|
Найруулагч Л.Эрдэнэбулганаас 100 сая төгрөг нэхэмжилсэн " Соёмбо продакшн трэвл " давж заалдлаа
Шинэчлэгдсэн: 2008-03-03 12:35:28 УБ “Нойрноос морио, чөмгөнөөс хутгаа” гэгчээр Хатанбаатар Магсаржавын дүрийг чадварлаг бүтээж ард түмнийхээ сэтгэлд эх орныхоо төлөө амь бие хайргүй тэмцэж явсан баатарлаг жанжны төрх байдлаар хоногшсон СГЗ, найруулагч Л.Эрдэнэбулган Чингис хааны тухай кино хийхээр хоёргүй сэтгэлээр зүтгэсэн нь өдий хүртэл сэвтээгүй нэр нүүрийг нь нэг мөр баллаж байна.
Хэдэн жилийн өмнө Холливудын нэрт жүжигчин Стивен Сигалтай хамтарч кино’ хийхээр тохирсон Л.Эрдэнэбулган найруулагч Холливүдийн нэртэй, үнэтэй жүжигчний амыг харж багагүй цаг алдсан. Монголд авчирч зураг авалтын талбай, түүхийн дурсгалт газруудаа үзүүлж, хүн гар гөрөөс болтлоо гадаа гандаж, хөдөө хөхөрч явсан ч Стивен Сигал нэг л өдөр зангаа хувиргаж Монголд хөрөнгө оруулалт хийхээс татгалзсан нь Л.Эрдэнэбулган найруулагчийн хувьд инээх ихдэж уйлах багадсан хэрэг болсон билээ. “ОюуныУндраа” компанийн хөрөнгөөр Америк Монгол хоёрын хооронд сэлгүүцэж Эрдэнэбулган найруулагчийн хоолыг чамлахааргүй хороосон Стивен Сигал унасан бөхөд шалтаг мундахгүйн үлгэрээр наадмын сур харвааны талбай дээр очмогцоо учиргүй уурлаж “Би монголчуудыг Чингисийн үр сад гэхээр зүүний сүвэгчийн чинээ нүхийг олоод харвачихдаг, гурван нүүдлийн газраас сум тавьдаг гэж бодсон.
Гэтэл танайхан аравхан алхамын газар сохор хүн ч олоод оночихмоор том том бай тавьчихаад хоёр талаар нь хүнээр хашуулчихаад харваж байна. Иим хүмүүстэй би юу гэж их Чингис хааны тухай кино хийх юм” гээд яг л илбэт алтан загас шиг сүүлээ ганц шарваад л алга болоод өгч билээ. МагадгүйЛ.Эрдэнэбулган найруулагч Монголын өвдөг тохой нь цоорхой ядруухан кино ‘ урлагийг амьсгааг нь тасалчихалгүй байж байгаад Сигалаар дөрөөлж халаасан дахь мөнгөөр нь кино хийн олон улсын тавцан дээр гарах ч гэсэн юм бил үү. Кино урлагийг өмчилж цээж дэлддэг Холливүдын одын сонирхлыг Монгол руу татахын тулд монголчууд Бушхүүгийнхээ үлгэрт гардаг шиг гурван нүүдлийн газраас сум тавьж сумаа ирэх хооронд гурван өдөр найрлаж цүү гэгч юм хаяж тоглоод зүүний сүвэгчийг алдалгүй харвадаг гээд залчихсан ч байж болох юм. Компьютер графикынхаа хүчээр нисдэг, үхдэггүй, ахиад амилдаг Холливүдийн жүжипнинд наадмын талбай үзүүлж аманд орсон шар тосыг хэлээрээтүлхсэн Эрдэнэбулган найруулагч өөрөө буруутай.
Америкчуудад жийгдсэн найруулагч Л.Эрдэнэбулган Орос руу явж нэрт найруулагч Сергей Бодров гэгч нөхрийг дагуулж ирсэн нь мөн л талаар болсон. “Монгол хүн” нэртэй кино зохиолоор монголчуудтай кино хийхээр ирсэн Сергей Бодров “Нямгаваа продакшн”-тай хамтарсан Кадакова шиг Чингист 20 сая доллар хаяаагүй ч Сигалын хажууд гар хоосонгүй, халаасандаа 200 мянган доллартай ирсэн гэдэг. Харамсалтай нь И.Нямгаваагийн захиалгаар Сергей Бодровыг хамраа ч цухуйлгаж амжаагүй байхад “пий паа” гэлцэн хөөж явуулснаар монголчуудын Холливүдэд нэрд гарах шанс үндсэндээ таслагдсан билээ. Монголоос хөөгдөнгүүтээ евөрмонголчуудтай нэгдэн 200 мянгандоллараарааЧингисийн тухай кино хийсэн Бодров л өнеөдер хййсэн киногоороо Холливүдэд өрсөлдөж байна.
Орос, Америктай хамтарч кино хийж чадаагүй Эрдэнэбулган найруулагчид Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн өмнөхөн “Соёмбо продакшн трэвл” компанийн захирал Нямдорж Чингис хааны тухай кино хийх талаар өөрийн санаа бодлыг ярилцаж хамтран ажиллахаар тохироод “Соёмбо продакшн трэвл” компаниас 100 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. 800 жилийн ойгоор гадна дотнын жуулчдын өмнө нүүр улайхааргүй кино хийхийн тулд киноны менежментыг хийж эхэлсэн “Соёмбо продакшн” төлөвлөгөө гарган билетийг нь гэрэгэ хэлбэрээр Бээжинд хийлгэж хүмүүст тараасан бөгөөд өвөрмонголчуудтай хамтран ажиллахаар тохиролцон Өвөрмонголын “Чингис” киноны группынхэнтэй холбогдож кинонд хэрэглэж байсан жүжигчдийн хувцас хэрэглэл, будаг зэргийг түрээслэхээр болж Өвөрмонголын жүжигчдээс урьж ирүүлэн хамтарч ажиллахаар болоод байсан ч Л.Эрдэнэбулган найруулагч хамтрагчаа муриж “Надад тачигнасан хэдэн сайхан залуус байна. Би зураг авалтандаа гарлаа” гээд алга болоод өгч.
БСШУЯ-наас тусламж хүсч Ө.Энхтүвшин сайдын шийдийгхүлээжбайсан “Соёмбо продакшн”-ыхан Л.Эрдэнэбулган найруулагчид жийгдсэнээ бүр сүүлд БСШУЯ-наас хандив болгосон бОО гаруй сая төгрөгийг Л.Эрдэнэбулган найруулагч гаргаж авах тэр үед л мэдсэн аж. Өөх өгсөн хүнтэй өдөр шенөгүй заргалдана гэгч болж 100 гаруй саяын хөрөнгөө оруулж киноны ажлыг эхлүүлж өгсөн “Соёйбо продакшн”-ыхныг үнсэнд хаясан шалз шиг орхин “Чингэс хаан” кино групп байгуулан өрх тусгаарласан Л.Эрдэнэбулган найруулагч “Би та нарын санаагаар кино хийгээгүй. Энэ бол миний санаа байсан. Та нарын оруулсан хөрөнгө оруулалтыг би ашиглаа* ч үгүй” гэхчлэн монгол хүнд баймгүй жудаггүй зан гаргасан нь олон хүний нүдийг орой дээр нь гаргах дөхжээ. Цэврээр нь тооцвол 100 сая, бэлэн мөнгөөр 60 орчим сая төгрөгийг нь’ авч халаасалчихаад ичих ч үгүй, би тэр мөнгийг чинь аваагүй гэж мэлзэж суугаа Л.Эрдэнэбулган найруулагчаас хүмүүсийн хандивласан мөнгийгавч эздэд нь буцааж олгохоор “Соёмбо продакшн трэвл” компани ЧД- ийн шүүхэд хандсан аж.
Киноны ажилд хандив болгож бэлэн мөнгө болон эд материалын тусламж үзүүлсэн байгууллага, хувь хүмүүсийн хандивын хэмжээг тэмдэглэж эздийн нь гарын үсгээр баталгааж уулсан гурван дэвтэр бүхий тэмдэглэлийг. Эрдэнэбулган найруулагчийн нарийн бичгээр ажиллаж байсан Мандухай гэгч эмэгтэй “Бид эдгээр хандивлагчдын нэрсийг хэвлэлд тавих юм” гэж авч явсан ч энэ дэвтэр өнөөдөр ор сох алга болсон нь талуудын маргааныг багагүй суфкруулж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрээр найруулагч Л.Эрдэнэбулган нь “Соёмбо продакшн трэвл” компанид тодорхой хэмжээний мөнгө төлөх ёстой гэсэн ч нэхэмжилсэн үнийн дүнг нь бууруулсанд дургүйцсэн - “Соёмбо продакшн трэвл” компанийнхан Нийслэлийн шүүхэд давж заалдаад байгаа аж. Л.Эрдэнэбулган найруулагчаас 60 сая төгрөг нэхэмжилсэн “Соёмбо продакшн трэвл” компани нь найруулагчЛ.Эрдэнэбулганаас хандивлагчдын гарын үсэг бүхий гурван дэвтрийг шүүх дээр гаргаж ирэхийг шаардаж байгаа ч шүүх бүрэлдэхүүн үүнийг төдийлөн авч хэлцэхгүй байгаа аж. “Соёмбо продакшн”-ыхан амаг хальсаа шатаачихаад видео кино хийхээр камераа үүрээд гүйж яваа Л.Эрдэнэбулган найруулагчтай нэгийгээ үзэж ^дахий дээпээ уралцахаар араа шүдээ хурцалж сууна.
Тэргүүн
|