|
Ч.Энхтайван: Хуулийн байгууллага шалгаж байх хооронд С.Жаргал гүжирдлэг тараасаар
Шинэчлэгдсэн: 2008-02-15 12:17:59 УБ “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван тэргүүтэй хэсэг бүлэг хүмүүс Хэнтий аймагт зодоон цохион дэгдээж цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэх мэдээллийн мөрөөр “Цагаан шонхор” ХХК-ийн захирал Ч.Энхтайванаас эл асуудлаар тодрууллаа.
-Та сар шинэдээ сайхан шинэлэв үү. Хотод шинэлэв үү, эсвэл хөдөө орон нутагт байв уу?
-Сайхан шинэллээ. Цагаан сарын өмнө нутгаараа очоод ирсэн. Хотод шинэлсэн.
-Хэнтий аймгийн Засаг даргын орлогчийг зодсон гэдэг үнэн үү?
-Сар шинийн өмнө буюу хоёрдугаар сарын 4-ний өдөр Хэнтий аймгийн Ардчилсан намаас ахмадууд болон багш нараа хүлээн авдаг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу Улаанбаатар хотод байдаг Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд очсон юм. Тэнд Да.Ганболд, Байгаль орчны сайд асан С.Мэндсайхан, А.Энх-Амгалан, Д.Оюунбаатар нарын хүмүүс очоод ТМС-ийн байранд намынхаа хөгшид, багш нартай уулзчихаад уулзалтаас тараад Халамжийн төвийн зочид буудалд байрлахаар төлөвлөчихсөн байсан. Амрах гэтэл уулзалтад оролцсон намын гишүүд буюу Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Б.Болдбаатар, ИТХ-ын дарга Баярт-Од, хэлтсийн дарга Амгалан гэх мэт нэлээд олон хүн биднийг “Хөвчийн жонон” зочид буудалд урьсан. Тэнд жижигхэн хүлээн авалт болсон. Хүлээн авалтад согтсон ганц хоёрын зэргийн хүн байсан. Тэрний нэг бол Б.Болдбаатар байсан. Тэр үед сонгуульд нэр дэвших тухай яригдсан. Миний ээлж болоход би саналаа хэлсэн. Саналаа хэлэхээс өмнө нэг асуулт асуусан. Намын үйл ажиллагааны эсрэг удаа дараа үйл ажиллагаа явуулж байсан хүнийг сонгуульд нэр дэвшүүлж болох уу гэж та бүхнээс асууя гэсэн. Би энэ асуултыг асуутал Б.Болдбаатар нэлээд согтуу байсан, шууд над руу агсарсан. “Та нар муусайнууд Жаргалыг нэр дэвшүүлэхгүй гэж ингэж явна” гэсэн. Би Жаргал гэж ч нэр заагаагүй.
С.Мэндсайхан:
Тэнд хэн нэгнийгээ бүлэглэж зодсон явдал болоогүй. Эрчүүдийн байдаг л маргаан болсон
Агсраад над руу салаавч гаргаж янз бүрээр хараасан. Би уурлаад өөдөөс нь босоод ирсэн. Гэтэл бидний хоорондуур Да.Ганболд, С.Мэндсайхан нарын хүмүүс орж салгасан. Тийм л юм болсон.
-Ямар нэгэн байдлаар зодоон гараагүй байхад цагдаагийн байгууллага таныг хорьж шалгах хэрэг байсан гэж үү?
-Б.Болдбаатар зөвхөн над руу ч биш өөр бусад руу дайрч давшлахад нь түүнийг түлхээд суулгачихсан юм билээ. Сонин хэвлэлд бүлэглэж зодсон, хүнд, хөнгөн гэмтэл учруулсан гэх мэтээр бичиж байна л даа. Үнэндээ зодоон болоогүй гэдгийг тэнд байсан АН-ын 20-иод гишүүн бүгд мэдэж байгаа. Тэднээс өөрсдөөс нь тодруулга авах хэрэгтэй. Мөн цагдаагийн байгууллагаас асуу. Орлогч дарга Б.Болдбаатар нь ч юм уу хэн нэгэн нь Хэнтий аймгийн Засаг дарга С.Жаргалд сүртэйгээр ярьсан бололтой. Нөгөөдөх нь Улаанбаатар хотод байсан. С.Жаргал нь цагдаагийн байгууллагад Да.Ганболд, С.Мэндсайхан нарын хатгалгаар Энхтайван тэнд олон хүн зодоод бөөн юм болгож гэсэн худал мэдээлэл өгөөд үүний дагуу Улаанбаатар хотоос ажлын хэсэг томилогдож газар дээр нь очиж шалгасан.
-Таныг саатуулсан билүү?
-Намайг Хэнтийгээс нааш орж ирэхэд саатуулж Ганцхудагт хоёр хоног хорьсон. Үнэн зөвийг тогтоосон юм болов уу даа, намайг гаргасан. Үнэхээрийн хүн зодож танхайрчихсан бол намайг гаргахгүй байсан байх.
Ингээд хуулийн байгууллага шалгаж байх хооронд Засаг дарга С.Жаргал гүжирдлэг тарааж сонин хэвлэлд гаргасаар байна. Албан тушаалаа ашиглаж Хэнтий аймгийн Засаг даргын мэдэгдлүүд гаргаж эхэллээ. Манай намаас сонгогдчихоод удаа дараа эсрэг үйл ажиллагаа явууллаа. Одоо ч ялгаагүй. ҮЗХ-ны есөн гишүүнийхээ нэгэнтэй нь ч С.Жаргал таардаггүй. Дандаа ганцаарчилсан тоглолт хийдэг. Ийм л хүн. Манай аймгийн намынхан энэ бүгдийг сайн мэднэ л дээ. Миний хувьд хүн зодож цохиод хохироож гэмтээсэн нэг ч зүйл байхгүй шүү.
-Таны бодлоор жижиг маргааныг яагаад ингэж сүйдтэй том болгож байгаа юм бол?
-Ийм асуудлыг сүржигнүүлж байгаа нь сонгуультай холбоотой. Бидний хооронд үүссэн маргаан бол хаана ч болдог жижиг зүйл. Удахгүй энэ сарын 27-нд аймгийн намын хороо хуралдаад нэр дэвшигч нараа тодруулах гэж байна. Би намын ҮЗХ-ны гишүүний хувьд С.Жаргалыг нэр дэвшүүлэхгүй гэдэгт хатуу байр суурь барьдаг. С.Жаргал бол нэр дэвшихийн тулд нам сольж бие дааж нэр дэвшиж сурсан хүн. Өөрөө нэр дэвшихгүй гэдгээ ойлгонгуутаа боож үхэх гэж байгаа шиг гүтгэлгийг зохион байгуулалттай хийж явна гэж ойлгож байна. Биднийг зочид буудалдаа амрах гэж байхад гуйгаад, уриад салахгүй байсан байхгүй юу. Энэ нь зориуд зохион байгуулсныг илтгэнэ. Өөрийн гарын дор орлогч дарга Б.Болдбаатар нарт үүрэг өгөөд зодоон цохион гаргаадах, үүгээр нь нээнтэглэе. Ингэхээр өөрийгөө нэр дэвшүүлнэ гэж боддог юм уу, бүү мэд. Ингэж худал мэдээлэл өгч хуулийн байгууллагаар тоглодог асуудал байж болохгүй.
-Таны хувьд Б.Болдбаатарт нэг ч удаа гар хүрээгүй гэсэн үг үү?
-Ямар ч тийм байхгүй. Харин манай намын хоёр нөхөр тэр явдлын дараа муудалцаж гар зөрүүлээд өнгөрсөн юм билээ. Энэ бол тусдаа асуудал. Тэгтэл ингэж сүр болгон гүтгэлэг тарааж, цагдаагийн байгууллагаар тоглож болдог юм уу. Үүнд анхаарлаа хандуулаасай. Аймгийн удирдлага, ИТХ-ын болон хэлтсийн дарга нар, ҮЗХ-ны гишүүд гэсэн олон гэрчээс тодруулахад асуудал ойлгогдоно.
Энэ талаар Хэнтий аймгийн Засаг дарга С.Жаргалаас тодруулахад тэрбээр “Тэр үеэр би хотод байсан болохоор яг юу болсон талаар мэдэхгүй. Тиймээс надаас тодруулга аваад хэрэггүй биз” гэв. Тэнд үүссэн маргаан, зодооны үеэр байсан Байгаль орчны сайд асан С.Мэндсайханаас тодруулахад ийн ярьж байна.
-Сар шинийн баярын өмнөхөн Хэнтий аймагт арга хэмжээ уулзалт болсон. Гэтэл энэ үеэр зодоон болсон гэх мэдээлэл улс орон даяар ихээхэн түгж байна. Миний хувьд тэнд болсон намын дотоод асуудал, эрчүүдийн хооронд болсон явдлыг тэгсэн ингэсэн гэж нарийн дэлгэж тайлбарлах хүсэл алга. Товч бөгөөд тодорхой хэлэхэд тэнд хэн нэгнийгээ бүлэглэж зодсон явдал болоогүй. Байдаг л маргаан болсон. Хоёр талаас босч ирэхэд нь салгачихсан. Үүнийг аймаг орон нутгийн ажиллаж байгаа болон ҮЗХ-ы гишүүд мэдэж байгаа. Цагдаагийн байгууллага маш шуурхай ажилласан. Магадгүй энэ үйл явдлыг дэврээж ашиг хонжоо олъё гэж зориуд өгсөн гаж буруу мэдээллийн үүднээс нэлээн бужигнаан үүссэн байх. Нэгэнтээ хуулийн байгууллага наашаа, цаашаа явж зардал үрсэн болохоор үнэнийг тогтоох ёстой. Энэ явдлыг хэтэрхий сүр дуулиан болгож мэдээлэл өгч бужигнуулсан хүнийг нь тодруулж арга хэмжээ авах ёстой. Худал мэдээлэл өгснөөр эцэстээ цагдаагийн байгууллагыг шаардлагатай түргэн шуурхай арга хэмжээ авах зүйл дээр алгуурладаг болгочих вий. Одоо сонгууль дөхөж байна. Улс төрийн ашиг сонирхлын үүднээс аливаа нэг зүйлийг сүр дуулиан болгож нэг нэгнийгээ унагах хар пиар их явах шинжтэй. Энэ асуудлын учир зүй нь олдох байх гэж бодож байна.
Өдрийн сонин /2008.02.15/
|
Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:
Жоорло
|
|
|
|
| |
Бичигдсэн сэтгэгдэлүүд
| |
Бичигч: BI MONGOL HUN,
Цаг: 2008-02-20 21:04:59,
IP: 194.126.203.238,
Улс: Russian Federation
| | |
enhtaivan chi muu luivarchin duugaa tat
Ene Luivarchin Enhtaivniig medehgui yum gene dee
Yostoi doloon uuliin tsaaguur hutsvaa gedeg chini ene baih daa. Yamar chamaig yamar tavitargui, yamar luivarchin gedgiig medehgui gej sanaj baina uu, Dandaa heden uurteigee taarsan shorongiin yumnuudaar hun daramtalj yavdag shuu dee. Tegeed hun deerelhej zodoo biz. Harin manai huuli hyanaltiinhan ene met luivarchdiig tseverleh tsag bolson shuu,
|
| |
|
Бичигч: a,
Цаг: 2008-04-29 19:00:59,
IP: 222.146.71.245,
Улс: Japan
| | |
a
davaany tsaanaas tarhidan gej uurtun ni ochood helj chadah uu |
| |
|
Бичигч: bor shuvuu,
Цаг: 2008-10-02 20:33:38,
IP: 203.91.114.3,
Улс: Mongolia
| | |
Ireeduin Erunhiilugch
Ch.Enhtaivan bol ireeduid mongolyg avch yavah, olnooroo itgej boloh hun shuu dee. |
| |
|
|