Banjig.Net нүүр - Нэвтрэх - Бүртгүүлэх - Тусламж 
Banjig. Медиа
 
Мэдээ Ярилцлага | Фото | Содон | Кино | Зугаа | Ажил | Хөгжим | Ил захидал | Бизнес лавлах | Мэдлэг | Зар | Вэбүүд | Блог



- Дэлхий дахинд
- Banjig.Net-д шинээр
- Монгол орон мину
- Дүрстэй мэдээ
- Банжиг Блогоос
- Монголчууд гадаадад
- Уран зохиол
- Төрд хүргэх үгс
- Сонгууль
- FIFA 2006
- Улс төр
- Нийгэм
- Бизнес, Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Боловсрол
- Шинжлэх ухаан
- Энтертаймент
- Спорт
- Гэмт хэрэг
- Ярилцлага
- Кино ертөнц
- Фото сурвалжлага
- Шар мэдээ
- Содон
- Эротик

Мэдээний цагалбар
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Өнөөдрийн мэдээнүүд

Санал асуулга
Таны бодлоор Аль FM радио бусдаасаа илүү вэ?
Үр дүнг харуулах

 

 

Би хоёр дахь олимпдоо барилдана

Шинэчлэгдсэн: 2008-02-04 11:04:59 УБ

-Та хэд дэх олимпийн наадамдаа зодоглох гэж байна?
-”Бээжин-2008" миний хоёр дахь олимпийн наадам. Өмнө нь Афины олимпийн наадамд оролцож, 60 кг-ын жинд хүрэл медалийн болзол хангасныг та бүхэн мэдэж байгаа байх.



-Ямар тэмцээнд орол­цож олимпийн эрх авав?
-Бразилийн Рио де Жаней­ро хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн л дээ. Тус тэмцээний 60 кг-ын жинд зодоглож, шагналт тавдугаар байрт шалгарсан юм.

-Олимпийн бэлтгэл эхэл­­сэн биз дээ?
-Эхлэлгүй яахав. Бид чинь өдөр бүр бэлтгэлтэй байдаг. Ихэвчлэн олон улсын тэмцээнд оролцож, гадны бөхчүүдтэй барилдаж байж бэлтгэл сургуулилтаа чанар­жуу­лах нь илүү гэж үздэг. Тиймээс цуврал тэмцээнүү­дэд их явна. Удахгүй бас тэмцээнтэй.

-Хэзээ явах вэ?
-Энэ сарын 7-нд явна. 10-нд Францын нийслэл Парис хотод дэлхийн супер цомын тэмцээнд барилдах юм. Мөн Австрийн Вена хотноо эрэг­тэй баг тэмцээнд оролцож, хамтарсан бэлтгэл хийх бай­гаа. Тэгээд энэ сарын 21-нд эх орондоо ирнэ дээ.

-Сар шинийн баяраар эх орондоо байхгүй нь ээ?
-Тийм. Битүүний өдөр явах юм байна. Ер нь сүүлийн хэдэн жил цагаан сараар Монголдоо байгаагүй шүү. Ихэвчлэн тэмцээнээр гадаа­дад явдаг.

-Эдгээр тэмцээн олим­пийн эрх олгох уу?
-Европын цуврал тэмцээн учраас Ази тивийн тамирчдад эрхийн оноо болон эрх ол­гохгүй. Бидний хувьд бэлтгэл сургуулилтаа чанаржуулах зорилгоор оролцож байгаа юм.

-Ингэхэд та олимпийн наадамд 60 кг-д барилдах уу, эсвэл 66-д уу?
-Одоогоор сайн ший­дээ­гүй байгаа. Би дэлхийн авар­гад 60 кг-д барилдаж эрх авсан шүү дээ. Гэхдээ олон улсын цуврал тэмцээнүүдэд 66 кг-д барилдаж, эрхийн оноо цуглуулаад байгаа. Тиймээс эцсийн шийдийг Ази тивийн аварга шалгаруулах тэмцээ­ний дараа гаргана.

-Хүн бүр л олимпийн наадмаас алтан медаль авах цаг болсон гэлцэх юм. Таны хувьд ямар бодолтой байдаг вэ?
-Бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хийвэл авч болно шүү дээ. Бидний хувьд эхний ээлжинд эрхээ авчихлаа. Тиймээс бэлтгэлээ чанартай, сайн хийж, үр дүнг нь ард түмэнтэйгээ хуваалцахыг л хүсч байна. Мэдээж сайн барилдаж, хүмүүсийн хүссэн медалийг энгэртээ зүүх нь миний зорилго.

-Олимпийн наадмаас алтан медаль авбал 120 сая төгрөг өгнө гэсэн. Та сонс­сон биз дээ?
-Тийм гэнэ лээ.

Батбаярын Бадмаа
Өдрийн сонин

Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:

Жоорло
Найздаа хэлэх

 

Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: anhbayr, Цаг: 2008-03-17 20:44:39, IP: 202.126.90.248, Улс: Mongolia
  

dajgui shuu

hi gabyat tamirchingiin yriltslaga tabisand bayrlalaa.iimerhuu bdlaar hicheegeer

 
Бичигч: bzo, Цаг: 2008-03-29 22:15:16, IP: 124.158.113.73, Улс: Mongolia
  

chadahgvi

2008 onii olimpoos alt mongoliin tamirchid avch chadahgvi bysdaas hamgiin tvrvvnd bi
ter abch chaddagvi medaliig avchirah bolno ard tvmnee bayrlyylah
bolno......................

 
Бичигч: bzo, Цаг: 2008-03-29 22:15:30, IP: 124.158.113.73, Улс: Mongolia
  

chadahgvi

2008 onii olimpoos alt mongoliin tamirchid avch chadahgvi bysdaas hamgiin tvrvvnd bi
ter abch chaddagvi medaliig avchirah bolno ard tvmnee bayrlyylah
bolno......................

 
Бичигч: HEART_4111, Цаг: 2008-06-10 16:47:17, IP: 124.158.70.122, Улс: Mongolia
  

amjilt zaluusaa

yunii omno mongoliixoo bvx tamirchidad udaxgvi bolox olimpdoo bvgdeerei amjilttai
oroltsoj ex orniixoo soymbot tugiig delxiin tabtsand manduulai gj yrooyoo ta nar shvv
udaxgvi beejingees mongolchuud ganzag dvvren irex bnooo

 
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Гарчиг:
Сэтгэгдэл:
  * Таны IP хаяг буюу хаанаас сэтгэгдэл бичсэн тухай мэдээлэл хадгалагдаж,
бусад хүмүүст харагдах болохыг анхаарна уу!
 
Та үүнийг мэдэх үү?
Сурталчилгаа
Бусад мэдээнүүд
-Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Монгол Улсын Гавъяат Тамирчин, Бээжингийн ХXIX Олимпийн Аварга, Олон Улсын Хэмжээний Мастер, Найдангийн Түвшинбаярт
2008-08-15 15:43:14 GMT+8 (УБ)
-МОНГОЛ УЛСААС ОЛИМПИЙН АНХНЫ АВАРГА ТӨРЛӨӨ
2008-08-15 14:32:05 GMT+8 (УБ)
-Японы сүмо бөхийн холбооноос хатуу шаардлага тавьжээ
2008-07-18 15:25:24 GMT+8 (УБ)
-Улсын цолтнууд олноороо өвдөглөсөн гурвын даваа
2008-07-12 12:47:58 GMT+8 (УБ)
-Fantasy SUMO ялагчдаа тодрууллаа
2008-03-24 19:30:39 GMT+8 (УБ)
-Спорт
2008-02-12 11:56:51 GMT+8 (УБ)
-“Кааш”-ны бөхчүүл
2008-02-12 11:48:32 GMT+8 (УБ)
-Сар шинийн барилдаан сайхан болох болов уу?
2008-02-04 11:08:05 GMT+8 (УБ)
-Хакухо М.Даваажаргал зургаа дахь түрүүгээ авлаа
2008-01-28 10:45:52 GMT+8 (УБ)
-Өрсөлдөөнөөс Н.Цэвэгням хасагдсанаар хацу башёг Хакухо, Асашёорюү хоёрын нэг авах нь тодорхой болов
2008-01-24 11:53:05 GMT+8 (УБ)
-Хацу башёг нэг ч унаагүй Хакүхо М.Даваажаргал хошуучилж, Асашёорюү, Кёктэнхо нар нэхсээр байна
2008-01-23 12:23:41 GMT+8 (УБ)
-Ёкозүна Хакүхо, Маэгашира Футэно нар башёг хошуучилж байна
2008-01-17 12:36:31 GMT+8 (УБ)
-Асашёорюү өвдөг шороодлоо
2008-01-15 13:04:10 GMT+8 (УБ)
-Хоёр аваргын хэн нь эхэлж унах бол
2008-01-14 11:00:36 GMT+8 (УБ)

Өмнөх мэдээнүүд

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео

 


Banjig.Net-д нийтлэгдсэн мэдээллүүдийг ямар нэгэн байдлаар утга санаа, бичлэгийг гуйвуулахгүйгээр
ашгийн бус зорилгоор ашиглаж болох ба ингэхдээ эх сурвалж буюу Banjig.Net-ийн нэрийг заавал дурьдана уу!


[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
 
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж