|
С.Бадрал: Монгол төрд хатангvй хаан байдаггvй байжээ
Шинэчлэгдсэн: 2008-02-15 12:22:57 УБ Арван гурван настай хаан болсон ч хажууд нь заавал нэг охиныг хатан суулгадаг байж.
-Монгол зураг, баримал, бас урлаг судлал гээд та бол нэлээн өргөн хvрээнд бvтээл хийдэг хvн. Энэ тал дээр танайд гэр бvлийн эртний уламжлал байна уу?
-Манайхан гарын уртай, бурхан зурдаг бvтээдэг, мод сийлбэрийн юм хийдэг хvмvvс байсан. Зөвхөн манайхан төдийгvй манай нутгийнхан их уран, Ламын гэгээнээс авахуулаад энэ талын өвөрмөц уламжлалтай хvмvvс л дээ. Угаасаа бурхан шашин дэлгэрсэн, бурхны урлаг, ном дэлгэрсэн, Баянзvрхийн хийд гэж Ар халхдаа хамгийн 1500 гаруй шавьтай том хийдтэй тийм том хошуу байсан байгаа юм. Алдартай урчууд, дархчууд ч олон байсан.
Халх даяар алдартай, Монголын уран дархны тvvхэнд ордог Самбуу дархан гэж алдартай хvн байлаа. Тэр хvн бол хvн шиг юм хийгээд мориндоо мордуулаад хониндоо явуулчихдаг байсан гэдэг. Тэгээд морь жалга руу шогшоод орохоор тэр нь гурий гурий, чvv чvv гэхчилэн дуугардаг байсан гэж байгаа юм. Самбуу дархан хvvхэдгvй хvн байсан. Тэгээд ус авахдаа дотроо туламтай, ямаа шиг дvрстэй юм хийчихсэн тvvнийгээ оньсон хөдөлгvvрээр хөдөлгөөд усанд явуулдаг байсан гэдэг юм. Ямаа нь гэрээс нь яг хэд алхаад голд хvрэх, гол руу тонгойгоод ус дvvрэхээр нь эргээд хэд алхаад гэртээ ирэх зэргийг нь маш нарийн тооцоолоод хийчихсэн тийм хиймэл ямаагаар усаа зөөлгөдөг байсан гэдэг. Манай Ламын гэгээний Пэрэнлэй Тогмид гэж том лам байсан. Тэр хvн бас их сонин авдар хийдэг байсан байгаа юм. Дотор нь хонь, ямааны арьс хийчихээр өөрөө элдчихдэг тийм оньсон, модон авдар. Одоогийнхоор бол арьс ширний vйлдвэрийн машин маягийн юм даа. Ийм сонин сонин юм зохион бvтээж байсан гэдэг юм, манай нутгийн урчууд. Тэгэхээр манай нутаг эртний урлаг, соёлын маш их өвтэй, агуу нутаг даа. Одоо манай Дvрслэх урлагийн музейд Ламын гэгээний “Майдар эргэж буй нь” гээд алдартай зургууд байна. Ламын гэгээнийхэнд сонин сонин тvvхтэй хvмvvс их байна даа. Миний буурал аав гэхэд бас л Ламын гэгээний Цагаан Шагдар гэдэг хvнд шавь орж зураг урлал заалгаж байсан хvн. Намайг бага байхад хөзөр, модон сийлбэр хийдэг байсан юм. Бас хvмvvсийн захиалгаар нууцаар бурхан бvтээдэг байсан. Багадаа би тэр бvгдийг нь маш их сонирхож харж суудаг хvvхэд байлаа. Одоо бодоход тэр бvхэн надад урлагийг ямар нэг хэмжээгээр мэдрэх орчин болж өгсөн юм шиг байгаа юм. Манай нутаг гойд сайхан байгальтай, Их Богд уул гэж Монголдоо ховорхон vзэсгэлэнтэй уул байна. Баримал л гэсэн vг. Ерөөсөө л хэлбэр, форм. Холоос харахад их сvрлэг, дээрээ мөнх цастай. Тэгж байгаад шавь нартайгаа нутгаараа нэг явъя гэж бодож байгаа.
-Шилдэг бvтээлээр шалгарсан зураг, баримлууддаа та чухам юу өгvvлээ вэ?
-Манай Дvрслэх урлагийн дээд сургуулийн багш нар ерэн оны эхээр “Орон зай” нийгэмлэгийг байгуулж vзэсгэлэн гаргадаг болсон юм. Vзэсгэлэнд уран бvтээлээрээ шалгарсан багш нараа эхэн vедээ зуун ам.доллараар шагнадаг байсан. Сvvлийн жилvvдэд мөнгөн бvсээр шагнадаг болоод байгаа. Шагналыг энэ жилийг хvртэл арав гаруй уран бvтээлч багш аваад байна. Энэ жилийн vзэсгэлэнд “Хаан, хатан хоёр” гэдэг зураг, бас хоёр баримал тавьсан. Хаан, хатан хоёр гэдэг бол улс орон, ард тvмэн, төр ёсны том тулгуур багана юм. Монгол төрд хатангvй хаан байдаггvй байжээ. Арван гурван настай хаан болсон ч хажууд нь заавал нэг охиныг хатан суулгадаг байж. Тэгэхээр хаан, хатан гэдэг монголчуудын хувьд төр ёс хийгээд, улс орон мандаж, буурахтай нь холбоотой юм даа. Энэ утгаар нь бодож хийсэн бvтээл л дээ. Мөн “XIII зуун” гээд баримал хийсэн. Монгол баатрууд морин дэл дээр эргээд харваж байгаа өгvvлэмжтэй. Vvнийг хийхдээ vvл шиг, усны урсгал шиг, дуу авианы хэлбэлзэл шиг, агаар, салхи, зэрэглээ шиг алсаас харагдаж байгаа юм шигээр бодож дvрсэлсэн. Тэгээд XIII зуун бол морьтон монголчуудын зуун. Тийм учраас морьгvйгээр, нум сумгvйгээр төсөөлөх аргагvй.
-Ямар техникээр бvтээсэн баримал юм бэ?
-Холимог техникээр хийсэн баримал. Замаска, гипс, төмөр оролцуулаад хийсэн бvтээл юм. Баримлаа хөх өнгөөр будсан. Хөх өнгө бол ямагт энергийг өөртөө татаж байдаг, vvгээрээ их өвөрмөц өнгө байгаа юм. Энэ өнгө гэрлийн нөлөөгөөр vvссэн гадна хvрээгээрээ хаанаас ч гэсэн хvний нvд, сэтгэхvйд шууд тусдаг. Маш нарийвчлалтай гэрлийн хурдаар хvний мэдрэмжид хvрч очдог. Нэг секундэд 300 мянга гаруй километрийн хурдтайгаар хvний нvдэнд буудаг гэж байгаа шvv дээ, өнгө, дvрс гэдэг. Vvний дотроос хөх өнгө хvний сэтгэхvйд хамгийн тvрvvнд бууж, маш хvчтэйгээр өөртөө татдаг. Гэтэл улаан, шар гээд бусад өнгө энергийг дандаа гадагшаа цацаж байдаг онцлогтой. Тэгэхээр монголчуудыг эртнээс яагаад хөх монгол гэж нэрлэсэн юм гэдэг их учиртай байхгvй юу. Энергийг дандаа өөртөө, дотоод хvч рvvгээ татсан татаж байсан, Чингэс хаан ч мөн адил. Чингэс хааныг хөх дээлтэйгээр зурсан Персийн номын зураг байна. Абагай хааныг таван настайд нь эцэг Аргун нь хөх дээл өмсvvлэн өвөг эцэгт нь золгуулж байгаа зураг байна. Энэ мэтчилэн монголчуудын хөх өнгөний бэлгэдэл зөндөө. За тэгээд “Сэргэлт” гэж бас нэг баримал тавьсан. Vvнийг би XX зууны Монголыг бодож хийсэн юм. Энэ зуунд монголчуудад алдсан юм их бий боловч их сэргэлт ч мөн ирсэн ийм зуун гэж боддог.
-Урлаг судлаачийн тань хувьд асууя. Ер нь урлагийн сэтгэлгээний шинэчлэл бvр хамгийн тvрvvнд уран зурагт гарч ирсэн байдаг шvv дээ, дэлхийд. Энэ ямар учиртай вэ?
-Эртний Хятадын нэг vг байдаг юм. Гvн ухааны хамгийн ярвигтай, хэцvv, тайлбарлаж болшгvй зvйлийг дvрслэх урлаг, уран зургаар гаргаж тавьдаг юм аа гэж. Хvн төрөлхтөн урлагийн хvрээлэн дотор тvvхийг бvтээдэг учир урлагаас өөр ирээдvй vгvй юу гэж Оросын нэг суутны vг бас байдаг юм. Бас Австрийн нэг гvн ухаантан урлаг, сэтгэлгээ ямар нэг талаараа хосгvй ховор л байх юм даа гэж хэлсэн байдаг юм. Тэгэхээр урлаг байхгvй бол, сэтгэлгээ байхгvй бол хvн мөхөл рvvгээ л явна. Саяхан манай нэг зураач найзын эхнэр Америк явсан чинь хvлээж авсан хvн нь “Таны нөхөр юу хийдэг вэ” гэж асууж гэнэ. Зураач хvн бий гэж хариулахгvй юу. Гэтэл тэр хvн, пөөх, нөхөр чинь зураач хvн юм байна шvv дээ, зураач хvний эхнэрт яаж хоолны мөнгө, 1000 доллар өгөх вэ дээ гээд хамт явсан хvмvvст нь тус бvр мянган доллар өгсөн гэсэн. Зураач хvнийг гадаадад тэгж хvндэлдэг байна л даа.
-Монголын зураачид гадагшаа vзэсгэлэнгээ гаргая гэхээр Монголыг тэнд мэддэггvй учраас хvлээж авах улс орон бараг олддоггvй гэсэн. Өнөөдөр та нар дэлхийн урлагийн хаана нь явж байна аа?
-Бид vндэснийхээ уламжлал, монгол сэтгэлгээгээрээ л юм хийхгvй бол хаана ч бусдаас онцгойрч чадахгvй. Манайхан өнөөдөр ерөнхийдөө Хятадад ч, Орост ч, Америкт ч байдаг л юмыг хийж байна.
-Гэхдээ Бадрал гуай, яг vндэснийхээ юмаар ялгарна гээд хvн болгон монгол зураг зураад байж болохгvй биз дээ?
-Испанийн их зураач Сальвадор Далиг хvн бvхэн мэдэх байх. Тэр хvн “Чи зураач байя гэж байгаа бол эхлээд испани хvн бай гэж хэлсэн байдаг юм. Монгол зураач ямар байх вэ гэдгээ бид vргэлж бодож байх ёстой юм л даа. Гол нь монгол сэтгэлгээ шvv дээ. Тэгэхгvй бол хэзээ нэгэн цагт бид дуураймал, бусдын ядуувтар хуулбар улс болчих вий. Монгол Улс, vндэстэн гэж байгаа л юм бол зураачид бид монгол хvний сэтгэхvй орсон, монгол зураачийн өвөрмөц онцлогийг харуулсан бvтээл хийж байхгvй бол хэн ч биш болно. Бvгдээрээ л бусадтай адилхан тосон будгийн ажил хийгээд, бусдын янз бvрийн юмыг дуурайгаад байх нь бидний зам биш. Бид чинь агуу их хийсвэрлэлтэй, агуу их бодит дvрслэлтэй, өөрийн онцлогтой ард тvмэн шvv дээ. Тиймээс энэ зуунд бvх юмныхаа цаана монгол онцлогоо л барьж явах юм бол дэлхийн урлагтай хөл нийлvvлнэ шvv. Яахав, өнөөдрийнхөө тvвшинд дэлхийн урлагтай зиндаа ойр яваа ганц нэг хvн байна л даа. Гэхдээ Америкт хийж байгаа юмыг бид энд хийгээд байвал хэзээ ч сайн нэрийг авахгvй, харин ч онигоонд орж, бусдын элэг доог болно. Ер нь ч тийм тvvхтэй шvv дээ, хvн төрөлхтөн.
-”Найрамдал” хvvхдийн зуслан, энд тэндхийн гудамж талбайд таны баримлын парк байна л даа. Харин хувийн урланд тань баримлын бvтээл хэр олон бий вэ?
-Өөрийнхөө урланг би өнгөрсөн жил л барилаа. Хавар, намар, голдуу зуны цагт тэндээ уран бvтээлээ хийдэг. Ер нь ч баримал хvний анхаарлыг их татдаг, хvмvvс ч худалдаж авах л юм.
-Урлагийн бvтээл цуглуулагчид манайд нэг vеэ бодвол олон болж. Таны баримлаас хэр авч байна. Vнэлгээний хувьд хэрхэн хандах юм?
-Уран зургийн галерейд миний хэдэн бvтээл байдаг юм. Монголчууд маань нэг их аваад байдаггvй, гадаадынхан л их авах юм. Тэд монгол аж байдал, тvvхэн сэдэвтэй баримлуудыг маань нэлээд сонирхож байна. Гадаадынхан бол бvр зориуд захиалга өгч хийлгээд авч явдаг л даа. Онгоцоор авч явдаг болохоор баримал маань их том биш, хvнд биш байх хэрэгтэй байдаг юм. Ийм vед аль болох холимог техникээр хийсэн, бага хэмжээний баримал хийдэг юм. Манай ерөнхий сайд П.Жасрай агсны зөвлөхөөр ажиллаж байсан нэг япон хvн миний дөрвөн баримал авч байсан. Тэр хvн гурвыг нь захиалгаар хийлгэсэн юм. Vнийн хувьд бол, гадныхан уран бvтээлчийн хэлсэн vнээр л авдаг юм. Хамгийн сvvлд өнгөрсөн оны сvvлээр Канадын нэг бизнесмен надаас гурван баримал аваад явсан. Тэгээд дахин баримал авахаар захиалгаа өгнө лээ.
-Та эртний урлаг судалдаг хvн одоо хэр их цуглуулгатай болж байгаа вэ?
-Цуглуулсан юм бий. Харамсалтай нь манай эртний эдлэлийн дэлгvvрvvд тэр сайхан ховор нандин бvтээлvvдийг хаанаас, хэнээс авснаа ерөөсөө мэддэггvй. Тэгэхээр сурвалжлан судлахад бас хvндрэлтэй. Тэдгээр цуглуулгаараа би нэг vзмэр маягийн юм гаргасан, жуулчдад vзvvлдэг юм.
Өдрийн сонин /2008.02.15/
|