|
Спорт
Шинэчлэгдсэн: 2008-02-12 11:56:51 УБ Египетчүүд Африкийн цом хүртлээ
Гана улсад болсон Африкийн цом эздээ тодрууллаа.
Шигшээ тоглолтод шалгарсан хоёр баг шууд л ширүүн довтолгооноор тоглолтоо эхэллээ. Египет, Камеруны багууд урьдчилсан хэсэгт нэг дор тоглож, 4:2-ын харьцаагаар “фараон”-уудын ялалтаар өндөрлөж байсныг уншигч олон санаж буйзаа.
Ийм учраас хоёр баг 10-аадхан хоногийн өмнө хоорондоо тоглож байсан, бие биенийхээ тоглолтын арга барилыг дэндүү сайн мэдэх учраас болгоомжлох хугацаа үлдээлгүй шууд л харилцан довтолцсон нь энэ.
Африкийн хөлбөмбөгийн нэг онцлог болох бүхий л анхаарлыг довтолгоонд гэдэг зарчмаар тэмцээн өрнөж байсан ч хаалгачдын авьяас төгсгөлийн шатанд гоол оруулах ур чадварын хомсоос болж нэгдүгээр үе 0:0-ээр дууссан юм. Харин хоёрдугаар үед Египетийн довтолгоо улам ширүүсч, гоол оруулах боломж ээлж дараалан үүсч байлаа. Ингээд тоглолтын 78 дахь минутад Зиданы (Францынх биш шүү) дамжуулалтаар Авутрика хоосон шахуу хаалганд гоол хийж, тооны харьцаагаар давамгайлж, үлдсэн хугацаанд египетчүүд ухаалаг хамгаалсаар хаалгандаа бөмбөг алдсангүй, шүүгчийн шүглийн дууг хүлээж чадлаа. Энэ өдрийн өмнө гуравдугаар байрын төлөөх тоглолт болж өнгөрсөн бөгөөд нутгийн эзэн Ганы шигшээ баг Зааны Ясан эрэг улсын багийг 4:2-ын харьцаагаар хожиж хүрэл медаль хүртэн нутгийн хөгжөөн дэмжигчдийнхээ гомдлыг бага зэрэг нэмгэлсэн юм.
Жаки Чан олимпийн төлөө…
Энэ зун Бээжинд болох зуны олимпийн наадмын хүндэт элч Жаки Чан урд амлаж байсан ёсоороо олимпийн наадмын зарим төрлүүдийг сурталчилж эхэлжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тэрбээр Хонконгод очиж, морин төрлийн спортыг бусдад сонирхолтой байлгах талаар багагүй зүйл хийсэн байна. Холливудын нэрт од Жаки Чан нь Хонконгоос гаралтай бөгөөд түүний төрөлх хот нь олон жилийн туршид Их Британий харьяанд байсныг бүгд мэдэх биз ээ. Тэгээд ч Английн колонид удсаны нэг илрэл болох англи уламжлал, ёс жаяг Хонконгод тусгалаа олсны нэг жишээ бол морин спорт юм. Ер нь энэ хот морин спортын Ази дахь гол төв гэдгээрээ алдартай. Жил бүр Хонконг хотод “Хонгконгийн цом”, “Хонгконгийн хурд” гэх зэрэг 50 мянга хүртэлх үзэгч цуглуулдаг томоохон уралдаанууд болдог билээ.
Б.Наранбаатар, Ц.Энхжаргал нар алтан медалиар энгэрээ мялаав
Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид хоёр хуваагдан хилийн чанадыг зорьсон билээ. Сар шиний баярын өмнөхөн мордсон бөхчүүд маань медалийн хур буулгажээ. АНУ-д болсон Дэйв Шульцийн нэрэмжит тэмцээнээс гавьяат тамирчин Б.Наранбаатар алтан медаль хүртэж, ОУХМ Б.Батзориг, С.Сүхбаатар нар хүрэл медалиар энгэрээ мялаасан байна. Харин Туркийн Анкара хотноо болсон Яшар Догугийн нэрэмжит Алтан Гранпри тэмцээнээс гавьяат тамирчин Ц.Энхжаргал алтан медаль хүртжээ. Дашрамд сонирхуулахад, уг тэмцээнд 24 орны бөхчүүд оролцож байгаа бөгөөд шагналын сан өндөр аж. Тухайлбал, зохион байгуулагчид алтан медаль хүртсэн тамирчинд 3000 ам.доллар амласан бол мөнгөн медалийг 2000, хүрэл медалийг 1000 ам.доллар, шагналт тавдугаар байрт орсон тамирчинд 500 ам.доллар дагалдуулан олгох ажээ.
Батбаярын Бадмаа
Өдрийн сонин
|
| |
Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:
Жоорло
|
|
| |
Бичигдсэн сэтгэгдэлүүд
| |
Бичигч: magnai_bayar,
Цаг: 2008-03-16 22:16:17,
IP: 202.72.245.130,
Улс: Mongolia
| | |
sport
sport goyoo ter tucmaa nba lebron mvp abchbil ch milan muuhai yum bolloo shvv te ug tvrvvlchecee gej xvccen yumcan |
| |
|
Бичигч: zuzuzuzu,
Цаг: 2008-05-29 15:12:09,
IP: 222.35.60.218,
Улс: China
| | |
olimp bilet zarna
beijing 2008 olimpiin bilet zarj baina.shuvuunii yyr buyu neel haalt boloh stationd hungun atletik,myn eregtei voleboliin hagas shigshee toglollt.yaaragtun utas 99772828
|
| |
|
|