс­ныг шалгачихаад 30 минутын дотор бусдадаа аюулгүй болс­ныг мэдэгддэг юм билээ.

-Та хэд дэх жилдээ ажил­лаж байгаа вэ?

-Би энэ байгууллагад өн­гөрсөн наймдугаар сараас эхлэн ажиллаж байна. Өмнө нь энэ салбарт хэд хэдэн газар ажиллаж байсан. Манай шавь өнгөрсөн есдүгээр са­раас эхлэн дагалдан ажилт­наар явж байгаа. Шавь маань тэсрэх бодисыг олж харсан нь сайшаалтай. Цагдаа, тагнуул бужигналдахад залуус хэдий­нэ тэсрэх бодисыг аюулгүй болгосон байв. Тэр өдөр “ТЭЦ-3” онцгой байдал зар­лаж гадагш, дотогш хэнийг ч нэвтрүүлэхгүй байж. Арга ч үгүй биз. Юутай ч өнөөх урт утастай тэсрэх бодис жирийн ажилтны гараас яван явсаар станцын дэд дарга Ч.Баттул­гын өрөөнд ирчихэж. Тэгтэл гаднаас цагдаа, тагнуул, онц­гой, дотоодын цэрэг гээд бужигналдсан хүмүүс иржээ. Бүр сапёр хүртэл ирж тэсэл­гээний бодистой чухал байд­лаар харьцсан байна. Цагдаа ч, тагнуул ч станцын ажилтан залуус болох Г.Чулуунмөнх, Ц.Мөнхбат нараас мэдүүлэг авч сүрхий л юм болжээ. Хууль хяналтын байгууллага ирэхээс өмнө хэдийнэ өнөө хоёр тэсрэх бодисыг олж хараад зогсоогүй улаан га­раа­раа өргөж аваад даргадаа тушаачихсан нь бахархмаар санагдсан.

Энэ талаар ЦЕГ-ын хэв­лэл мэдээллийн төвийн дарга дэд хурандаа Т.Сайнжар­галаас тодруулахад “БНХАУ-д үйлдвэрлэсэн 400 граммын жинтэй тэсрэх бодисын өдөөгч олдсон юм билээ. Багануурын нүүрсний уурхай тус цахилгаан станцад нүүрс нийлүүлдэг. Арав гаруй цоо­ногт тэсэлгээ хийснээс дэл­бэрээгүй үлдчихсэн болол­той. Одоо Багануур ХК-ийн ахлах тэсэлгээчин, уулын инженер, технологийн инже­нер гэсэн гурван хүнд цаг­даа­гийн байгууллагаас аюул­гүй горим зөрчсөн гэж эрүү­гийн хэрэг үүсгэн шалгаж байгаа” гэсэн мэдээллийг өгөв.

Хөө шиг тортгонд даруул­сан жирийн ажилчид ийн “ТЭЦ-3” төдийгүй гэрэл ца­хил­гаан­гүй болж, хөлдөх аюу­лаас Улаанбаатар хотоо аварч чаджээ. Станцын хүнд меха­низмын хэсгийнхэн ме­ханик инженер Б.Түвшин­сайхан даргатайгаар 12 трак­торчин, зургаан засварчин, нэг тосны техникч гэсэн орон тоотой­гоор ажлаа явуулдгийг сур­валж­лах завшаан таарсан. Эгэл даруухан атлаа дэндүү хүнд хүчир хөдөлмөрийн ачаар хотын иргэн та бид гэрэлтэй гэгээтэй, тохь тух­тай суудаг. Тэс­рэх бодисыг олж харсан Ц.Мөнх­бат эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Багын мал­чин болно гэж мөрөөдөж яв­тал бульдозор­чин болчихсон доо гэж инээх энэ эр олон ч уул уурхайн бос­гыг элээсэн юм билээ. Тэр хэрээр ажлын туршлага суу­сан нь энэ удаа их хэрэг болсон бололтой. Харин Г.Чу­луун­мөнх маань амьдрал ажил үйлсийнхээ гараагаа эхэлж буй залуу боловсон хүчин. Тэр хоёрт нийслэл хотын иргэд талархаж байна. Тэр хоёрын үйлс олонд тус­тай, баатарлаг гавьяатай юм. Тэдэнд цол, тэмдэг олгон шагнаж урам хайрлахад буруудах­гүй мэт.

/2008.01.16/

Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:

Жоорло
Найздаа хэлэх

 

Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: bayar hurgeye., Цаг: 2008-01-25 03:46:59, IP: 65.165.173.1, Улс: United States
  

Eh oronch zaluust.

Tiim saihan zaluust manai tor zasgaas bair orn suuts ch yum uu evsel hamgiin chuhal
heregtseetei baigaa zuileer ni shagnamaar yum. Tuunii daraa ter temdeg enee tereegee
ogno l biz. Ta nartaa bayarlalaa shuu, amidrald chini az jargal hamgiin sain saihan
buhniig husen yerooye.

 
Бичигч: STAY, Цаг: 2008-01-29 16:16:41, IP: 219.142.141.175, Улс: China
  

SAIN KVVKDVVD

NEEREE VNEN SH DEE SHAGNAMAAR YUMAA HEREGTEI ZVILEER NI. IH L TOM GAWYA BAIGUULSAN
BAATRUUDAD. BVR YDAJ SHAGNAL TSALIN NEMJ UGSUN L BGAASAA DAA. YUNII TVRVVND MASH IH
BAIRLALAA TA HEDII ACHIND NVDGVI EMEE MINI GERTEE YDAJ DULAAHAN SUUSAN BN SH VV DEE.

 
Бичигч: abel, Цаг: 2008-02-10 16:30:05, IP: 211.111.27.145, Улс: Korea, Republic of
  

EH ORONCH ZALUUST

EHNII HUNII BICHSENTEI SANAL NEG BAINA

 
Бичигч: ???, Цаг: 2008-03-07 18:48:10, IP: 61.118.67.31, Улс: Japan
  

баярлалаа

баярласандаа хэлэх үг олдохгүй байна.
та нар
маань энэ зууны Монголын баатрууд гэж бодож
байна.

 
Бичигч: duulga, Цаг: 2008-03-11 19:20:26, IP: 202.131.231.158, Улс: Mongolia
  

bairaar shagnah heregtei

Iim tom gavya baiguulsan zaluud ulsaasaa demjeed gants oroo bairaar shaganachihad
yahav de

 
Бичигч: B_b3, Цаг: 2008-07-05 23:05:07, IP: 58.9.124.180, Улс: Thailand
  

Shagna

sain baina . Sain shagnah herehtei. Husseniig ni uguhud bolohgui yum baihgui
de..Shagnah hunii gaihan bishertel ni. Shiitgeh hunii nasaaraa haramstal ni shiitgej
surmaar yum da.

 
Бичигч: korea_aldaraa, Цаг: 2008-10-05 12:34:52, IP: 121.165.9.95, Улс: Korea, Republic of
  

HI

DELBERCHIXGVI YADAG GAR BE BI BOMBERIIG NI TABISIIN SHDEE XA XA XA XA DARAA BVVR NUUJ
TABINAAA

 
Бичигч: he he, Цаг: 2008-10-19 15:22:20, IP: 203.194.117.250, Улс: Mongolia
  

zochin

hi teslegch yum bna gaigui ee amnit shig gazar avahaargui odoogch bolohoor haashaa
metr 2 gazraar tedrelt uusne ldee gehdee l ayultai, osol garsan bol neeh ih yum
bolohgui bhaa gej bodoj bna chuham her ih odoogch bsnaas boloh bhdaa ho, ajilaa sain
hiij bna zaluusaa sain bna ho amjilt

 
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Гарчиг:
Сэтгэгдэл:
  * Таны IP хаяг буюу хаанаас сэтгэгдэл бичсэн тухай мэдээлэл хадгалагдаж,
бусад хүмүүст харагдах болохыг анхаарна уу!
 
Та үүнийг мэдэх үү?
Сурталчилгаа
Бусад мэдээнүүд
-Соёлын Их Наадам 09 сарын 06,07-д Сүхбаатарын талбайд болно
2008-09-04 16:06:51 GMT+8 (УБ)
-Хятадын эрх баригчид Олимпийн наадмаар дулдуйдан Өвөрмонголчуудыг хүчирхийлж байна
2008-07-17 11:53:52 GMT+8 (УБ)
-Б.Обама Вайоминг муж улсад ялав
2008-03-10 12:16:50 GMT+8 (УБ)
-Д.Медведев үнэмлэхүй ялалт байгуулав
2008-03-04 13:08:12 GMT+8 (УБ)
-Nischin хотын амьдрал
2008-02-12 11:43:34 GMT+8 (УБ)
-Эрх мэдлийн төлөөх тэмцэл буюу В.Путины хөрөнгө
2008-02-05 10:09:33 GMT+8 (УБ)
-Архитай бус үйлдвэрлэлтэй тэмцэх тухай хууль гэдэг нь харагдаж байна
2008-01-30 11:45:08 GMT+8 (УБ)
-“Эрдэнэт” үйлдвэрийн 200-гаад ажилчинд сонсголын дижитал аппарат олгохоор болжээ
2008-01-15 11:37:57 GMT+8 (УБ)
-Билл Клинтон: Хиллари агуу Ерөнхийлөгч болно
2008-01-14 10:55:37 GMT+8 (УБ)
-Ирак руу IX ээлжийн алба хаагчид мордоно
2008-01-07 13:12:14 GMT+8 (УБ)
-ВВС агентлагт Монгол архинд хордсон хүмүүсийн тухай мэдээллээ
2008-01-05 14:32:40 GMT+8 (УБ)
-Ногоон карт шинэчлэгдэнэ
2007-12-29 15:44:28 GMT+8 (УБ)
-2007 онд дэлхийг цочоосон дуулиант 10 хэрэг
2007-12-28 13:31:13 GMT+8 (УБ)
-Кензо Такада Парисын сууцаа худалдана
2007-12-27 12:31:59 GMT+8 (УБ)

Өмнөх мэдээнүүд

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео

 


Banjig.Net-д нийтлэгдсэн мэдээллүүдийг ямар нэгэн байдлаар утга санаа, бичлэгийг гуйвуулахгүйгээр
ашгийн бус зорилгоор ашиглаж болох ба ингэхдээ эх сурвалж буюу Banjig.Net-ийн нэрийг заавал дурьдана уу!


[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
 
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж