Banjig.Net нүүр - Нэвтрэх - Бүртгүүлэх - Тусламж 
Banjig. Медиа
 
Мэдээ Ярилцлага | Фото | Содон | Кино | Зугаа | Ажил | Хөгжим | Ил захидал | Бизнес лавлах | Мэдлэг | Зар | Вэбүүд | Блог



- Дэлхий дахинд
- Banjig.Net-д шинээр
- Монгол орон мину
- Дүрстэй мэдээ
- Банжиг Блогоос
- Монголчууд гадаадад
- Уран зохиол
- Төрд хүргэх үгс
- Сонгууль
- FIFA 2006
- Улс төр
- Нийгэм
- Бизнес, Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Боловсрол
- Шинжлэх ухаан
- Энтертаймент
- Спорт
- Гэмт хэрэг
- Ярилцлага
- Кино ертөнц
- Фото сурвалжлага
- Шар мэдээ
- Содон
- Эротик

Мэдээний цагалбар
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Өнөөдрийн мэдээнүүд

Санал асуулга
Таны бодлоор Аль FM радио бусдаасаа илүү вэ?
Үр дүнг харуулах

 

 

Намаа гэх үү, амиа бодох уу

Шинэчлэгдсэн: 2008-03-07 12:01:32 УБ

СОНГУУЛЬ - 2008
УИХ-ын ирэх сонгуульд нэр дэвшихийг хүсэгчид ийм ацан шалаанд оржээ.


Учир нь энэ жилийн сонгууль томсгосон тойргоор болно. Өмнө нь жижиг тойргоор сонгууль явагддаг байсан болохоор “дайсан” нь тодорхой байж. Өөрөөр хэлбэл, өөр намын нэр дэвшигчидтэй л үзэж тарж, үсэрч наалдахад хүрдэг байлаа.

Гэтэл энэ удаа байдал эрс, бүр 180 градусаар эргэлээ. Өрсөлдөгчийг өөр намаас төдийгүй өөрийн намаас ч хайх хэрэг гарч байна. Тиймээс л намаа гэх үү, амиа бодох уу гэсэн асуулт сонгуульд нэр дэвшихийг горилогч хүн бүхний өмнө, том жижиг нам, эвсэл хөдөлгөөний гишүүн гэлтгүй, хоолойд тулгасан хутга мэт зоогдчихоод байна.

Сүүлийн үед аливаа сонгуульд монголчууд эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй гэсэн зарчмаар хандах болоод байгаа нь нууц биш. Тиймээс намуудын нэр дэвшигчдээс нэг нэг хүнийг сонгон нэрийг нь дугуйлчих магадлал маш өндөр. Үүнийг эрхэм улстөрчид их эрт мэдрэлгүй яах вэ?! Тэгээд хашрууд янз бүрийн гарц хайж эхэлжээ. Эцэст нь нэг боломж олж харав. Тэр нь намаасаа чансаа тааруу, нэр хүнд муутай хүмүүсийг нэр дэвшүүлэх.

Иймээс өөр намын өрсөлдөгчид одоохондоо сонин биш болчихоод байна. Уг нь жижиг тойргоор өрсөлддөг байхад нэг намын нэр дэвшигчид ахан дүү мэт ижилсэж, анд нөхдөө дэмждэг байлаа. Тухайлахад, 2000 оны сонгуульд Завхан аймагт Д.Оюунхорол, Б.Шаравсамбуу нарыг ялахад талийгаач Ш.Отгонбилэгийн үүрэг оролцоо үнэхээр их байсан гэдэг юм. Тэрбээр намынхаа нэр дэвшигчдийн тойрогт давхар ажиллаж, сум, багийн төвд болсон уулзалтад биеэр оролцож, халуун дулаан үгээ хэлж явсан гэдэг.

Эдүгээ ийм халуун сэтгэл гаргах хүн цөөхөн ч гэсэн байх биз. Энэ нь наанадаж нэр дэвшүүлсэн намынхаа, цаанадаж улс орныхоо эрх ашгийг тэргүүнд тавьдаг цөөхөн хүний эр зоригийн асуудал болон хувирна.

Үүнээс гадна томоохон намын лидерүүд нэр сүр багатайхан нэгэнтэй хамт аймаг, дүүрэгт нэр дэвшихийг эрмэлзэхээс гадна хөрөнгө чинээг нь нэлээн харах төлөвтэй. “Ахынхаа нөмөрт давхиад байхад парламентын гишүүний зөөлөн суудал ойрхон шүү” гэж хошгируулж байгаад сонгуулийн зардлаа, үгүй ядахнаа талыг нь ч болсон даалгачих ухаан гаралгүй дээ энэ чинь. Ийм жишээ нэгэнт сонсогдоод эхэллээ.

Тиймээс энэ сонгуулиас их юм хүлээх хэрэггүй мэт. Хэрвээ сонгууль С.Баярын санал болгосон пропорциональ системээр болсон бол байдал тэс өөрөөр эргэх байлаа. Харамсалтай нь нэгэнт галт тэрэг хөдөлчихжээ.

Өнөөдөр /2008.03.07/

-АН-ынхан МАХН-ын батламжийг хуурамчаар үйлдэж тараахаа зогсоохгүй байгаа тул иргэд сэрэмжтэй байна уу
2008-06-27 16:41:41 GMT+8 (УБ)
-МАХН-ЫН НЯЦААЛТ
2008-06-26 22:44:16 GMT+8 (УБ)
-Нэр дэвшигч Лу.Болд, Л.Гүндалай, Батж.Батбаяр, С.Эрдэнэ, Б.Эрдэнэбат нарыг АТГ-аас шалгаж эхэллээ
2008-06-26 22:40:17 GMT+8 (УБ)
-АН-ААС АДАЛ БАЛМАД ЯВДЛАА НЭН ДАРУЙ ЗОГСООХЫГ ШААРДАЖ БАЙНА
2008-06-26 17:03:27 GMT+8 (УБ)
-Хүн ардаа сонор сэрэмжтэй байгтун
2008-06-26 17:00:58 GMT+8 (УБ)
-ӨРТЭЙ КЁКҮШЮЗАН УИХ-Д НЭР ДЭВШЭЭД ЯВЖ БАЙНА
2008-06-26 16:59:54 GMT+8 (УБ)
-С. Баяр уу? Ц. Элбэгдорж уу?
2008-06-16 12:40:16 GMT+8 (УБ)
-Бусдын санаачилгыг булаах хэрэг байна уу
2008-06-13 17:58:59 GMT+8 (УБ)
-Гадаадад ажиллаж байгаа иргэд сонгуульд оролцохгүй болсондоо сэтгэл дундуур байна
2008-03-11 12:00:02 GMT+8 (УБ)
-Хэнтийд С.Мэндсайхан ДА.Ганболд, Б.Гаргамгайбаатар нар нэр дэвшихээр болов
2008-02-29 12:20:57 GMT+8 (УБ)
-Т.Билэгт: УИХ-ын сонгуулиар нийслэлд нэр дэвших хүмүүсийг тодорхой болгоно
2008-02-29 12:15:42 GMT+8 (УБ)
-Ирэх жилийн сонгуулийг 76 мандаттай нэг тойргоор явуулна
2007-12-04 12:37:07 GMT+8 (УБ)
-Та хэнийг сонгох вэ? Сонгууль-2008
2007-11-30 12:06:05 GMT+8 (УБ)
-Та хэнийг сонгох вэ? Сонгууль-2008 Чингэлтэй дүүргийн тойргууд
2007-11-27 11:15:49 GMT+8 (УБ)

Өмнөх мэдээнүүд

 


Banjig.Net-д нийтлэгдсэн мэдээллүүдийг ямар нэгэн байдлаар утга санаа, бичлэгийг гуйвуулахгүйгээр
ашгийн бус зорилгоор ашиглаж болох ба ингэхдээ эх сурвалж буюу Banjig.Net-ийн нэрийг заавал дурьдана уу!


[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
 
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж