Banjig.Net нүүр - Нэвтрэх - Бүртгүүлэх - Тусламж 
Banjig. Медиа
 
Мэдээ Ярилцлага | Фото | Содон | Кино | Зугаа | Ажил | Хөгжим | Ил захидал | Бизнес лавлах | Мэдлэг | Зар | Вэбүүд | Блог



- Дэлхий дахинд
- Banjig.Net-д шинээр
- Монгол орон мину
- Дүрстэй мэдээ
- Банжиг Блогоос
- Монголчууд гадаадад
- Уран зохиол
- Төрд хүргэх үгс
- Сонгууль
- FIFA 2006
- Улс төр
- Нийгэм
- Бизнес, Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Боловсрол
- Шинжлэх ухаан
- Энтертаймент
- Спорт
- Гэмт хэрэг
- Ярилцлага
- Кино ертөнц
- Фото сурвалжлага
- Шар мэдээ
- Содон
- Эротик

Мэдээний цагалбар
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Өнөөдрийн мэдээнүүд

Санал асуулга
Таны бодлоор Аль FM радио бусдаасаа илүү вэ?
Үр дүнг харуулах

 

 

Монголын ирээдүйн графикчдын үзэсгэлэн Америкт

Шинэчлэгдсэн: 2008-01-29 11:21:10 УБ

СУИС-ийн харьяа Дүрс­лэх урлагийн дээд сур­гуулийн график урлагийн чиглэлээр дагнан сурч бай­гаа оюутнууд Аме­рикт үзэсгэлэнгээ гарга­хаар болжээ. Тус сургуу­лийн графикийн багш, зураач Ө.Гандулам энэ талаар ярьж байна.

-Танай оюутнууд гадаа­дад үзэсгэлэнгээ гаргах гэж байгаа гэсэн. Ямар үзэсгэлэн, хаанаас зохион байгуулж байгаа юм бэ?
-Америкийн Мей мужийн Меко коллежийн багш Алекс гэж эмэгтэй манай Урлагийн зөвлөлийн шугамаар ирсэн юм. Тэр хүн манай сургуу­лийн оюутнуудад монотипийн хичээл заасан. Тэгээд Аме­рик буцсаныхаа дараа Мон­голын графикийн урлагийг хөгжүүлэхэд туслах, Монгол, Америкийн оюутнуудын хоо­ронд соёлын уламжлалаа солилцоход дэмжлэг үзүүлэх зорилгоор өөрөө төсөл бо­ловс­руулаад ажиллаж байгаа юм. Энэ төслийн хүрээнд манай оюутнуудын графи­кийн бүтээлийн үзэсгэлэнг Америкт гаргахаар болоод байгаа. Энэ ажил өнгөрсөн намар эхэлсэн. Энэ хуга­цаанд Америкийн мей му­жийн Меко коллежийн 15 оюу­тан, манай сургуулийн 15 оюутан бүтээлүүдээ харил­цан солил­цож үзэсгэлэн гар­гахаар то­хи­ролцсон. Одоо­гоор манай оюутнууд үзэс­гэлэнд оролцох бүтээл дээ­рээ ажиллаж байна.

-Үзэсгэлэнд хоёр талаас оюутнуудаас өөр ямар уран бүтээлч, багш нар оролцох вэ?
-Энэ үзэсгэлэнд Америк, Монголын 30 оюутны бүтээл дэлгэгдэхээс гадна Меко коллежийн оюутнуудыг ха­риу­цаж байгаа Элизабет гэж графикийн багш, Алекс багш, манайхаас би оюутнууд­тай­гаа оролцох юм.

Манайх яг графикаар даг­наж байгаа тавь жараад оюу­тан байгаа л даа. Тэдний дотроос уран бүтээлч талаа­раа арай илүү, өвөрмөц хэв маягаар ажил­ладаг оюутнуу­дыг сонгон шалгаруулсан. Шалгаруулал­тад манай хоёр­дугаар курсээс дөрвөн оюу­тан, гуравдугаар курсээс зургаа, дөрөвдүгээр курсээс бас зургаа, долоон оюутан шалгараад үзэсгэлэнгийнхээ бэлтгэлийг хийж байна. Өн­гөрсөн бямба гаригт бид Меко коллежийнхонтой интернэ­тээр харилцсан. Тэгэхэд аль аль талын оюут­нууд, багш нарын сэтгэгдэл маш өндөр байсан. Энэ үзэс­гэлэн манай сургуулийн хувьд оюутнуу­дын анхны гадаад үзэсгэлэн болж байна.

-Манайд графикийн ур­лагийн уламжлал нэлээд олон жил тасарсан. Одоо харин сэргэж эхэлж байх шиг байна, тийм үү. Оюут­нуудын бүтээл хэр байна?
-Өнөөдөр манай Монголд графикийн урлаг нэлээн зог­солтын байдалтай байгаа. Энэ үед ийм үзэсгэлэнг зо­хион байгуулж байгаа нь их хэрэгтэй юмаа гэж би үзэж байгаа. Монголын урчуудын эвлэлийн хорооны бодлогод ч гэсэн энэ арга хэмжээ их нааштай алхам болж байна гэж бодож байгаа. Яагаад гэвэл ирээдүйн график зураа­чид манайхаас төрөн гарч байгаа шүү дээ.

Оюутнууд маань дэлхийн тэргүүлэгч гүрний ижил төстэй сургуу­лийн адилхан мэргэж­лээр сурч буй оюутнуудтай харь­цана гэдэг бол ховор олдох завшаан. Тэгээд энэ үзэсгэлэн “Монголын нэг өдөр, Мейний нэг өдөр” гэсэн нэртэйгээр зохион байгуулаг­дах юм. Бид чинь хөгжлийн их том ялгаатай байгаа шүү дээ. Тэгэхээр шинэ зууны дэл­хийн нөгөө талд байгаа Аме­рикийн ирээдүйн график зу­раачид, Азийн цээжинд байгаа Монголын ирээдүйн график зураачид юу бодож сэтгэж, хүсч мөрөөдөж байна вэ, ур чадварын түвшин ямар байна вэ гээд их олон талаар турш­лага солилцоход энэ үзэсгэ­лэн чухал алхам болж байгаа юм.

-Энэ хүрээнд Америкаас графикийн оюутнууд ма­найд үзэсгэлэнгээ гаргах уу?
-Ирэх дөрөвдүгээр сарын 18-нд Америкийн оюутнуу­дын15 бүтээлийн үзэсгэлэн Урлагийн зөвлөлийн “Рэд галерей”-д гарна.

-Үзэсгэлэнд оролцох манай оюутнууд арга ба­рилынхаа хувьд бие биеэ­сээ хэр ялгарч байна?
-Өнөөдөр бид нар сургуу­лийнхаа нөхцөл бололцоонд тулгуурлаад модон барын ажлаа өнгөт, хараар хэвлэж байна. Мөн монотипийн төр­лөөр хийж байгаа. Афортыг бол одоохондоо хийж чадах­гүй байгаа. Яагаад гэвэл, хорны өрөө, лаборатори нь манайд хангалтгүй байдаг. Харин Мекогийн оюутнууд болохоор монотипийн төр­лөөр, ер нь гол төлөв орчин үеийн чиглэлээр ажилладаг юм билээ. Тэд сургуулийнхаа катологийг бидэнд ирүүлсэн.

-Монотип гэж яг ямар төрөл юм бэ?
-Монотип гэдэг маань уран зураг, график хоёрын завсрын төрөл л дөө. Шилэн дээр будгаар зураад түүний­гээ хэвлэдэг. Гэхдээ нэг онцлог нь бол ердөө ганцхан хувь гардаг бас их өвөрмөц төрөл. Давтагдашгүй ганцхан хувь бүтээл гардаг гэсэн үг. Графикийн бусад төрлөөр хийхэд хэдэн зуун ширхгээр ч хэвлэж болдог.

Өдрийн сонин /2008.01.29/

Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:

Жоорло
Найздаа хэлэх

 

Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: sdfsfsf, Цаг: 2008-09-02 16:56:17, IP: 202.72.245.130, Улс: Mongolia
  

sfsfsf

СЭРЭМЖЛЭХТҮН !!!
Халтмаагийн Жэнко Баттулга
БНХАУ-ын тусгай албаны гар
хөл
болжээ
Одоогийн УИХ ын гишvvн Жэнко Х.Баттулга
арван жилийн ч боловсрол эзэмшиж чадаагvй
нөхөр гэнэ. Учир нь багадаа хулгай луйврын
хэргээр хvvхдийн клонд явах шахаж спорт нь
тvvнийг гэмт хэргийн ертөнцөөс аварсан гэдэг.
Ингээд улсын шигшээд орсон бөх хvv гадагшаа
тэмцээнд явахын хажуугаараа элдэв бараа дарж
улмаар тамирчин хvнийхээ нэр нvvр гадаад
паспортоо ашиглаж гадны орнуудаар доншуучилж
наймаа панз vсэргээд анх наймааны хар ухаанд
сурч жаахан хөлжсөн гэдэг. “Боловсролгvй”
Х.Баттулгыг БНХАУ-ын тусгай албаны гар хөл
болсон“ гэсэн яриа олны дунд байдаг гэнэ.
Өдгөө тэрээр урд зvгийнхэнтэй тэр дундаа Синга
нартай нягт хамтран ажилладаг бөгөөд тvvнийг
тэндэхийн улс төр гэмт хэргийн мафиар ивээн
тэтгvvлдэг гэсэн яриа байдаг юм билээ. Ямар
сайндаа л 2004 онд сонгуульд яллаа гэж Синга
найз нь арваад хаммер жийп зvгээр бэлэг гээд
өгч байхав дээ.
Ингээд тэрээр улс төрд орсон
цагаасаа эхлэн урд зvгийнхэнийг энд хvчээ
авахад гол тус дэм vзvvлдэг “утсан хvvхэлдэй“
нь болсон бололтой гэх юм билээ. Тэрээр АН-ын
дарга Ц.Элбэгээг америкаас ирэхэд нь урд
хойгуур нь гvйж дольдигонож байгаад АН-ын
дарга болоход тус дэм vзvvлсэнийхээ хариуд
“Ардчилсан холбоог“ өмчилж “ авсан гэдэг.
Одоо АХолбооны байр тvvний хувийн компани
сонины редакц тvvний санхvvжvvлдэг хөдөлгөөний
vvр уурхай болоод байгаа юм байна. Улмаар
тэрээр Монголын тусгаар тогтнолд нөлөөлөхүйц
том жижиг нэлээд хэдэн банк болон уул уурхайн
лицензvvдийг гартаа атгасан хагас хятад хүн
болжээ. Мөн тэрээр өдгөө хэвлэл мэдээллийн
хэрэгслvvдийг хувьдаа авч эзэмших ажилдаа
ханцуй шамлан орж улмаар монголчуудын
“тархийг угаах“ хооронд нь “яс хаяж
мөргөлдүүлэх, төр засгийн эсрэг ямар л жагсаал
цуглаан болж бүгдийг харгалзахгүйгээр мөнгө
төгрөгөөр санхүүжүүлдэг, Монголын улс
төрчдийн зөрчил маргааныг хурцатгах үүссэн
галыг улам өрдөн суудаг ажил хийдэг болсон
ажээ.
Х.Баттулга нь бичиг бичих нь байтугай
олигтой ч ярьж ч чаддаггvй “бvдvvн баараг“ мань
эр гэнэт “Баабар-2“ болон тодорч “Х.Баттулга
бичиж байна“ гэсэн нийтлэлvvдийг vйлдвэрлэж
хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээр төлбөртэйгээр
цацах болов. Yнэн чанартаа мань эрийн өмнөөс
өөрийнх нь санхvvжvvлдэг сонины эрхлэгч
Нүрзэдийн Дугар гэх сэтгvvлч бичиж өгч мань
эрийн нэрийг тавьдаг юм байна. Саяхны 7-р сарын
1-ний өдөр болсон үймээн самууныг өнөөх
Х.Баттулга л зохион байгуулж санхүүжүүлж
БНХАУ-ын тусгай албаны даалгаварыг чадварлаг
гүйцэтгэж байгаа хятадад элсэгдсэн сайн
тагнуулч ажээ. Одоо Жэнко Х.Баттулга нь УИХ-ын
гишүүд болон хэд хэдэн улс төрчдийн мөнгөөр
элсүүлэн татсан бөгөөд түүний дотроос АН-ын
дарга Ц.Элбэгдоржтой 17 чингэлэг спиртийн
наймаанд нягт холбогдсон байдаг. Учир нь тэр 17
чингэлэг спиртийн наймаанд Ц.Элбэгдоржийн
мөнгө нэлээд хувийг эзэлсэн байдагтай
холбоотой. Гэвч Жэнко Х.Баттулга өгөөмөр
зангаараа Элбэгээг одоо болтол гомдоогоогүй
яваа билээ.
Н.Д

 
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Гарчиг:
Сэтгэгдэл:
  * Таны IP хаяг буюу хаанаас сэтгэгдэл бичсэн тухай мэдээлэл хадгалагдаж,
бусад хүмүүст харагдах болохыг анхаарна уу!
 
Та үүнийг мэдэх үү?
Сурталчилгаа
Бусад мэдээнүүд
-АРГА БИЛЭГ үзэсгэлэн ажиллаж байна
2008-08-18 15:17:05 GMT+8 (УБ)
-МУИС-ийн захирлаар хэнийг сонгох бол?
2008-03-07 12:06:23 GMT+8 (УБ)
-Орон нутгийн их, дээд сургуулиуд руу шагайгаад үзээч, түшээд ээ
2008-03-05 12:14:44 GMT+8 (УБ)
-Багш нар мэдээллийн технологи ашиглан англи хэл заана
2008-02-15 12:26:27 GMT+8 (УБ)
-Бичгээрээ хамгаалсан тусгаар тогтнол
2008-02-12 12:01:40 GMT+8 (УБ)
-Зураач оюутнууд бүтээлээ дэлгэв
2008-02-05 10:08:16 GMT+8 (УБ)
-Компьютерийн сурах бичгүүд хэвлэгдлээ
2008-02-05 10:06:41 GMT+8 (УБ)
-Монголын хүүхэд бүр компьютертэй болох хөтөлбөр эхэллээ
2008-01-30 11:47:39 GMT+8 (УБ)
-Боловсролд бодлого хэрэгтэй байна
2008-01-28 10:32:13 GMT+8 (УБ)
-Дэлхийн нэртэй математикчид манай сурагчдыг шагшжээ
2008-01-24 10:48:43 GMT+8 (УБ)
-Орос ном эргэн ирлээ
2007-12-07 11:30:52 GMT+8 (УБ)
-Гадаад хэл бол дүүрэн устай ванн
2007-11-29 12:31:58 GMT+8 (УБ)
-Их, дээд сургууль бизнесийн байгууллага мөн үү?
2007-11-26 14:19:51 GMT+8 (УБ)
-ХУИС-д хуульч-сэтгүүлч бэлтгэх нь
2007-11-19 12:33:48 GMT+8 (УБ)

Өмнөх мэдээнүүд

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео

 


Banjig.Net-д нийтлэгдсэн мэдээллүүдийг ямар нэгэн байдлаар утга санаа, бичлэгийг гуйвуулахгүйгээр
ашгийн бус зорилгоор ашиглаж болох ба ингэхдээ эх сурвалж буюу Banjig.Net-ийн нэрийг заавал дурьдана уу!


[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
 
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж