Banjig.Net нүүр - Нэвтрэх - Бүртгүүлэх - Тусламж 
Banjig. Медиа
 
Мэдээ Ярилцлага | Фото | Содон | Кино | Зугаа | Ажил | Хөгжим | Ил захидал | Бизнес лавлах | Мэдлэг | Зар | Вэбүүд | Блог



- Дэлхий дахинд
- Banjig.Net-д шинээр
- Монгол орон мину
- Дүрстэй мэдээ
- Банжиг Блогоос
- Монголчууд гадаадад
- Уран зохиол
- Төрд хүргэх үгс
- Сонгууль
- FIFA 2006
- Улс төр
- Нийгэм
- Бизнес, Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Боловсрол
- Шинжлэх ухаан
- Энтертаймент
- Спорт
- Гэмт хэрэг
- Ярилцлага
- Кино ертөнц
- Фото сурвалжлага
- Шар мэдээ
- Содон
- Эротик

Мэдээний цагалбар
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Өнөөдрийн мэдээнүүд

Санал асуулга
Таны бодлоор Аль FM радио бусдаасаа илүү вэ?
Үр дүнг харуулах

 

 

Хулхи арматураар барьсан барилга хугацаатай тэсрэх бөмбөг

Шинэчлэгдсэн: 2008-01-30 12:00:24 УБ

Монголын металлур­гичдын холбооны ерөн­хийлөгч Ц.Мөнхжаргалтай ярилцлаа.

-”Монголд үйлдвэр­лэв” үзэсгэлэнгээс метал­лур­гийнхан олон шагнал авчээ. Тэдгээр бүтээлүү­дийн тухай сонирхъё?
-Энэ үзэсгэлэнгээс “Эр­дэнэт” УБҮ-ийн Засварын механикийн заводын бутлуу­рын эд анги металлургийн салбарын, “Эрдмин” ХХК-ийн катодын зэс экспортын, “Дар­ханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн иржгэр арматур ган туйван импорт орлосон тэр­гүү­ний бүтээгдэхүүн гэсэн цом өргөмжлөл авсан нь энэ салбарын Монголын Улсын эдийн засагт эзэлж байгаа байр суурь, оруулж байгаа хувь нэмрийг илтгэсэн үйл явдал боллоо.

Шагнал цолыг хүндэтгэн хүлээн авч баярлахын хамт зарим нэг зүйлийн асуудлыг хэлэхийг минь зөвшөөрнө үү.

Тухайлбал, импортыг ор­лох бүтээгдэхүүн номина­цаар тэргүүлсэн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хүндхэн үе 1990-ээд онд 100 гаруй сая ам.дол­лар зарцуулж барьсан, ашигтай ашиггүй гэхчилэн янз бүрээр дуудуулж байсан. Хэрэв энэ үйлдвэрийг барьж байгуу­лаагүй бол Монгол Улс дор хаяж жил тутам 60 орчим тэрбум төгрөгийн арматурыг импортоор авах байжээ. Хонх нь дуугарахаар дамар нь таг гэх шиг хаягдал төмрийн нөөц дуусаад байна. Үүнтэй уралдаад төмөр үйлдвэр­лэлийн 40 гаруй түр цэгүүд (төмрийн жижиг үйлдвэрийг хэлэв. Сур) хаягдал төмөр цуглуулж, энэ хаврын үйлд­вэрлэлээ эхлэхэд бэлэн бо­лоод байгаа сурагтай байна. Эдгээр түр цэгүүд өнгөрдөг жил 40 тэрбум орчим төгрө­гийн хулхи арматур үйлдвэр­лэж Монголын зах зээлд ний­лүүлсэн гэсэн тоо бас бий.

-Тэгэхээр манай барил­гын компаниуд чанаргүй арматураар барилга барьж байгаа хэрэг үү?
-Та яг зөв хэллээ. Ийм учир Монголын металлургич­дын холбоо өнгөрсөн жилээс “Төмөрлөгийн үйлдвэрт та­вигдах ерөнхий шаардлага” гэсэн стандартын төслийг бүх нийтээр хэлэлцүүлж боловс­руулсан боловч Стандарт­чиллын үндэсний зөвлөлийн дарга Гантөмөр төмрийн жижиг үйлдвэрийн төлөө­лөгч нарыг оруул гээд баталж өгдөггүй, дөрвөн удаа буцаа­лаа. Үйлдвэр, худалдааны яам, Стандартчилал хэмжил зүйн төв хоёр дундаа Монго­лын металлургичдын холбоо­ны стандартыг шидэлцэж суух завсар энэ жижиг цэгүүд ажилласан хэ­вээ­рээ хоёр жилийг үдлээ.

-Манай үйлдвэрүүдэд стандарт тогтооход Хята­дын жижиг үйлдвэрийн төлөөлөл оролцох үндэс­лэл байдаг юм уу?
-Үнэхээр бид ч гайхаж, харамсч байна. Монголчууд чинь морьтой юм шүү дээ гэдэг шиг, бид чинь өөрийн гэсэн металлургийн үйлдвэр­тэй, металлурги инженертэй ийм улс. Төрийн ажил, албан тушаал бизнес хийх арга хэрэгсэл болсны нэг жишээ энэ юм. Монгол төр, монгол түмний эрх ашгийн төлөө ажилладаг, өмгөөлдөг хам­гаал­даг төрийн ажилтан нүдэн дээр улам бүр цөөрөөд байх шиг.

-Энэ стандартыг батлаа­гүй тохиолдолд ямар хор уршигтай вэ?
-Батлаагүй тохиолдолд Япон улсын техник техноло­гиор баригдсан үндэсний ганц үйлдвэр Дарханы төмөр­лө­гийн үйлдвэр дампуурна. Татварт бүртгэлгүй, нийгмийн даатгал, өөр бус хууль бус үйл ажиллагаа явуулдаг эд­гээр төмрийн жижиг цэгүүд дараа жил “импортыг орлосон хулхи бүтээгдэхүүн” номина­цид тэргүүлэх болно.

Хулхи арматураар барь­сан барилга нь хугацаатай тэсрэх бөмбөг. Хэзээ тэсрэх нь хэзээ газар хөдлөх вэ гэдгээс хамаарна.

-Үүнийг дагаад барил­гын чанарын асуудал сөхөгдөнө…
-Тэгнэ. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Дарханы төмөрлөгийн үйлд­вэр нь байхгүй болохоор үүнийг Хятадын жижиг үйлд­вэрүүд орлох болж байна. Энэ байгууллагын 2007 онд им­портыг орлох бүтээгдэхүүн үнийн дүн 60 орчим тэрбум төгрөгөөр яригдсан.

-Өнгөрсөн жил хаягдал хөнгөн цагаан, өнгөт ме­талл хилээр гаргахыг хо­риг­лосон. Харин энэ асуу­дал одоо дахин сөхөгдөж байгаа бололтой…

-Засгийн газраас өнгөт металлын хаягдлыг экспорт­лохыг зөвшөөрөхтэй холбогд­сон хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан тухай сонссон. Энэ хавар цахилгаан түгээх, дамжуулах сүлжээ, харилцаа холбооны кабель утсуудын хулгай сэргэх болно. “Битгий хулгайлаарай, шилэн кабель шүү гэх шиг” учирласан сэ­рэмжлүүлэг телевиз сониноор дахин гарч эхлэх болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Өнгөт төмөрлөгийн хаягд­лыг хилээр гаргахгүй бол Сүхбаатарын талбай дээр үүнийгээ хаяна гэхчилэн “Хаягд­лаар бизнес эрх­лэгч­дийн холбоо”-ныхон айлгаад байсан. Энэ холбоо хүссэн­дээ хүрчээ. Хэ­рэв одоо ганц метр кабель хул­гайлагдвал хариуцлагыг энэ холбоотой тооцох хэрэгтэй. Алив асуу­далд эрх, үүрэг, хариуцлага гурав хамтдаа байх нь зүйд нийцнэ.

-Хэн дуртай нь энэ биз­несийг хийж байгаа биз дээ?
-Хэн дуртай нь хашаа тойруулж барьчихаад авч байна. Гэр орондоо авч байна. Үнэндээ Монгол Улсад өнгөт металл үйлдвэрлэдэггүй, өнгөт металл төхөөрөмжлөлт багатай. Байгаа хаягдлаа аль хэдийнэ гаргаад дууссан. Өнөө­дөр хулгайн юм яваад байгаа. Хэн худалдаж, хааш нь зарах гээд байгаа юм гэдгийг шалгах хэрэгтэй шүү дээ.

Гэтэл металлурги, машин үйлдвэрлэхэд тусгай зөв­шөөрөл олгодог байхаар са­нал яригдаж байна. Хүдрээс металл үйлдвэрлэх, машин үйлдвэрлэж угсрах асуудлыг дэмжих атал ийнхүү хязгаар­лах нь машин угсаръя гээд төрийн бас нэг түшмэлээс зөвшөөрөл гуйх хэрэгтэй болж байна.

Харин хар болон өнгөт металлын хаягдлыг цуглуу­лах, худалдаалах, боловсруу­лах үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй болгох онцгой шаардлагатай. Бусад оронд ч ийм байдаг.

Өнгөт төмөрлөг худалдаж аваад байгаа хүмүүсийн хой­но нэг мөнгөтэй хятад зогсч байдаг. Ноос ноолуур дээр ч ийм шүү дээ. Хэрэв би 500 сая юаньтай Хятадад очоод ингээд унавал Амрыг хамгаа­лах алба нь бариад авах байлгүй. Манайд чөлөөтэй худалдаа хийж, худалдан авах үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хүмүүсийн үйл ажиллагааг цэгцлэх нь зүйтэй.

Хар металлын хаягдал дээр ч ийм байна. Саяхан Улаанбаатар төмөр замын Төв засварын үйлдвэрээс гомдол ирсэн. Ширэм авах гээд очихоор нэг хятад яа­гаад ч түрүүлж очоод авчих юм гэнэ. Хаялах үйлдвэргүй мөрт­­лөө Налайхад аваачиж хураагаад, “25 дугаар суваг” телевизээр зар тавиад худал­даж аваад байдаг байна. Удах­гүй бид ширэмгүй болж, үйлдвэр маань зогсох байх гэсэн санаа зовсон улс байна. Энэ жижиг үйлдвэр ингэж байхад Дарханы төмөрлөгийн үйлд­вэр тун хүнд байдалд орж байгаа, орох нь тодорхой.

-Одоо тэгэхээр яах вэ. Тусгай зөвшөөрөл, стан­дарт энэ бүхэн батлагдах­гүй хойш­лоод байвал?
-Батлагдаж, зүй зохистой арга хэмжээнүүд ойрын хуга­цаанд авагдах байх гэдэгт итгэж байна. Ойрын хуга­цаанд тодорхой арга хэмжээ авахгүй бол дараагийн шатны үйл ажиллагаанд шилжихээ СХҮТ-д бичгээр бид мэдэгд­сэн.

-Хаягдал төмөр дуусч байгаа бол төмрийн хүдрээ ашиглаж болох уу?
-Дарханы төмөрлөгийн үйлд­вэрийн мэдэлд Төмөр­тэйн орд газар ирсэн тухай шийдвэр гарсан боловч өнөөг хүртэл ашиглах тухай гэр­чилгээ олгогдоогүй байна. Энэ гэрчилгээг яаралтай ол­гож, дараа дараагийн ажилдаа яаралтай орох хэрэгтэй байна.

Дарханы төмөрлөгийн нө­хөд Төмөртэйн орд дээр хэ­рэг­жүүлэх төсөл бэлэн, тех­ник эдийн засгийн үндэслэл боловсрогдсон, зураг тооцоо бүх зүйл хийгдсэн, гагцхүү зөвшөөрөл өгөх хэрэгтэй гэцгээж байгаа.
Мөн “Монголд үйлдвэр­лэв-2008” үзэсгэлэнд Бэрэн групп төмрийн баяжмал, шууд ангижруулсан төмөр гэсэн хоёр бүтээгдэхүүнээр оролц­сон. Хувийн компани ийнхүү өөрийн хөрөнгө оруулалтаар төмрийн хүдрийг гүн бо­ловс­руулах ажилд идэвх зүтгэл­тэй, санаачилгатай ажиллаж байгаад Монголын металлур­гичид, Монголын төр засаг ч баярлах байх.

Ийнхүү олон чиглэлд төм­рийн хүдэр боловсруулах, металлургийн аж үйлдвэрийг хөгжүүлэх ажил хийгдэж байна.

Өдрийн сонин /2008.01.30/

Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:

Жоорло
Найздаа хэлэх

 

Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: bulgaa, Цаг: 2008-01-30 15:19:35, IP: 122.42.74.68, Улс: Korea, Republic of
  

irgen minii emgenel

ydyi ene xyataduud chini mongol orond baixgyi gazar orognoogyi nyx gej eruusuu
baixgyi boljee!yariad l yavaad bsan neg ix udalgyi neg l medexed iim bolchixjee
inegej yarixaasaa ichij bna.niigmiin byx l angi davxarga,salbart chigjij avch gargaj
bolox bygdiig xuu xamaad bgaa ni yutai xolbootoi ve?yagaad yagaad gevel xaalgachaasaa
exleed xaanii alband xyrtel tsaad xyataduud chini ali divangariin
shurgalchixaj.yyniig erliiz xurliizuudaaraa damjuulan gyitsetgyylj bnaaa.xuu xamaj
tsulmux ch gaigyi ter zam barilga dagan amidragch tymen xyatadiin xyyxdiig olon
mongol oxid xevliidee teej yavaa. ter mongol oxiduudiin mongol udam tsus,yyx tyyx
yndserxeg chanar,tsaashdaa mongol uls erliizjeed orshixuu? es orshixuu gedegiig
bododgyi meddeg ch ygyi teneg baidliig ni ashiglaj bgaashtee.tegeed ene chini
tsaanaasaa bodlogo boloxoor 50 -iad jiliin daraa 60% ni xyatad bolchixvol yostoi
xichneen minii mongol,chingis mini,gej orilood odoo l ami xairgyi tulaldii gej
xariagaad ch negent ungursun baixvii. bidnii yr xyyxed xyatadaar yariad erdemgyi ayga
budaatai darluulj baix tsuvyyn tsag uxaalag bxgyi bol oirxon bna burxan mini!
odoonoos yndserxeg yzel yyx tyyxiig xychtei surtalchilj erunxii bolovsorliin dund
surguuliudad baga angias ni olon tsagaar oruulax xeregteeiiii ard tymen mini
bygdeeree demjeed tylxeed baival bolnoooo bid l uursdiiguu avraxgyi bol ter deer
bgaa xudaldagsan,xaudaldagdaj baigaa,tsaashdaa xudaldagdax uudgyi piezdakuud yu ch
xiixgyi shyyyyyy!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

 
Бичигч: ukaana, Цаг: 2008-01-30 16:57:35, IP: 124.54.74.10, Улс: Korea, Republic of
  

mongol hun bid yum hiij chaddag yum shuu daanch

manai erdenet uildwer, darhanii uildwerlel unen dee chanartai sain mergejilten
injeneruud bdag bas uildwerleliin huch chadal saitai bgaad ch gol tuuhii buteegdehuun
ni bhgui bol yugaa hiih bolj bna ene tur zasag mine bie bolson ene uildweruudee
demjeed buh bololtsoogoor ni hamgaj uguusei tegwel mongoliin uildwerleluud sain
ajlaad ashigtai bh yum bol ulsad iluu tatvar tulnu shuu dee ter muusain haytadiin
jijig uildverleluud neg ch tugrug tuluhgui shuu dee mongoliin bayalagiig bugdiig
duusgaj awaad l suurshaad l bna shuu dee mongolchuud mine jaahan uhaantai uhamsartai
bas undeserheg uzeltei baij heden zuun jil uw deedsiinhee tsus hulsuur,uhaanaar
bidend uldeesen ene saihan ornoo ur huuhduuddee uldeeh heregtei shuudee

 
Бичигч: asdad, Цаг: 2008-01-31 06:54:51, IP: 159.148.126.137, Улс: Latvia
  

http://ilaarijs.blogspot.com/

http://ilaarijs.blogspot.com/

 
Бичигч: zochin, Цаг: 2008-02-20 16:14:32, IP: 133.82.251.220, Улс: Japan
  

darxanii tomriin yildveriin byteegdexyynee xeregleye

mash saixan yariltslaga boljee bayar xyrgey. Ynexeer tiim Japanii standart byxii
darxanii tomorlogiin yildveriin armatyr ashiglasan shineer barigdsan oron syyts
ynexeer baival zaxialaxad belen ba.

 
Бичигч: Olya, Цаг: 2008-11-18 20:57:25, IP: 203.91.114.3, Улс: Mongolia
  

armaturiin tomort hyanalt tavidag bolov uu

Tiimee, Darhanii tomorlogiin uildveriin armaturiig yamar barilgiin companiud hir
zereg avdag ter ni buh barilgadaa hurdeg eseh talaar hyanalt baidag bolov uu, herev
ugui bol tiim hyanalt togtoogood ard tumendee il tod zarlaj humuus tiim batalgaatai
companii barilgaas zahialah itgel zorigtoi baihad tus dohomtei baih heregtei bn.
Bi
jisheelbel, araihiij neg bair zahital
jiliin daraa butehee boliloo geed bolison,
odoo dahiad gants oroog arai yadan zahisan bolovch mash ih ergelzej bainaa. Unench
barih compani boluu ugui boluu, yamar materialaar yaj barih bol, armatur ni
haanahiinh bol, hir zereg chanartai bol g.m.
Ene tuhai haanaas yaj medeh ve geed
hootsoldoj uzsen ch todorhoi hariu ogdoggui yum shig sanagdsan.
Ta herev sanalaa
huvaaltsaj zovlolgoo ogvol mashid bayarlah bolno.

 
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Гарчиг:
Сэтгэгдэл:
  * Таны IP хаяг буюу хаанаас сэтгэгдэл бичсэн тухай мэдээлэл хадгалагдаж,
бусад хүмүүст харагдах болохыг анхаарна уу!
 
Та үүнийг мэдэх үү?
Сурталчилгаа
Бусад ярилцлагууд
-
-Лхагвасүрэнгийн орыг эзлэх дуучин монголд байхгүй
2008-03-13 12:00:16 GMT+8 (УБ)
-Дуучин BX: Миний ээж гадаадад хараар ажилладаг нь үнэн, намайг амьдрал зохиотол ээж минь хүссэнээрээ амьдраг
2008-03-12 10:54:05 GMT+8 (УБ)
-Очирваань бурханд бурхан бүгдийн хүч шингэсэн байдаг юм
2008-03-11 11:48:52 GMT+8 (УБ)
-"Шинэ үе" Продакшны жүжигчин Д.Оюунтуул: Би алийлагч биш эүэигчин болохоор ямар ч дүрийг бүтээж чадна
2008-03-11 11:45:27 GMT+8 (УБ)
-Миний бие 60 гарсан ч бие организм маань залуугаараа, байнга секс хийдэг
2008-03-03 12:32:48 GMT+8 (УБ)
-О.Чулуунбат: Манай арилжааны банкууд дэлхийн зах зээлд дангаараа өрсөлдөхөд л
2008-02-21 12:06:36 GMT+8 (УБ)
-Р.Амаржаргал: Оросууд банк хувьчилж аваагүй
2008-02-19 11:56:34 GMT+8 (УБ)
-С.Бадрал: Монгол төрд хатангvй хаан байдаггvй байжээ
2008-02-15 12:22:57 GMT+8 (УБ)
-Ч.Энхтайван: Хуулийн байгууллага шалгаж байх хооронд С.Жаргал гүжирдлэг тараасаар
2008-02-15 12:17:59 GMT+8 (УБ)
-Х.Лхагвасүрэнгээс хар тамхи худалдаж авсан гээд байгаа залуу үүнийгээ нотолж чадахгүй байгаа
2008-02-13 12:04:39 GMT+8 (УБ)
-Сампин цохиж сурснаа нягтлан болчихлоо гэж хөөрч явлаа
2008-01-28 10:40:22 GMT+8 (УБ)
-Саваагүй хүүгээ уучлаарай, ээж ээ
2008-01-25 11:30:09 GMT+8 (УБ)
-Т.Цэрэнпүрэв: Нутгийн минь уулс тулж, гэр бүлийнхний маань заяа түшсэн байх
2008-01-25 11:22:15 GMT+8 (УБ)
-УИХ-ын гишүүн Л.Гүндалай: Хуучин цагт бол би бууралтах байтугай буудуулчихсан байгаа
2008-01-24 11:34:02 GMT+8 (УБ)

Өмнөх ярилцлагууд

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео

 


Banjig.Net-д нийтлэгдсэн мэдээллүүдийг ямар нэгэн байдлаар утга санаа, бичлэгийг гуйвуулахгүйгээр
ашгийн бус зорилгоор ашиглаж болох ба ингэхдээ эх сурвалж буюу Banjig.Net-ийн нэрийг заавал дурьдана уу!


[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
 
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж