Banjig.Net нүүр - Нэвтрэх - Бүртгүүлэх - Тусламж 
Banjig. Медиа
 
Мэдээ Ярилцлага | Фото | Содон | Кино | Зугаа | Ажил | Хөгжим | Ил захидал | Бизнес лавлах | Мэдлэг | Зар | Вэбүүд | Блог



- Дэлхий дахинд
- Banjig.Net-д шинээр
- Монгол орон мину
- Дүрстэй мэдээ
- Банжиг Блогоос
- Монголчууд гадаадад
- Уран зохиол
- Төрд хүргэх үгс
- Сонгууль
- FIFA 2006
- Улс төр
- Нийгэм
- Бизнес, Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Боловсрол
- Шинжлэх ухаан
- Энтертаймент
- Спорт
- Гэмт хэрэг
- Ярилцлага
- Кино ертөнц
- Фото сурвалжлага
- Шар мэдээ
- Содон
- Эротик

Мэдээний цагалбар
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Өнөөдрийн мэдээнүүд

Санал асуулга
Таны бодлоор Аль FM радио бусдаасаа илүү вэ?
Үр дүнг харуулах

 

 

“Кааш”-ны бөхчүүл

Шинэчлэгдсэн: 2008-02-12 11:48:32 УБ

Цэрэг турж үхдгээс арай өмнө үеийнхэн буюу эр хүний алба гурван жил байх үед бид бараг цө­мөөрөө “арми”-д очсон сон. Тэр үед сайнаасаа гадна мэдээж донж номой жулдрай ч татагдан ирж байв.


Суртал ухуулгын гол цөм нь эр хүн цэрэгт очвол ийм гоё болд­гийм гэсэн далд “пиар”. Ха­риугүй муу хүү армид очоод таван сарын дараа бандайсан хөөрхөн хүү бол­сон байна. Тэгээд зураг хөр­гөө ава­хуу­лаад хөдөө гэр лүүгээ илгээнэ. Яг үнэн­дээ үүний гол нууц нь шинэ цэр­гийг өглөө оройгүй нялх хүүх­дэд өгдөг “кааш” гэдэг цагаан будааны гурилан цу­тангаар угждаг байснаас үүдэлтэй. Кааш идсэн шинэ цэрэг тол­гойноосоо эхлэн пэмбийн хөөж хачин хэлбэр дүрсгүй юм болчихсон цохиж явдагсан. Ямар юмных нь “Манай ар­мийн жавхаа сүр” байхав. Тэгээд ч арми дотроо тийм хуурамч “пэмбэгэр”-ийг “кааш” хэмээн доромж утгаар авч үздэг байсныг одоогийн олон аав хэлнэ дээ.

Мөн цэргийн хамгийн бага албан цолтныг тэгж хочилдог байсан санагдана. Үүнийг спортын шинжлэх ухааны зүгээс хар­вал ухаан­даа до­пингийн өм­нөх бие халаалт юмуудаа. Сэргээш биш. Гэх­дээ хүний организ­мыг жирийн хүнээс эгэл биш байлгах зорилго бүхий бэлд­мэлийг дооз тун­гийн нь хэт­рүүлж хэрэглэхээр кааш ид­сэн цэ­рэг шиг бандгар болдог юм. Сая болж өнгөрдөг цагаан сараар барилдсан бөх­чүү­дийг үзэгчид зурагтаар харсан байх. Хүчит хоёр зуун хэдэн бөхчүүл дотроос Дүв­чин заан шиг “яс арьс” болсон юм байх­гүй байгаа биз. Хэрэв та хүсвэл бас тийм мундаг эр болоход ядах юмгүй. Бо­ди­бил­дингийн захын клубт очоод үзэхэд үүдэн дээр нь уутанд савласан хуурай сүү шиг юмнууд төрөл төрөл, дооз доозоороо овоолоостой. Эдгээр хоргүй бэлдмэлийг уухаар ходоод тэлж зүгээр суусан ч өлөн ховдог болон улмаар мах мариа суудаг. Анх гахай тэжээх зориу­лал­таар нээсэн уг бэлдмэл спорт руу шилжиж, хүчний төр­лийнхөн нэг хэсэг их хэрэг­лэдэг байв. Одоо моод нь хуучраад байгаа . Монголд моод дуусдаг хойно манай хэдэн аварга л их ууж идэж буй юм. Бөхийн тайлбарлагч зурагтаар хэлэхдээ:

-Манай тэр бөх мөн ч их зузаарч бяр хүч чамбайрсан харагдана. Энэ тэр гээд гаднаас нь шинжиж гайх­шир­на. Үнэндээ уул хаданд гарч мод чулуу, адуу малтай но­цолдоод тийм болчихсон гэ­хэд юу л бол.

Одооны бөх­чүүлийг сон­соод байхад олонхи нь авар­гаасаа эхлээд аймгийн цол­тонгууд хуу­гаа­раа тэр дүүр­гийн цагдаа гэж цоллуулах юм. Эргүүл хам­гаалалтын цагдаа гэхээр чинь нөгөө гудамжинд зөв­шөө­рөлгүй тамхи зардаг эмээг торгодог пээдгэр ал­хаа­тай баагийнууд биз дээ. Тэд хэдийдээ хаана очоод ийм мундаг бэлтгэл хийдэг юм бол. Эсвэл цаг­даагийнхан гэж ийм их зав зайтай хийх ажилгүй гиеүрсэн төрийн ал­бан хаагчид байдаг байх. Аймаар юм. До яамны тэм­дэг­лэлт ой болж байгаа юм шиг баахан цагдаа гарч ба­рилдаад л, Сумьяабазар ой­чоод л, “аав”-ынд очихоо дөхсөн Гүндалай гүйж очиж шагнаж, гар утсыг нь бичиж аваад л…

Энэ жилийн цагаан сарын барилдаан үнэхээр шударга болох шиг болсон. Бүх л юманд муу амлаж бүхнийг зүхэж байх албатай биш л дээ. Тэгээд ч сүүлийн үед хүнд аль болохоор урмын үг хэдий чинээ хайрлаваас амжилт их ирдэг юм шүү дээ гэж их ярих болжээ. Энэ нь социализмын үеийн магтан дуулах уриа лоозун арай биш байлгүй. Саяын цагаан сарын барил­дааныг харж байхад мэдэхгүй хүнд бол үнэхээр гоё ба­рилдаан боловч мэрэгжлийн нүдээр бол Монголын спорт ядарчээ гэдгийг харуул­лаа. Спортод магтаал зохидоггүй. Энхрийллийн оронд олиг­тойхон суран ташуур нэмэр болдог ёрын салбар л даа. Их спорт том аа, түүнээ да­гасан нүсэр хөдөлмөр, түүний аяийг даах байгалиас заяасан бие бялдартнуудын цугларал бай­даг. Тэгж байж олон нийт ард түмэн өөрийн гэсэн үн­дэст­нээрээ бахархаж бид ийм л улсын үр сад юм гэсэн гол “кайф” авдаг. Түүнээс захын каашны бөх бол хэн ч биш. Бөхийн мэрэгжилтэнгүүд мэ­дэж л байгаа.

Нэг бөх нөгөөгөө барьж аваад нистэл нь тонгор ч орхих юм. Эсвэл тун болхи хөдөлгөөн хийж ард нь гараад түлхээд өвдөглүүлэх. Тэр бүү хэл зузаан нэг нөхөр өрсөл­дөгчөө дээрээс нь дарсаар байгаад “аваарт” оруулах лугаа давж байна. Ямар цэ­цэр­лэгийн хүүхдийн барил­даан биш дээ. Орчин үеийн мэргэжлийн бөх мэддэг га­даадынхан энийг хараад эл­гээ хөштөл инээлдэж сууна. Наад захын мэхийн хувил­барыг хариулах ой ухаан мөхөс каашны пэмбэгэрүүд унах мөрөөрөө унахгүй нэг их амаа барин харуусах юм. Унасан бүгд амаа барин гэ­нэдс­нээ илэрхийлэх нь бас нэг моод бололтой. Наадмаар харамсах тохиолдол тэр жил П.Сүхбат Б.Гантогтохтой наад­­маар барилдах үед л гарсан байх. Тэгэхэд ч том Сүхбат инээгээд л зогсож байсан. Бас нөгөө нэг хэсэг нь сумог дууриагаад байгаа юмуу хаашаа юм. Ямар ч сэтгэлийн хөөрөл байхгүй маанаг төрх илэрхийлж , эсвэл нөгөө найраа гэдгээ хийсэн байж болзошгүй гө­лөлзөн туг тойрох зэргийг харж суув. Зарим нэг нь бө­хийн шинэ үе гараад ирж хэ­мээн баярлаж байналээ. Шинэ үе гэдгийг спортын сонгодог утгаар бол олимп дэлхийн дэвжээн дээрээс од болсон эсэхээс хүлээн зөв­шөөрөгддөг. Түүнээс бус таг­нуулын газрын хавьцаа үл мэдэх орон тоотой, бөх ч юмуу, хүчний нэрээрээ түрий барьж ХЗХ-ны мөнгө зэргийг талж амьдардаг нэгний бизнесийг даган баясдаг явдал биш.

Одоогийн манай бөхчүүл зөвхөн бизнес утгаар эсвэл хувийн амьдралынхаа төлөө ноцолддог болсноос хойш бүх юм утгаа алдаж байна. Хэт бизнес чиглэлд орсноос хойш сүүлийн үед цагаан сарын барилдааныг тоож үздэг үзэгчид эрс цөөрсөн харагдана. Өөр үзэх юм урь­дынхаас илүү олондоо бус бөхийн барилдаан тэнэг, бөх­чүүд гавихаа байсан, бөх­чүүд увайгүй болсноос үүдэлтэй. Монголд алтны, архины, ХЗХ-ны гэх мэт хулхи бизнесүүд дараалан дампуурч байгаа. Энэний араас монгол бөхийн явуур­гүй бизнес унах юм бол Мон­гол түмний их бахархал, онцлог, гойд таашаал дагаад сөнөж мэдэх юм. Хэдхэн монголын өөрсдийнхөө хэнд ч сонирхолгүй авч бидэндээ амь явсны утга учир болдог наадмыг маань утаатай Улаан­баатараас цааш гарч тэмцэлдэж үзээгүй энэ хэдэн тэнэг банди дампууруулж магадгүй байна шүү.

Нэг онигоо байдаг. Бат-Эрдэнэ аварга улсад их олон тү­рүүллээ гэхээр нь өмнөх аварга: -Харин тийм. Хэлээд юухэв. Одоо нэг олимпоос медаль авчихвал…гэсэн гэ­дэг. Тэрэн шиг бригадын барилдаан улсын наадам хоёрын хооронд арай холоос харах юм бол зарчмын ялгаа алга. Нэг нь хальт зурагтаар гарах юм даа.

Хэдийбээр социализм бай­сан боловч хаа очиж ма­най үед дэлхийд эхний нэг хоёрт ордог бөхчүүл цагаан сараар Монголд барилддаг байждээ. Тэр үеийн хамгийн бүдүүн бөх Баянаа,Хад авар­га нар зуу орчим килограмм жинд Азийг алгасаад дэлхийд зодоглодог байв. Одоогийн залуус минь “кааш” биш бол бөх гэдгийг чинь хармаар байна. Монгол бөх өнгөндөө, мөн­гөндөө байгаагүй.

Жамбалын Гангаа
Өдрийн сонин

Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:

Жоорло
Найздаа хэлэх

 

Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: korea_aldaraa, Цаг: 2008-10-05 12:29:57, IP: 121.165.9.95, Улс: Korea, Republic of
  

vnen

ODOOGIIN BUX NAR GEJ YAMARCH DEG JAYAG GEJ BGVI XACHIN YUMNUUD PEEDIIGEED NEEX XACHIN
GARUUD TEGED OLON ULSAD BARILDAXAARA YUCH BOLDOGGVI!!XUURXIIS

 
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Гарчиг:
Сэтгэгдэл:
  * Таны IP хаяг буюу хаанаас сэтгэгдэл бичсэн тухай мэдээлэл хадгалагдаж,
бусад хүмүүст харагдах болохыг анхаарна уу!
 
Та үүнийг мэдэх үү?
Сурталчилгаа
Бусад мэдээнүүд
-Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Монгол Улсын Гавъяат Тамирчин, Бээжингийн ХXIX Олимпийн Аварга, Олон Улсын Хэмжээний Мастер, Найдангийн Түвшинбаярт
2008-08-15 15:43:14 GMT+8 (УБ)
-МОНГОЛ УЛСААС ОЛИМПИЙН АНХНЫ АВАРГА ТӨРЛӨӨ
2008-08-15 14:32:05 GMT+8 (УБ)
-Японы сүмо бөхийн холбооноос хатуу шаардлага тавьжээ
2008-07-18 15:25:24 GMT+8 (УБ)
-Улсын цолтнууд олноороо өвдөглөсөн гурвын даваа
2008-07-12 12:47:58 GMT+8 (УБ)
-Fantasy SUMO ялагчдаа тодрууллаа
2008-03-24 19:30:39 GMT+8 (УБ)
-Спорт
2008-02-12 11:56:51 GMT+8 (УБ)
-Сар шинийн барилдаан сайхан болох болов уу?
2008-02-04 11:08:05 GMT+8 (УБ)
-Би хоёр дахь олимпдоо барилдана
2008-02-04 11:04:59 GMT+8 (УБ)
-Хакухо М.Даваажаргал зургаа дахь түрүүгээ авлаа
2008-01-28 10:45:52 GMT+8 (УБ)
-Өрсөлдөөнөөс Н.Цэвэгням хасагдсанаар хацу башёг Хакухо, Асашёорюү хоёрын нэг авах нь тодорхой болов
2008-01-24 11:53:05 GMT+8 (УБ)
-Хацу башёг нэг ч унаагүй Хакүхо М.Даваажаргал хошуучилж, Асашёорюү, Кёктэнхо нар нэхсээр байна
2008-01-23 12:23:41 GMT+8 (УБ)
-Ёкозүна Хакүхо, Маэгашира Футэно нар башёг хошуучилж байна
2008-01-17 12:36:31 GMT+8 (УБ)
-Асашёорюү өвдөг шороодлоо
2008-01-15 13:04:10 GMT+8 (УБ)
-Хоёр аваргын хэн нь эхэлж унах бол
2008-01-14 11:00:36 GMT+8 (УБ)

Өмнөх мэдээнүүд

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео

 


Banjig.Net-д нийтлэгдсэн мэдээллүүдийг ямар нэгэн байдлаар утга санаа, бичлэгийг гуйвуулахгүйгээр
ашгийн бус зорилгоор ашиглаж болох ба ингэхдээ эх сурвалж буюу Banjig.Net-ийн нэрийг заавал дурьдана уу!


[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
 
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж