Banjig.Net нүүр - Нэвтрэх - Бүртгүүлэх - Тусламж 
Banjig. Медиа
 
Мэдээ Ярилцлага | Фото | Содон | Кино | Зугаа | Ажил | Хөгжим | Ил захидал | Бизнес лавлах | Мэдлэг | Зар | Вэбүүд | Блог



- Дэлхий дахинд
- Banjig.Net-д шинээр
- Монгол орон мину
- Дүрстэй мэдээ
- Банжиг Блогоос
- Монголчууд гадаадад
- Уран зохиол
- Төрд хүргэх үгс
- Сонгууль
- FIFA 2006
- Улс төр
- Нийгэм
- Бизнес, Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Боловсрол
- Шинжлэх ухаан
- Энтертаймент
- Спорт
- Гэмт хэрэг
- Ярилцлага
- Кино ертөнц
- Фото сурвалжлага
- Шар мэдээ
- Содон
- Эротик

Мэдээний цагалбар
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Өнөөдрийн мэдээнүүд

Санал асуулга
Таны бодлоор Аль FM радио бусдаасаа илүү вэ?
Үр дүнг харуулах

 

 

Боловсролд бодлого хэрэгтэй байна

Шинэчлэгдсэн: 2008-01-28 10:32:13 УБ

Цаг хугацааны мэдрэмж
Сонгууль хүртэл тэртэй тэргүй хэн ч, юу ч хийж амжихгүй, чадахгүй гэсэн уур амьсгал хүмүүсийн дунд бий болчихоод байна. Оны өмнө байгуулагдсан Засгийн газарт уг нь ч сонгууль хүртэл хугацаа бий.



Гэтэл хагас жилд байтугай дөрвөн жилд ч гавь­тай юм хийлгүй цаг хугацаа бардаг төр баригсдын хэвш­мэл дүр төрх нийгмийн сэтгэл зүйд амжихгүй нь, чадахгүй нь, ердөөсөө энэ нийгэмд юу ч бүтэхгүй нь, хар амиа бодохоос өөр аргагүй нь гэ­сэн гутрангуй бодол түгээж, нийгэм тэр чигээрээ өөдрөг итгэл үнэмшлээр цангаж бай­на. Урсан өнгөрөх цаг мөч бүр ганц олдох хүний амьд­ралд үнэ цэнэтэй. Гэтэл төр зас­гийн ажил алдагдаж, буруу зөрүү бодлого явуулах бү­рийд жирийн иргэд амьдрал ахуйгаа өөд татах хайран цагаа алдан хохирч, уруудаж, ядуурч байхад, дөрөв дөрвөн жилээр байр сууриа бэхжүүл­сээр байх эрмэлзэлдээ авт­сан эрх баригчид хуучнаараа үлдэхийг улайрч, цаг хугацааг санаатайгаар сунжруулж, санасан зорьсноо харин ч гүйцэлдүүлсээр ирлээ. Бид өргөн уудам газар нутагтай ч улам бүр цаг хугацаагаар хэмжигдэх өнөөгийн амьдрал ахуйдаа тэгтлээ уужуу, аажуу тайван хандаад байх болол­цоо­той билүү?

Япон хүн дунджаар ная насалж байхад монгол хүн тэднээс хорин жил дутуу насалж байх юм. Хуулийн дээд хэмжээ авлаа ч амь хэлтрүүлээч гэж өршөөл гуйж, үхсэнээс насаараа шоронд байсан нь дээр гэж үзэж, хүний амьдралаас хо­рин жилээр дутуу амьд­рах­даа “хувьтай хүн хулгана жилийг үзнэ” хэмээн бид баярлацгаах болж. Гэтэл хо­рин жилд таван удаагийн сонгууль үзнэ дээ.

Манайд жийп унадаг 500 дарга байдаг гэнэ билээ. Тэдний лав 150-иас доошгүй нь ирэх сонгуульд зодоглож, эргэн тойрныхон нь хөгжөөн дэмжиж, зарим нь засуул хийх маягтай төр түмний ажил бүхэлдээ “наадмын талбай”руу шилжих цаг тун дөхөж байна. Улс орноо хөгжин бадрахыг, үр ач на­рын­хаа аз жаргалтай амьд­рахыг энэ яваа насандаа лав үзэхгүй нь, хойд насандаа яадаг юм бол доо гэсэн гутарч цөхөрсөн үзэлтнүүд энэ Мон­голоор дүүрэн байгаа­гийн учир юусан билээ.

Зорилго нь хоосон мас­тер тӨлӨвлӨгӨӨ
Монголд болж бүтэхгүй байгаа бүх зүйлийн учгийг хөвөөд хөөж үзэхээр явж явж үзүүрт нь угаасаа буруу, гажуу явж ирсэн боловс­ролын систем байж таардаг. Монгол залуус тооны томъёог хэнээс ч илүү цээжээр мэд­дэг мөртлөө хэрхэн амьдрах аргаа мэддэггүй гэдгээс эх­лээд өнөөгийн нийгмийн болж бүтэхгүй байгаа бүх зүйл амьдралаас алд дэлэм тасар­хай боловсролын тогтол­цоо­ноос эхтэй. Цаг хугацаа өн­гөрч, сайд дарга нар солигд­соор, хүн бүхэн л “энэ бо­ловсрол болохгүй байна” гэл­цэж байгаа ч боловсролын системд төрийн бодлого үгүй­лэгдсээр, өөрчлөлт, шинэч­лэлийн үнэр ч алга хэвээр. Насныхаа ихэнхийг номын дуу сонсч өнгөрөөдөг ч сургуулийн танхимд олж авсан мэдлэг, боловсролоо ашиглаад амиа зогооход туйлын бэрх. Оногдсон энэ амьдралаа хувь тавилан, үйлийн үр гэж өөрийгөө зөвт­гөх, буруутгах олон хүний амьдрал үнэн хэрэгтээ төр засгийн бодлогоос ихээхэн хамааралтайг, гажуу систе­мийн золиос мөнийг мэдэх­гүй нь даанч олон. Эхнээсээ хоосон, хийсвэр, амьдралаас хол тасархай явж ирсэн бо­ловс­ролын тогтолцоо нь олон олон хүнийг нэг дор, агшин зуур дайрах гамшиг ослоос ч хорлонтойгоор насан туршид, агшин хором тутам хор хө­нөөл амсуулсаар, шийтгэ­сээр байна.

“Монголын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөө”-ний эхэнд боловсролын зорилгыг “...ард иргэдэд боловсрол олгох нөхцөл бололцоог адил тэгш болгох, боловс­ролын үйлчилгээг нутаг дэвсгэрийн хувьд хүр­тээмж­тэй болгосноор ядуур­лыг бууруулах, нийг­мийн тэгш бус ялгаатай байдлыг арилгах...” гэж томъёолжээ. Хүн бүр сурч боловсрох адил тэгш нөхцөл бололцоотой байх нь зүйтэй гэсэн нэгэн заалт Үндсэн хуульд байдаг. Харин энэ төлөвлөгөөнөөс чухам ямар боловсролтой хүмүүсийг бэлт­­гэх зорилт тавиад байгааг нь би лав хайгаад олсонгүй.

Бид өөрсдийн түүх соёл, уламжлал болон цаг агаар, байгаль орчин гээд яах арга­гүй монгол хүний онцлогийг тооцсон, шинжлэх ухааны үндэстэй хүний хөгжлийн асуудлыг системтэй судалж байсангүй. Өөрсдийгөө со­нир­хож судлахгүй, өнөөгийн монголчууд ямар онцлогтойг тооцохгүйгээр олж авах бо­ловс­рол гээч нь таарч тохи­рохгүй гутал хувцас, хоол хүнс хэрэглэж байгаатай адил. Уг төлөвлөгөөнд цааш нь: “...боловсролын тог­тол­цооны бүтэц, сургал­тын хөтөлбөрийг улам боловсронгуй болгож дэл­хийн хөгжингүй орны нийт­лэг жишигт хүргэх” гэжээ. Эндээс 2015 он гэхэд манай боловсрол гадаадын хөгжингүй орнуудын жишигт хүрч чадах уу гэсэн асуулт гарч байна. Юм үзээгүй, хариуцлагагүй хүн л хэнэг­гүйгээр, зүгээр л цаас харж байгаад ийм зүйл бичдэг байх. “Хүний боловсрол хүмүүжил төрөхөөс нь зуун жилийн өмнө эхэлдэг” гэсэн Англи ардын үг байдаг. Манайд бол нүдээ нээгээд л тэр бүхнийг олоод авчих юм байх. Тав зургаан зуун жилийн суурин иргэншлийн явцад бүрэлдсэн Европын боловсролын хөг­жилд арав хүрэхгүй жилийн хугацаанд мөрөөдөл, зүү­дээрээ л хүрч очих нь юу юм гэхээс биш үүнийг бодитой зорилго гэж үзэх аргагүй юм. Хамаа намаагүй зүйлийг хамж шимж, төсвөөс ахиухан мөнгө салгах зорилго бүхий мастер төлөвлөгөөнүүд зөвхөн боловсролын салбарт ч биш, манай өнөөгийн бүх салбарын нийтлэг дүр төрх болоод байна.

Цаасан дээрх тодорхой зорилго, агуулгагүй, хоосон “Мастер төлөвлөгөө”-ний да­гуу төрийн ажил, цэцэрлэг, сургуулиас эхлээд их дээд сургууль хүртэл боловс­ро­лын бүхий л хүрээнд удирд­лага санхүү, боловсон хүчний эмх цэгцгүй, үрэлгэн замба­раагүй байдал үргэлжилж, монголчууд бид үеийн үеэрээ хохирсоор явах уу?

Хоосон стандартаар хол ЯвахгҮй
Боловсролын стандарт хөтөлбөр боловсруулж, багш нарт зориулсан байнгын сур­галт семинар явуулах зорил­гоор байгуулагдсан “Боловс­ролын хүрээлэн”-г ямар ч төсөвгүй, яам тамгын газраас мөнгө төгрөг гуйж гувшиж байх бүтэцтэй батлаад өгчихсөн болохоор угтаа олон арван судлаач, эрдэмтэд багш нар холхилдож, бүтээлч ажил ундарч байх ёстой энэ газар эл хуль, уртаашаа гурав дөрөвхөн хүнтэй. Элдэв тө­сөв зардал ахиухан ажилд яам тэднийг гар хүргүү­лэх­гүй, төсөв мөнгө зарах ажлыг яамны хаалганаас гадагш цухуйлгахгүй байлгаж бай­гаад яаж ийгээд өөрсдөө дур мэдэн хийнэ. Жишээлэхэд, 2001-2004 онд Ерөнхий бо­ловс­ролын сургуулийн стан­дартыг шинэчилсэн явдал байлаа. Сургалтын стандарт гэдэг агуулга, үнэлгээ, орчны гэсэн гурван иж бүрдэл болж байж сая хэрэгжих ёстой байдаг. Гэтэл өнөөг хүртэл орчны стандарт гээч нь огт гараагүй. Гэтэл явж явж яг энэ стандарт нь багш нарт хамгийн үр өгөөж, хэрэгтэй зүйл нь байдаг. Хэдэн дэвтэр засаад хичнээн төгрөг авах вэ, сур­галтын ямар тоног төхөө­рөмжтэйгөөр, ямар анги тан­химд тухайн сургалтыг явуулах вэ зэрэг нь багш нарын нийг­мийн асуудал, сурагчдын эрүүл ахуйд зайлшгүй нөлөөтэй, уг нь. Гэтэл өнөөг хүртэл гараагүй сургалтын орчны стандартыг багш нар яагаад үгүйлэхгүй байгаа юм бол оо? Эсвэл огт хэрэггүй зүйл юм болов уу?

Жирийн багш, мэргэж­лийн хүмүүс уг стандартын агуулгын болоод үнэлгээний хэсгийг өөрийнхөө түвшинд ойлгохгүй, хэрэгжүүлэхгүй байгаа учраас л өнөөг хүртэл сураггүй байгаа “Орчны стан­дартыг” нэхэж шалахгүй явж иржээ. Яам там­гын өрөө тасалгаануудад хөр­сөлсөн энэ мэтийн дампуу байдал иргэдэд даанч хаалт­тай, далд хэвээр. Цагаан цаасан дээр хараар бичсэн төдий хоосон стандарт хөтөлбөрөөр бо­ловсрол хөлөө олж хол ал­хаж чадахгүй.

Боловсролын стандарт хө­төлбөр ойлгомж муутай, дэв­шүүлж байгаа санаа нь багш сурагчдад хүрэхгүй байна. Толгой өвдөхгүй тоо боддог, физикийн томъёо­нуудыг цээ­жээр мэддэг мун­даг хүүхдийг бэлтгэхийг мон­гол аав ээжүүд “Манай бо­ловс­ролын хамгийн сайн стандарт хөтөлбөрийн ноён нуруу” гэж ойлгож, хүүх­дээ “хүн болгох”-оос илүү чухал­чилж, аль нэг гүнз­гий­рүүлсэн сургалтаар “бөмбөгд­сөөр”. Үүний үр дүнд хүүх­дүүдийн зарим нь янз бүрийн олимпиа­даас медаль зүүс­нээрээ бахархаж, зарим нь мэд­рэлийн ядаргаанд орж, нөгөө заримынх нь сурч боловс­рох эрмэлзэл мохож, “Сур­гууль нураасай” гэж дуулахад хүрч байна.

Инженер техникийн бо­лов­сон хүчин бэлтгэх, үйлд­вэрийн социализм байгуулах төлөв­лөгөөтэй уялдаатай хуучин ЗХУ-ын боловсролын бодло­гоос ангижраагүй, тэрч­лэн бүх хүүхдийг нэг орчин нөхцөлд “форм” сур­гал­таар тэгшитгэх коммунист зорил­тоос шийд­вэртэй тат­гал­зах­гүйн гай балаг арилах­гүй нь ээ. Огт нийгэм­шээгүй хөдөө­ний хүүхдийг хотын хүүхэд­тэй эн тэнцүү үзэх нь ха­ламжийн сайхан санаа. Гэвч энэ нь амьдрал дээр бүр эсрэгээрээ, харгис хатуу зүйл болж хувирах нь элбэг. Нийг­мийн шалгарлыг даасан ху­вилбарт сургалт манайд зайлш­гүй чухал бөгөөд “Хүүх­дийг гэр бүл, сургууль төдий­гүй бүхэл бүтэн тосгон хү­мүү­жүүлдэг” гэсэн Африк ардын үг манай төрийн бод­логод тусаа­сай. Тоочоод бай­вал энэ мэт олон зүйлийг эцэс төгсгөлгүй бичиж болж байна. Монголчууд боловс­ролыг төр засагтаа даат­гасаар ирсэн , төр засаг харин боловсролоор, хүнээрээ даа­жигнасаар ирлээ.
Р.Энхбат
Өдрийн сонин

Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:

Жоорло
Найздаа хэлэх

 

Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: Ama, Цаг: 2008-02-01 07:50:49, IP: 67.114.166.113, Улс: United States
  

Bolovsrold bodlogo kheregtei baina.

Tcag khugatcaanii medremj.
Bi ene talaar yag sanal negtai baina.Sant surguuli too
l zaagaad olimpiadad khuukhduud beldeed ali bolokh surguuliin ner khundee olon tumend
duulgaj une ikhtei surguuli baikhiig l khicheej baina. Ug ny bol odoo ene baigaa
niigmiin amidraliin protcessig oilgovol zugeer yum daa. Ter zaagaad baigaa ikh toogoo
amidrald oirtuulakh kheregtei baina shuu dee. Uuruur khelbel mungunii tukhai oilgolt,
olson munguu yaij zartcuulakh, bodit amidral, ikh bayrlakh, setgeld tavgyi udruud
baikh ter bukhniig yaaj setgeliin tevcheertei unguruulekh, ireedyin amidralaa yaaj
zokhiokh, eruul chiireg baikh gekh met olon turliin surgalt baina. Ireediud bid zuv
bodoltoi niigmiin dund biea zuv avch yavakh irgen bidend kheregtei baina shuu dee.
Surguuli bol khamgiin chukhal gazar khuukhduudiin khuvid. Too bodson duugaa khuraasan
khun bolokhuu ali esvel khugjiltei ireedyidee itgeltei setgel duuren baikhuu gedeg
surguulias 60-70% khamaarna.

 
Бичигч: sfsf, Цаг: 2008-09-02 16:56:58, IP: 202.72.245.130, Улс: Mongolia
  

sdsfd

СЭРЭМЖЛЭХТҮН !!!
Халтмаагийн Жэнко Баттулга
БНХАУ-ын тусгай албаны гар
хөл
болжээ
Одоогийн УИХ ын гишvvн Жэнко Х.Баттулга
арван жилийн ч боловсрол эзэмшиж чадаагvй
нөхөр гэнэ. Учир нь багадаа хулгай луйврын
хэргээр хvvхдийн клонд явах шахаж спорт нь
тvvнийг гэмт хэргийн ертөнцөөс аварсан гэдэг.
Ингээд улсын шигшээд орсон бөх хvv гадагшаа
тэмцээнд явахын хажуугаараа элдэв бараа дарж
улмаар тамирчин хvнийхээ нэр нvvр гадаад
паспортоо ашиглаж гадны орнуудаар доншуучилж
наймаа панз vсэргээд анх наймааны хар ухаанд
сурч жаахан хөлжсөн гэдэг. “Боловсролгvй”
Х.Баттулгыг БНХАУ-ын тусгай албаны гар хөл
болсон“ гэсэн яриа олны дунд байдаг гэнэ.
Өдгөө тэрээр урд зvгийнхэнтэй тэр дундаа Синга
нартай нягт хамтран ажилладаг бөгөөд тvvнийг
тэндэхийн улс төр гэмт хэргийн мафиар ивээн
тэтгvvлдэг гэсэн яриа байдаг юм билээ. Ямар
сайндаа л 2004 онд сонгуульд яллаа гэж Синга
найз нь арваад хаммер жийп зvгээр бэлэг гээд
өгч байхав дээ.
Ингээд тэрээр улс төрд орсон
цагаасаа эхлэн урд зvгийнхэнийг энд хvчээ
авахад гол тус дэм vзvvлдэг “утсан хvvхэлдэй“
нь болсон бололтой гэх юм билээ. Тэрээр АН-ын
дарга Ц.Элбэгээг америкаас ирэхэд нь урд
хойгуур нь гvйж дольдигонож байгаад АН-ын
дарга болоход тус дэм vзvvлсэнийхээ хариуд
“Ардчилсан холбоог“ өмчилж “ авсан гэдэг.
Одоо АХолбооны байр тvvний хувийн компани
сонины редакц тvvний санхvvжvvлдэг хөдөлгөөний
vvр уурхай болоод байгаа юм байна. Улмаар
тэрээр Монголын тусгаар тогтнолд нөлөөлөхүйц
том жижиг нэлээд хэдэн банк болон уул уурхайн
лицензvvдийг гартаа атгасан хагас хятад хүн
болжээ. Мөн тэрээр өдгөө хэвлэл мэдээллийн
хэрэгслvvдийг хувьдаа авч эзэмших ажилдаа
ханцуй шамлан орж улмаар монголчуудын
“тархийг угаах“ хооронд нь “яс хаяж
мөргөлдүүлэх, төр засгийн эсрэг ямар л жагсаал
цуглаан болж бүгдийг харгалзахгүйгээр мөнгө
төгрөгөөр санхүүжүүлдэг, Монголын улс
төрчдийн зөрчил маргааныг хурцатгах үүссэн
галыг улам өрдөн суудаг ажил хийдэг болсон
ажээ.
Х.Баттулга нь бичиг бичих нь байтугай
олигтой ч ярьж ч чаддаггvй “бvдvvн баараг“ мань
эр гэнэт “Баабар-2“ болон тодорч “Х.Баттулга
бичиж байна“ гэсэн нийтлэлvvдийг vйлдвэрлэж
хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээр төлбөртэйгээр
цацах болов. Yнэн чанартаа мань эрийн өмнөөс
өөрийнх нь санхvvжvvлдэг сонины эрхлэгч
Нүрзэдийн Дугар гэх сэтгvvлч бичиж өгч мань
эрийн нэрийг тавьдаг юм байна. Саяхны 7-р сарын
1-ний өдөр болсон үймээн самууныг өнөөх
Х.Баттулга л зохион байгуулж санхүүжүүлж
БНХАУ-ын тусгай албаны даалгаварыг чадварлаг
гүйцэтгэж байгаа хятадад элсэгдсэн сайн
тагнуулч ажээ. Одоо Жэнко Х.Баттулга нь УИХ-ын
гишүүд болон хэд хэдэн улс төрчдийн мөнгөөр
элсүүлэн татсан бөгөөд түүний дотроос АН-ын
дарга Ц.Элбэгдоржтой 17 чингэлэг спиртийн
наймаанд нягт холбогдсон байдаг. Учир нь тэр 17
чингэлэг спиртийн наймаанд Ц.Элбэгдоржийн
мөнгө нэлээд хувийг эзэлсэн байдагтай
холбоотой. Гэвч Жэнко Х.Баттулга өгөөмөр
зангаараа Элбэгээг одоо болтол гомдоогоогүй
яваа билээ.
Н.Д

 
Бичигч: sdsd, Цаг: 2008-09-02 16:57:48, IP: 202.72.245.130, Улс: Mongolia
  

sds

СЭРЭМЖЛЭХТҮН !!!
Халтмаагийн Жэнко Баттулга
БНХАУ-ын тусгай албаны гар
хөл
болжээ
Одоогийн УИХ ын гишvvн Жэнко Х.Баттулга
арван жилийн ч боловсрол эзэмшиж чадаагvй
нөхөр гэнэ. Учир нь багадаа хулгай луйврын
хэргээр хvvхдийн клонд явах шахаж спорт нь
тvvнийг гэмт хэргийн ертөнцөөс аварсан гэдэг.
Ингээд улсын шигшээд орсон бөх хvv гадагшаа
тэмцээнд явахын хажуугаараа элдэв бараа дарж
улмаар тамирчин хvнийхээ нэр нvvр гадаад
паспортоо ашиглаж гадны орнуудаар доншуучилж
наймаа панз vсэргээд анх наймааны хар ухаанд
сурч жаахан хөлжсөн гэдэг. “Боловсролгvй”
Х.Баттулгыг БНХАУ-ын тусгай албаны гар хөл
болсон“ гэсэн яриа олны дунд байдаг гэнэ.
Өдгөө тэрээр урд зvгийнхэнтэй тэр дундаа Синга
нартай нягт хамтран ажилладаг бөгөөд тvvнийг
тэндэхийн улс төр гэмт хэргийн мафиар ивээн
тэтгvvлдэг гэсэн яриа байдаг юм билээ. Ямар
сайндаа л 2004 онд сонгуульд яллаа гэж Синга
найз нь арваад хаммер жийп зvгээр бэлэг гээд
өгч байхав дээ.
Ингээд тэрээр улс төрд орсон
цагаасаа эхлэн урд зvгийнхэнийг энд хvчээ
авахад гол тус дэм vзvvлдэг “утсан хvvхэлдэй“
нь болсон бололтой гэх юм билээ. Тэрээр АН-ын
дарга Ц.Элбэгээг америкаас ирэхэд нь урд
хойгуур нь гvйж дольдигонож байгаад АН-ын
дарга болоход тус дэм vзvvлсэнийхээ хариуд
“Ардчилсан холбоог“ өмчилж “ авсан гэдэг.
Одоо АХолбооны байр тvvний хувийн компани
сонины редакц тvvний санхvvжvvлдэг хөдөлгөөний
vvр уурхай болоод байгаа юм байна. Улмаар
тэрээр Монголын тусгаар тогтнолд нөлөөлөхүйц
том жижиг нэлээд хэдэн банк болон уул уурхайн
лицензvvдийг гартаа атгасан хагас хятад хүн
болжээ. Мөн тэрээр өдгөө хэвлэл мэдээллийн
хэрэгслvvдийг хувьдаа авч эзэмших ажилдаа
ханцуй шамлан орж улмаар монголчуудын
“тархийг угаах“ хооронд нь “яс хаяж
мөргөлдүүлэх, төр засгийн эсрэг ямар л жагсаал
цуглаан болж бүгдийг харгалзахгүйгээр мөнгө
төгрөгөөр санхүүжүүлдэг, Монголын улс
төрчдийн зөрчил маргааныг хурцатгах үүссэн
галыг улам өрдөн суудаг ажил хийдэг болсон
ажээ.
Х.Баттулга нь бичиг бичих нь байтугай
олигтой ч ярьж ч чаддаггvй “бvдvvн баараг“ мань
эр гэнэт “Баабар-2“ болон тодорч “Х.Баттулга
бичиж байна“ гэсэн нийтлэлvvдийг vйлдвэрлэж
хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээр төлбөртэйгээр
цацах болов. Yнэн чанартаа мань эрийн өмнөөс
өөрийнх нь санхvvжvvлдэг сонины эрхлэгч
Нүрзэдийн Дугар гэх сэтгvvлч бичиж өгч мань
эрийн нэрийг тавьдаг юм байна. Саяхны 7-р сарын
1-ний өдөр болсон үймээн самууныг өнөөх
Х.Баттулга л зохион байгуулж санхүүжүүлж
БНХАУ-ын тусгай албаны даалгаварыг чадварлаг
гүйцэтгэж байгаа хятадад элсэгдсэн сайн
тагнуулч ажээ. Одоо Жэнко Х.Баттулга нь УИХ-ын
гишүүд болон хэд хэдэн улс төрчдийн мөнгөөр
элсүүлэн татсан бөгөөд түүний дотроос АН-ын
дарга Ц.Элбэгдоржтой 17 чингэлэг спиртийн
наймаанд нягт холбогдсон байдаг. Учир нь тэр 17
чингэлэг спиртийн наймаанд Ц.Элбэгдоржийн
мөнгө нэлээд хувийг эзэлсэн байдагтай
холбоотой. Гэвч Жэнко Х.Баттулга өгөөмөр
зангаараа Элбэгээг одоо болтол гомдоогоогүй
яваа билээ.
Н.Д

 
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Гарчиг:
Сэтгэгдэл:
  * Таны IP хаяг буюу хаанаас сэтгэгдэл бичсэн тухай мэдээлэл хадгалагдаж,
бусад хүмүүст харагдах болохыг анхаарна уу!
 
Та үүнийг мэдэх үү?
Сурталчилгаа
Бусад мэдээнүүд
-АРГА БИЛЭГ үзэсгэлэн ажиллаж байна
2008-08-18 15:17:05 GMT+8 (УБ)
-МУИС-ийн захирлаар хэнийг сонгох бол?
2008-03-07 12:06:23 GMT+8 (УБ)
-Орон нутгийн их, дээд сургуулиуд руу шагайгаад үзээч, түшээд ээ
2008-03-05 12:14:44 GMT+8 (УБ)
-Багш нар мэдээллийн технологи ашиглан англи хэл заана
2008-02-15 12:26:27 GMT+8 (УБ)
-Бичгээрээ хамгаалсан тусгаар тогтнол
2008-02-12 12:01:40 GMT+8 (УБ)
-Зураач оюутнууд бүтээлээ дэлгэв
2008-02-05 10:08:16 GMT+8 (УБ)
-Компьютерийн сурах бичгүүд хэвлэгдлээ
2008-02-05 10:06:41 GMT+8 (УБ)
-Монголын хүүхэд бүр компьютертэй болох хөтөлбөр эхэллээ
2008-01-30 11:47:39 GMT+8 (УБ)
-Монголын ирээдүйн графикчдын үзэсгэлэн Америкт
2008-01-29 11:21:10 GMT+8 (УБ)
-Дэлхийн нэртэй математикчид манай сурагчдыг шагшжээ
2008-01-24 10:48:43 GMT+8 (УБ)
-Орос ном эргэн ирлээ
2007-12-07 11:30:52 GMT+8 (УБ)
-Гадаад хэл бол дүүрэн устай ванн
2007-11-29 12:31:58 GMT+8 (УБ)
-Их, дээд сургууль бизнесийн байгууллага мөн үү?
2007-11-26 14:19:51 GMT+8 (УБ)
-ХУИС-д хуульч-сэтгүүлч бэлтгэх нь
2007-11-19 12:33:48 GMT+8 (УБ)

Өмнөх мэдээнүүд

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео

 


Banjig.Net-д нийтлэгдсэн мэдээллүүдийг ямар нэгэн байдлаар утга санаа, бичлэгийг гуйвуулахгүйгээр
ашгийн бус зорилгоор ашиглаж болох ба ингэхдээ эх сурвалж буюу Banjig.Net-ийн нэрийг заавал дурьдана уу!


[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
 
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж