|
Хацу башёг нэг ч унаагүй Хакүхо М.Даваажаргал хошуучилж, Асашёорюү, Кёктэнхо нар нэхсээр байна
Шинэчлэгдсэн: 2008-01-23 12:23:41 УБ Мэргэжлийн сумогийн Хацу башё Токиогийн Риокогүган ордонд ес дэх өдрөө үзэгч түмнээ баясгасан сайхан баридаанаар дүүрэн болж өнгөрлөө.
Мэргэжлийн сумо бөхийг Хакүхо М.Даваажаргал тэргүүлж түүний дараа Асашёорюү Д.Дагвадорж болон Цэвэгням нар удаалж байгаа билээ.Энэ өдөр ч тэмцээнийг тэргүүлэгчдийн байр суурь өөрчлөгдсөнгүй. Ёкозүна Хакүхо Ваканосатотой таарч барилдан даваа авсан бол Асшёрюүгийн хувьд нутаг нэгт Аматай барилдаж давсан. Маэгашиарагийн доогуур эрэмбэлэгдсэн ч энэ сар амжилттай барилдаж байгаа Кёктэнхо Н.Цэвэгням Тоёохибикитэй барилдаж тэргүүлэгчдийн эгнээндээ үлдэж чадлаа. Какирюү Ананд ч гэсэн Эстонийн хүчтэй бөх Барутотой оноолт таарч барилдсан бөгөөд өрсөлдөгчөө ёрикири мэхээр давсан юм.
Түүний хувьд есөн өдрийн дараах байдлаар долоон даваа хоёр унаатай болоод байгаа бөгөөд үлдсэн өдрүүдийн барилдаанд нэг даваа авахад л тавин хувиа хийх сайхан боломжтой болох юм. Маэгаширагийн дөрөвт эрэмбэлэгдсэн Асасэкирюү Б.Дашням өчигдөр Хомашотой оноолт ёсоор барилдан даваагаа нэгээр нэмсэн.Тэрээр энэ сарын мөн долоо дахь даваагаа аваад байна. Харин энэ сар маэгаширагийн баруун жигүүрийг тэргүүлэн барилдаж байгаа Токитэнкү А.Хүчитбаатарын хувьд секивакэ Аманишикиг өвдөг шороодуулж дөрвөн даваа таван унаатай болоод байгаа юм. Мэргэжлийн сумо бөхийн ес дэх өдрийн барилдаанд манай бөхчүүд урьдын адил амжилттай барилдан даваагаа нэмж чадлаа.
/2008.01.23/
|