|
Хакухо М.Даваажаргал зургаа дахь түрүүгээ авлаа
Шинэчлэгдсэн: 2008-01-28 10:45:52 УБ Мэргэжлийн сумогийн энэ сарын Хацү башё тэргүүлэгчээ тодруулж, эзэн хааны цом Хакухо М.Даваажаргалд очлоо. Хоёр башё завсарлаад байсан их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн шийтгэл дуусч их сумодоо эргэн ирсэн нь энэ башёгийн онцлог байв.
Мөн тэрбээр сүүлийн өдөр залуу аварга Хакухотой шийдвэрлэх барилдаан хийж, үзэгч олныг өндөлзүүлсэн юм. Дээд зиндаанд 21 удаа түрүүлж, агуу хэмээх чимэг авсан Асашёорюү аваргын хувьд эхний хэдэн өдрийн барилдаанд тийм ч чанартай даваа авахгүй байна хэмээн сумогийн мэргэжилтнүүдэд зэмлүүлсэн. Харин башё дуусах өдөр ойртох тусам уран мэх, дайчин барилдаануудаа гарган өрсөлдөгчдөө айлгаж эхэлсэн билээ. Тэгвэл Хакухо аваргын хувьд хоёр башё зодоглоогүй ах аваргад өвдөг шороодох нь ичгүүр байсан гэнэ. Тиймээс төгсгөлийн өдрийн барилдаанд хичээнэ гэдгээ амлаж, хэлсэндээ хүрч, Асашёорюүг өвдөг шороодуулсан. Үзэгчид сүүлийн барилдааныг “Хакухо давна л даа” хэмээх ч “Асашёорюү түрүүлээсэй” гэх бяцхан горьдлого тээсээр байлаа. Ингээд барилдааныг өндөлзөн үзсээр Дагваа аваргыг унахад уухайлан орилцгоож, бага зэрэг харамссан боловч “Адилхан монгол аваргын хэн ч түрүүлсэн яахав” хэмээн тайвширцгаав.
Дээд зиндаанд барилдсан манай бусад бөхчүүдийн хувьд Какүрюү М.Ананд шуугианы эзэн байлаа. Тэрбээр 14 дэх өдрийн барилдаан хүртэл тэргүүлэгчдийн эгнээнд явсан. Мөн Ама Д.Бямбадорж, Кёкүтэнхо Н.Цэвэгням, Асасэкирюү Б.Дашням нар 50-иас дээш хувийн амжилтаа үзүүллээ. Тиймээс ирэх гуравдугаар сарын Хару башёд чансаа өгсөн барилдах нь тодорхой болсон юм. Харин Токитэнкү А.Хүчитбаатар зургаан даваа, есөн унаатай энэ сарын барилдааныг өндөрлөлөө. Түүнчлэн гурван гол шагналын хоёрыг Какүрюү, Ама нар хүртсэн нь дээд зиндаанд зодоглож байгаа долоон монгол сумоч ноёрхож байгааг илтгэлээ.
Батбаярын Бадмаа
Өдрийн сонин
|
| |
Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:
Жоорло
|
|
| |
Бичигдсэн сэтгэгдэлүүд
| |
Бичигч: ???????,
Цаг: 2008-01-28 11:39:25,
IP: 203.169.48.113,
Улс: Mongolia
| | |
яадаг юм
Их аврага Давгадорж хагас жил бэлтгэл хийгээгүй гэхэд маш сайн барилдалаа та бол бэлтгэл муутай юм байж ийм байгаа шүү битгий сэтгэлээр унаарай дараагийн башёод шууд 15 0 оор дуусгаарай танд амжилт хүсье.
|
| |
|
Бичигч: bolor,
Цаг: 2008-01-28 13:30:40,
IP: 123.218.110.114,
Улс: Japan
| | |
hi
Asa davsanaas yalgaagui unasaan saihan barildsan sanaachlagiig gartaa avch daichin huchtei uzsen Hakuho yahav dee l tegshiigeed l bsn bizdee humuusee Asa huchteiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiii |
| |
|
Бичигч: saran,
Цаг: 2008-01-28 14:18:07,
IP: 61.199.17.241,
Улс: Japan
| | |
bayar hurgei
Manai avraguud hoyulaa ih sain barildsan.buh ulsuud hoyuland l ijilhen hairtai shuu.ali ni hojison ,hojigson ch hamaa baihgui.hoyulaa l ih huchtei saihan zaluuchuud.end yaponchuud ih saihan sumo bolloo geed l bugdeeree l ih bayarlaj baih shig bainlee.ulam saihan sonirholtoi sumo barildaarai.ih bayarlalaa,daraagiin sumo hurtel tesen yadan huleej bainaa.amjilt husie. |
| |
|
Бичигч: surdo,
Цаг: 2008-01-28 14:35:13,
IP: 202.55.191.20,
Улс: Mongolia
| | |
ama da bayr hurgey
minii duu ama ih saihan barildsan shuu tsaajdaa oozeki tsol avna shuu.tenger chamaig iveeg
|
| |
|
Бичигч: bavaa,
Цаг: 2008-01-29 06:30:54,
IP: 72.213.57.170,
Улс: United States
| | |
hi
ama muugaa medehgui hakuhog unagaad daragiin bashed hemh shid muu hogiig |
| |
|
Бичигч: od,
Цаг: 2008-01-29 14:34:08,
IP: 218.43.74.166,
Улс: Japan
| | |
hi
negniigee bitgii ingej yanz bureer helj baildaa.neg ni ch gesen amjilt gargaad sain yavbal Mongoliin tuluu bolno shuu dee.Yapond barildaj baigaa buh sumchiddoo ulam ulam saihan amjilt gargaj ard bidniigee bayarluulj yavaarai gej husie.ih amjilt gargaarai. |
| |
|
|