Banjig.Net нүүр - Нэвтрэх - Бүртгүүлэх - Тусламж 
Banjig. Медиа
 
Мэдээ Ярилцлага | Фото | Содон | Кино | Зугаа | Ажил | Хөгжим | Ил захидал | Бизнес лавлах | Мэдлэг | Зар | Вэбүүд | Блог



- Дэлхий дахинд
- Banjig.Net-д шинээр
- Монгол орон мину
- Дүрстэй мэдээ
- Банжиг Блогоос
- Монголчууд гадаадад
- Уран зохиол
- Төрд хүргэх үгс
- Сонгууль
- FIFA 2006
- Улс төр
- Нийгэм
- Бизнес, Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Боловсрол
- Шинжлэх ухаан
- Энтертаймент
- Спорт
- Гэмт хэрэг
- Ярилцлага
- Кино ертөнц
- Фото сурвалжлага
- Шар мэдээ
- Содон
- Эротик

Мэдээний цагалбар
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Өнөөдрийн мэдээнүүд

Санал асуулга
Таны бодлоор Аль FM радио бусдаасаа илүү вэ?
Үр дүнг харуулах

 

 

Хэнтийд С.Мэндсайхан ДА.Ганболд, Б.Гаргамгайбаатар нар нэр дэвшихээр болов

Шинэчлэгдсэн: 2008-02-29 12:20:57 УБ

АН-ххм УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсийн нэрс “албан ёсоор” тодорч эхэлжээ. 2008 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүс нэгнээ “прогноздож” дуусаад нэр дэвших өрсөлдөөндөө оржээ.

АН-ын хувьд аймгийн намын хурлуудыг энэ өдрүүдэд хийж байгаа. Эхний ээлжинд аймгуудад нэр дэвших хүмүүсээ тодорхой болгоод сүүлд нь нийслэлд нэр дэвшигчдээ тодруулахаар төлөвлөж байгаа гэсэн.
Энэ жил АН-аас нийслэлд нэр дэвшүүлэх хүмүүсийг нэлээд хожуу тодруулахаар болсон яриа байгаа. Учир нь МАХН Ан-аас нэр дэвшсэн хүмүүсийн байдлыг харж байгаад нэрсээ гаргадаг учир тактикийн алдаа гардаг гэнэ лээ. Өмнөх сонгуулиудаар ч гэсэн энэ явдал давтагдаж нийслэлд нэр дэвшсэн ардчилсан хүчний хүмүүс ялагдаж байсан “гашуун” түүх бий. Харин аймгуудад нэр дэвших хүмүүсийн нэрийг одоо тодруулахад аль аль намд нь алдаад байх зүйлгүй. Тэгээд ч томсгосон тойргоор сонгууль явуулах учраас нэр дэвшигчдэд тэнэх газар их бий гэдгийг ч аль аль нам нь бодолцож байгаа байх.

Өчигдөр л гэхэд Хэнтий аймгийн АН хурлаа хийж нэр дэвших хүмүүсээ тодруулсан байна. АН-ын дүрмээр бол Хэнтий аймгаас Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/-нд суудалтай эрхэмүүд нэр дэвших боломжтой аж. Хэнтий аймгаас АН-ын ҮЗХ-нд “Цагаан шонхор холдинг”-ийн ерөнхийлөгч Ч.Энхтайван, ерөнхий захирал Ж.Оюунбаатар, “Тайга инвест” ХХК-ийн ерөнхий захирал А.Энх-Амгалан, АН-ын гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Төмөр замын ХЭГ-ын дарга Да.Ганболд, Аймгийн намын дарга “Монроуд”ХХК-ийн захирал Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Б.Мөнхтуяа, ТЭХЯ-ны дэд сайд асан С.Мэндсайхан, Аймгийн засаг дарга С.Жаргал УИХ дахь АН-ын зөвлөлийн хэвлэл мэдээлэл хариуцсан референт П.Оюунсувд нарын есөн хүн байдаг аж. Эдгээр хүмүүсээс өчигдөр УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээр зургаан хүнийг онцолж ярьжээ.

Тухайлбал ротацид “Цагаан шонхор холдинг”-ийн ерөнхийлөгч Ч.Энхтайван, АН-ын гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Төмөр замын ХЭГ-ын дарга Да.Ганболд, Аймгийн намын дарга “Монроуд”ХХК-ийн захирал Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Б.Мөнхтуяа, ТЭХЯ-ны дэд сайд асан С.Мэндсайхан, Аймгийн засаг дарга С.Жаргал зэрэг зургаан хүнийг нэр дэвшүүлсэн байна. Харин энэ удаа Ч.Энхтайван нэрээ татаж авсан аж. Ингэснээр намын хуралд оролцсон нийт гишүүд таван хүн дээр нууцаар санал хураалгасан байна. Санал хураалтын эцсийн дүнгээр 61 гишүүний саналаар С.Мэндсайхан нэгээр гарч, Аймгийн намын дарга “Монроуд”ХХК-ийн захирал Б.Гарамгайбаатар 56, Да. Ганболд 54 хүний санал авч УИХ-д нэр дэвшихээр болсон байна.

Харин сайхан намынханыгаа зодоон цохион хийх үндэслэл болоод байсан Хэнтий аймгийн засаг дарга С.Жаргал 47, УИХ-ын гишүүн Б.Мөнхтуяа 37 хүний санал авч нэр дэвших жагсаалтад багтаж чадаагүй гэнэ. Ингэснээр ирэх сонгуулиар Хэнтий аймагт С.Мэндсайхан, Б.Гарамгайбаатар, Да.Ганболд гэсэн гурван хүн нэр дэшихээр болжээ. Эдгээр нэр дэвшигчдийн гол өрсөлдөгчид нь мэдээж МАХН-аас нэр дэвших Д.Арвин, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Н.Ганбямба нар байх юм. Хэнтийн ерөнхийлөгч гэгддэг байсан У.Хүрэлсүхийн хувьд юун УИХ-ын сонгууль мантай дээлээ нөмрөх эсэхээ шийдүүлэхээр амьсгаа дээргүүр яваа.

УИХ-ын гишүүн Б.Мөнхтуяагийн хувьд энэ удаа шаанс нь дутсан байна. Түүний хувьд намынх нь удирдлагууд зөвшөөрвөл нийслэлийн намын хуралд нэр дэвшиж УИХ-ын сонгуульд үзэх эрхээ авах ганц боломж үлдлээ. Түүнийг бараг хуучин тойрог нь багтах БГД-т нэр дэвшиж С.Эрдэнээ, Б.Батбаатар, Одончимэг нарт “шавар” хаах байх гэсэн таамаг байна.

Өглөө орой /2008.02.29/

-АН-ынхан МАХН-ын батламжийг хуурамчаар үйлдэж тараахаа зогсоохгүй байгаа тул иргэд сэрэмжтэй байна уу
2008-06-27 16:41:41 GMT+8 (УБ)
-МАХН-ЫН НЯЦААЛТ
2008-06-26 22:44:16 GMT+8 (УБ)
-Нэр дэвшигч Лу.Болд, Л.Гүндалай, Батж.Батбаяр, С.Эрдэнэ, Б.Эрдэнэбат нарыг АТГ-аас шалгаж эхэллээ
2008-06-26 22:40:17 GMT+8 (УБ)
-АН-ААС АДАЛ БАЛМАД ЯВДЛАА НЭН ДАРУЙ ЗОГСООХЫГ ШААРДАЖ БАЙНА
2008-06-26 17:03:27 GMT+8 (УБ)
-Хүн ардаа сонор сэрэмжтэй байгтун
2008-06-26 17:00:58 GMT+8 (УБ)
-ӨРТЭЙ КЁКҮШЮЗАН УИХ-Д НЭР ДЭВШЭЭД ЯВЖ БАЙНА
2008-06-26 16:59:54 GMT+8 (УБ)
-С. Баяр уу? Ц. Элбэгдорж уу?
2008-06-16 12:40:16 GMT+8 (УБ)
-Бусдын санаачилгыг булаах хэрэг байна уу
2008-06-13 17:58:59 GMT+8 (УБ)
-Гадаадад ажиллаж байгаа иргэд сонгуульд оролцохгүй болсондоо сэтгэл дундуур байна
2008-03-11 12:00:02 GMT+8 (УБ)
-Намаа гэх үү, амиа бодох уу
2008-03-07 12:01:32 GMT+8 (УБ)
-Т.Билэгт: УИХ-ын сонгуулиар нийслэлд нэр дэвших хүмүүсийг тодорхой болгоно
2008-02-29 12:15:42 GMT+8 (УБ)
-Ирэх жилийн сонгуулийг 76 мандаттай нэг тойргоор явуулна
2007-12-04 12:37:07 GMT+8 (УБ)
-Та хэнийг сонгох вэ? Сонгууль-2008
2007-11-30 12:06:05 GMT+8 (УБ)
-Та хэнийг сонгох вэ? Сонгууль-2008 Чингэлтэй дүүргийн тойргууд
2007-11-27 11:15:49 GMT+8 (УБ)

Өмнөх мэдээнүүд

 


Banjig.Net-д нийтлэгдсэн мэдээллүүдийг ямар нэгэн байдлаар утга санаа, бичлэгийг гуйвуулахгүйгээр
ашгийн бус зорилгоор ашиглаж болох ба ингэхдээ эх сурвалж буюу Banjig.Net-ийн нэрийг заавал дурьдана уу!


[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
 
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж