Banjig.Net нүүр - Нэвтрэх - Бүртгүүлэх - Тусламж 
Banjig. Медиа
 
Мэдээ Ярилцлага | Фото | Содон | Кино | Зугаа | Ажил | Хөгжим | Ил захидал | Бизнес лавлах | Мэдлэг | Зар | Вэбүүд | Блог



- Дэлхий дахинд
- Banjig.Net-д шинээр
- Монгол орон мину
- Дүрстэй мэдээ
- Банжиг Блогоос
- Монголчууд гадаадад
- Уран зохиол
- Төрд хүргэх үгс
- Сонгууль
- FIFA 2006
- Улс төр
- Нийгэм
- Бизнес, Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Боловсрол
- Шинжлэх ухаан
- Энтертаймент
- Спорт
- Гэмт хэрэг
- Ярилцлага
- Кино ертөнц
- Фото сурвалжлага
- Шар мэдээ
- Содон
- Эротик

Мэдээний цагалбар
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Өнөөдрийн мэдээнүүд

Санал асуулга
Таны бодлоор Аль FM радио бусдаасаа илүү вэ?
Үр дүнг харуулах

 

 

Би дэлхийн өмнө хариуцлага хүлээдэг

Шинэчлэгдсэн: 2008-02-04 11:16:16 УБ

Шинэ цагийн монгол буландаа бид ихэвчлэн бизнесийн сал­барт амжилттай яваа хүмүү­сийг урьж байсан билээ. Харин энэ удаагийн зочин маань эрдэм­тэн хүн.


Монголын эрдэмтдийн нэрийг дэлхийд өргөж яваа энэ эрхэм өдгөө Германы Хамбург хотын үндэсний төв лабора­тори DESY-д урилгаар ажиллаж байгаа аж. Доктор Б.Хүрэлбаа­тарыг түр хугацаагаар эх орон­доо ирээд байхад нь ярилцлаа.

-Таныг Германы шинж­лэх ухааны үндэсний лабо­раторид ажиллаж байгаа гэж сонссон. Ямар чиглэ­лээр юу хийж байгаагаа тодотгохгүй юу?

-Би 1985 онд Болгарын Софийн их сургуулийг цө­мийн ба эгэл бөөмийн физикч мэргэжлээр төгссөн. 1990-2000 онд Дубна хотын Цө­мийн шинжилгээний нэгдсэн инсти­тутэд ажилласан. Тэнд дэд эрдэмтний зэргээ хам­гаал­сан. 2006 оноос Германд мэргэжлээ­рээ ажиллаж бай­на. Хүмүүс цөмийн физикч гэхээр харь­цангуй сайн мэд­дэг юм. Харин эгэл бөөмийн буюу их энер­гийн физикч гэхээр төдийлөн сайн мэддэг­гүй. Эгэл бөөмийн буюу их энергийн физик бол дэлхийн шинжлэх ухааны хөгжил, шинэ технологийг урагш нь авч яваа орчин үеийн тэргүү­лэх шинжлэх ухаан юм. Эгэл бөөмсийн тухай ойлголт өгө­хийн тулд маш энгийнээр тайлбарлая л даа. Кристалл гэхээр бидний нүдэнд хараг­дах биет. Ямар ч байсан харагдаж, баригддаг зүйл. Молекулын хэмжээ нь 10-9 метрээр хэмжигддэг. Молеку­лаас атом, атомоос цөм, цөм нь протон, нейтро­ноос тогтдог. Энэ нь цаашаа кварк, глюон гэх эгэл бөөм­сөөс тогтдог юм. Тэгэхээр атомын түвшинд ажиллаж байгааг нь атомын физикч, цөмийн түвшинд ажиллаж байгааг нь цөмийн физикч, түүнээс цаад түв­шинд ажил­лаж байгааг нь эгэл бөөмийн физикч гээд байгаа юм. Эгэл бөөмийн физикийн сал­барт гарсан судалгаа, нээл­түүдэд түшиглэж цоо шинэ техник, технологи бий болдог.

-Дубнад манай харь­цангуй олон эрдэмтэн очиж ажиллаж байсан юм билээ. Энэ нь манай физикийн шинжлэх ухааны хөгжилд нэлээн түлхэц болсон са­нагддаг…

-Тийм шүү. Хоёр систем гэж байхад Дубна бол социа­лист орнуудын эрдэмтдийн төв байсан юм. Зүүн Европын Цөмийн шинжилгээний нэгд­сэн төв гэсэн үг л дээ. 1956 онд анх байгуулагдаж байсан юм билээ. Яг үүнтэй адилх­наар баруун Европын цөмийн судалгааны төв нь Швей­царийн Женев хотод ЦЕРН гэсэн нэртэйгээр 1955 оны үед байгуулагдаж байсан. Би Дубнад ажиллаж байхдаа ЦЕРН-д хэрэгжиж буй дөрвөн том туршилтын нэг болох “Алиса” гэдэг туршилтад орол­цож байсан. “Алиса” тур­шилтын хүрээнд 2001-2003 онд Английн Берменгхан хо­тын Физик, астрономын сур­гуулийн их энергийн тасагт очиж ажилласан. Энэ хуга­цаандаа ЦЕРН-д гурван удаа очиж ажиллаж байсан.

-Таны одоо ажиллаж буй Германы үндэсний төв DESY-гийн талаар тодор­хой ойлголт өгөөч?

-1959 онд Германы Хам­бург хотод DESY буюу үндэс­ний лаборатори байгуулагд­сан. Уг лабораторийн жилийнх нь төсөв ойролцоогоор 170-200 сая евро. Хоёр мянга гаруй үндсэн эрдэмтэн суд­лаачтай. Жилд дэлхийн өнцөг булан бүрээс гурван мянгаад эрдэмтэн очиж ажилладаг юм байна. Тэнд атомыг бүрдүүл­дэг протон, электроны мөр­гөл­дөөнөөс үүссэн эгэл бөөм­сийг судалдаг. DESY-д орших 6.5 км урттай электрон, про­тоны хурдасгуурыг HERA гэж нэрлэдэг. Энэ хурдасгуур дээр дөрвөн том туршилт 1992 оноос тавигдаж 15 жил үргэлжилж, өнгөрсөн оны дол­дугаар сард дууссан. Энэ бол XX зууны хамгийн сүүлийн XXI зууны хамгийн эхний олон улсын хамтын ажилла­гааны том туршилт гэгдэж байгаа.

Эгэл бөөмийн физикийн судалгааны туйлын зорилго нь юу вэ гэхээр хорвоо ертөнц, бидний хүрээлэн байгаа орч­лонг бүрдүүлэгч хамгийн эгэл буюу анхдагч бөөмийг олох, эгэл бөөмсийг барьцалдуулж байгаа хүчийг судалж, ертөн­цийн зүй тогтлыг нээх зорил­готой юм. Энэ ойлголт бол шинэ ч юм биш. МЭӨ амь­дарч байсан Демократ атом бол хуваагдашгүй гэж үзсэн байдаг. Атом дахиад задардаг юм байна гэдгийг XX зууны эхэнд эрдэмтэд нээсэн. Гэ­тэл одоо атом төдийгүй ато­мыг бүрдүүлэгч цөм нь задар­даг, тэр нь дахиад ч цаашаа задрах боломжтой гэж үзэж эхэлсэн.

-15 жил хэрэгжсэн маш том туршилт дууслаа гэж байна. Үр дүн нь юу вэ?

-HERA нэртэй Германы хурдасгуур дээр тавигдсан туршилтын нэг болох H1 тур­шилт дээр би ажиллаж байна. Энэ туршилтаар протоны бүтцийг судалдаг. Би түрүүн хэлсэн, хорвоо ертөнцийг бүрдүүлж байгаа хамгийн эгэл бөөмийг сайн мэдээд авбал ертөнцийн зүй тогтлыг бүрэн танин мэдэх боломж бүрдэж байгаа юм.

Их энергийн буюу эгэл бөөмийн физиктэй холбоогүй нэг ч шинжлэх ухаан байхгүй.

-Сүүлийн жилүүдэд та дандаа өндөр хөгжилтэй орнуудын шинжлэх ухааны үндэсний лабораторид ажил­лаж иржээ. Та Мон­голын ШУА-ийн нэрээр ажиллаж байна уу, хувиа­раа яваад байна уу?

-Би өөрийгөө том эрдэм­тэн гэж магтах гээд байгаа юм биш ээ. Гэхдээ өнөөдөр олон улсын түвшинд дэлхийн нэр­тэй эрдэмтэдтэй мөр зэргэ­цэн ажиллаж байна. Би түрүүн дөрвөн том туршилтын нэг болох H1 туршилт дээр ажил­лаж байгаа гэж хэлсэн дээ. Яг тэр туршилтын багажны тар­хи нь болсон хоёр том аппа­рат байдаг юм. Мөргөл­дөө­нөөс үүссэн хоёрдогч бөөм­сийг таньдаг аппарат л даа. Хүнээр бол Дорж, Дулмаа, эрэгтэй, эмэгтэй гэдэг шиг тэр бүх бөөмийг ялгаж тань­даг аппарат. Намайг очиход тэндхийн эрдэмтэд “Манай багаж орчин үеийн сайн аппа­рат. Гэхдээ одоо зарим нэг зүйлийг нь сайжруулах хэрэг­тэй байна. Үүнийг бид бүрэн шийдэж чадахгүй байгаа уч­раас танаас тусламж хүсч, урьж байгаа юм” гэж хэлж байсан. 15 жил яг тэр туршилт дээр ажилласан өндөр мэд­лэг­тэй эрдэмтэд өөрийнхөө багажийг сайжруулъя гээд монгол хүнд хүсэлт тавьж байна гэдэг нэр төрийн хэрэг л дээ. Би тэр ажлыг нь аваад үнэндээ айж байсан. Шаард­лагатай бүх зүйлээ бидэнд хэлээрэй, бүгдийг хангаж өгнө гэсэн. Энэ ажлыг би амжилт­тай хийсэн.

Дараа нь тэнд би “expert on call” гэсэн албан тушаал дээр ажилла­сан. Энэ нь жи­рийн шинжээч­дээсээ илүү хариуцлагатай ажил байдаг юм байна. Яагаад гэхээр туршилт өдөр, шөнө­гүй үргэл­жилж байдаг. Тэрхүү өндөр мэдрэмжтэй техникийн 24 цагийн тасралтгүй ажилла­гааг хангадаг хүнийг “expert on call” гэдэг. Төхөөрөмжийг байнга хянаж, ямар нэгэн гэмтэл гарах юм бол тэр дор нь засварлах жишээтэй. Дэл­хийн 13 орны 40 гаруй инсти­тутээс ирсэн эрдэмтэд хам­тарч ажилладаг тийм газар. Тэнд анх удаа ази хүн “expert on call” хийсэн юм билээ. Азиас анх удаа монгол хүн ийм ажил хийсэндээ их ба­хар­хаж явдаг. Одоо энэ тур­шилтын үр дүнг боловсруу­лах ажилд гаж бөөмсийг ха­риу­цан ажил­лаж байгаа. Гер­маны тал ми­ний гэрээг дахин нэг жилээр сунгах санал тавьж, үүнийг би зөвшөөрсөн. Энэ туршилтын үр дүнг бо­ловсруулах хам­гийн нарийн ажил дээр монгол хүн ажил­лаж байна гэдэг нэр төрийн хэрэг юм. Нэг ёсондоо би дэлхийн өмнө хариуцлага хүлээж байна гэсэн үг.

Энэ бүх ажлыг би Монгол Улсын ШУА-ийн физик, техно­логийн хүрээлэнгийн эрдэм­тэн гэсэн харьяалалтай хий­дэг. Надтай хамт хоёр ахмад эрдэмтэн байдаг, тэр хоёр маань ирэн очин ажилладаг. Тэнд байх хугацаандаа бид 20-иод хамтын бүтээл гарга­сан. Бүтээл дээрээ физик, технологийн хүрээлэнгийн эрдэмтэд гэж Монгол Улсаа­раа овоглож явдаг.

-Монголын ШУА-ийн эрдэмтэн гэсэн харьяал­лаар ажилладаг гэсэн. Сан­хүүжилтээ хаанаас авдаг вэ?

-Германы тал Монголын эрдэмтдийн мэдлэгийн түв­шин, чадлыг үнэлж DESY-д монголчуудыг “Зочин суд­лаач” гэсэн орон тоогоор авч ажиллуулж байгаа. Зайлшгүй хэрэгтэй хүнээ зочин судлаа­чаар урьж ажиллуулдаг дэл­хийн туршлага байдаг. Бидний хийсэн ажлыг Герман улс үнэлээд Монголын эрдэмт­дийг зочин судлаачийн орон тоогоор санхүүжүүлж байна. Манай багийн техник техно­логийг сайжруулах зорилгоор ноднин таван мянган евро, энэ жил гурван мянган еврог тус тус өгсөн.

-Манай физик, техно­логийн хүрээлэнд үү?

-Тийм ээ. Ямар ч байсан эхний ээлжинд найман мян­ган еврог буцалтгүй тусламж болгон өгөөд байгаа. Энэ мөнгөөр компьютер зэрэг хэрэгцээтэй зүйлс авсан. 2010 он хүртэл жил бүр тодор­хой хэмжээний санхүүжилт өгнө гэсэн. Энэ завшааныг ашиглаад хэлэхэд бидэнд залуу үе хэрэгтэй байна. Мэдлэгтэй хүнийг дэлхий гуйгаад авах үе ирсэн байна. Одоо ч гэсэн өндөр мэдлэг­тэй, хэлний боловсролтой залуу судлаач байна уу гээд асуудаг. Харин их сургууль төгч буй залуу боловсон хүчний эзэмшсэн мэдлэгийн түвшин орчин үеийн шаард­лага хангахгүй байна. Хэлний бэрхшээл гарч байна. Залуу үе маань хангалтгүй байнаа л гэмээр байгаа. Манай ака­демийн гадаад харилцаа өн­дөр шүү дээ. Хэрвээ шалгуур үзүүлэлтүүдийг нь давах юм бол жил бүр таван оюутныг Германы хөрөнгөөр тэнд сур­гах боломжтой. Ийм квот нь байхад тэнд тэнцээд сурал­цах хүн байхгүй л байгаа.

-Сургалтын чанар муу, төгсөгчдийн мэдлэг хан­галтгүй байна гэж та сая ярилаа. Эрдэмтэн хүний хувьд Монголынхоо хөгж­лийг яг ямраар үнэлдэг вэ?

-Монгол Улсыг баригдсан байшин барилгынх нь тоогоор аваад үзвэл хөгжиж байна аа. Жил бүр ДНБ өсч байгаа тоо гардаг хэдий ч ядуурал буу­рахгүй байна. Физик ч хүний нэг онцлог нь болсон юмыг үр дагавраар нь хөөж, юу болс­ныг нь тогтоодог. Шинжлэх ухааны арга нь ийм юм. Би өөрөө намын гишүүн биш, Монголын улстөрчдийг мэ­дэхгүй. Гэхдээ би улс төр мэднэ. Хүнээр жиших юм бол манай нийгэм өвчилсөн бай­на. Өвчтэй хүнийг эрүүл болгох хэрэгтэй шүү дээ. Үүний тулд оношийг маш зөв тавих хэрэгтэй. Зөв онош тавьсны дараа зөв эмчилгээ хийж болно. Онош нь зөв боловч эмчилгээгээ буруу хийвэл үр дүн нь тодорхой. Тийм болохоор яг зөв онош тавих хэрэгтэй юм шиг санагдсан.

-Та ямар онош тави­маар байна вэ?

-Монгол Улс ардчилалд шилжээд 18 жил боллоо. Энэ хугацаанд ямар ч төлөвлө­гөөгүй иржээ. Монгол Улсыг хөгжүүлэх удаан хугацааны стратеги төлөвлөлт алга. Одоо л энэ тухай яригдаж эхэлсэн болохоор онош зөв тавигдсан юм болов уу гэж бодож байна. Өмнөх жилүү­дэд ийм төлөвлөгөөг яаж хийж байсныг ярья л даа. УИХ-ын гишүүд сонгогдчихоод Засгийн газраа сонгодог. Засгийн газрын үйл ажилла­гааны мөрийн хөтөлбөрт ял­сан нам нь сонгуулийн мө­рийн хөтөлбөрөө шууд суул­гачихаад дунд хугацааны төлөвлөлт гээд яриад байдаг. Тэгвэл төлөвлөлт гэдэг үүнээс өөр юм. Хамгийн наад зах нь гурван зүйл цогцоороо нийлж байж төлөвлөлт бол­дог. Нэгдүгээрт, бодлогоо яаж хэрэгжүүлэх төлөвлөгөө. Хоёрт, төлөв­лөгөөг хэрэгжүү­лэхэд шаард­лагатай мөнгө­ний төсөв заа­вал байх хэрэг­тэй. Мөнгө байхгүй бол төлөв­лөгөө бие­лэхгүй. Гуравт, хяналт шал­галт, үнэлгээний систем. Энэ гурав цогцоороо байж жинхэ­нэ төлөвлөлт бол­но. Төлөв­лөгөөгөө бодитой­гоор биелүү­лэх үндсэн нөх­цөл бол хяналт шалгалтын систем. Ингэж зөв төлөвлөлт хийх юм бол али­ваа зүйл дандаа сайжирч, дээшилдэг.

Төлөвлөгөөг зөв хийхийн тулд орчны нэгдсэн үнэлгээг заавал хийдэг. Өнгөрсөнд бид яаж амьдарч байсан, одоо ямар байгаа юм гэдгээ олон талаас нь маш сайн тооцоолж чадах юм бол бодлого гэдэг зүйл өөрөө бараг гараад ирнэ. Бодлогодоо зохицсон амьд­ралд бүрэн биелэх план гар­гаад авч болно.

-Сайн төлөвлөгөө гар­галаа гэхэд одоогийн энэ бүтэц тохиромжтой юу?

-Төлөвлөлтөө бодитой хэрэгжүүлэхийн тулд тохир­сон бүтэц байх ёстой. Алив хөгжсөн улсын туршлагыг судалж байхад Засгийн газар юм уу Ерөнхийлөгчийн түв­шинд Шинжлэх ухаан, техно­логийн бодлогын газар гэж байдаг юм байна. Энэ газрын нэг гол үүрэг нь төлөвлөлтөө цаг тухайд хэрэгжүүлж бай­хыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын гишүүддээ байнга сануулж, зөвлөгөө өгч, хамтран ажиллаж, нэг үгээр хэлбэл төрийн толгой нь болж явдаг. Уг газрын мэргэжилт­нүүд нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын гишүүдийн­хээ зөвлөх нь байдаг юм байна. Тэгэхэд одоо манай улсад яаж байгааг ард түмэн надаас илүү мэдэж байгаа. Манай төрийн гурван өндөр­лөгийн зөвлөхүүд нь улсын төлөвлөгөөг биелүүлэхийн тулд хамтарч ажилладаг уу, үгүй юу би мэдэхгүй. Эцэст нь хэлэхэд хөгжсөн улсын төр нь хамгийн сайн менежер байдаг.

Д.Оюунтуяа
Өдрийн сонин

Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:

Жоорло
Найздаа хэлэх

 

Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: ayush, Цаг: 2008-02-04 15:43:52, IP: 118.127.244.66, Улс: Korea, Republic of
  

baharhal

ta bol zhinhene mongol geni ymaa.tand udahgui garah sar shiniin mend debshuulzh eruul
enh,az zhargal,azhliin amzhilt husen erooe!tiimee mongolchuud oyunii mash ondor
potetsialtai ard tumenshuu.20 zhiliin omno orost inzheneriin bolobsrol ezemsheheer
ochihod gadaadiin 20 ornoos German,bolgar,mongol 3 ornii oyutnuud/odoogiinhoor bol
IQ-eer ni/1 grupp bolzh baizh bilee.odoonii zaluus maani heded zogsoh bol,Zaluuchuud
mini hicheebel ta buhend mash ih noots bii shuu!

 
Бичигч: kol, Цаг: 2008-02-25 12:44:09, IP: 202.72.240.227, Улс: Mongolia
  

utgagui

im hun mongold bn gedeg baharham yum gehde niitleliin huwid ontsgui bolj

 
Бичигч: talarhal, Цаг: 2008-02-29 23:09:01, IP: 131.169.103.226, Улс: Germany
  

mongoliin baharhal

yneheer mongoliin baharhal bolson hyn baina. Ene hyn shig hymyys erdemted hovor shyy.
Yneheer baharhal. Tan'd amjilt hysie

 
Бичигч: sanal, Цаг: 2008-02-29 23:15:14, IP: 131.169.103.226, Улс: Germany
  

amjilt hyse'

baruunii ertuntsud urigdaj ajillana gedeg hetsyy davaa,ene hetsyy gazar
hariutslagatai ajil hiij baigaa erdemten tanaar baharhaj baina. Mongoliin sain genyyd
gadaadad gartsgaaj, mongoliin hugjild iim hyniig ashiglahgyi baigaad haramsah
yum.Amjilt hysie

 
Бичигч: vuyu, Цаг: 2008-03-06 21:47:25, IP: 211.208.214.115, Улс: Korea, Republic of
  

...

gaixaltai xun bnaa
odoonii zaluuchuud bol zugaa tsengel
1 oroiniixoo jargaliig
bodson arxichid bhgui yu aash ovchtei niigemd amidarmaargui bn

 
Бичигч: CHoyunts, Цаг: 2008-09-28 10:35:43, IP: 203.34.37.192, Улс: Mongolia
  

2008.09.28.10 ;10;32.202.72.240.227, Улс: Mongolia

amjilt hyse.sydalgaandaa olon erdemtdiig ajillyyllaarai gej hyse

 
Бичигч: zulaa, Цаг: 2008-10-28 15:18:55, IP: 203.194.117.54, Улс: Mongolia
  

hi

mongold iim hvn bna gdg ni shan l yum .Tegehdee mongoldoo irj ajilaachee.

 
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Гарчиг:
Сэтгэгдэл:
  * Таны IP хаяг буюу хаанаас сэтгэгдэл бичсэн тухай мэдээлэл хадгалагдаж,
бусад хүмүүст харагдах болохыг анхаарна уу!
 
Та үүнийг мэдэх үү?
Сурталчилгаа
Бусад мэдээнүүд
-Тархины сканнерын тусламжтайгаар таны юу харж байгааг компьютер мэдэх боломжтой боллоо
2008-03-06 18:27:51 GMT+8 (УБ)
-Сармагчин сайндаа л хоёр настай хүүхдийн төвшинд ярина
2007-12-03 12:41:20 GMT+8 (УБ)
-Уураг тархи ба орчлонт ертөнц
2007-11-22 12:25:44 GMT+8 (УБ)
-PlayStation3 нэг насны ойгоо тэмдэглэлээ
2007-11-21 17:04:50 GMT+8 (УБ)
-Дэлхийн дулаарлыг дайнтай зүйрлэв
2007-11-16 12:39:15 GMT+8 (УБ)
-AMD компани quad-core процессороо гаргахад бэлэн боллоо
2007-08-30 15:50:43 GMT+8 (УБ)
-Тэнгэрээс аймшгийн хаан ирэхэд Монголын агуу хаан амилж хаанчилна
2007-08-20 12:18:02 GMT+8 (УБ)
-Хүний насыг уртасгаж болох уу?
2007-08-18 14:20:08 GMT+8 (УБ)
-Ази номхон далайн орнуудын мэдээлэл, харилцаа холбооны стандартчлалын олон улсын хурал эхэллээ
2007-07-25 19:02:13 GMT+8 (УБ)
-Интернэтийг эх хэлээрээ ашиглах боломж нэмэгдсээр байна
2007-06-08 21:09:46 GMT+8 (УБ)
-Гэрийн тэжээвэр ингэнээс Хавтгайг гаргаж авна
2007-06-04 12:37:23 GMT+8 (УБ)
-Монголд компьютер үйлдвэрлэлээ
2007-05-29 12:25:58 GMT+8 (УБ)
-Дэлхийгээс өөр амьдрал оршиж болох гариг олдлоо
2007-04-27 16:11:16 GMT+8 (УБ)
-Гэрэл судлаач эрдэмтэн
2007-04-25 12:48:11 GMT+8 (УБ)

Өмнөх мэдээнүүд

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео

 


Banjig.Net-д нийтлэгдсэн мэдээллүүдийг ямар нэгэн байдлаар утга санаа, бичлэгийг гуйвуулахгүйгээр
ашгийн бус зорилгоор ашиглаж болох ба ингэхдээ эх сурвалж буюу Banjig.Net-ийн нэрийг заавал дурьдана уу!


[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
 
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж