Путин Эрдэнэтийн 49% -ийг найздаа бэлэглэхээр зэхэж байна
Шинэчлэгдсэн: 2008-03-03 12:50:21 УБ
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт оросуудын эзэмшдэг 49% Оросын “Ростехнологий” хэмээх корпорацид шилжих нь бараг тодорхой боллоо. Одоогоор “Энэ компани төрийн мэдлийг төлөөлж “Эрдэнэт”-ийн 49%-ийг эзэмших сонирхлоо илэрхийлээд байна” гэсэн албан ёсны мэдээ байгаа боловч “Эрдэнэт”-ийн хувь “Ростехнологий” корпорацид шилжсэн гэж ойлгож бопох нь. Учир нь В.Путины тушаалаар өнгөрсөн оны 12 дугаар сард байгуулагдсан энэ компани Оросын эдийн засагт хамгийн ашигтай гэгдэх активуудыг асар олноор нь, маш эрчимтэйгээр “залгиж” буй бөгөөд түүний ард өнөөдрийн Оросын хамгийн их эрх мэдэлтэй хүн В.Путин зогсож байгаа нь илэрхий болжээ. “Эрднэт”-ийн 49%-ийг хэрхэх нь сүүлийн хэдэн жил оросуудын толгойг гашилгах нэг сэдэв байсаар ирсэн юм. Төрийн мэдлийн багцыг нээлттэйгээр худалдах санал цөөнгүй гарч байсан боловч гэрээгээр бол ийм тохиолдолд Монголын тал давуу эрхээр авах заалттай учир энэ хувилбар дэмжлэг олоогүй билээ.
Оросууд өөрийн мэдлийн хувьцаагаа 51% болгож нэмэгдүүлээд хувьд шилжүүлэх хувилбар ч яригдаж байв. Тухайлбал ОХУ-ын Хөдөө Аж Ахуйн сайд А.Гордеев өнгөрсөн зун энэ талаар дуугарч байсан юм. Авах саналтай этгээдүүд нь ч сонирхлоо илэрхийлж байсны дотор өнгөрсөн онд манайд Орос-Монголын бизнес форумыг зохион байгуулсан Газпромбанк”-ны нэр явж байлаа. Гэвч энэ хувилбар 51%-ийн эзэмшигч Монголын эрх баригчдын дэмжлэгийг олоогүй бололтой байдаг. Зэсийн үнэ өсөх тусам “Эрдэнэт”-ийн 49% Оросын хувь хувьсгалынхны арааны шүлсийг асгаруулсаар байсан бөгөөд харин энэ удаа В.Путин олон талын санаархалд цэг тавьж эцсийн зохистой гарцаа олов бололтой.
“Ростехнологий” бол Оросын төрийн мэдлийн корпораци юм. Оросын зэвсгийн экспортод монополь эрхтэй төдийгүй сүүлийн хэдэн жилд салбар салбарын томоохон активуудыг өөртөө нэгтгэсэн аварга том экспорт” УҮГ-ыг өнгөрсөн оны 12 дугаар сард В.Путины тушаалаар өөрчлөн зохион байгуулсанаар мөн л төрийн мэдлийн, гэхдээ нэр нь өөр”Ростехнологий”корпораци бий болсон юм. Өнөөдөр энэ бүтэц өөрийн үндсэн функци болох зэвсгийн худалдаанаас хэдийнэ хальж даатгал, банк, нисэхийншатахуунхангамжаас авахуулаад автомашин, танк, вагон, хөлөг онгоц, электроникийн үйлдвэрлэл төдийгүй сансарын техникийн салбарт оролцоотой аварга “мангас” болж хувираад байгаа юм. “Ростехнологий”-г “Рособоронэкспорт” гэж байх үед нь л В.Путин өөрийн хамгийн ойрын хүрээний хүн гэгддэгС.Чемезовыг томилжээ. С.Чемезов нь энүүхэн Эрхүүгийн уугуул бөгөөд ЗХУ-ын Жанжин штабын Академийг төгсөөд Германы Дрезден хотод ажиллаж байсан хүн гэнэ.
Эх сурвалжуудын тун үндэстэй таамаглаж байгаагаар бол тэрбээр Дрезденд тэр үеийн КГБ-ийн бий болгосон халхавч байгууллагад үйлдвэрийн тагнуулын чиглэлээр ажиллаж байсан бололтой. В.Путин мөн тэр үед Германд ажиллаж байсан бөгөөд түүний ямар ажил эрхэлж байсныг, уншигч хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. С.Чемезов нэгэн ярилцлагадаа “Бид (В.Путиныг хэлж байна. Зох.) Германд алба амь аль алинаараа ойр байлаа” гэсэн бий. Ийм нэгудирдлагатай, ийм нэг аварга бүтэц “Эрдэнэт”-ийн 49%-ийг мэдэлдээ авахаар санаа шулууджээ. Оросын зах зээлийн нэр хүнд бүхий шинжээчид “Ростехнологий”-н энэ сонирхлыг нэг л утгаар тайлбарлаж байна. “Зэсийн үнэ өссөөр байгаа өнөөгийн нөхцөлд энэ бол яах аргагүй ашигтай наймаа. “Эрдэнэт”- ээс зөвхөн ноогдол ашгаар л жилдээ 100 сая доллар олно.
Тэгээд ч хувьцааны багцыг төрийн нэрийи өмнөөс эзэмших тул тэрхүү 49%-ийг “Ростехнологий” корпораци хэрэг дээрээ үнэгүй авах юм” гэж бие даасан шинжээч Д.Орешкиний элсэнийг “Коммерсант” сонин иш татжээ. “Эрдэнэт” бол том актив. Казахстаны зэсийн “мангас” “Казахмыс” өнөөдрийн зах зээлийн үнэлгээгээрээ 11 тэрбум доллар хүрэх бол “Эрдэнэт” түүнээс ч том” гэж алдартай шинжээч В.Жуков хэлжээ. “49%-ийн удирдлагыг төр бусдад шилжүүлбэл уралдаант шалгаруулалт зарлах ёстой. Хэрвээ худалдахаарболбол Монголын тал давуу эрхээр авах гэрээний заалт бий. Харин энэ тохиолдолд гэдгээр болзлын аль нь ч үйлчлэхгүй.
Учир нь “Ростехнологий” бол төрийн мэдлийн бүтэц юм. Төрийн юм төрдөө л байж байна гэсэн үг” хэмээн “Эрдэнэт”-ийн ТУЗ-ийн нэг гишүүн ярьсаныг мөн сонин иш татсан байна. Харин “Ростехнологий” корпораци өөрөө “Эрдэнэт”-ийг сонирхох болсон шалтгаанаа ондоогоор тайлбарлаж байна. Тэднийхээр бол молибдений
түүхий эдийг тусгай зориулалтын ган үйлдвэрлэхэд ашигладаг учраас л “Эрдэнэт” тэдэнд хэрэгтэй байгаа гэнэ. “Ростехнологий”-н’ бүрэлдэхүүнд тусгай зориулалтын ган үйлдвэрлэдэг “Русспецсталь”холдингбагтдаг бөгөөд “Эрдэнэт”-ээс гардаг молибдений түүхий эдээс гадна рений зэрэг ховор металл нь тэрхүү ганг үйлдвэрлэхэд чухал хэрэгцээтэй” гэж “Ростехнологий”-н албаны хүн “Коммерсант”-ад ярьсан байна. “Эрдэнэт”-ийн 49%-ийг төрийн мэдлийн компанид алдаж байгаадаа бухимдах хүн Оросын бизнесийн томчуудын дотор цөөнгүй байгаа нь сонирхолтой.
Оросын зэсийн томоохон үйлдвэрлэгч Уралын төмөрлөгийн үйлдвэр (УТҮ) “Эрдэнэт”-ийн 49%-ийг авах саналаа аль 2000 оноос эхлэн ил тодоор илэрхийлж ирсэн юм. Свердловск мужийн амбан захирагч Э.Россель “Эрдэнэт”-ийн 49%-ийг манай УТҮ-т өгнө үү” хэмээн шулуухан хүссэн захидлыг 2006 онд Засгийн газартаа илгээж байв. Тэгвэл “Ростехнологий” корпораци тэрхүү хувийг
авахаар байгаа нь тодорхой болоод ирсэн өнгөрөгч 12-ны Мягмар гарагг УТҮ-ийн дарга А.Козицын хэвлэлийнхэнд “Рособоронэкспорт” ч бил үү, “Ростехнологии” ч бил үү, аль нэр нь ч зөв юм бүү мэд нэг компанид “Эрдэнэт”- ийн багцыг өгөхөөр болж байгаа юм байна. Санаархая гэвэл юунд ч санаархаж болно, тэнгэрийн наранд ч санаархая гэвэл санаархана шүү дээ. “Эрдэнэт”-ийн багцыг нээлттэй дуудлага худалдаанд оруулсангүй, тэгэхлээр би юу ярихав” хэмээн шаралхсан ч юм уу гэмээр өнгөөр хэлжээ.
Дуудлага худалдаа гэснээс, дэлхийдтомоороо хоёрдугаарт ордог Верхнекамскийн калий магнийндавсныордыгоросууд дуудлчгаар худалдахаар болж, оролцогчдыг өнгөрсөн Даваа гарагт бүртгэж дуусчээ. Гэвч дуудлага худалдаа болохгүй байж магадгүй гэсэн хардлага Оросын хэвлэлийнхэн болон бизнесийнхний дунд хэдийнэ түгсэн байна. Учир нь ерөнхийлөгчийн найзын компани буюу мөнөөхөн “Ростехнологий” корпораци уг ордыг авах сонирхолтой байгаа аж. “Эхлээд энэ ордыг стратегийн ангилалд оруулна. Тэгээд хаалттай тендер зарлаад л өөрсдөө авчихна. Тааж цөхөх юм байхгүй” гэж “Ведомости” сонинд нэгэн эх сурвалж хэлжээ. Учир нь “Ростехнологий”-н бүрэлдэхүүнд багтдаг “Ависма” компанийн үйлдвэрлэдэг титаны (сум нэвтэрдэггүй хантааз гэх зэргийг хийдэг металл) чухал түүхий эд карналлит хэмээх бодис уг ордод элбэг байдаг гэнэ. Цаашилбал, Оросын “Политическая газета” сонины тоймч М.Захаров өнгөрсөн долоо хоногт бичсэн нийтлэлдээ “Эрдэнэт”-ийн хувьцааг “Ростехнологий”- д шилжүүлэх гэж байгааг шүүмжилжээ.
“Хуулиараа бол төрийн мэдлийн компани нь өндөр технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл ба экспорт явуулах, гадаад зах ззэл дэхь борлуулалтыг нь хангах замаар уг бүтээгдэхүүн болоод үйлдвэрлэгчийг дэмжих үндсэн зорилготой байдаг. Тэгвэл “Эрдэнэт”-ийн багцыг авсанаар ийм төрлийн ямар зорилго биелүүлэх гээд байгаа нь ойлгомжгүй байна” гэж тэрбээр бичжээ. Иймэрхүүлюмболжбайна. Эндээс харахад “Эрдэнэт”-ийн 49%-ийн менежмент л өөр гарт шилжиж байгаа болохоос биш Оросын төрийн мэдэлд хэвээрээ байгаа юм шиг. Энэ багцыг хувьд шилжүүлэхдээ хүрвэл монголчууд давуу эрхээр авах ёстой гэдгийг хоёр тал анхнаасаа гэрээгээр баталгаажуулсан гэдгийг дээр хэлсэн.
Тэгвэл “Ведомости” сонинд гарсан хэдэн өгүүлбэр анхаарал татаж байна. “Рособоронэкспорт”-ын захирал байхдаа мөнөөхөн^ С.Чемезов уг сонинд ярилцлага өгөхдөө “Энэ компанийн өмчийн хэлбэрийг өөрчлех зорилготой байгаа” гэж байжээ. Тэгвэл өнөөдрийн “Ростехнологий” корпораци бол төрийн мэдлийн боловч аж ахуйн тооцоотой нэпк юм. Энэ статус нь С.Чемезов ба түүний командад туйлын ашигтай. Оросын хуулиар бол ийм статустай байгууллага татварын дараах ашгаасаа нэг хэсгииг улсад төлөөд үлдсэн хөрөнгөө шууд бизнесийн зорилгоор зарцуулахгүй л бол бусдаар яана, дураараа болдог. Ингээдхарахаар, хувьд очихдоо хүрвэл монголчууд бидэнд ирэх ёстой байсан “Эрдэнэт”-ийн 49% ах нарын гаргасан нарийн ухаанаар яваа яваандаа хэсэг бүлэг оросын гарт орж байж мэдэх дүр зураг харагдаж байна.
Хэрвээ энэ таамаг, сэжиг үнэн бол ах нар биднийгээ зажлахгүй залгичихаж байгаа юм биш үү. Ямар ч байсан өнөөдөртөө байгаа, ойрын ирээдүйд ч биднийг тэжээгч ганц саалийн үнээ байх “Эрдэнэт”-тэй холбоотой бүхий л үйл явдал, мэдээ баримтыг бид хүссэн хүсээгүй мэдэж байх ёстой. ЁСТОЙ учраас оаалийн үнээний шинэ эздийг цаг алдалгүй танилцуулж байна. дахгүй энэ нэрс монголчууд бидний амны уншлага болно. Р.Фрийдланд, С.Паушок, “Алтан Дорнод Монгол”, “Айвенхоу Майнз” гэдэг шиг. Танилц, остехнологий” корпораци. Дарга нь С.Чемезов. В.Путины найз.
Тэргүүн
Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:
Жоорло
Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: a,
Цаг: 2008-03-03 17:35:07,
IP: 61.118.54.107,
Улс: Japan
arai heterhii yum
putin heterhii muuhai yumaa.ergeed sotsialist niigemruu oroh baihdaa.orosiin Putingiin haraan door orj yu helsniig hiih bolohnee.aimshigtai yum. uneheer bugdeeree anhaaraltai baihgui bol bolohgui tsag boljee.
Бичигч: dj,
Цаг: 2008-03-26 03:02:16,
IP: 216.125.163.56,
Улс: United States
ene
ch yahav...putin hu jin tao 2 niileed americiin esreg bair suuritai huzuu seeree niiluuleed yav aa suragtai...orosuud say oorsdiin sibiree hyatadad nair tabiad ogchihloo...ingeher mongol orostoi ch 2 talaaraa hyatadtai hillene gesen ug...
Бичигч: dj,
Цаг: 2008-03-26 03:02:23,
IP: 216.125.163.56,
Улс: United States
ene
ch yahav...putin hu jin tao 2 niileed americiin esreg bair suuritai huzuu seeree niiluuleed yav aa suragtai...orosuud say oorsdiin sibiree hyatadad nair tabiad ogchihloo...ingeher mongol orostoi ch 2 talaaraa hyatadtai hillene gesen ug...
Бичигч: mongoljingoo_k ,
Цаг: 2008-09-01 16:28:22,
IP: 122.254.127.34 (172.18.2.101),
Улс: Mongolia
ai mongol mini
neg talaas oros neg talaas hyatad arai l yum aa hyatad mongoliig ooriinhoo muj uls gej uzdeg tegeed boloogui ee ooriinhoo gazar nutgiin ongond oruulaad budsan bsan gej bgaa oros ni bolohoor manai ornii gol orlogiig zalgih gej bna yu l bolood bna daa yaj amidrah buu med ene irgenii hodolgoonuud zugeer neg bosoogui l bolvoo
Бичигч: Hyamdari,
Цаг: 2008-09-04 20:26:11,
IP: 203.194.117.254,
Улс: Mongolia
Zaluusaa bodoj bicheechee
Onoodoriin bidnii baigaa baidal orostoi shuud hamaaraltai neg taldaa bid bayrlah yostoi OXyiin talaas ene uildweriig bosgoj ogoogui bol bid myanga myangan mongolchuudaa tejeej chadahgui shd ugaasaa gereendeer 51 n mongol 49 n ors ter 49 bid bas tatwar avch baigaa tiim uchraas oros l avah yum chine orsiin yamar ezentei kompani hen n avah n bidend hamaagui shd putin bol mundag manaid tiim udirdag ch baisan bol bid onoodor guij bish guilgaj amdirah yostoi ard tumen shuudee
Бичигч: Nyamdari,
Цаг: 2008-09-04 20:32:23,
IP: 203.194.117.254,
Улс: Mongolia
Bod bod dahin bod bitii hamaagui sanaagara bich
Putin hezeech hyatadtai niilj ameriktai sorgoldohgui n todorhoi uneheer busdaas iluu erh medeltei huchirheg baiy gej bodoj baival ameriktai niilj hyatadtai sorgoldoh n todorhoi shd onoodor delhii ter chigeerei hyatadiin hogjil sergen mandalt huchirhegjiltiig harj bn ted bas bid teneg humuus bish bugd medej baigaa odoo l uraldaj huchee uzku bol ertnii tuuhen baisan nogoo l altan min chin gedeg chine odoo garj ireh geed bn harin manai sergen mandalt hezee be tiimees bugd eh ornoo shudraga yosnii toloo baijiij bid bas sergen mandana bidend ug n bolmj bgaa daanch hugatsaa algaa shuu hun boloh bagaasa holoh boloh unaganaasa gedeg ooriin bodson sanasan zoviig busadda helj bai mon oorsdoo undeserheg er oronch baival.....hun bolgon shunaltai baidag gehdee shunalaa husel moroodolteige holij hutgalgui zohitsuulj surah l heregtei