Banjig.Net нүүр - Нэвтрэх - Бүртгүүлэх - Тусламж 
Banjig. Медиа
 
Мэдээ Ярилцлага | Фото | Содон | Кино | Зугаа | Ажил | Хөгжим | Ил захидал | Бизнес лавлах | Мэдлэг | Зар | Вэбүүд | Блог



- Дэлхий дахинд
- Banjig.Net-д шинээр
- Монгол орон мину
- Дүрстэй мэдээ
- Банжиг Блогоос
- Монголчууд гадаадад
- Уран зохиол
- Төрд хүргэх үгс
- Сонгууль
- FIFA 2006
- Улс төр
- Нийгэм
- Бизнес, Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Боловсрол
- Шинжлэх ухаан
- Энтертаймент
- Спорт
- Гэмт хэрэг
- Ярилцлага
- Кино ертөнц
- Фото сурвалжлага
- Шар мэдээ
- Содон
- Эротик

Мэдээний цагалбар
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Өнөөдрийн мэдээнүүд

Санал асуулга
Таны бодлоор Аль FM радио бусдаасаа илүү вэ?
Үр дүнг харуулах

 

 

Д.Медведев үнэмлэхүй ялалт байгуулав

Шинэчлэгдсэн: 2008-03-04 13:08:12 УБ

Дмитрий Анатольевич Медведев Оросын Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсныхаа дараа одоогийн удирдагч В.Путиний бодлогыг үргэлжлүүлнэ гэж мэдэгдлээ.

Төрийн Думийн сонгуулиас яг гурван сарын дараа өнгөрөгч ням гаригт хойд хөршийнхөн гурав дахь Ерөнхийлөгчөө тодруулав. Москвагийн цагаар өчигдөр 10.30 цагийн үед авсан мэдээгээр, Сонгуулийн төв комисс саналын хуудасны 99.5 хувийг тоолж амжсан байна. Үүгээр “Нэгдмэл Орос”-оос нэр дэвшигч, 43 настай Д.Медведев сонгогчдын 70.23 хувийн дэмжлэг хүлээн, эхний шатанд итгэлтэй ялалт байгуулсан нь тодорхой боллоо.

Удаад нь Коммунист намаас нэр дэвшигч Геннадий Зюганов 17.76 хувийн саналаар оржээ. Либерал ардчилсан намын дарга Владимир Жириновский 9.37 хувь, энэ оны сунгааны ганц бие даагч, Ардчилсан намын лидер Андрей Богданов 1.29 хувийн санал тус тус авсан тухай СТК-ын тэргүүн Владимир Чуров сонгуулийн дүнгийн талаар хийлгэсэн эхний хэвлэлийн хурал дээр танилцуулав.

Д.Медведевийн төлөө 51 сая 940.599 сонгогч, Г.Зюгановт 13 сая 131.993, В.Жириновскийд зургаан сая 930.340, А.Богдановт 965 мянга 567 сонгогч саналаа өгсөн аж.

Энэ оны сонгуульд анх удаа нэр дэвшсэн хоёр хүний нэг нь Д.Медведев. Тэрбээр авсан саналын тоогоороо дөрвөн жилийн өмнө сонгогчдоос В.Путиний хүлээсэн дэмжлэгийг давжээ. 2004 оны Ерөнхийлөгчийн сонгуульд В.Путиний төлөө 49 сая 565.238 иргэн санал өгсөн нь нийт сонгогчийн 71.3 хувьтай тэнцжээ. Мөн сонгогчдын идэвх ч өнгөрөгч сонгуулийнхаас /64.38 хувь/ өндөр буюу 69.61 хувьтай байна.

Ерөнхийлөгчөөр сонгогдох болзлыг биелүүлсэн нь илт болмогц Д.Медведев даваа гаригийн шөнө сонгуулийн штабтаа хэвлэлийн хурал зохион байгуулсан. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Сүүлийн найман жилд авч хэрэгжүүлсэн, олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд Оросын ашиг сонирхлыг боломжтой бүх аргаар хамгаалахад гол утга санаа нь орших бие даасан гадаад бодлого баримтална” гэв. Мөн Ерөнхийлөгч хийгээд Ерөнхий сайдын бүрэн эрхийг дахин хуваарилах бодолгүй буйгаа Д.Медведев нотолжээ. Ерөнхий сайдаар В.Путин томилогдсоноор түүнтэй гар нийлэн ажиллана гэж тэр найдаж байна.

МОСКВА, ПИТЕРТ ЗӨРЧИЛ ОЛОН ГАРЧЭЭ
Сонгуулийн үеэр хууль зөрчсөн олон ажиллагаа Оросын янз бүрийн мужид гарсан тухай сэтгүүлчид, сөрөг хүчний улс төрийн намуудын ажиглагчид, олон нийтийн байгууллага, хүний эрхийг хамгаалагчид мэдээлсээр байна. Энэ тухай статистикийг “Орос дахь хүний эрх” сайтаас харж болохоос гадна “Яблоко”, Коммунист нам, Барууны хүчнүүдийн холбоо бүртгэл хийж байна. Хамгийн түгээмэл гарсан зөрчил нь саналын хуудас орлуулах, бичиг баримтыг зүй бусаар ашиглах явдал байжээ. Думийн өнгөрөгч сонгууль хамгийн цэвэр болсон хэмээн сөрөг хүчний мэдэгдсэн Москва, Санкт-Петербургт Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр олон зөрчил илэрчээ. Парламентын сонгуульд улсын дундажтай харьцуулахад сул дэмжлэг хүлээсэн дутагдлаа “Нэгдмэл Орос” энд залруулахыг оролдоо юм болов уу.

Г.ЗЮГАНОВ ШҮҮХЭД ХАНДАЖ, В.ЖИРИНОВСКИЙ ДАХИН НЭР ДЭВШИНЭ
Г.Зюганов сонгуулийг будлиантуулсан гэх баримтыг үндэслэн шүүхэд хандахаа мэдэгдэв. Нотлох баримт Коммунист намынханд хангалттай байгаа гэнэ. “200 шахам зөрчлийн тухай мэдээлэл миний гар дээр цуглаад байна” гэж КН-ын лидер ярьжээ. “Оросын өмнө тулгарсан асуудлуудыг шийдэхэд Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн туслахгүй. Гүйцэтгэх засаглалын одоогийн бүрэлдэхүүн хэвээр үлдвэл асуудал шийдэгдэхгүй” гэж тэр үзэж байна.

ЛАН-ын дарга В.Жириновский ирэх сонгуульд дахин нэрээ дэвшүүлнэ гэж амлав. “Дараагийнх төдийгүй ер нь амьсгал хураатлаа би сонгуульд оролцоно гэж бодож байгаа. Бүр талийгаач болсон хойноо ч булшин дороос би энд хэвтэж байгаа шүү хэмээн та бүхэнд дохио өгнө” гэж сэтгүүлчдийг “айлгав”. Сонгуульд хүлээсэн дэмжлэгтээ сэтгэл хангалуун бус буйгаа нэрэлхэлгүй өгүүлээд, “Намайг баярлуулах хувилбар ганц л бий. Би зөвхөн ялахыг хүснэ” хэмээн үндсэрхэг үзлээрээ нэртэй эл улстөрч ярилаа. ЛАН-ын тэргүүн өөрийгөө хүн амын 40-өөс доошгүй хувийн санал авсан гэж үзэж байгаа ч шүүхээр заргалдаад юу ч олж долоохгүй гэв. Сонгуулийн өмнөх кампани хэрхэн явагдсаныг тэрбээр сануулахаа мартсангүй. Эрх баригчдын намын нэр дэвшигчийг бодвол өөрийгөө телевизээр 30 дахин цөөн гарсан гэж В.Жириновский хэлжээ.

Х.КЛИНТОН, Б.ОБАМА НАР ГОСОЙВ
АНУ-ын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон, Барак Обама нар Оросын Ерөнхийлөгчийн сонгуульд сэтгэл гонсгор буйгаа илэрхийлжээ. Х.Клинтон “Чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон өөрийн өрсөлдөгчдийг В.Путин дарж, сонгуулийг хэлбэрдлээ” гэж шүүмжлээд, “Америк, Оросын хооронд шийдэгдээгүй асуудал хуримтлагдсан төдийгүй тоо нь өсч байна. Хэрэв би Ерөнхийлөгч болбол терроризмтэй тэмцэх, цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх зэрэг бидний ашиг сонирхол нийлэх чиглэлд Оростой хамтрахад бэлэн” гэв. Харин Обама тэргүүн хатагтай асныг бодвол арай зөөлөн үг хэлжээ. Чөлөөт хэвлэл, сөрөг хүчнийг дарсны улмаас сонгууль бүрэн төгс эрх чөлөөтэй, цэвэр болоогүйд сэтгэл дундуур байна гэлээ.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ӨДӨР ЗАСГИЙН ГАЗАР ОГЦОРНО
Шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр Засгийн газар огцорно гэж Д.Медведевийн сонгуулийн штабын Эрх зүйн газрын дарга Гарри Минх мэдээллээ.

Тавдугаар сарын 7-нд шинэ Ерөнхийлөгч тангараг өргөнө. Тэр болтол одоогийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ердийн дэглэмээр ажиллах аж. Өөрөөр хэлбэл “үүрэг гүйцэтгэгчид” болохгүй гэнэ. Шинэ Ерөнхийлөгч тангараг өргөн, албан ёсоор ажлаа авсны дараа Ерөнхийлөгчийн засаг захиргаа болон Засгийн газарт боловсон хүчний өөрчлөлт оруулах хувилбарыг Оросын эрх баригчид илүүд үзэх нь бололтой.

Өнөөдөр /2008.03.04/

Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:

Жоорло
Найздаа хэлэх

 

Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: irgen, Цаг: 2008-07-07 22:29:29, IP: 203.34.37.64, Улс: Mongolia
  

teneg eronhiilogch

amia bodson teneg eronhiilogch eronhii said tenegteed sanalaaraa shorondoo oorsdoo
orooch esvel amia horlooch

 
Бичигч: xxxxxxxxxxxxx, Цаг: 2008-09-02 15:17:30, IP: 203.160.50.83, Улс: Mongolia
  

xxxxxxxxxxxx

СЭРЭМЖЛЭХТҮН !!!

Халтмаагийн Жэнко Баттулга
БНХАУ-ын тусгай албаны гар
хөл
болжээ

Одоогийн УИХ ын гишvvн Жэнко
Х.Баттулга арван жилийн ч боловсрол эзэмшиж
чадаагvй нөхөр гэнэ. Учир нь багадаа хулгай
луйврын хэргээр хvvхдийн клонд явах шахаж
спорт нь тvvнийг гэмт хэргийн ертөнцөөс
аварсан гэдэг. Ингээд улсын шигшээд орсон бөх
хvv гадагшаа тэмцээнд явахын хажуугаараа элдэв
бараа дарж улмаар тамирчин хvнийхээ нэр нvvр
гадаад паспортоо ашиглаж гадны орнуудаар
доншуучилж наймаа панз vсэргээд анх наймааны
хар ухаанд сурч жаахан хөлжсөн гэдэг.
“Боловсролгvй” Х.Баттулгыг БНХАУ-ын тусгай
албаны гар хөл болсон“ гэсэн яриа олны дунд
байдаг гэнэ. Өдгөө тэрээр урд зvгийнхэнтэй тэр
дундаа Синга нартай нягт хамтран ажилладаг
бөгөөд тvvнийг тэндэхийн улс төр гэмт хэргийн
мафиар ивээн тэтгvvлдэг гэсэн яриа байдаг юм
билээ. Ямар сайндаа л 2004 онд сонгуульд яллаа
гэж Синга найз нь арваад хаммер жийп зvгээр
бэлэг гээд өгч байхав дээ.

Ингээд тэрээр улс
төрд орсон цагаасаа эхлэн урд зvгийнхэнийг энд
хvчээ авахад гол тус дэм vзvvлдэг “утсан
хvvхэлдэй“ нь болсон бололтой гэх юм билээ.
Тэрээр АН-ын дарга Ц.Элбэгээг америкаас ирэхэд
нь урд хойгуур нь гvйж дольдигонож байгаад
АН-ын дарга болоход тус дэм vзvvлсэнийхээ
хариуд “Ардчилсан холбоог“ өмчилж “ авсан
гэдэг. Одоо АХолбооны байр тvvний хувийн
компани сонины редакц тvvний санхvvжvvлдэг
хөдөлгөөний vvр уурхай болоод байгаа юм байна.
Улмаар тэрээр Монголын тусгаар тогтнолд
нөлөөлөхүйц том жижиг нэлээд хэдэн банк болон
уул уурхайн лицензvvдийг гартаа атгасан хагас
хятад хүн болжээ. Мөн тэрээр өдгөө хэвлэл
мэдээллийн хэрэгслvvдийг хувьдаа авч эзэмших
ажилдаа ханцуй шамлан орж улмаар монголчуудын
“тархийг угаах“ хооронд нь “яс хаяж
мөргөлдүүлэх, төр засгийн эсрэг ямар л жагсаал
цуглаан болж бүгдийг харгалзахгүйгээр мөнгө
төгрөгөөр санхүүжүүлдэг, Монголын улс
төрчдийн зөрчил маргааныг хурцатгах үүссэн
галыг улам өрдөн суудаг ажил хийдэг болсон
ажээ.

Х.Баттулга нь бичиг бичих нь байтугай
олигтой ч ярьж ч чаддаггvй “бvдvvн баараг“ мань
эр гэнэт “Баабар-2“ болон тодорч “Х.Баттулга
бичиж байна“ гэсэн нийтлэлvvдийг vйлдвэрлэж
хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээр төлбөртэйгээр
цацах болов. Yнэн чанартаа мань эрийн өмнөөс
өөрийнх нь санхvvжvvлдэг сонины эрхлэгч
Нүрзэдийн Дугар гэх сэтгvvлч бичиж өгч мань
эрийн нэрийг тавьдаг юм байна. Саяхны 7-р сарын
1-ний өдөр болсон үймээн самууныг өнөөх
Х.Баттулга л зохион байгуулж санхүүжүүлж
БНХАУ-ын тусгай албаны даалгаварыг чадварлаг
гүйцэтгэж байгаа хятадад элсэгдсэн сайн
тагнуулч ажээ. Одоо Жэнко Х.Баттулга нь УИХ-ын
гишүүд болон хэд хэдэн улс төрчдийн мөнгөөр
элсүүлэн татсан бөгөөд түүний дотроос АН-ын
дарга Ц.Элбэгдоржтой 17 чингэлэг спиртийн
наймаанд нягт холбогдсон байдаг. Учир нь тэр 17
чингэлэг спиртийн наймаанд Ц.Элбэгдоржийн
мөнгө нэлээд хувийг эзэлсэн байдагтай
холбоотой. Гэвч Жэнко Х.Баттулга өгөөмөр
зангаараа Элбэгээг одоо болтол гомдоогоогүй
яваа билээ.
Н.Д

 
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Гарчиг:
Сэтгэгдэл:
  * Таны IP хаяг буюу хаанаас сэтгэгдэл бичсэн тухай мэдээлэл хадгалагдаж,
бусад хүмүүст харагдах болохыг анхаарна уу!
 
Та үүнийг мэдэх үү?
Сурталчилгаа
Бусад мэдээнүүд
-Соёлын Их Наадам 09 сарын 06,07-д Сүхбаатарын талбайд болно
2008-09-04 16:06:51 GMT+8 (УБ)
-Хятадын эрх баригчид Олимпийн наадмаар дулдуйдан Өвөрмонголчуудыг хүчирхийлж байна
2008-07-17 11:53:52 GMT+8 (УБ)
-Б.Обама Вайоминг муж улсад ялав
2008-03-10 12:16:50 GMT+8 (УБ)
-Nischin хотын амьдрал
2008-02-12 11:43:34 GMT+8 (УБ)
-Эрх мэдлийн төлөөх тэмцэл буюу В.Путины хөрөнгө
2008-02-05 10:09:33 GMT+8 (УБ)
-Архитай бус үйлдвэрлэлтэй тэмцэх тухай хууль гэдэг нь харагдаж байна
2008-01-30 11:45:08 GMT+8 (УБ)
-Улаанбаатар хотыг аварсан залуус
2008-01-16 11:07:25 GMT+8 (УБ)
-“Эрдэнэт” үйлдвэрийн 200-гаад ажилчинд сонсголын дижитал аппарат олгохоор болжээ
2008-01-15 11:37:57 GMT+8 (УБ)
-Билл Клинтон: Хиллари агуу Ерөнхийлөгч болно
2008-01-14 10:55:37 GMT+8 (УБ)
-Ирак руу IX ээлжийн алба хаагчид мордоно
2008-01-07 13:12:14 GMT+8 (УБ)
-ВВС агентлагт Монгол архинд хордсон хүмүүсийн тухай мэдээллээ
2008-01-05 14:32:40 GMT+8 (УБ)
-Ногоон карт шинэчлэгдэнэ
2007-12-29 15:44:28 GMT+8 (УБ)
-2007 онд дэлхийг цочоосон дуулиант 10 хэрэг
2007-12-28 13:31:13 GMT+8 (УБ)
-Кензо Такада Парисын сууцаа худалдана
2007-12-27 12:31:59 GMT+8 (УБ)

Өмнөх мэдээнүүд

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео

 


Banjig.Net-д нийтлэгдсэн мэдээллүүдийг ямар нэгэн байдлаар утга санаа, бичлэгийг гуйвуулахгүйгээр
ашгийн бус зорилгоор ашиглаж болох ба ингэхдээ эх сурвалж буюу Banjig.Net-ийн нэрийг заавал дурьдана уу!


[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
 
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж