Banjig.Net нүүр - Нэвтрэх - Бүртгүүлэх - Тусламж 
Banjig. Медиа
 
Мэдээ Ярилцлага | Фото | Содон | Кино | Зугаа | Ажил | Хөгжим | Ил захидал | Бизнес лавлах | Мэдлэг | Зар | Вэбүүд | Блог



- Дэлхий дахинд
- Banjig.Net-д шинээр
- Монгол орон мину
- Дүрстэй мэдээ
- Банжиг Блогоос
- Монголчууд гадаадад
- Уран зохиол
- Төрд хүргэх үгс
- Сонгууль
- FIFA 2006
- Улс төр
- Нийгэм
- Бизнес, Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Боловсрол
- Шинжлэх ухаан
- Энтертаймент
- Спорт
- Гэмт хэрэг
- Ярилцлага
- Кино ертөнц
- Фото сурвалжлага
- Шар мэдээ
- Содон
- Эротик

Мэдээний цагалбар
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Өнөөдрийн мэдээнүүд

Санал асуулга
Таны бодлоор Аль FM радио бусдаасаа илүү вэ?
Үр дүнг харуулах

 

 

Nischin хотын амьдрал

Шинэчлэгдсэн: 2008-02-12 11:43:34 УБ

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн цалин өндөр байвал энэ албанд ажиллах хүн олдоно. Түүнээс цалин багатай бол ажиллах хүн олдохгүй дээ.


Гэхдээ иргэдийн төлөөлөл гэдэг ут­гаараа амьдрал ахуйндаа баригдахгүй сайн дураар ажил­лах хүн ч таарна л даа. Ийм жишиг Японы Nischin хотод үйлчилдэг. Манай ул­сад бол энэ эсрэгээрээ. Юу хийж байгаа нь нүдэнд үл харагдам шахуу ч Улаанбаа­тар хотын иргэдийн төлөөл­лөөр 40 гаруй хүн сонгогдон ажилладаг. Тэд цалингүй ч энэ сонгуульт албанд томи­логдох гэж амиа тавихаас наагуур “хор” найруулан гүйл­дэцгээдэг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Цалин хөлс авахгүй хэрнээ энэ сонгуульт албан тушаалд өврөөсөө мөнгө гаргаад ч хамаагүй суух гэж бултаараа санаарх­даг учрыг гагцхүү монгол сэтгэхүйгээр гадарлаж ойл­гож болох байх.

Ямартаа ч Японы нэг хо­тын амьдрал ахуйтай цухас танилцсанаа хүүрнэе. Япон 47 аймагтай. Тэдний нэг Айчи аймагт 50 шахам хот, сум багтдаг. Тэр олон хотуудын нэг болох Nischin хот 80 мян­ган хүн амтай. Хүн ам нь жил болгон мянгаар нэмэгддэг гэсэн. Тариан талбай ихтэй. Манайхаар байгалийн үзэс­гэлэнт газруудтай хөдөө тал газарт орно. Энэ нь Нагоя том хотын дэргэдэх жижиг хот. Үйлдвэр үйлчилгээ хөгжиж бум бужигнаж түм түчигнэсэн их хотын зэргэлдээ унаган байгальтай жижиг хот тү­шиглэж байх нь алсыг харсан бодлого. Эх дэлхийгээ хайр­лан хамгаалж унаган байд­лаар харж хамгаалахгүй бол агаарын бохирдол, бороо, салхины аюул их хотыг нө­мөрч магадгүй гэж сэрэмжил­дэг. Магадгүй Нагоя хотыг хамгаалах үүднээс ч энэ жижиг хот анх үүсэн бий болсон байх талтай. Найман жилийн өмнө Нагоя хотод хүчтэй үер буужээ. Тэр үед Нагоя хотыг Nischin хот авар­сан гэнэ.

Учир нь тариан талбай байхгүй бол гурав дахин их ус буух байж. Хотын дарга, 26 Иргэдийн төлөөлөгчдийн хур­лын дарга байснаас хүрээг нь багасгаж 20 гишүүнтэй бол­жээ. Энэ хүмүүс хотын иргэ­дийн төлөөлөл гэдэг утгаараа хотын хүндэт гишүүд. Бо­ловс­ролын салбарт ихэд хүн­дэтгэлтэй ханддаг учир бо­ловсрол харицусан дарга нь хурлын даргаас илүү, хам­гийн “том”. Зургаан их сур­гууль, гурван дунд сургууль, долоон бага сургууль, 10 цэцэрлэгтэй. Цагдаа болон гал түймэртэй тэмцэх газарт гадны хүн орохыг хориглодог ч үйл ажиллагаатай нь цухас танилцсан. Цагдаагийн газар нь иргэн хүнд чирэгдэл төвөг гаргахгүй хүрч үйлчлэх тал дээр ихэд анхаардаг юм би­лээ. Гал түймэртэй тэмцэх газрын машин багаж техни­кээр хангагдсан. Галын ма­шины өргөгч цамхгаас хотыг бүхэлд нь харах боломжтой. Тийм өндөрт нь гарч үзсэн. Та­риан талбай ногоорон харагд­сан энэ хотод хөдөө, хотын хөгжил нийлснийг үзэх нь таатай. Манай хөдөө орон нутагт хотын хөгжил, дэд бүтэц зэрэгцвэл сайхан аа гэж бодогдоно.

Монголын хамгийн амт­тай идээ юу вэ?
Боловсролын салбарыг тэргүүнд тавьдаг Nischin хо­тын Кагуямо бага сургуу­лийнхан монгол гэдэг нэрийг дуулаад ихэд сонирхож байв. Сургуульд гадны хүн оруу­лахыг хориглодог. Тэр тусмаа хүүхдийн зураг авахыг тас хорьдог ч Монгол гэдэг улсын нэр зөвшөөрүүлж чадсан бо­лол­той. Японд зургаан нас хүрсэн бол заавал сургуульд орох хуультай. Хэрэв орохгүй бол эцэг эхтэй нь хариуцлага тооцно. 6-12 насныхан бага сургуулийнхан. Сургуульд дараахь дөрвөн зүйлийг чу­халчилдаг гэж захирал бүсгүй Маций Харуми ярьсан. Сур­галтын чанар, хамт олонч хүмүүжилд анхаарах, биеийн тамир өөрийгөө хамгаалах чадвар-гадаадад очсон үед яаж биеэ авч явах гэх мэт, дөрөвт нь өөрийнхөө нутаг дэвсгэр буюу Кагуямо сур­гуультай хэрхэн харилцах соёл хүмүүжил. Хүүхдийн хүсэл мөрөөдлийг багаас нь таних нь чухал. Ямар мэргэ­жилтэй болохыг хүсч байгааг багаас нь мэдэж, тэдэнд та тийм мэргэжилтэй больё гэ­вэл ийм зан суртахуун хү­мүүжилтэй байх ёстой гэж чухалчлан сургадаг гэнэ. Хүүхэд хичээлээ ойлгохгүй байсан ч ойлготол нь заах ёстой. Багш, сурагчийн ха­рилцан уялдааг сонирхоход хүүхдэд гар хүрч зодно гэдэг ойлголт огт байж болохгүй. Хичээлээсээ хоцорч, сэтгэл санаа тавгүй байвал тусад нь дасгал хийх сургууль бий. Эсвэл долоо хоногт гэрт нь нэг удаа очиж давтлага өгөх байдлаар харьцдаг гэж байв. Анги танхимаар орж хүүх­дүүд­тэй танилцах завсар сургуулийн юу хамгийн сай­хан бэ? гэж асуухад

-Хоолны үе гэж нэгэн хүү хариулсан бол нөгөө нь -Хичээл дууссаны дараа хөл бөмбөг тоглох гэж үнэн сэтгэлээсээ хариулна билээ. Тэднээс асуух юм байна уу гэхэд -Монголд хамгийн амттай юм юу вэ, Мон­го­лын тал нутагт ямар мал байдаг вэ? гэцгээсэн. Тэдэнд монгол гэдэг их сонин. Тэр тусмаа хүүхэд болгон морь унадаг нь сонирхлыг ихэд татаж байх шиг. Бид монгол хүүхдүүдтэй захидлаар ха­рилцаж найз нөхөд болмоор байна гэдгээ дамжуулсан.

Нас гуйх уламжлалт баяр
Nischin хотын уламжлалт баяр тохиож буйтай таарсан юм. Энэ бол гурав, тав, до­лоон настай хүүхдүүд бур­ханд мөргөх шашны зан үйл. Домогт өгүүлснээр эртээ цагт бяцхан хүүхдүүд гурван нас ч хүрэлгүй нас бараад байж. Иймд бурхнаас нас гуйх бол­сон аж. Буддын шашны уламж­лалт энэ баяр ма­най­хаар хүүхдийн даахь үргээх ёс юм уу даа. Амралтын өдөр. Хотын гудамжаар тус хотын тэргүүн лам нарын араас үр хүүхдээ дагуулсан эцэг эхчүүд парад жагсаал болж байна уу гэлтэй олноор цуварна. Үүний өмнө эхлээд хүүхдүүдэд үндэсний кимоно маягийн хувцас өмсүүлж нүүрийг нь цагаанаар будаж харандаагаар зурж орхидог юм билээ. Хотоороо шахуу хөл хөдөлгөөнд орж хотын хамгийн том сүмд хүүхдүүдээ мөргүүлнэ. Ингэхдээ их урт оочер дараалал үүсдэг ч яарч тэвдэж нэгнийхээ өмнүүр чихэлдэж буй шинж огт хараг­дахгүй. Япон бол буддын шашны орон. Ногоон өмсгөл бүхий хувцастай лам нар дүнгэнэтэл ном унших завсар бурханд мөргөж нас гуйснаар энэхүү уламжлалт баяр дуус­на. Эргэж очин хувцсаа со­лиод гэрийн зүг одоцгооно. Учиргүй найр хийж хавт­гай­рахгүй ч гэр бүл ах дүү ха­маатан садан уулзах баярт мөч энэ байдаг нь илт.

Банзрагчийн Долзодмаа
Өдрийн сонин

Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:

Жоорло
Найздаа хэлэх

 

Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: xsdfsd, Цаг: 2008-09-02 15:18:02, IP: 203.160.50.83, Улс: Mongolia
  

vcxcvdc

СЭРЭМЖЛЭХТҮН !!!

Халтмаагийн Жэнко Баттулга
БНХАУ-ын тусгай албаны гар
хөл
болжээ

Одоогийн УИХ ын гишvvн Жэнко
Х.Баттулга арван жилийн ч боловсрол эзэмшиж
чадаагvй нөхөр гэнэ. Учир нь багадаа хулгай
луйврын хэргээр хvvхдийн клонд явах шахаж
спорт нь тvvнийг гэмт хэргийн ертөнцөөс
аварсан гэдэг. Ингээд улсын шигшээд орсон бөх
хvv гадагшаа тэмцээнд явахын хажуугаараа элдэв
бараа дарж улмаар тамирчин хvнийхээ нэр нvvр
гадаад паспортоо ашиглаж гадны орнуудаар
доншуучилж наймаа панз vсэргээд анх наймааны
хар ухаанд сурч жаахан хөлжсөн гэдэг.
“Боловсролгvй” Х.Баттулгыг БНХАУ-ын тусгай
албаны гар хөл болсон“ гэсэн яриа олны дунд
байдаг гэнэ. Өдгөө тэрээр урд зvгийнхэнтэй тэр
дундаа Синга нартай нягт хамтран ажилладаг
бөгөөд тvvнийг тэндэхийн улс төр гэмт хэргийн
мафиар ивээн тэтгvvлдэг гэсэн яриа байдаг юм
билээ. Ямар сайндаа л 2004 онд сонгуульд яллаа
гэж Синга найз нь арваад хаммер жийп зvгээр
бэлэг гээд өгч байхав дээ.

Ингээд тэрээр улс
төрд орсон цагаасаа эхлэн урд зvгийнхэнийг энд
хvчээ авахад гол тус дэм vзvvлдэг “утсан
хvvхэлдэй“ нь болсон бололтой гэх юм билээ.
Тэрээр АН-ын дарга Ц.Элбэгээг америкаас ирэхэд
нь урд хойгуур нь гvйж дольдигонож байгаад
АН-ын дарга болоход тус дэм vзvvлсэнийхээ
хариуд “Ардчилсан холбоог“ өмчилж “ авсан
гэдэг. Одоо АХолбооны байр тvvний хувийн
компани сонины редакц тvvний санхvvжvvлдэг
хөдөлгөөний vvр уурхай болоод байгаа юм байна.
Улмаар тэрээр Монголын тусгаар тогтнолд
нөлөөлөхүйц том жижиг нэлээд хэдэн банк болон
уул уурхайн лицензvvдийг гартаа атгасан хагас
хятад хүн болжээ. Мөн тэрээр өдгөө хэвлэл
мэдээллийн хэрэгслvvдийг хувьдаа авч эзэмших
ажилдаа ханцуй шамлан орж улмаар монголчуудын
“тархийг угаах“ хооронд нь “яс хаяж
мөргөлдүүлэх, төр засгийн эсрэг ямар л жагсаал
цуглаан болж бүгдийг харгалзахгүйгээр мөнгө
төгрөгөөр санхүүжүүлдэг, Монголын улс
төрчдийн зөрчил маргааныг хурцатгах үүссэн
галыг улам өрдөн суудаг ажил хийдэг болсон
ажээ.

Х.Баттулга нь бичиг бичих нь байтугай
олигтой ч ярьж ч чаддаггvй “бvдvvн баараг“ мань
эр гэнэт “Баабар-2“ болон тодорч “Х.Баттулга
бичиж байна“ гэсэн нийтлэлvvдийг vйлдвэрлэж
хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээр төлбөртэйгээр
цацах болов. Yнэн чанартаа мань эрийн өмнөөс
өөрийнх нь санхvvжvvлдэг сонины эрхлэгч
Нүрзэдийн Дугар гэх сэтгvvлч бичиж өгч мань
эрийн нэрийг тавьдаг юм байна. Саяхны 7-р сарын
1-ний өдөр болсон үймээн самууныг өнөөх
Х.Баттулга л зохион байгуулж санхүүжүүлж
БНХАУ-ын тусгай албаны даалгаварыг чадварлаг
гүйцэтгэж байгаа хятадад элсэгдсэн сайн
тагнуулч ажээ. Одоо Жэнко Х.Баттулга нь УИХ-ын
гишүүд болон хэд хэдэн улс төрчдийн мөнгөөр
элсүүлэн татсан бөгөөд түүний дотроос АН-ын
дарга Ц.Элбэгдоржтой 17 чингэлэг спиртийн
наймаанд нягт холбогдсон байдаг. Учир нь тэр 17
чингэлэг спиртийн наймаанд Ц.Элбэгдоржийн
мөнгө нэлээд хувийг эзэлсэн байдагтай
холбоотой. Гэвч Жэнко Х.Баттулга өгөөмөр
зангаараа Элбэгээг одоо болтол гомдоогоогүй
яваа билээ.
Н.Д

 
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Гарчиг:
Сэтгэгдэл:
  * Таны IP хаяг буюу хаанаас сэтгэгдэл бичсэн тухай мэдээлэл хадгалагдаж,
бусад хүмүүст харагдах болохыг анхаарна уу!
 
Та үүнийг мэдэх үү?
Сурталчилгаа
Бусад мэдээнүүд
-Соёлын Их Наадам 09 сарын 06,07-д Сүхбаатарын талбайд болно
2008-09-04 16:06:51 GMT+8 (УБ)
-Хятадын эрх баригчид Олимпийн наадмаар дулдуйдан Өвөрмонголчуудыг хүчирхийлж байна
2008-07-17 11:53:52 GMT+8 (УБ)
-Б.Обама Вайоминг муж улсад ялав
2008-03-10 12:16:50 GMT+8 (УБ)
-Д.Медведев үнэмлэхүй ялалт байгуулав
2008-03-04 13:08:12 GMT+8 (УБ)
-Эрх мэдлийн төлөөх тэмцэл буюу В.Путины хөрөнгө
2008-02-05 10:09:33 GMT+8 (УБ)
-Архитай бус үйлдвэрлэлтэй тэмцэх тухай хууль гэдэг нь харагдаж байна
2008-01-30 11:45:08 GMT+8 (УБ)
-Улаанбаатар хотыг аварсан залуус
2008-01-16 11:07:25 GMT+8 (УБ)
-“Эрдэнэт” үйлдвэрийн 200-гаад ажилчинд сонсголын дижитал аппарат олгохоор болжээ
2008-01-15 11:37:57 GMT+8 (УБ)
-Билл Клинтон: Хиллари агуу Ерөнхийлөгч болно
2008-01-14 10:55:37 GMT+8 (УБ)
-Ирак руу IX ээлжийн алба хаагчид мордоно
2008-01-07 13:12:14 GMT+8 (УБ)
-ВВС агентлагт Монгол архинд хордсон хүмүүсийн тухай мэдээллээ
2008-01-05 14:32:40 GMT+8 (УБ)
-Ногоон карт шинэчлэгдэнэ
2007-12-29 15:44:28 GMT+8 (УБ)
-2007 онд дэлхийг цочоосон дуулиант 10 хэрэг
2007-12-28 13:31:13 GMT+8 (УБ)
-Кензо Такада Парисын сууцаа худалдана
2007-12-27 12:31:59 GMT+8 (УБ)

Өмнөх мэдээнүүд

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео

 


Banjig.Net-д нийтлэгдсэн мэдээллүүдийг ямар нэгэн байдлаар утга санаа, бичлэгийг гуйвуулахгүйгээр
ашгийн бус зорилгоор ашиглаж болох ба ингэхдээ эх сурвалж буюу Banjig.Net-ийн нэрийг заавал дурьдана уу!


[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
 
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж