Banjig.Net нүүр - Нэвтрэх - Бүртгүүлэх - Тусламж 
Banjig. Медиа
 
Мэдээ Ярилцлага | Фото | Содон | Кино | Зугаа | Ажил | Хөгжим | Ил захидал | Бизнес лавлах | Мэдлэг | Зар | Вэбүүд | Блог



- Дэлхий дахинд
- Banjig.Net-д шинээр
- Монгол орон мину
- Дүрстэй мэдээ
- Банжиг Блогоос
- Монголчууд гадаадад
- Уран зохиол
- Төрд хүргэх үгс
- Сонгууль
- FIFA 2006
- Улс төр
- Нийгэм
- Бизнес, Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Боловсрол
- Шинжлэх ухаан
- Энтертаймент
- Спорт
- Гэмт хэрэг
- Ярилцлага
- Кино ертөнц
- Фото сурвалжлага
- Шар мэдээ
- Содон
- Эротик

Мэдээний цагалбар
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Өнөөдрийн мэдээнүүд

Санал асуулга
Таны бодлоор Аль FM радио бусдаасаа илүү вэ?
Үр дүнг харуулах

 

 

Дэлхийн нэртэй математикчид манай сурагчдыг шагшжээ

Шинэчлэгдсэн: 2008-01-24 10:48:43 УБ

Нийслэлийн ерөнхий боловсро­лын нэгдүгээр сургуулийн 85 жи­лийн ой энэ онд тохиож байгаа юм байна. Монгол Улсын шинэ үеийн боловсролын салбарын үлгэр жи­шээ болсон ууган сургуулийн захи­рал Ц.Гүррагчаатай уулзаж ярилц­санаа толилуулъя.

-Нэгдүгээр сургуулийг манай улсын хамгийн ууган сургууль гэдэг. Хэдэн онд байгуулагдсан юм бол?
-Манай сургууль 1923 оны хоёрдугаар сарын 16-нд голом­тоо бадраасан түүхтэй. Энэ жил 85 жилийн ой нь тохиож байна. Ууган дунд сургууль, улсын тэргүүний сургууль, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт гээд анхны тодотголоор манайх баян шүү. 1933 онд Гэгээрлийн яамны сайдын тушаалаар Үлгэр жишээ дунд сургууль болсон байдаг. 1950 он хүртэл Монгол орны өнцөг булан бүрээс сурагчид ирж суралцдаг, 1960-аад оны үед гадаадад суралцах сурагчдыг бэлтгэж байсан юм билээ. Их зохиолч Д.Нацагдорж, төрийн шагналт зохиолч Д.Намдаг, Наваан-Юндэн, ардын зураач Намхайцэрэн, соён гийгүү­лэгч О.Намнандорж нарын шинэ үеийн сэхээтнүүд 1926 онд Ленинградын бэлтгэл сургуульд явахаасаа өмнө суралцаж байсан түүх ч бий. 1997 онд олон улсын матема­тикийн олимпиадын алтан медаль, 2006 онд олон улсын физикийн олимпиадын мөн­гөн медалийг анх удаа эх орондоо авчирсан. Нэгдүгээр сургуулийг би Монголын сэхээт­ний бүхэл бүтэн дав­хар­гыг бүрдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан гэгээр­лийн өргөө гэж боддог. Төгссөн алдар суутнуудыг тоочно гэвэл барагдашгүй.

-Төрөлх сургуулийнхаа ойгоор ямар үйл ажиллагаа зохион байгуулж байна даа?
-Бид ойгоо тэмдэглэнэ гэж өргөн утгаар зарлаж сурталч­лаагүй. Хамгийн гол нь бү­тээлч ажил үлдээе, сургуу­лийнхаа менежментийг сайж­руулъя гэж чармайн ажиллаж байна. Манай сургууль Сүх­баа­тар дүүргийн болон нийс­лэлийн математикийн олим­пиад, улсын математикийн олимпиадын их сунгаа, “Олон улсын хот хоорондын их сорил” физикийн олимпиад, төвийн бүсийн сургуулиудын бага боловсролын сургалтын чанарын уралдаан зэрэг томоохон үйл ажиллагааг жил бүр зохион байгуулдаг.

-Өнгөрсөн оныг танай сургуулийн сурагч, багш нар ямар амжилтаар үдэв?
-2007 онд манай сурагчид Вьетнам, Казахстан, Бело­русс, Бразил улсуудад зохиогдсон олон улсын мате­матик, физик, байгалийн ухааны олимпиадаас нэг алт, мөнгө, хүрэл медаль тус бүр гурвыг авчирлаа. Улсын олим­пиадаас гурван алт, есөн мөнгө, арван хүрэл ме­даль авсан байна. Сургуулийн сагсан бөмбөгийн баг улсын аваргын цомыг сүүлийн жилүү­дэд авсан бол цэнгээнт бүжгийн тэмцээнээс хүрэл, гандболын улсын аваргын мөнгөн медалиар энгэрээ мялаацгаалаа. Энэ он гараад “Их сорил-2008” физикийн улсын олимпиадыг зохион байгуулсан. 62 сургуулийн 819 хүүхэд оролцсоноос манай сургууль багаараа нэгдүгээр байр эзэлсэн. Сая Казахстаны Алма-Аты хотноо болсон олон улсын матема­тикийн олимпиадад манай сургуулийн баг Монгол Улсаа төлөөлөн амжилттай орол­цоод ирлээ. Зургаан хүүхдийн тав нь медаль авахад дэл­хийн өнцөг булан бүрээс ирсэн нэртэй математикчид хаанаас ирснийг нь лавлан, “Монголд ч сургалтын чанар сайн юм аа” гэж гайхаж байна гэсэн.

-Монголын багш нарын баяр удахгүй болох нь. Багш нар чинь ч бас амжилт гаргаж байгаа байлгүй?
-Багш нарын баяр угтсан уралдаан тэмцээнд сайн орол­цож байгаа. СБД-ийн ерөнхий боловсролын сургуу­лиудын дунд зохиогдсон ур­лаг, спортын наадамд манай багш нар тус тус тэргүүн байр эзэлсэн нь амжилт ямар байгааг илэрхийлэх болов уу. 2007 онд “Шилдэг үнэлгээтэй сургууль” өргөмжлөлийг гардсан нь манай багш, эцэг эх, сурагчдын гурвалсан хол­боо ямар үр дүнтэй ажиллаж байгаад тавьсан дүн гэж ойлгож болно.

-Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал танай сургуулийн сурагч байсан гэж сонссон юм байна. Эх орондоо ирэхээ­рээ сургуулиараа зочилно биз?
-Их аварга маань манай сургуульд нэгдүгээр ангиа­саа долдугаар ангиа төгстөл сурч байгаад Япон улс руу явсан байдаг. Манай сургуу­лийн нэгэн бахархал нь М.Даваажаргал юм. Төрөлх сургууль дээрээ хоёр ч удаа ирсэн. Өнгөрсөн намар харин найр хурим гээд зав зай муу­тай байсан болохоор ирж амжаагүй. Хуримынхаа мар­гааш өдөр л Япон руугаа ниссэн байсан.

/2008.01.24/

Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:

Жоорло
Найздаа хэлэх

 

Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: AngeL_boY42, Цаг: 2008-01-27 17:40:44, IP: 60.38.183.192, Улс: Japan
  

Baharhmaar shuu

Uneheer sain surguli shuu. Bi ch ehleed orod durgui bsan ch odoo japand ireed yum
yum hiihed 1r surguulid surj medsen zuil mash hereg bolson. Haana ch gologdhoorgui
suri medleg iig ni sain tavidag mash sain surguuli. Bi ch bas surguuliinhaa baharhal
bolohiin tuld hicheehees kkk Turluh surguulid aa 85 jiliin oin mend!!!

 
Бичигч: fsfs, Цаг: 2008-09-02 16:58:26, IP: 202.72.245.130, Улс: Mongolia
  

sfsf

СЭРЭМЖЛЭХТҮН !!!
Халтмаагийн Жэнко Баттулга
БНХАУ-ын тусгай албаны гар
хөл
болжээ
Одоогийн УИХ ын гишvvн Жэнко Х.Баттулга
арван жилийн ч боловсрол эзэмшиж чадаагvй
нөхөр гэнэ. Учир нь багадаа хулгай луйврын
хэргээр хvvхдийн клонд явах шахаж спорт нь
тvvнийг гэмт хэргийн ертөнцөөс аварсан гэдэг.
Ингээд улсын шигшээд орсон бөх хvv гадагшаа
тэмцээнд явахын хажуугаараа элдэв бараа дарж
улмаар тамирчин хvнийхээ нэр нvvр гадаад
паспортоо ашиглаж гадны орнуудаар доншуучилж
наймаа панз vсэргээд анх наймааны хар ухаанд
сурч жаахан хөлжсөн гэдэг. “Боловсролгvй”
Х.Баттулгыг БНХАУ-ын тусгай албаны гар хөл
болсон“ гэсэн яриа олны дунд байдаг гэнэ.
Өдгөө тэрээр урд зvгийнхэнтэй тэр дундаа Синга
нартай нягт хамтран ажилладаг бөгөөд тvvнийг
тэндэхийн улс төр гэмт хэргийн мафиар ивээн
тэтгvvлдэг гэсэн яриа байдаг юм билээ. Ямар
сайндаа л 2004 онд сонгуульд яллаа гэж Синга
найз нь арваад хаммер жийп зvгээр бэлэг гээд
өгч байхав дээ.
Ингээд тэрээр улс төрд орсон
цагаасаа эхлэн урд зvгийнхэнийг энд хvчээ
авахад гол тус дэм vзvvлдэг “утсан хvvхэлдэй“
нь болсон бололтой гэх юм билээ. Тэрээр АН-ын
дарга Ц.Элбэгээг америкаас ирэхэд нь урд
хойгуур нь гvйж дольдигонож байгаад АН-ын
дарга болоход тус дэм vзvvлсэнийхээ хариуд
“Ардчилсан холбоог“ өмчилж “ авсан гэдэг.
Одоо АХолбооны байр тvvний хувийн компани
сонины редакц тvvний санхvvжvvлдэг хөдөлгөөний
vvр уурхай болоод байгаа юм байна. Улмаар
тэрээр Монголын тусгаар тогтнолд нөлөөлөхүйц
том жижиг нэлээд хэдэн банк болон уул уурхайн
лицензvvдийг гартаа атгасан хагас хятад хүн
болжээ. Мөн тэрээр өдгөө хэвлэл мэдээллийн
хэрэгслvvдийг хувьдаа авч эзэмших ажилдаа
ханцуй шамлан орж улмаар монголчуудын
“тархийг угаах“ хооронд нь “яс хаяж
мөргөлдүүлэх, төр засгийн эсрэг ямар л жагсаал
цуглаан болж бүгдийг харгалзахгүйгээр мөнгө
төгрөгөөр санхүүжүүлдэг, Монголын улс
төрчдийн зөрчил маргааныг хурцатгах үүссэн
галыг улам өрдөн суудаг ажил хийдэг болсон
ажээ.
Х.Баттулга нь бичиг бичих нь байтугай
олигтой ч ярьж ч чаддаггvй “бvдvvн баараг“ мань
эр гэнэт “Баабар-2“ болон тодорч “Х.Баттулга
бичиж байна“ гэсэн нийтлэлvvдийг vйлдвэрлэж
хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээр төлбөртэйгээр
цацах болов. Yнэн чанартаа мань эрийн өмнөөс
өөрийнх нь санхvvжvvлдэг сонины эрхлэгч
Нүрзэдийн Дугар гэх сэтгvvлч бичиж өгч мань
эрийн нэрийг тавьдаг юм байна. Саяхны 7-р сарын
1-ний өдөр болсон үймээн самууныг өнөөх
Х.Баттулга л зохион байгуулж санхүүжүүлж
БНХАУ-ын тусгай албаны даалгаварыг чадварлаг
гүйцэтгэж байгаа хятадад элсэгдсэн сайн
тагнуулч ажээ. Одоо Жэнко Х.Баттулга нь УИХ-ын
гишүүд болон хэд хэдэн улс төрчдийн мөнгөөр
элсүүлэн татсан бөгөөд түүний дотроос АН-ын
дарга Ц.Элбэгдоржтой 17 чингэлэг спиртийн
наймаанд нягт холбогдсон байдаг. Учир нь тэр 17
чингэлэг спиртийн наймаанд Ц.Элбэгдоржийн
мөнгө нэлээд хувийг эзэлсэн байдагтай
холбоотой. Гэвч Жэнко Х.Баттулга өгөөмөр
зангаараа Элбэгээг одоо болтол гомдоогоогүй
яваа билээ.
Н.Д

 
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Гарчиг:
Сэтгэгдэл:
  * Таны IP хаяг буюу хаанаас сэтгэгдэл бичсэн тухай мэдээлэл хадгалагдаж,
бусад хүмүүст харагдах болохыг анхаарна уу!
 
Та үүнийг мэдэх үү?
Сурталчилгаа
Бусад мэдээнүүд
-АРГА БИЛЭГ үзэсгэлэн ажиллаж байна
2008-08-18 15:17:05 GMT+8 (УБ)
-МУИС-ийн захирлаар хэнийг сонгох бол?
2008-03-07 12:06:23 GMT+8 (УБ)
-Орон нутгийн их, дээд сургуулиуд руу шагайгаад үзээч, түшээд ээ
2008-03-05 12:14:44 GMT+8 (УБ)
-Багш нар мэдээллийн технологи ашиглан англи хэл заана
2008-02-15 12:26:27 GMT+8 (УБ)
-Бичгээрээ хамгаалсан тусгаар тогтнол
2008-02-12 12:01:40 GMT+8 (УБ)
-Зураач оюутнууд бүтээлээ дэлгэв
2008-02-05 10:08:16 GMT+8 (УБ)
-Компьютерийн сурах бичгүүд хэвлэгдлээ
2008-02-05 10:06:41 GMT+8 (УБ)
-Монголын хүүхэд бүр компьютертэй болох хөтөлбөр эхэллээ
2008-01-30 11:47:39 GMT+8 (УБ)
-Монголын ирээдүйн графикчдын үзэсгэлэн Америкт
2008-01-29 11:21:10 GMT+8 (УБ)
-Боловсролд бодлого хэрэгтэй байна
2008-01-28 10:32:13 GMT+8 (УБ)
-Орос ном эргэн ирлээ
2007-12-07 11:30:52 GMT+8 (УБ)
-Гадаад хэл бол дүүрэн устай ванн
2007-11-29 12:31:58 GMT+8 (УБ)
-Их, дээд сургууль бизнесийн байгууллага мөн үү?
2007-11-26 14:19:51 GMT+8 (УБ)
-ХУИС-д хуульч-сэтгүүлч бэлтгэх нь
2007-11-19 12:33:48 GMT+8 (УБ)

Өмнөх мэдээнүүд

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео

 


Banjig.Net-д нийтлэгдсэн мэдээллүүдийг ямар нэгэн байдлаар утга санаа, бичлэгийг гуйвуулахгүйгээр
ашгийн бус зорилгоор ашиглаж болох ба ингэхдээ эх сурвалж буюу Banjig.Net-ийн нэрийг заавал дурьдана уу!


[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
 
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж