Banjig.Net нүүр - Нэвтрэх - Бүртгүүлэх - Тусламж 
Banjig. Медиа
 
Мэдээ Ярилцлага | Фото | Содон | Кино | Зугаа | Ажил | Хөгжим | Ил захидал | Бизнес лавлах | Мэдлэг | Зар | Вэбүүд | Блог



- Дэлхий дахинд
- Banjig.Net-д шинээр
- Монгол орон мину
- Дүрстэй мэдээ
- Банжиг Блогоос
- Монголчууд гадаадад
- Уран зохиол
- Төрд хүргэх үгс
- Сонгууль
- FIFA 2006
- Улс төр
- Нийгэм
- Бизнес, Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Боловсрол
- Шинжлэх ухаан
- Энтертаймент
- Спорт
- Гэмт хэрэг
- Ярилцлага
- Кино ертөнц
- Фото сурвалжлага
- Шар мэдээ
- Содон
- Эротик

Мэдээний цагалбар
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Өнөөдрийн мэдээнүүд

Санал асуулга
Таны бодлоор Аль FM радио бусдаасаа илүү вэ?
Үр дүнг харуулах

 

 

УИХ-ын гишүүн Л.Гүндалай: Хуучин цагт бол би бууралтах байтугай буудуулчихсан байгаа

Шинэчлэгдсэн: 2008-01-24 11:34:02 УБ

гүндалай
Л.Гүндалай
Монголын улс төрд Хөвсгөл нутгаас аз, од нь гийсэн бие даагч орж ирэн “бужигнуулж” байсан цаг тэртээ 8 жилийн өмнөхөн. Ямагт өөрийнхөөрөө, хэнбугайд ч ая тал засч байгаагүй Дархадын цөс ихт хөвүүн сүүлийн үед эрхээ түдгэлзүүлэх хэмжээнд хүртэлхи асуудалд ороогдоод буй.

Түүний номын өмнөтгөлд “Л.Гүндалай Монголын улс төрд хаалга тогшиж нэрэлхэж, эрээлхэлгүй орж ирсэн” гэдэг үнэнд хамгийн ойр тодотгол. Гэхдээ тэр их өөрчлөгджээ. Учрыг түүний яриа тайлах биз ээ.

-Сүүлийн үеийн үйл явдлуудыг харж байхад АТГ таныг шалгах гээд байна уу, эсвэл та шалгуулъя гээд байна уу гэмээр ойлгомжгүй санагдах боллоо?
-АТГ нэг эмнэлгийн даргад эрүүгийн хэрэг үүсгэн шалгахдаа намайг холбоотой байж магадгүйгүндэслэлээр сэжигтнээр татаж шалгалт явуулж байгаа юм билээ. Үүгээр далимдуулж ЭМЯ-нд ажиллаж байгаа болон, ажиллаж байгаад халагдсан. хүмүүсээс “Л.Гүндалай хууль зөрчсөн үү, юу ярьж хэлсэн, энэ асуудалд ямар байр суурьтай байсан” гээд нэлээд материал цуглуулсан юм шиг байгаа юм. Ингээд УИХ-д 3 гишүүний эрхийн асуудалтай миний нэрийг хамтад нь оруулсан. Энд *УИХ-ын 3 гишүүн болон миний зүгээс „хууль зөрчсөн юм байхгүй. Сэжигтэн, хэрэг үүсгэсэн гэсэн байдлаар шалгагдаж байгаа. АТГ-т очиж байцаалт өгөхөд голдуу л халагдсан хүмүүсийн гомдол тэмцэл ам яриан дээр үндэслэж намайг буруутгахыг оролдсон асуултууд тавьж байсан. Би гэм буруугүй гэдгээ тайлбарлаад орхисон, дахиж дуудаагүй. УИХ-аас бидний гэр орон, албан өрөө, бие, машинд үзлэг хийхийг зөвшөөрсөн шийдвэр гарсан байгаа. АТГ-т баримт нотолгоо хэрэгтэй, тиймээс үзлэг нэгжлэг хийнэ гэсэн учраас би албан ёсоор үзлэг хийхийг хүсч бичгээр хүсэлт тавьсан. Оны өмнөхөн гадаад явахаасаа өмнө ч щалгуулъя гэж хэлж байсан. Хийх шаардлагагүй гэсэн учраас би өөрөө албан ёсоор саяхан хүсэлт гаргасан.

-Та дөрвийн эрхийн асуудал хаалттай хуралдаанаар шийдэгдсэн. Тэр хуралдаан таньд чамгүй их юм бодогдуулсан байх тэндээс юу бодож гарсан бэ?
-УИХ-ын гишүүний эрхийг түдгэлзүүлэх асуудал хуулийн байгууллагаас орж ирэхэд гишүүдэд мэдээж амаргүй л байсан байх. Түдгэлзүүлээд явуулах уу, аваад үлдэх үү гэдгийг УИХ шийдэх болсон.
УИХ-ын халдашгүй дархан байдлын дэд хорооны гишүүд биднээс “Та өөрөө ямар бодолтой байна. Хэлэх юм байна уу? гэж асуусан. “Би хууль зөрчөөгүй, хээл хахууль аваагүй! Намайг дуудаагүй” гэдгээ ч хэлсэн. Энэ дэд хорооны дүгнэлт “Гишүүдийг гэм буруутай гэх итгэл үнэмшил төрөхгүй байна” гэж гарсан. Ер нь хүний гэм буруутайг шүүх тогтоодог. 2-рт үнэмшил төрөх баримт нотолгоо ч байхгүй байсан. Баримт олоогүй байж түүнийгээ оллохын тулд УИХ-ын гишүүний эрхийг түдгэлзүүлж, хохироож болохгүй. Түдгэлзүүлээд ч олдоо ч уу. Нэгжих ч үгүй, үзэх ч үгүй байгаагаас нь харахад ямар ч баримт нотолгоо байхгүй. Тийм учраас энэ бол анхнаасаа зохион байгуулалттай улс төр гэдэг нь харагдаж байгаа юм.

-АТГ-ын тухай чамбай хуульчилж өгөхгүй бол улс төрийн өс хонзон авдаг, хэлмэгдүүлэлт хийдэг газар болох вий гэж УИХ дээр мөн ч их ярьсан. Ажил үүргийн дагуу тэд таньд хэр хүндэтгэлтэй хандаж байна?
-Би АТГ-ыг бүгдийг нь муу ажилладаг гэхгүй. Зарим нэг хүн нь хэт улс төржсөн, захиас хатгалгаар ажиллаж байна уу гэх хардлага төрүүлсэн. Ер нь тэдний үйл ажиллагаа тэртэй тэргүй манай хуулийн байгууллагын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчдын хийх ёстой ажлууд. Энэ байгууллага заавал байх ёстой юу гээд үзвэл дэлхийн жишигт тийм ч өргөн биш юм билээ. Шударга бус нь ноёлчихсон манай нийгмийн энэ ороо бусгаа цагт үр дүнгээ өгч чадах эсэх нь эргэлзээтэй. Дээр нь манайх улс төрийн ил далд тэмцлүүд явагдаж байдаг улс төржсөн орон. Энэ үүднээс нь олон гишүүд АТГ-т болгоомжлонгуй хандаж байсныг би хувьдаа зөв гэж үздэг. АТГ байгуулагдсан учраас заавал үр дүн гаргая гээд зохиомлоор хэрэг үүсгээд түүнээ гэмгүй хүнд нялзаах гээд байж болохгүй. Ёстой нөгөө “Ичсэн хүн хүн ална” гэгчээр ажиллаж болохгүй. Уг нь би энэ байгууллагыг авилга багасахад хэрэгтэй гэж бодож байсан. Харин сүүлийн үеийн үйл ажиллагааг нь харахад үр дүнтэй гэж хэлэхээргүй байна. Монгол. бол авилгал хээл хахуульд идэгдсэн орон шүү дээ. Авилгыг үүсгэж байгаа, төрийн байгууллагын хүнд суртал, шат дамжлагуудаа устгаж, цалин хөлсөө нэмэх гээд бусад авч хэлэлцэж болох олон асуудлыг нь анхаарахгүй байж хий дэмий хүн хардаж мөшгөөд байж болохгүй. Нөгөө талаас хамгийн түрүүнд ншяайг хөөж мөшгинө гэдэг болТшударга бус байна. Энэ цаанаасаа зохион байгуулалттай л даа. МонголД’ цэцэглэсэн авилгын сүлжээ бүх талаараа хамгаалагдсан байдаг. Жинхэнэ авилгачид хууль хяналтын байгуулдагаар хүрээлэгдэж хамгаалагдчихаад тайван амгалан сууж байдаг. Төсвөөс төрсөн тэрбумтан гээд л хэвлэлээр зөндөө л баримттай илчлэгддэг. Тэднийгээ шалгахгүй, нүдэн балай сууж байж бүр ямар ч хамгаалалтгүй, нөлөөгүй бид мэт рүүгээ л хамгийн түрүүнд дайрдаг юм байна гэж ойлгож байна.

-Хамгаалалтгүй гэдгээ та ямар утгаар нь хэлж байна?
-Миний ойлгож байгаагаар манайд хууль шүүхийн байгууллага томоохон улс төрийн хүчний нөлөөлөлд орж гар хөл нь болчихсон. Үүнийг би ганцаараа хэлээд байгаа юм биш. Судалгаа ч байдаг. Энэ нь ч үнэний хувьтай. Жишээлбэл ямар нэг хэрэг шүүхээр үнэн мөнөөр шийдэгдэнэ гэж би итгэдэггүй. Манай шүүхийн шийдзэр хаашаа ч эргэж магадгүй дээ гэмээр. Шударга юм бий л байх л даа. Гэхдээ прокурор нь цагаатгахаасаа илүү яллахаа л боддог. Тэр тусмаа сонгууль ойртсон улс төрийн бохир зочинд ямар ч захиалга, шахалт дарамт хууль хяналтынханд ирж байгааг үгүйсгэх аргагүй.

-Та бол хэрийн аавын хүүд олдомгүй азтайгаар улс төрд хөл тавьж, тэр эрчиндээ ч гялалзтал явж ирсэн. Сүүлийн үед тэр эрч хүч таниас огт анзаарагдахгүй байна гэвэл та хүлээн зөвшөөрөх үү?
-Үгүй ээ. Намайг ямар ч хамаагүй хэрэгт нялзаах гээд, зориудаар зохион байгуулалтайгаар шударга бус үйл. ажиллагаа эхэлж байхад надад бол мэдээж хүнд л байгаа. Би үүнд санаа зовж л байгаа. Энэ нь миний нэр хүндтэй холбоотой асуудал. Миний хувьд хот хөдөөгийн топ 10 улс төрчдийн судалгаанд байнга рейтинг өндөртэй явдаг улс төрч. Гэхдээ судалгаанд бүр дээгүүрт орсныг нь ухрааж оруулдаг гэж байгаа юм. Энэ нэр хүндийг минь устгаж, 8 жилийн хөдөлмөрийг минь үгүйсгэж цаашид ямар нэг боломж олгохгүй байх зорилгоор дайрч байна. Над руу дайрч байгаа хар хүч„ хар энерги ямар жигшүүртэйг би мэдэрч байна. Ийм муухай хар хүчинд би ямар нэг байдлаар өртөж байна. Адилхан л хүн юм чинь өөрийн ирээдүйд санаа зовж байна. Ингэхдээ би ямар нэг хэрэгт унаж шоронд сууна гэж огт санаа зовохгүй байна. Тийм юм бол байх ч үгүй. Хамгийн гол нь энэ шударга бус хүчтэй дайралтуудын өмнө би хүчин мөхөстөж байна.

-Та саяхан хал үзэж, хат суусан улс төрчид гэсэн нийтлэл бичсэн. Үүгээрээ ер нь юу хэлэх гэсэн юм бэ?
-Манай парламент хэрүүл уруултай ч гэсэн ардчилалтайгаа адил 18 жил хөлөө олж байгаа юм байна. Энэ төлөвшиж, туршлагажиж байгаа парламент дотор мэргэшсэн улс төрчид төрж “эрийн цээнд” хүрч байгаагаар нь би бахархсан. Би 8 жил улс төрд зүтгэлээ. Сүүлийн . хугацаанд олон зүйлийг ойлгож мэдсэнзэрээ миний төлөвшилд ч гэсэн бодитоор нөлөөлж байна. Би цаашдаа улс төрд удаан явна гэж бодож байгаа. Халдашгүй дархан байдлын дэд хорооны гишүүд, мөн эрхийг түдгэлзүүлэх асуудал оруулах үед баримт нотолгоотой байх ёстой, ингэж болохгүй ээ гэж эсэргүүцэж байсан Э.Бат-Үүл, Ц.Нямдорж, Баабар царын 8 хүнд “Баярлалаа. Та нар хал үзэж, хат суусан, Монголын улс төрд хэрэггэй улс төрчид” гэж талархсан.

-”Чи өөртөө хангалттай дайсан бэлдэх юм” гэж надад олон хүн хэлдэг гэж та бичсэн байсан. Араа боддоггүй, цайлган, хэлэх гэснээ хэлчихдэг зан чинь үүнд нөлөөлдөг байх. Гэхдээ цайлган гэдэг чинь улс төрчид биш хүүхдэд байдаг зан биз дээ? Зарим алхмууддаа харамсах үе одоо гардаг уу?
-Би аливааг сайн сайхан, өөдрөгөөр харж явдаг хүн. Хүмүүст ч ингэж ханддаг. Хэн нэгнээс хамаарахпүйгээр хэлье гэснээ хэлж дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөлгүй явж ирсэн. Энэ нь нэг талаас Л.Гүндалай олон хүний дургүйг хүргэсэн, дайснуудтай юм шиг санагддаг байх. Хүмүүс ч надад “Чи ч олон хүний дургүйг хүргэсэн. Чиний эрхийг ч дорно түдгэлзүүлнэ дээ” гэхэд нь би нээрээ л тэгэх юм болов уу гэж бодсон чинь тэгээгүй. Эндээс би юмыг ойлгодог туршлагажсан улс төрчид байдаг юм байна гэж ойлгосон. Ц.Нямдоржтой би мөн ч их муудалцсан. Э.Бат-Үүл, Р.Гончигдорж, Баабар, Ц.Элбэгдорж нартай би үг сөргөж ам мурийж л байсан. МАХН-ынхныг нэгээр нь ч, нийтээр нь ч ширүүн үгээр дайрч байснаа жижгээр бодвол сайн байхгүй л байсан. Гэтэл тэд хувийн хонзон санаагүй. Төрийн дархлаа, парламентын туршлага эндээс харагдсан. Гишүүдийнхээ эрхийг нь түдгэлзүүлээд хаашаа ч юм явуулахад эрүүл мэнд, ар гэр, улс төрийн карьер нь хохирсны дараа буруугүй нь хэзээ хойно нь нотлогдвол Монголын төр ч хохирно. Муу жишиг ч тогтоно. Гадаадад бол парламентын гишүүнээ барьж хорьдоггүй. Намайг 2003 онд Германд очихрд “Та гайгүй юу. Онгоцны буудлаас баривчилж хорьсон гэсэн. Манайд бол Бундестагийн гишүүн улаан цайм авгайгаа алчихаагүй бол барьж хорьдоггүй” гэж байсан. Тэнд парламентын гишүүнээ төрийн эд эс гэж үздэг. Манайд бол саяын эрхийн асуудлаар парламент хүчтэй байх ёстойгоо харууллаа. Эрх түдгэлзүүлээд нэг нэгээр нь сугалаад байх юм бол ийм байдлаар хүчний харьцааг ч өөрчилж болно. Аль нэг нам 2 гишүүнээр илүү байвал эрхэнд нь халдах улс төрийн захиалга ч болохоор байна.

-Таныг эрүүгийн хэрэгт сэжигтнээр шалгагдаж байгаа учраас сонгуульд нэр дэвших эрх нь хязгаарлагдах уу гэх эргэлзээ гараад байгаад та юу хэлэх вэ?
-Нэр дэвшиж л таарна шүү дээ(инээв).

-Шалгаж байна гээд сунжруулаад байвал яах вэ?
-Цаадах хэрэг нь угаасаа хэрэг биш юм чинь хэрэгсэхгүй болно гэдэгт би итгэлтэй байна. Хүчээр амьдруулаад байгаа нь захиалгатай л байхгүй юу.

-МАХН-ын дарга, ерөнхий сайд С.Баяр УИХ-ын сонгуульд Хөвсгөлд өрсөлдөх нь тодорхой болж байна. Тиймээс энэ зүгээс хүчтэй өрсөлдөгчөөр оролдох сонирхол ч байж болно гэх болгоомжлол таньд төрж байна уу?
-Мэдэхгүй дээ. Хаанаас ч шидсэн чулуу юм, бүү мэд. Шинэ ерөнхий сайд юу ч бодож байгаа юм. Хүмүүс надад олон л верс дэвшүүлж хэлж байгаа. Би ирэх сонгуульд Хөвсгөлдөө нэр дэвшинэ. Тэндээс ялалт өвөртлөх дөрвөн гишүүний нэгэнд Хөвсгөл нутгийнхан маань намайг багтаах байх гэж бодож байгаа.

-АН-ын эвсье, нийлье гэсэн найр тавилтанд та хэр итгэл үнэмшлээр хандаж байна вэ?
-АН-ын гишүүд 2 жилийн өмнөөс л “Чи одоо ижил сүрэгтээ нэгд” гээд байгаа. Эвсэхгүй, нэгдэнэ. Чи нэгд гээд байхаар нь би “Болохгүй юм байхгүй, яръя” гэдэг. Өөрсдөө мэднэ биз. Бид бол сонгуульд эвсэл болоод ороход бэлэн. Болохгүй бол;дангаараа орох байх.

-Цэцийн дарга, “Ц.Нямдоржийн асуудал ороход толгойтой үсний маань буурал эрс нэмэгдсэн” гэж ярьсан байсан. Өнгөрсөн хугацаанд таны үсийг бууралтуулсан, илүү хямраасан үе гэвэл?
-Миний ус харыдангуй буурал багатай л даа. Ген нь тийм байх. Тэгээд ч би аливаа юмыг нэг их хүндээр хүлээж авъя гэж боддоггүй. Ямар хүн алж хүрээ талчихсан биш. Бид чинь харьцангуй ардчилсан нийгэмд амьдарч байна, Тийм болохоор би тоодоггүй. Над шиг тэмцдэг хүмүүс хуучин цагт бол бууралтах битгий хэл буудуулчихсан байгаа(инээв).

/2008.01.24/

Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:

Жоорло
Найздаа хэлэх

 

Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: chimgee, Цаг: 2008-01-24 12:12:00, IP: 203.194.117.10, Улс: Mongolia
  

ta shuu

bi ene huniig hundeldeg. medleg bolovsrol, huv hunii chanar zeregn unheer chka. tand
amjilt huse

 
Бичигч: nyamka, Цаг: 2008-01-24 17:06:19, IP: 202.126.90.252, Улс: Mongolia
  

Demjixed belen

Gujirdej gutgej baigaag ard tumen medej b.gaa.Unen gej baidag l bol uneneeree l
garna.Shalguulax umaa bugdiig shalguul.Busad gishuudiig bodoxod abliga xeel xaxuuli
bolon busad boxir umand orootsoldoogui bor zurxeeree yabaa ner tseber xun gedgiig
chini yalanguya Xubsgulchuud bid sain medne.Xoishid unench shudarga ard tumniixee
tuluu ix um xiine gedegt itgeltei b.na.2008 ond daxin songogdonoo.Ulam daichin
ajillaxiig xusie.Bitgii buuj ug.Bitgii uxar.Uragshaa.

 
Бичигч: Gombo Xandarmaa, Цаг: 2008-01-24 17:12:50, IP: 202.126.90.252, Улс: Mongolia
  

Buu nomxor

Xeregt orchixno gej buu ai.Suuliin ued arai nomxorchixoo u da.Xaaya xaaya sensaats
degdeex zugeer sh dee.Tsaaduul chini bas tsochroo abax xeregtei.

 
Бичигч: sarka, Цаг: 2008-01-24 17:30:31, IP: 202.179.11.3, Улс: Mongolia
  

ooriinhooroo bai

tanii ooriinhooroo bga chini l ylylt. tand amjilt husie ireh songuulid ta garnaa

 
Бичигч: gerel, Цаг: 2008-01-24 21:34:55, IP: 122.38.165.72, Улс: Korea, Republic of
  

hi

Gun dalai tsoglog bai chenii tald ard tumen zogsdog shuudee chi shudraga yalagch
heveereel yavaarai buur bolohgui bol bid chamtai hamts temtshed belen shu

 
Бичигч: nomuunaa, Цаг: 2008-01-26 04:22:06, IP: 83.70.247.102, Улс: Ireland
  

erch khuch zorigtoigor uragsha

ta mgliin ard tumen bidniikhe itgel naidvar unench duu khooloi shu de ter ch utgara
bokhirdson ene zavan niigemiig jookhon ch gesen tseverled ariusgad ogoklhod tani
khuch khodolmor yu yunas ch erkhem gedgiig bainga sanaj yavakh kheregtei shu. tani
nomiig unshsan unekher ulem buur shutekh yum da . bidni itgel tani zutgel nor ikh
khodolmor shu

 
Бичигч: zulaa, Цаг: 2008-02-22 23:45:48, IP: 124.60.59.138, Улс: Korea, Republic of
  

ta shuu

tand amjilt husye ireh songuulid zaawal garj ireerei , itgej bn

 
Бичигч: gimlai, Цаг: 2008-03-12 14:02:17, IP: 218.147.115.16, Улс: Korea, Republic of
  

er hvn

Gvndalai bol jinhene uls torch temtsdeg zvtgedeg hiihiin toloo yum yaridag zorigtoi
er ni bvh uls torchid iim l bgasai.tand amjilt hvsie.

 
Бичигч: MAINAA, Цаг: 2008-03-21 14:17:49, IP: 202.72.245.130, Улс: Mongolia
  

HE SAINUU

BI TANIIG HUW HVNII HUWD BISH ULS TORCHIIN HUWD HVNDELJ YAWDAGA BI YAGAD CH YUM ULS
TOR MASH IH SONIRHODOG YUMA MANAI UIH-N GISHVVD VNEHEER IDEJ ZAWSHIHIIN TULD L TER
SUUDALD SUUJ BGA YUM SHIGE

 
Бичигч: tsermaa, Цаг: 2008-03-31 14:54:41, IP: 203.34.37.64, Улс: Mongolia
  

haramsal

tanig bi hundelj yawdagaa.eruul mendiin said bolohod tani,onoshlogoonii towtei
bolgono gehed uneheer ih bayarlasan.bas awilga ene emch,bagsh nar arai l denduu.eruul
mendiin saidiin ajilaa ogohod chin mash ih,bur zondoo humuus haramssan shuu odoo ch
gesen haaya ene sedew sohogddog l yum.dahin eruul mendiin said bolj ih zuil hiigeerei
gej husye.

 
Бичигч: gunbalaid, Цаг: 2008-07-09 13:41:01, IP: 202.170.94.46, Улс: Mongolia
  

unen uu?

taniig Huvsguliin fosforitiin ordiig lu.boldtoi niilj zarj borluulah gesen sanatai
bgaa gej sonslo. ta chini ooroo huwsgoliin huu bj yaj ingej chadaj bnaa.

 
Бичигч: jodonko_88, Цаг: 2008-08-22 02:50:01, IP: 124.158.68.29, Улс: Mongolia
  

nadaa yaj ch bsan gvndalai taalagddag shvv

nadaa ih hurlaaas gvndalai l ih taalagddag haaya het eh oronch boloh gd bdg ch gesen
vneheer zuv yrih vedee zuv yrij chaddag hvn shvvv.. yagaaad ch yum tanaid honoy
nevtrvvlgeer vzeeed l ih taalagdsan hvvhdvvd hanitaigaa haritsah haritsaa ni hvrtel
ilt haruulj bsan shvv saikhan hvn shvv

 
Бичигч: baagii, Цаг: 2008-09-25 15:52:10, IP: 202.55.191.22, Улс: Mongolia
  

hi

ta shvv tani shig ulstvrch mongold mash ih heregtei shi tand ajiliin vndvr amijilt
hvsie uragshaa

 
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Гарчиг:
Сэтгэгдэл:
  * Таны IP хаяг буюу хаанаас сэтгэгдэл бичсэн тухай мэдээлэл хадгалагдаж,
бусад хүмүүст харагдах болохыг анхаарна уу!
 
Та үүнийг мэдэх үү?
Сурталчилгаа
Бусад ярилцлагууд
-
-Лхагвасүрэнгийн орыг эзлэх дуучин монголд байхгүй
2008-03-13 12:00:16 GMT+8 (УБ)
-Дуучин BX: Миний ээж гадаадад хараар ажилладаг нь үнэн, намайг амьдрал зохиотол ээж минь хүссэнээрээ амьдраг
2008-03-12 10:54:05 GMT+8 (УБ)
-Очирваань бурханд бурхан бүгдийн хүч шингэсэн байдаг юм
2008-03-11 11:48:52 GMT+8 (УБ)
-"Шинэ үе" Продакшны жүжигчин Д.Оюунтуул: Би алийлагч биш эүэигчин болохоор ямар ч дүрийг бүтээж чадна
2008-03-11 11:45:27 GMT+8 (УБ)
-Миний бие 60 гарсан ч бие организм маань залуугаараа, байнга секс хийдэг
2008-03-03 12:32:48 GMT+8 (УБ)
-О.Чулуунбат: Манай арилжааны банкууд дэлхийн зах зээлд дангаараа өрсөлдөхөд л
2008-02-21 12:06:36 GMT+8 (УБ)
-Р.Амаржаргал: Оросууд банк хувьчилж аваагүй
2008-02-19 11:56:34 GMT+8 (УБ)
-С.Бадрал: Монгол төрд хатангvй хаан байдаггvй байжээ
2008-02-15 12:22:57 GMT+8 (УБ)
-Ч.Энхтайван: Хуулийн байгууллага шалгаж байх хооронд С.Жаргал гүжирдлэг тараасаар
2008-02-15 12:17:59 GMT+8 (УБ)
-Х.Лхагвасүрэнгээс хар тамхи худалдаж авсан гээд байгаа залуу үүнийгээ нотолж чадахгүй байгаа
2008-02-13 12:04:39 GMT+8 (УБ)
-Хулхи арматураар барьсан барилга хугацаатай тэсрэх бөмбөг
2008-01-30 12:00:24 GMT+8 (УБ)
-Сампин цохиж сурснаа нягтлан болчихлоо гэж хөөрч явлаа
2008-01-28 10:40:22 GMT+8 (УБ)
-Саваагүй хүүгээ уучлаарай, ээж ээ
2008-01-25 11:30:09 GMT+8 (УБ)
-Т.Цэрэнпүрэв: Нутгийн минь уулс тулж, гэр бүлийнхний маань заяа түшсэн байх
2008-01-25 11:22:15 GMT+8 (УБ)

Өмнөх ярилцлагууд

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео

 


Banjig.Net-д нийтлэгдсэн мэдээллүүдийг ямар нэгэн байдлаар утга санаа, бичлэгийг гуйвуулахгүйгээр
ашгийн бус зорилгоор ашиглаж болох ба ингэхдээ эх сурвалж буюу Banjig.Net-ийн нэрийг заавал дурьдана уу!


[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
 
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж