Banjig.Net нүүр - Нэвтрэх - Бүртгүүлэх - Тусламж 
Banjig. Медиа
 
Мэдээ Ярилцлага | Фото | Содон | Кино | Зугаа | Ажил | Хөгжим | Ил захидал | Бизнес лавлах | Мэдлэг | Зар | Вэбүүд | Блог



- Дэлхий дахинд
- Banjig.Net-д шинээр
- Монгол орон мину
- Дүрстэй мэдээ
- Банжиг Блогоос
- Монголчууд гадаадад
- Уран зохиол
- Төрд хүргэх үгс
- Сонгууль
- FIFA 2006
- Улс төр
- Нийгэм
- Бизнес, Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Боловсрол
- Шинжлэх ухаан
- Энтертаймент
- Спорт
- Гэмт хэрэг
- Ярилцлага
- Кино ертөнц
- Фото сурвалжлага
- Шар мэдээ
- Содон
- Эротик

Мэдээний цагалбар
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Өнөөдрийн мэдээнүүд

Санал асуулга
Таны бодлоор Аль FM радио бусдаасаа илүү вэ?
Үр дүнг харуулах

 

 

Эрх мэдлийн төлөөх тэмцэл буюу В.Путины хөрөнгө

Шинэчлэгдсэн: 2008-02-05 10:09:33 УБ

Путин удахгүй Ерөнхий­лөгчийн албаа өгөх гэж байгаа тул Кремльд эрх мэдлийн төлөөх нэлээд ширүүн тэм­цэл өрнөөд байгаа тухай “The Guardian” сонинд бичжээ. Кремльд өр­нөөд буй тэмцэл нь эд хөрөн­гөтэй хол­боотой юм.



Гэтэл В.Путин халаагаа Д.Мед­ве­девт өгөх гэж байгаа. Оросын улс тө­рийн ертөнцийн ажиг­лагчдын ярьж байгаагаар эрх мэдлийн төлөөх тэмц­лийн цаана тө­рийн мэдэлд байдаг компа­ниудын үнэт цаастай холбоо­той асуу­дал байгаа гэнэ. В.Путин Ерөн­хийлөгч болоод 40 тэрбум ам.доллартай тэн­цэх эд хө­рөн­гөтэй болсон гэнэ. Түү­нээс гадна В.Путин Швейцарь бо­лон Лихтенш­тейнд нэлээд хөрөнгөтэй тухай яригдах боллоо. Ер нь Оро­сын Ерөн­хийлөгчийн ху­вийн эд хөрөн­гийн талаархи асууд­ал өнгөр­сөн сараас нэлээд эрчимтэй яригдах болсон. Улс төр суд­лаач С.Бе­ловский Германы “Die Welt” сонинд өгсөн ярилц­лагадаа энэ та­лаар анх дуу­гарсан юм. Түүний дараахан “Washington Times”, “Moscow Times” со­нинууд энэ тухай нийтлэл гаргасан юм. ОХУ-ын Ерөн­хийлөгчийн за­саг захир­гаа­ны нэрээ нууцалсан нэг ажилтнаас авсан мэ­дээл­лээр В.Путин 40 гаруй тэрбум ам.дол­лар­тай тэнцэх эд хө­рөнгөтэй болчихоод байгаа талаар дээр дурьд­сан.

Ин­гэс­нээр тэр Орост тө­дий­гүй Евро­пын тэргүүн бая­чуудын жаг­саалт орж байгаа юм. Улс төр судлаач Белковс­кий үүнийг батлах дараахь барим­туудыг дурд­жээ. В.Путин Оро­сын нефть болон хий олбор­лолтын салбарт үйл ажил­­­лагаа явуулдаг компа­нийн хувьцаа­ны нэлээд хэмжээг эзэмшдэг юм байна. Гэхдээ мэдээжийн хэрэг нууцаар. Орост гуравду­гаарт ордог “Сургутнефть” компа­нийн 20 тэрбум ам.дол­лартай тэнцэх хувьцаа Ерөн­хий­лөг­чийн мэд­­лийнх. Мөн “Газп­ром”-ийн хувьцаанаас доод тал нь 4.5 хувийг эзэм­шиж, Швей­царийн “Gunүor” компанийн хувьцаа ч түү­нийх. Тус ком­па­нийг Ерөн­хий­лөг­чийн найз Геннадий Тимченко байгуул­жээ.

Улс төр судлаач Белковс­кий Оросын Ерөнхийлөгч В.Путины хөрөнгийн талаар ярих­даа “Доод тал нь 40 тэр­бум ам.доллартай тэнцэнэ. Дээд тал нь хэд гэдгийг би мэдэх­гүй. Түүнээс гадна өөр бизнестэй байх ч магадлал­тай. Энэ талаар бидэнд тодор­хой мэ­дээлэл байхгүй” гэжээ. Мэ­дээ­­жийн хэрэг дээрх ком­паниудын албан ёсны хувь­цаа эзэм­шигчдийн жагсаал­тад Оро­сын Ерөнхийлөгчийн нэр байх­гүй. Түүний мэдлийн маш олон компани, сангууд байдгийн зарим нь Цуге, Лихтенштейнд байрла­даг аж. С.Белковс­кий мэдэгдэхэд В.Пу­тин хариуд нь ямар нэгэн тайлбар хийгээгүй. “The Guardian” сонин ч эдгээр баримтыг Кремлийнхэнд гар­гаж тавьсан боловч Оросын Ерөнхий­лөгчийн хэвлэл мэ­дээл­лийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга нь В.Путин эзгүй гэсэн хариу өгчээ.

Урьд өмнө нь Оросын Ерөнхийлөгчийн эд хөрөнгө­тэй холбоотой ямар нэгэн зүйл ярих хориотой байсан. Гэвч Кремль дэх бүлгүүдийн хоорондох зөрчилдөөн сүү­лийн үед ширүүсэнээс мэдээ­лэл алдагджээ. Кремлийн бүлгүүдийн нэгнийх нь тэр­гүүлэгч нь Ерөнхийлөгчийн засаг захиргааны орлогч дар­га И.Сечин, холбооны аюул­гүйн албаны дарга Н.Патру­шев, түүний орлогч А.Бортни­ков, В.Иванов нар гээд хүчний байгууллагынхан байдаг. Ха­рин либерал үзлийг барим­талдаг В.Путин болон Б.Ель­циний гэр бүлийнхэнд ойр байдаг бүлэгт Р.Абрамович, Д.Медведев нар багтдаг юм.

Энэ бол үзэл бодлын зөр­чил­дөөн бус бизнесийн тэм­цэл. В.Путин Д.Медве­девт халаагаа өгөх болсон нь И.Се­­чиний бүлэгт маш том цохилт болжээ.

Зарим ажиглагчдын ярьс­наар В.Путин ажлаа өгөөд явах байсан боловч тодорхой хугацаанд хүчнийх­нээс Д.Мед­ведевийг хамгаа­лахын тулд үлдэхээс өөр аргагүй болсон гэнэ. Тиймээс ч Ерөн­хий сайдын албыг хашихаас татгалзахгүй гэдгээ өөрөө хэлсэн байна.

В.Путиныг “Time” сэтгүүл оны хүнээр шалгаруулсан билээ. Үүнтэй холбогдуулан тус сэтгүүлд ярилцлага өгөх­дөө Кремлийнхэн хээл ха­хуульд автсан гэдгийг эрхэм Ерөнхийлөгч үгүйс­гэсэн. Түүн­тэй ойр байдаг хүмүүс хээл хахуулиар баяж­сан талаар асуухад “Тэгэх­ээр хэн, яаж баяжсаныг та мэдэж байгаа юм байна. Та үүндээ итгэлтэй байгаа бол манай ГХЯ-нд бичээрэй. Та тэр хүмүүсийн нэр төдийгүй хээл хахуулийн схемийг мэ­дэх юм байна. Бидний энэ уулзалтыг харж, сонсч, унш­сан хүмүүст үүний хариуд маш хурдан, ОХУ-ын Үндсэн хуулийн хү­рээнд арга хэмжээ авна гэдгийг би танд батал­гаа­тайгаар хэлье” гэж байсныг олон хүн санаж байгаа биз.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ
Өдрийн сонин

Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:

Жоорло
Найздаа хэлэх

 

 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Гарчиг:
Сэтгэгдэл:
  * Таны IP хаяг буюу хаанаас сэтгэгдэл бичсэн тухай мэдээлэл хадгалагдаж,
бусад хүмүүст харагдах болохыг анхаарна уу!
 
Та үүнийг мэдэх үү?
Сурталчилгаа
Бусад мэдээнүүд
-Соёлын Их Наадам 09 сарын 06,07-д Сүхбаатарын талбайд болно
2008-09-04 16:06:51 GMT+8 (УБ)
-Хятадын эрх баригчид Олимпийн наадмаар дулдуйдан Өвөрмонголчуудыг хүчирхийлж байна
2008-07-17 11:53:52 GMT+8 (УБ)
-Б.Обама Вайоминг муж улсад ялав
2008-03-10 12:16:50 GMT+8 (УБ)
-Д.Медведев үнэмлэхүй ялалт байгуулав
2008-03-04 13:08:12 GMT+8 (УБ)
-Nischin хотын амьдрал
2008-02-12 11:43:34 GMT+8 (УБ)
-Архитай бус үйлдвэрлэлтэй тэмцэх тухай хууль гэдэг нь харагдаж байна
2008-01-30 11:45:08 GMT+8 (УБ)
-Улаанбаатар хотыг аварсан залуус
2008-01-16 11:07:25 GMT+8 (УБ)
-“Эрдэнэт” үйлдвэрийн 200-гаад ажилчинд сонсголын дижитал аппарат олгохоор болжээ
2008-01-15 11:37:57 GMT+8 (УБ)
-Билл Клинтон: Хиллари агуу Ерөнхийлөгч болно
2008-01-14 10:55:37 GMT+8 (УБ)
-Ирак руу IX ээлжийн алба хаагчид мордоно
2008-01-07 13:12:14 GMT+8 (УБ)
-ВВС агентлагт Монгол архинд хордсон хүмүүсийн тухай мэдээллээ
2008-01-05 14:32:40 GMT+8 (УБ)
-Ногоон карт шинэчлэгдэнэ
2007-12-29 15:44:28 GMT+8 (УБ)
-2007 онд дэлхийг цочоосон дуулиант 10 хэрэг
2007-12-28 13:31:13 GMT+8 (УБ)
-Кензо Такада Парисын сууцаа худалдана
2007-12-27 12:31:59 GMT+8 (УБ)

Өмнөх мэдээнүүд

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео

 


Banjig.Net-д нийтлэгдсэн мэдээллүүдийг ямар нэгэн байдлаар утга санаа, бичлэгийг гуйвуулахгүйгээр
ашгийн бус зорилгоор ашиглаж болох ба ингэхдээ эх сурвалж буюу Banjig.Net-ийн нэрийг заавал дурьдана уу!


[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
 
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж