|
Өрсөлдөөнөөс Н.Цэвэгням хасагдсанаар хацу башёг Хакухо, Асашёорюү хоёрын нэг авах нь тодорхой болов
Шинэчлэгдсэн: 2008-01-24 11:53:05 УБ Мэргэжлийн сумогийн нэгдүгээр сарын тэмцээн арван нэгдэх өдрөө ид сонирхолтой үргэлжилж байна.
Өчигдөр манай сумочдын эхэнд нь маэгаширагийн наймдахь бөх Какурюү Точиазантай таарч барилдсан бөгөөд төвөггүй өвдөг шороодуулснаар есөн даваа хоёр унаатай болж тэмцээнийг хошуучлагчдын араас нэхэж эхлэв. Мөн түүний дараа Манай хоёр бөх болох тэмцээнийг хошуучлагчдын Н.Цэвэгням, маэгаширагийн дөрөв дэх бөх Асасэкирюүтэй таарч барилдан өвдөг шороодов. Асасэкирюүгийн хувьд тэргүүлэгчдийн нэгийг давснаар найман даваа гурван унаатай болж тавин хувийн амжилтаа үзүүллээ. Мөн энэ өдөр манай бөх Токитэнкү А.Хүчитбаатар Аматай барилдаж даваагаа ахиулав. 11 өдрийн дараах байдлаар хоёр бөх зургаан даваа таван унаатай болоод байгаа юм.
Хацу башёгийн хоёр дахь өдөр Кисэносатод өвдөг шороодон нэг унаатай ч тэмцээнийг тэргүүлж эхлэсэн Асашёорюү энэ өдөр озэки Котоошюүтэй барилдан хүчээр аархаж давав. Түүний хувьд үлдэж байгаа бүх барилдаан хариуцлагатай байх бөгөөд хамгийн гол өрсөлдөгч нь нуигийн аварга дүү Хакүхо байх юм. Тэмцээнийг хошуучлагчийн байр сууриа өчигдөр Амад унаснаар алдаад байсан байсан М.Даваажаргал өчигдөр сэкивакэ Амагишикитэй барилдаж давав. Ингэснээр тэмцээнийг арван даваа нэг унаатай ёкозүна Хакүхо М.Даваажаргал, Асашёорюү Д.Дагвадорж нар тэргүүлж эхлэсэн бөгөөд тэдний ард есөн даваатай Кёктэнхо Н.Цэвэгням, Какирюү Ананд нар нэхэж явна. Харин хоёр аварга тэргүүлэгчийн эгнээнд үлдснээр Хацу башёгийн ялагчаар тодрох нь тодорхой болоод байгааг сумогийн мэргэжилтнүүд хэлж байна.
/2008.01.24/
|