Banjig.Net нүүр - Нэвтрэх - Бүртгүүлэх - Тусламж 
Banjig. Медиа
 
Мэдээ Ярилцлага | Фото | Содон | Кино | Зугаа | Ажил | Хөгжим | Ил захидал | Бизнес лавлах | Мэдлэг | Зар | Вэбүүд | Блог



- Дэлхий дахинд
- Banjig.Net-д шинээр
- Монгол орон мину
- Дүрстэй мэдээ
- Банжиг Блогоос
- Монголчууд гадаадад
- Уран зохиол
- Төрд хүргэх үгс
- Сонгууль
- FIFA 2006
- Улс төр
- Нийгэм
- Бизнес, Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Боловсрол
- Шинжлэх ухаан
- Энтертаймент
- Спорт
- Гэмт хэрэг
- Ярилцлага
- Кино ертөнц
- Фото сурвалжлага
- Шар мэдээ
- Содон
- Эротик

Мэдээний цагалбар
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Өнөөдрийн мэдээнүүд

Санал асуулга
Таны бодлоор Аль FM радио бусдаасаа илүү вэ?
Үр дүнг харуулах

 

 

Бичгээрээ хамгаалсан тусгаар тогтнол

Шинэчлэгдсэн: 2008-02-12 12:01:40 УБ

Оросын эрдэмтэн Юрий Кручкин “Танай оросуудыг модны мөчир дээр сууцгааж байхад Гүрж Армен хоёр хэдийнээ бичиг соёлтой бол­чихсон байсан хэмээн нэгэн Гүрж хүн хэдий эвгүй ч гэсэн цаанаа сүрхий утгатай үг хэлж билээ.


Гүрж Армен байтугай Монголын үсэг бичиг ч оро­сын­хоос өмнө үүссэн, яагаад ч юм ихэнх нь саяхан л бий болсон гэж боддог” хэмээн хэдхэн жилийн өмнө теле­визээр ярьж байсан билээ. Түүнийхээр бол, Кирилл номч багш 963 онд Болгар-Слав бичгийг зохион дэлгэ­рүү­лэхээс өмнө монголчууд хэдийнэ үсэг бичигтэй бол­чихсон байжээ. Кручкин бол сайн боловсролтой эрдэмтэн.

Сүүлийн үеийн судал­гааны байдлаас үзэхэд, мон­гол бичгийг тэр уйгур түшмэл Тататунга зохиосон гэх ч байтугай, ерөөс монгол үсэг бичиг Уйгураас уламжилсан гэдгийг ч эргэлзээтэй болгож байна. Хэл шинжлэлийн ухаа­ны доктор Ц.Шагдарсүрэн “Монголчууд XIII зууны үед Согд үсгийг Уйгураас дам авч хэрэглэсэнгүй. Харин ҮI-ҮII зууны үед Монгол Уйгур хоёр одоогийн Тажикийн дээд өвгө Согд нараас нэг зэрэг /буюу ойролцоо/ үед үсэг бичиг авсан байж болох баримт гарч байна” гэжээ. Хэрэв Уйгурууд Ү зуунд Согдоос үсэг бичиг авсан гэж нотолж байгаа А. Махмутовын су­далгааг дээрх баримттай хол­бон үзвэл, монголчуудын бичигтэй болсон он цаг даруй нэгэн зуунаар урагшилж одоо­­­гоос 1500-гаад жилийн өмнө болох юм.

Эрдэмтэн зохиолч Ш.Гаа­дамба гуай “Монгол үсгийн гарал үүсэл Нууц товчоог зохиохоос 1200-1500 жилийн урд буюу одоогоос 2000 гаруй жилийн өмнө үед холбогдоно гээд, харин XIII зууны үеэс уйгур бичгийн нөлөөнд орсон, өөрөөр хэлбэл, монгол бич­гийг зориуд уйгур маягтай болгосон” гэсэн сонирхолтой гаргалгаа хийсэн нь доктор Шагдарсүрэнгийн дээрх дүг­нэлттэй харьцуулж үзэхэд сонирхолтой байна.

Мөн монголчуудын үсэг бичигтэй болсон үеийг X зуу­наар авч үзсэн Хятад эр­дэмтэн Боушаны саналыг Чингис хааны XII дугаар үеийн дээд өвгө Бо­данчар мэргэнийг “Бодан­чарын улс иргэн маш олон болсонд бүгдийг Монгол Улс хэмээн нэрийдвэй. Сүн төр-лүгээ зохицон, судар бичиг эрдмийг туулвай. Соё­лоор Монгол Улсын солигийг чин-дор хүр­гэвэй” гэсэн Урадын Мэргэн гэгээний “Алтан товч” түүхийн мэдээ­тэй харьцуулж үзэхэд он цагийн хувьд ой­ролцоо байгаа нь анхаарал татахгүй байж болохгүй юм. Бодан­чарыг нийтийн он тооллын 970 онд төрснийг заасан түүхийн мэ­дээ бэл­хэнээ байна. Үүнээс үзвэл, юу боловч Бодан­чарын амьд ахуй үед мон­голчууд үндэс­ний бичиг үсэг­тэйгээр ба­рахгүй “Судар бич­гийн эрд­мийг туулах” гэ­дэг Монголын билэгтэй хөв­гүү­дийн оюуны их сорилго нэ­гэнтээ эхэл­чихсэн байжээ.

Энэ нь зөвхөн уншиж бичих төдий биш, бичгийн утгачийн бүрэн боловсрол эзэмших гэсэн үг юм. Бич­гийн эрдэмтэн, бичгийн утгач, бичгийн хүн гэсэн үг ухаг­дахуун, магадгүй энэ үеэс эхэлсэн ч байж болно. Ингэж үзвэл, монголчууд бичигтэй, бичгийн баялаг боловсон хэлтэй болсон цаг нь Бодан­чараас их өмнө байж таарна. Саяхан болтол монгол би­чигтэй, сонгомол бичгийн хэлээ нийтээр мэдэж хэрэг­лэж байх цагт ерийн бичигтэн бичгийн боловсролтон хоё­рын ялгаа их хол байлаа.

XIҮ дүгээр зууны их эр­дэмтэн орчуулагч Чойжи-Одсэрийг хэлний эрхт, галиг үсгийг зохиосон эрдэмтэн дуун хөр­вүүлэгч Харчины Аюуш лам­танг Ананда ман­жүшри гүүш, XҮII зууны их орчуу­лагч Гүүш цоржийг өгүү­­­лэ­хүйн арслан, “Саран хө­хөөний тууж” шүлэглэсэн роман зэрэг олон номыг яруу сайхан орчуулсан Агваан­дам­пилыг билэг танхай Дай гүүш, XҮIII зууны түүхч ор­чуу­­лагч үзэмчин гүн Гомбо­жавыг дөрвөн хэлт, XX зууны эхээр “Юань улсын түүх”- ийн 210 ботийг хятад хэлнээс орчуулсан Дандаа хэмээх Чимиддорж агсаныг Дандаа шансан гэх мэтээр өргөмжлөн нэрлэж байсан баримт олныг дурдаж болно. Эдгээр бичгийн утгач нар бол үе үеийн соён гэгээрүүлэгчид байжээ.

Дундад зуун буюу XII-XII зууны үеийн мон­гол­чуудын бичгийн боловсрол ямар хэм­жээнд байсныг илэр­хийлэх гайхамшигт баримт бичиг бол 1228 /1240/ онд зохиосон Монголын нууц товчоо мөн. Монголчууд XIII зууны эхэн буюу 1206 он хүргэж байж сая тэр Тата­тунгагийн ачаар л үсэг бичиг гэгч юмны учрыг дөнгөн дан­ган төсөөлөгчөө аядсан гэд­гийг няцаах олон баримт байд­гаас хамгийн ноцтой нь Монголын нууц товчооны хэл найруулга мөн болохыг суд­лаачид арга буюу хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээс ч арга­гүй юм. Пагва ламын дөр­вөл­жин үсгийг улсын би­чиг бол­гох гэж Хубилай хаа­наас То­гоонтөмөрийг хүртэл 99 жил 11 хааны үе дуустал зүтгээд бараагүйтэй харь­цуулахад 1228 онд Нууц тов­чоог зо­хиосон шиг тийм яруу тансаг, баялаг боловсон бич­гийн хэлийг бүтээхэд ямар ч авь­яас­лаг ард түмэн байлаа гэхэд хорь байтугай хоёр зуун жил ч багадна гэдгийг ойлго­ход нэг их ухаан хэрэггүй буйзаа. Дашрамд тэмдэг­лэхэд, Монголын нууц тов­чоог монгол хүн монгол бич­гээрээ анх зохиосон гэдэг нь баталгаатай гэж болно. Түү­нээс бүр хожим 1655 онд бичигдсэн Лувсанданзан гүү­шийн “Алтан товч” түүхийн дотор МНТ-ны 282 зүйлээс 233 нь бараг үг үсгийн зө­рөөгүй багтан орсон байдгаас үзэхэд тэр эрдэмтний гарт МНТ-ны монгол бичгийн бү­рэн эх байсан гэдэг нь то­дорхой юм.

Энэхүү их бүтээлийн нэр нь тодроогүй зохиогчоос гад­на түүхэнд алдар гавьяагаа мөнхөлсөн тэр үеийн бичиг цэргийн гарамгай эрдэмтэн бол Татарын Шихихутаг мөн. Тэрбээр 1206 оноос Чингис хааны зарлиг тушаал, төрийн хууль цаазыг “Хөх дэвтэр”-т бичин тэмдэглэж байсан нь хожим алдарт “Их засаг” хуулийн эх суурь болсон гэдэг билээ.

XIҮ зууны үед зохиосон Рашид-Ад-Дины “Судрын чуул­­ган”-ыг чухамдаа Болод чинсан тэргүүтэй зургаан монгол эрдэмтэн гардан бич­сэн бөгөөд Ил хааны ордонд хадгалагдаж байсан “Алтан дэвтэр” хэмээх нууц түүхийг зохиолдоо ашиглажээ. 1343 онд Тогоонтөмөр хааны зар­лигаар Тогтоо гэдэг бичгийн хүн Сүн, Алтан, Лео улсуу­дын түүхийг тус тус эрхлэн зо­хиосон бөгөөд тэрбээр алдарт Баян жанжны ач бай­сан гэд­гийг судлаачид тэм­дэглэсэн байна. Мөн зууны эхээр эрдэмтэн Чойжи-Одсэр Энэт­­хэгийн гүн ухааны зо­хиол ”Бодичарьяавадар”-ыг монгол хэлэнд орчуулж тайл­бар хийснээс гадна “Зүрхэн тольт” хэмээх хэлзүйн зохиол бичиж монгол бичгийг бо­ловсронгуй болгоход эргэлт гаргажээ.

Монголын бичгийн соёлд гарсан нэг томоохон амжилт бол Ойрадын Зая бандид Намхайжамц 1648 онд монгол бичгийг ойрад аялгуунд тохи­руулан тод монгол бичгийг зохиож богино хугацаанд асар олон номыг монгол хэ­лэнд орчуулсан болон өөрөө зохиосон явдал юм. Ерөөс Монголд бурханы шашин дэл­гэ­рэхийн хэрээр монголчууд төвд хэлийг сурч судлах бо­лон орчуулах ажил асар хурд­тай хөгжсөн бөгөөд энэ нь яваандаа Монголын төвд хэлт утга зохиолыг бий болгосны зэрэгцээ монгол бичгийн хэл­ний өвөрмөц салбар болсон монгол сонгомол судрын хэл үүсэн хөгжсөн юм.

XIҮ зууны их гүүш Чойжи-Одсэрээс эхлэн, ялангуяа XҮI-XҮII зууны үеэс төв­дөөр зохиол бичдэг, хоёр хэл рүү орчуулдаг бичгийн утгач нар олноороо төрөн гарчээ.

Монголын бичгийн мэргэд анагаах ухаан, одон зурхай, дуун ухаан, учир шалтгааны ухаан, гүн ухаан зэрэг тухайн үеийн шинжлэх ухааны бүх салбараар зохиол бүтээлээ туурвиж байсан боловч түүх бичих, ялангуяа улс үндэс­нийхээ түүхийг бүтээн туур­вихад гойд анхаарч байсан нь цаанаа их нарийн учиртай юм. Монголын бичгийн утгач нар үүгээрээ монгол үндэст­нийг харьд хайлан уусахаас хамгаалахад их гавьяа бай­гуулсан юм. Усны гурван зүрчид хэмээх Манж нар XҮII зууны эхээр Дорнод Азид хүчирхэг улсыг байгуулан, юуны өмнө 1624 онд Монго­лыг зүүн үзүүрээс нь залгиж эхлээд, 1636 онд Өвөр Мон­голыг, 1691онд Халх Монгол, Ховдын хязгаарыг, 1758 онд Амарсанаагийн бослогыг дар­саны дараа Ойрадыг эрхэн­дээ оруулж бүх монголчуудыг шороон түмэн хятадтай нэгэн гүрний харъяанд нэгтгэсэн билээ.

Энэ үеэс эхлээд Монго­лын бичгийн сэхээтэн эр­дэмтэн мэргэд маань бага үндэстэн ястныг богино хуга­цаанд уусган устгах Хятадын аюулын эсрэг оюуны сөрөх довтолгоо хийсэн билээ. Ту­хайлбал: 1629 онд Лигдэн хааны зарлигаар Ганжуур хэмээх 108 боть бүхий их хүлгэн судрыг хөрвүүлэн дуусгаж 1636 онд Өмнөд Мон­гол, Манж Чин улсад арга буюу дагаар орсны дараахан 1640 оноос “Юань улсын түүх”-ыг 10 ботиор хураан­гуйлан орчуулж, улмаар 1655 онд Лувсанданзаны “Алтан товч“, 1662 онд Саган цэцэний “Эр­дэ­нийн эрх”, Инжнанна­шийн “Хөх судар” түүхэн романыг хүртэл манай түүх соёлын олон дорвитой бүтээл ар араасаа хөвөрч, 1691 онд Халх монгол харийн түрэм­гий­лэлд өртсөнөөс хойхно 225 боть Данжуурыг монголчлон барлаж, улмаар Хятадын алдартай бичиг зохиолыг олноор нь орчуулан гаргас­наар Хятад , Энэтхэг, Төвдийн утга соёлын урдаа барьдаг бүхнийг монгол хүн өөрийн хэлээр үздэг уншдаг болох тэр явц дунд монгол сонгодог бичгийн хэл бүрэлдэн тогтож хөгжин боловсорчээ.

Энэ бүхний дүнд мон­голчуудын үндэсний ухамсар сэргэн бадарч, харьд үл уусах оюуны дархлаатай болсон гэж зоригтой хэлж болно. Энэ бүхнээс эргэн бодвол, монголчууд төрөө алдаж төрсөн бие нь боол болсон ч үндэсний хэл бичиг, утга соёлоо улам эрчимтэй хамгаалан хөгжүүлж байсан нь тодорхой харагдана. Ингэ­сэн нь ер санамсаргүй то­хиол биш, үндэсний өөрийгөө хамгаалах мухар сохор зөн совингийн төдий бус, харин ч эртний Хүннүгээс эхтэй Мон­гол төрийн алтан хайрцгийн бодлого, түүний эчнээ үр­гэлж­лэл, хэл соёлоо хадгалж хамгаалж үлдсэн ард түмэн хэзээ нэгэн цагт сэргэн ман­дана хэмээх Монголын түү­хийг нэвт сүлбэж гарсан асар холын тусалттай номт төрийн гүн ухаан гэвэл зохилтой.

Өнөөгийн даяаршлын эринд ялангуяа монгол шиг хүн цөөнтэй үндэстэн эх хэ­лээ, утга соёлын уламжлалаа хам­гаалж үлдэх нь нэн чу­хал­тай болжээ.

Ахмад багш: Д.Дамдиндорж
Өдрийн сонин

Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:

Жоорло
Найздаа хэлэх

 

Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: odkosuljee, Цаг: 2008-08-03 16:43:01, IP: 222.102.204.113, Улс: Korea, Republic of
  

ул

маш гоё бичжээ. Дөрвөлжин бичгийг тухайн үед
нийт Юань гүрэн даяар төрийн бичиг болгосон
бол манай монголчуудын бүтээсэн гайхалтай нэг
оюун санааны соёлын бүтээл болох л байсан
байх.

 
Бичигч: xxxxxxxxx, Цаг: 2008-09-02 16:52:15, IP: 202.72.245.130, Улс: Mongolia
  

cccc

СЭРЭМЖЛЭХТҮН !!!
Халтмаагийн Жэнко Баттулга
БНХАУ-ын тусгай албаны гар
хөл
болжээ
Одоогийн УИХ ын гишvvн Жэнко Х.Баттулга
арван жилийн ч боловсрол эзэмшиж чадаагvй
нөхөр гэнэ. Учир нь багадаа хулгай луйврын
хэргээр хvvхдийн клонд явах шахаж спорт нь
тvvнийг гэмт хэргийн ертөнцөөс аварсан гэдэг.
Ингээд улсын шигшээд орсон бөх хvv гадагшаа
тэмцээнд явахын хажуугаараа элдэв бараа дарж
улмаар тамирчин хvнийхээ нэр нvvр гадаад
паспортоо ашиглаж гадны орнуудаар доншуучилж
наймаа панз vсэргээд анх наймааны хар ухаанд
сурч жаахан хөлжсөн гэдэг. “Боловсролгvй”
Х.Баттулгыг БНХАУ-ын тусгай албаны гар хөл
болсон“ гэсэн яриа олны дунд байдаг гэнэ.
Өдгөө тэрээр урд зvгийнхэнтэй тэр дундаа Синга
нартай нягт хамтран ажилладаг бөгөөд тvvнийг
тэндэхийн улс төр гэмт хэргийн мафиар ивээн
тэтгvvлдэг гэсэн яриа байдаг юм билээ. Ямар
сайндаа л 2004 онд сонгуульд яллаа гэж Синга
найз нь арваад хаммер жийп зvгээр бэлэг гээд
өгч байхав дээ.
Ингээд тэрээр улс төрд орсон
цагаасаа эхлэн урд зvгийнхэнийг энд хvчээ
авахад гол тус дэм vзvvлдэг “утсан хvvхэлдэй“
нь болсон бололтой гэх юм билээ. Тэрээр АН-ын
дарга Ц.Элбэгээг америкаас ирэхэд нь урд
хойгуур нь гvйж дольдигонож байгаад АН-ын
дарга болоход тус дэм vзvvлсэнийхээ хариуд
“Ардчилсан холбоог“ өмчилж “ авсан гэдэг.
Одоо АХолбооны байр тvvний хувийн компани
сонины редакц тvvний санхvvжvvлдэг хөдөлгөөний
vvр уурхай болоод байгаа юм байна. Улмаар
тэрээр Монголын тусгаар тогтнолд нөлөөлөхүйц
том жижиг нэлээд хэдэн банк болон уул уурхайн
лицензvvдийг гартаа атгасан хагас хятад хүн
болжээ. Мөн тэрээр өдгөө хэвлэл мэдээллийн
хэрэгслvvдийг хувьдаа авч эзэмших ажилдаа
ханцуй шамлан орж улмаар монголчуудын
“тархийг угаах“ хооронд нь “яс хаяж
мөргөлдүүлэх, төр засгийн эсрэг ямар л жагсаал
цуглаан болж бүгдийг харгалзахгүйгээр мөнгө
төгрөгөөр санхүүжүүлдэг, Монголын улс
төрчдийн зөрчил маргааныг хурцатгах үүссэн
галыг улам өрдөн суудаг ажил хийдэг болсон
ажээ.
Х.Баттулга нь бичиг бичих нь байтугай
олигтой ч ярьж ч чаддаггvй “бvдvvн баараг“ мань
эр гэнэт “Баабар-2“ болон тодорч “Х.Баттулга
бичиж байна“ гэсэн нийтлэлvvдийг vйлдвэрлэж
хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээр төлбөртэйгээр
цацах болов. Yнэн чанартаа мань эрийн өмнөөс
өөрийнх нь санхvvжvvлдэг сонины эрхлэгч
Нүрзэдийн Дугар гэх сэтгvvлч бичиж өгч мань
эрийн нэрийг тавьдаг юм байна. Саяхны 7-р сарын
1-ний өдөр болсон үймээн самууныг өнөөх
Х.Баттулга л зохион байгуулж санхүүжүүлж
БНХАУ-ын тусгай албаны даалгаварыг чадварлаг
гүйцэтгэж байгаа хятадад элсэгдсэн сайн
тагнуулч ажээ. Одоо Жэнко Х.Баттулга нь УИХ-ын
гишүүд болон хэд хэдэн улс төрчдийн мөнгөөр
элсүүлэн татсан бөгөөд түүний дотроос АН-ын
дарга Ц.Элбэгдоржтой 17 чингэлэг спиртийн
наймаанд нягт холбогдсон байдаг. Учир нь тэр 17
чингэлэг спиртийн наймаанд Ц.Элбэгдоржийн
мөнгө нэлээд хувийг эзэлсэн байдагтай
холбоотой. Гэвч Жэнко Х.Баттулга өгөөмөр
зангаараа Элбэгээг одоо болтол гомдоогоогүй
яваа билээ.
Н.Д

 
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Гарчиг:
Сэтгэгдэл:
  * Таны IP хаяг буюу хаанаас сэтгэгдэл бичсэн тухай мэдээлэл хадгалагдаж,
бусад хүмүүст харагдах болохыг анхаарна уу!
 
Та үүнийг мэдэх үү?
Сурталчилгаа
Бусад мэдээнүүд
-АРГА БИЛЭГ үзэсгэлэн ажиллаж байна
2008-08-18 15:17:05 GMT+8 (УБ)
-МУИС-ийн захирлаар хэнийг сонгох бол?
2008-03-07 12:06:23 GMT+8 (УБ)
-Орон нутгийн их, дээд сургуулиуд руу шагайгаад үзээч, түшээд ээ
2008-03-05 12:14:44 GMT+8 (УБ)
-Багш нар мэдээллийн технологи ашиглан англи хэл заана
2008-02-15 12:26:27 GMT+8 (УБ)
-Зураач оюутнууд бүтээлээ дэлгэв
2008-02-05 10:08:16 GMT+8 (УБ)
-Компьютерийн сурах бичгүүд хэвлэгдлээ
2008-02-05 10:06:41 GMT+8 (УБ)
-Монголын хүүхэд бүр компьютертэй болох хөтөлбөр эхэллээ
2008-01-30 11:47:39 GMT+8 (УБ)
-Монголын ирээдүйн графикчдын үзэсгэлэн Америкт
2008-01-29 11:21:10 GMT+8 (УБ)
-Боловсролд бодлого хэрэгтэй байна
2008-01-28 10:32:13 GMT+8 (УБ)
-Дэлхийн нэртэй математикчид манай сурагчдыг шагшжээ
2008-01-24 10:48:43 GMT+8 (УБ)
-Орос ном эргэн ирлээ
2007-12-07 11:30:52 GMT+8 (УБ)
-Гадаад хэл бол дүүрэн устай ванн
2007-11-29 12:31:58 GMT+8 (УБ)
-Их, дээд сургууль бизнесийн байгууллага мөн үү?
2007-11-26 14:19:51 GMT+8 (УБ)
-ХУИС-д хуульч-сэтгүүлч бэлтгэх нь
2007-11-19 12:33:48 GMT+8 (УБ)

Өмнөх мэдээнүүд

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео

 


Banjig.Net-д нийтлэгдсэн мэдээллүүдийг ямар нэгэн байдлаар утга санаа, бичлэгийг гуйвуулахгүйгээр
ашгийн бус зорилгоор ашиглаж болох ба ингэхдээ эх сурвалж буюу Banjig.Net-ийн нэрийг заавал дурьдана уу!


[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
 
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж