|
Тархины сканнерын тусламжтайгаар таны юу харж байгааг компьютер мэдэх боломжтой боллоо
Шинэчлэгдсэн: 2008-03-06 18:27:51 УБ
Тархины сканнераар авсан зургууд
|
Радио долгионы тусламжтайгаар хүний уураг тархин дахь харааны мэдээллийг уншдаг байна. Хүний уураг тархины үйл ажиллагааны дүрсүүдээр компьютерт мэдээллийн бааз үүсгэсэнээр шинээр харах зүйлсийг хуучинтай нь харьцуулж уураг тархинд өгөх өөрчлалтүүдийг мэдэх боломжтой болжээ.
Судалгааны ажлыг хамтран зохион байгуулагч Berkeley-н California их сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн профессор Jack Gallant "Бид нар хүний оюун санааг уншиж байгаа юм биш ээ. Мөн бид нар хүн хэрхэн харж, боддог уураг тархины дүрсүүдийг шинээр дуурайлгаж хийж байгаа ч биш. Гэхдээ энэ бол боломжтой. Энэхүү судалгааны ажил нь хүний тархины сканнерын тусламжтайгаар бидний бодож байснаас хамаагүй их мэдээлэл олж авч, тархины үйл ажиллагааг ойлгох илүү боломжтой гэдгийг харууллаа. Энэ нь цэвэр шинжлэх ухааны үүднээсээ мөн ирээдүйд ашиглагдах үүднээсээ ч маш чухал зүйл юм." хэмээн Nature сэтгүүлд мэдэгджээ.
Энэхүү судалгааныхаа ажлын туршилтанд Jack Gallant нүдний хараа сайтай хоёр хамтрагч оруулан ажиглалт хийсэн байна. Энэ ажиглалтынхаа хүрээнд хоёр хүндээ 1750 ширхэг амьтан, байшин, хоол, гадаах болон дотрох байдал, хүмүүсийн зургуудыг үзүүлэн тархины үйл ажиллагаануудыг тэмдэглэж авсан байна. Тархины үйл ажиллагааг мэдрэх сканнер нь хүний тархины аль хэсэгт хамгийн их цусны эргэлт үүсч байгааг мэдсэнээр тухайн орчин нь тархины үйл ажиллагааны төв боловсруулах сестим болдог юм байна. Энэхүү үйл ажиллагааныхаа тэмдэглэлийг компьютерт программ болгон хадгалжээ. Үүнийхээ дараа хоёр хүндээ өмнөхүүдээсээ 120 ширхэг өөр зураг үзүүлэх үед компьютер нь өмнөх тархины зургууд дотроос адилхан тохирох төрлийн зургуудыг олж чадаж байсан байна. Жишээлбэл сүүлд үзүүлсэн 120 зураг дотроос амьтны зураг үзүүлэхэд өмнөх 1750 зураг дотор байсан амьтны зургийг үзсэн үеийн дүрсийг ялгаж чадаж байжээ.
Судалгааны зохион байгуулагч нь энэхүү тайлж унших программаа тархины үйл ажиллагааг дахин хийх биш, харин таних л үйл ажиллагаа явуулж байгаа хэмээн тайлбарласан байна. Тэд 120 зурагнаас энэхүү зөв таньж байгаа нь 72-92 хувь байсан бол 1000 зураг үзүүлэхэд 80 хувь болсон байна. Хэрэв тэд 1 тэрбум зураг үзүүлбэл 20 хувь танина гэж тооцоолж байгаа юм байна. (яагаад 1 тэрбум гэж хэлсэн гэхэр Google өөрийн сандаа 1 тэрбум зургийг ялгаж ангилсан байдаг байна.)
Мөн Jack Gallant хүний тархины үйл ажиллагааг таньж унших үйл ажиллагаа нь бүрэн хөгжсөнөөр эмнэлэгийн нөхцөлд хэрхэн хэрэглэж болох талаар ярьсан байна. Онолын үүднээс бол эмч нар тархины үйл ажиллагааг сайжруулах эмний үр дүнг хянаж үзэх боломжтой болно. Үүнээс гадна хараагүй хүмүүсийн тархины үйл ажиллагааны эмчилгээнд тусалж болно. Мөн сэтгэл зүйн эмчилгээнд тэр ч байтугай хүний зүүдийг тайлбарлах боломжтой болох юм байна. Гэхдээ ийм болтол маш удна гэжээ.
Нъю Ёоркын Albert Einstein-ы анагаахын сургуулийн профессор, доктор Joe Verghese "Энэхүү судалгааны үр дүн маш сонирхолтой юм. Энэхүү судалгааны ажлын үр дүн нь хүний уураг тархийг тайлж унших үйл ажиллагааны анхны алхам болж байна." хэмээн онцолжээ. Тэрээр мөн "Тэд нар харин хүний бодлыг уншихын оронд хүний харж байгааг мэдэх гэж зорьжээ. Хэрэв энэ судалгаа цааш үргэжлэх юм бол анагаах ухаанд чухал хэрэгцээтэй гэдэг нь онолын үүднээс баттай юм. Хүний уураг тархины хэлбэр, өөрчлөлтийг хэмжинэ гэдэг бол хэцүү асуудал. Жинхэнэ амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд 20 - 90 хувийн найдвартай байх хэрэгтэй. Энэ бол маш чухал зүйл, тиймээс маш болгоомжтой хандах хэрэгтэй." хэмээн ярьжээ.
Д.Эрхэмбаатар /Banjig.Net/
|
| |
Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:
Жоорло
|
|
| |
Бичигдсэн сэтгэгдэлүүд
| |
Бичигч: hi,
Цаг: 2008-03-06 12:51:13,
IP: 123.224.196.108,
Улс: Japan
| | |
sarnai
ireeduid er ni uy l boloh boldoo |
| |
|
|