|
Азийн хөгжлийн банк буцалтгүй тусламж олгоно
Шинэчлэгдсэн: 2008-02-13 12:09:46 УБ Ерөнхий сайд С.Баяр АХБ-наас манай улсад суугаа суурин төлөөлөгч Адриан Рутенбергийг өчигдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улс, АХБ хоорондын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин хөгжиж, тус банкнаас үзүүлсэн дэмжлэг туслалцаа манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр үзүүлж байдагт талархаж байдгаа Ерөнхий сайд илэрхийллээ. Мөн Монгол Улсыг ОХУ, БНХАУ-тай холбосон төв болон баруун босоо тэнхлэгийн авто замын төсөл нь хөдөө орон нутгийн хөгжлийг түргэсгэх, худалдаа, арилжааг нэмэгдүүлэхэд гол хөшүүрэг болсон төсөл гэж Засгийн газар үздэг юм.
АХБ-наас 2007-2008 онд Монголд үзүүлэх санхүүгийн туслалцаагаа 100 хувь буцалтгүй тусламжийн хэлбэрээр олгож байгаад талархах ёстой гэв. Монгол Улс АХБ-тай хамтран хэрэгжүүлэх стратегийн хөтөлбөрийн дагуу эрүүл мэнд, боловсрол, ХАА, тээврийн салбарт төсөл хэрэгжүүлэн санхүүжүүлэх юм гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Өдрийн сонин /2008.02.13/
|
| |
Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:
Жоорло
|
|
| |
Бичигдсэн сэтгэгдэлүүд
| |
Бичигч: ?.??????? ,
Цаг: 2008-04-02 14:20:37,
IP: 203.194.119.96,
Улс: Mongolia
| | |
Зар
Бизнесс төсөлд хөрөнгө оруулж ашиг хүртэх хүн байна уу.Хүсвэл гэрээ байгуулж болно шүү.Танд ашигтай шүү.Жижигхээн.Надад 5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй байна.
Утас-88660784 е-мейл-jordan_L3@yahoo.com |
| |
|
Бичигч: ihmongols,
Цаг: 2008-07-15 20:16:52,
IP: 203.194.117.254,
Улс: Mongolia
| | |
ygs
Ардчилсан нам болон иргэний эвслийн удирдлагууд өөрсдийн өдөөж, зохион байгуулсан эмх замбараагүй байдлыг булзайруулж хууль хүчний байгууллагууд руу чихэж байна. Сонгууль эхлэхээс хагас жилийн өмнөөс эхлэн интернэтийн бараг бүх сайт-г өндөр үнээр худалдан авч байсан. Жишээлбэл хамгийн олон хандалттай olloo.mn вэб сайтын бүх хувьцааг санаанд оромгүй өндөр үнээр худалдаж авч эхэлсэн нь дээрх худал тархи угаасан мэдээлэл тараах зорилготой байсан нь илт ойлгомжтой боллоо. Мөн тэрээр өөрийн талын Сайханбилэг-г мэдээлэл харилцаа холбоо технологийн газрын даргаар тавьж тэрхүү аппаратыг өөрсдийн талд ажиллуулсан.
Энэ эмх замбараагүй байдлыг олны өмнө удирдан зохион байгуулж, турхирсан этгээдүүд бүгд бараг тэнд байгаагүй гэж хэлэх нь холгүй гэнэн дүр үзүүлж байгаа нь ичгэвэртэй. Тэд хэрвээ төрийн эргэлт хүссэнээрээ хийж чадсан бол өнөөдөр би ч тэдэн машин шатаасан, тэдэн цонх хагалсан гээд ам уралдуулах байсан биз. Цагдаа нарт буудуулсан хүмүүс гэдгийг зохион байгуулалттайгаар жагсагчдын дунд хөлсний хүн оруулж буудуулсан. Тэдэнд тэр хүмүүсийн амь нас огтхон ч хамаагүй. Гол нь цагдаа болон хүчний байгууллагын нэр хүндийг л унагаж байвал тэдэнд бусад нь ямар ч хамаагүй.
Эртхэн хүч хэрэглэж тараах байсан гэж ярьцгаах юм. Хэрвээ эртлэн хүч хэрэглэн тараасан бол улс төрийн зорилготой жагсаал байсан, тэрийг цэрэг цагдаагийн хүч хэрэглэн тарааж үг хэлэх эрх чөлөө энээ тэрээ гэж яаж солиорцгоох байсан бол. Монголын түүх соёлыг дахин давтагдашгүйгээр барахгүй эргэн судлах ч боломжгүй болгож, 5 хүний аминд хүрч 700 гаруй цагдаад гэмтэл учруулсан энэ гэмт хэрэгтнүүдэд зохих хариуцлагыг хүлээлгэх хэрэгтэй.
|
| |
|
|