Banjig.Net нүүр - Нэвтрэх - Бүртгүүлэх - Тусламж 
Banjig. Медиа
 
Мэдээ Ярилцлага | Фото | Содон | Кино | Зугаа | Ажил | Хөгжим | Ил захидал | Бизнес лавлах | Мэдлэг | Зар | Вэбүүд | Блог



- Дэлхий дахинд
- Banjig.Net-д шинээр
- Монгол орон мину
- Дүрстэй мэдээ
- Банжиг Блогоос
- Монголчууд гадаадад
- Уран зохиол
- Төрд хүргэх үгс
- Сонгууль
- FIFA 2006
- Улс төр
- Нийгэм
- Бизнес, Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Боловсрол
- Шинжлэх ухаан
- Энтертаймент
- Спорт
- Гэмт хэрэг
- Ярилцлага
- Кино ертөнц
- Фото сурвалжлага
- Шар мэдээ
- Содон
- Эротик

Мэдээний цагалбар
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Өнөөдрийн мэдээнүүд

Санал асуулга
Таны бодлоор Аль FM радио бусдаасаа илүү вэ?
Үр дүнг харуулах

 

 

Очирваань бурханд бурхан бүгдийн хүч шингэсэн байдаг юм

Шинэчлэгдсэн: 2008-03-11 11:48:52 УБ

Өнгөрсөн оны дундуур Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг гарч Очирваань бурханыг зээгт наамалаар бүтээх ажил эхлэжээ.

Өнгөрсөн хугацаанд эл бурханы дүрийг бүтээх уран бүтээлчдийг цуглуулах болон хандив босгох ажил явагдсаар ирсэн байна. Өчигдөр Ерөнхийлөгч Н.Энхбаяр Гандантэгчинлэн хийдээр зочилж Очирваань бурханыг бүтээх ажилтай танилцан урчуудтай дурсгалын зураг татуулав.

Одоо Очирваань бурханы дүрийг 40 гаруй оёдолчин, зураач урчууд бүтээж эхлээд байгаа аж. Тэдгээрийн дотор Өвөрмонгол болон ОХУ-ын буриад иргэд ч оролцож байгаа гэсэн. Харин эдгээр урчуудыг нэгдсэн удирдлагад оруулж өдрийн арван цагаар бодон ажиллуулж байгаа аж. Эхний ээлжинд Монгол болон Буриад урчууд Мандухай зочид буудалд байрлан тэндээсээ шашны их сургууль дээр ирж урлан хийж байгаа юм байна.
Энэхүү Очирваань бурхан нь 18 метр өндөр 12 метрийн өргөнтэй байх бөгөөд дан торго болон эрднийн чулуугаар бүтээх тухай ерөнхийлөгчид танилцуулж байна лээ. Тэр үеэр Очирваань бурханыг бүтээх ажлыг удирдан зохион байгуулж байгаа Соёлын гавъяат зүтгэлтэн, Бурханч лам Г.Пүрэвбат сэтгүүлчдэд ажлаа танилцуулсан юм.

-Ямар шалтгаанаар Очирваань бурхныг зээгт наамалаар бүтээх болсон бэ?
-Очирваань шүтээнийг Монголын төр тэр дундаа ерөнхийлөгч зарлиг гаргаж ийн шүтээн болгох шийдвэр гаргасан юм аа. Тиймээс бид эхлээд энэ шүтээнийг зээгт наамлаар бүтээнэ. Монголын сонгодог урлагын нэг төрөл зүйл энэ зээгт наамлаар бүтээхдээ 18 метр өндөр 12 метр өргөнтэй цэвэр торго болон эрдэнийн чулуу ашиглаж байгаа юм. Үүнийг бүтээхэд 21 аймгийн төлөөлөгч үйлчин хүүхнүүд мөн Тува, Халимаг, Өвөрмонгол, Буриад гэсэн Монгол туургатангаас төлөөлөгч ирсэн. Аймаг болгоноос суралцаж байгаа зураач нартай хамтарсан 40-өөд хүний бүрэлдэхүүнтэй үүнийг бүтээж байна.

Ер нь ингэж их хүч зарж бүтээж байгаа гол зорилго нь Монгол үндэсний соёл урлаг түүхийг хүнтэтгэж байгаа нэг гол ач холбогдолтой.Ер нь аливаа улсын хамгийн гол батламж болдог монгол хүмүүсийн хэв шинж дархлаа болгосон бидний хооронд нь нэг үзэлтэй болгож түүхээ ойлгон биширч ингэж байх гол зүйл маань үндэсний соёл урлаг, шашин нь байдаг. Энэ очвирваань бурхан гэдэг маань өнө эртнээс улажлалт очир хүргэний нэгэн гол ядам байсаар ирсэн. Бид Чингэс хаан Очирваань бурханы хувилгаанаар үнэлэгдэж байсан түүхэн баримтууд ч бий. Очирваань бурхан бол ядам бурхан. Энэ бурхан бол бидний сэтгэлийг ариусгаж, гэгээрэлд хүргэх, үнэн зөв мөрийг олоход хүнийг хөтөлдөг ийм бурхан байгаа юм. Нөгөөтэйгүүр Очирваань бурхан бол бүрхан бүгдийн хүчийг хураасан бурхан юм. Үүнийг Xингэс хаан, Өгөөдэй хаан, Хувилай хаан гуравыг хавсарган доод талд хамт бүтээж байгаа. Яагаад бид нар энэ гурван хаантайгаа учир барилдуулан хийж байгаа вэ гэвэл Чингэс хааныг эртний түүхээс авахуулаад монголчууд маань эрхэмлэн дээдэлж шүтэж байх ёстой эгэл биш үнэхээр суут хүн юм гэдгийг батамжилсан байдаг. Яагаад баталмжилсан гэхээр ерөөсөө Чингэс хааны сан тахилга, мөн Чингэс хааны өмнөөс бясалгал бүтээл хийх ийм ном судартай болгоод бүрэн бүтэн шүтээн болгож энэ хүнээс сайн сайхан зүйлийг авах ийм агуу бүтээлийг туурвисан байна.

Энэ сайхан бүтээлийн эх загварыг нь гаргах, удирдаж урлах, эх зохиогчоор ажиллаж байгаадаа миний бие их баяртай байгаа. Мөн Монгол туургатан болгон эвлэн нэгдэж үүнийг бүтээж байгаад их чухал ач холбогдол өгч байгаа юм.

-Очирваань бурхан маань өөрөө юуг илэрхийлдэг вэ. Монголыг даагч гэж яриад байх юм. үнэн үү?
-Энэ бурханы ажил зуны эхэн сарын 15-нд дуусна. Тэгээд энэ өдөр бурхан багшийн мэндэлсэн нярваан дүрийг үзүүлсэн, бурхан болсон гайхамшигт өдөр давхцах юм. Энэ өдөр бид нийт ард түмэндээ аравнайлж эх ёслол үйлдэнэ. Очирваань бурханыг голчилж байгаа учир нь 2000 мянган жилийн тэртээгээс өвөг дээдэс мөн их хаадуудын сонгогдож ирсэн очир хөлөгний шашинтай холбоотой байдаг юм. Үүнийг дандагын үндэс буюу нэг насанд бурхан болдог тарины үндэсний нэгэн тэргүүн үндэстний гол ядам гэдэг. Тэгэхээр хүнийг гэгээрэлд хүргэх хамгийн гол бурхан гэсэн үг. Тэрнийг монголчууд яагаад онцгойлсон гэхээр энэ бурхан бол бурхан бүгдийн хүч чадлыг өөртөө хураадаг. Гэхдээ Очирваань бурхан үүнд ганцаараа байхгүй л дээ. Язгуурын гурван бурхан буюу ухаан билгийн хураасан Манзушир, энэрэл хайрыг хураасан Аръяавал бурхан, шашины эзэн бурхан багштайгаа хамт байгаа юм. Мөн төрийн долоон эрдэнэ, төрийн өлзийт найман тахилга гэсэн шашинт төрийн билэгдлүүд ч хамт байгаа. Ингээд цогцоороо босоод ирэхээр зэрэг ерөөсөө бурханы эрдэм мэдлэг хүч болгоныг хураасан билэгтэй. Очирвааныг монголчууд бид хувь төгөлдөр шавь нар гэж ярьдаг. Дээдэлж биширч монголчууд онцгойлж ирсэн түүхтэй юм.

-Очирваань бурханыг хаана залах вэ?
-Очирваань бурханыг Монгол түмний их шүтээн болсон Мэгжид Жанрайсаг бурханы дуганд залахаар төлөвлөж байгаа. Тэнд байрлуулах хэмжээ байрыг нь ч сонгочихсон байгаа.

Өглөө орой /2008.03.11/

Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:

Жоорло
Найздаа хэлэх

 

Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: Nessi, Цаг: 2008-03-13 10:34:32, IP: 203.169.49.128, Улс: Mongolia
  

medehgui ee

heterhii lam lam geed bdag bolson sanagdaad bdag bolson bna shuu ..TV-r haraad bhad !

 
Бичигч: nyamjgaa th, Цаг: 2008-08-17 15:05:16, IP: 203.91.114.3, Улс: Mongolia
  

Очирбаань их шүтээн бүтээсэнд

монголын ард түмэнд энэ сайхан зүйлийг
бүтээж өгсөн Пүрэвбат ламтан тэргүүтэй
ухаан ихт уран гартанудад чин сэтгэлээс ээ
баярлаж байгаа болон машид их сэтгэл
хангалуун байгаа нь олон бурханыхаа хүч
инергийн хүртэн байгаа минь мөнөөс мөн буй
заа Эх орон минь амагланд умбах болтугай

 
Бичигч: lhagvaa , Цаг: 2008-11-18 11:10:34, IP: 202.55.184.173, Улс: Mongolia
  

goy bolson

ene burhan goy blson. ene burhanig manai naiz 40 garui oydolchintoi tsug hamtarch
oysn bga. my nz bs aztai girl shvv

 
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Гарчиг:
Сэтгэгдэл:
  * Таны IP хаяг буюу хаанаас сэтгэгдэл бичсэн тухай мэдээлэл хадгалагдаж,
бусад хүмүүст харагдах болохыг анхаарна уу!
 
Та үүнийг мэдэх үү?
Сурталчилгаа
Бусад ярилцлагууд
-
-Лхагвасүрэнгийн орыг эзлэх дуучин монголд байхгүй
2008-03-13 12:00:16 GMT+8 (УБ)
-Дуучин BX: Миний ээж гадаадад хараар ажилладаг нь үнэн, намайг амьдрал зохиотол ээж минь хүссэнээрээ амьдраг
2008-03-12 10:54:05 GMT+8 (УБ)
-"Шинэ үе" Продакшны жүжигчин Д.Оюунтуул: Би алийлагч биш эүэигчин болохоор ямар ч дүрийг бүтээж чадна
2008-03-11 11:45:27 GMT+8 (УБ)
-Миний бие 60 гарсан ч бие организм маань залуугаараа, байнга секс хийдэг
2008-03-03 12:32:48 GMT+8 (УБ)
-О.Чулуунбат: Манай арилжааны банкууд дэлхийн зах зээлд дангаараа өрсөлдөхөд л
2008-02-21 12:06:36 GMT+8 (УБ)
-Р.Амаржаргал: Оросууд банк хувьчилж аваагүй
2008-02-19 11:56:34 GMT+8 (УБ)
-С.Бадрал: Монгол төрд хатангvй хаан байдаггvй байжээ
2008-02-15 12:22:57 GMT+8 (УБ)
-Ч.Энхтайван: Хуулийн байгууллага шалгаж байх хооронд С.Жаргал гүжирдлэг тараасаар
2008-02-15 12:17:59 GMT+8 (УБ)
-Х.Лхагвасүрэнгээс хар тамхи худалдаж авсан гээд байгаа залуу үүнийгээ нотолж чадахгүй байгаа
2008-02-13 12:04:39 GMT+8 (УБ)
-Хулхи арматураар барьсан барилга хугацаатай тэсрэх бөмбөг
2008-01-30 12:00:24 GMT+8 (УБ)
-Сампин цохиж сурснаа нягтлан болчихлоо гэж хөөрч явлаа
2008-01-28 10:40:22 GMT+8 (УБ)
-Саваагүй хүүгээ уучлаарай, ээж ээ
2008-01-25 11:30:09 GMT+8 (УБ)
-Т.Цэрэнпүрэв: Нутгийн минь уулс тулж, гэр бүлийнхний маань заяа түшсэн байх
2008-01-25 11:22:15 GMT+8 (УБ)
-УИХ-ын гишүүн Л.Гүндалай: Хуучин цагт бол би бууралтах байтугай буудуулчихсан байгаа
2008-01-24 11:34:02 GMT+8 (УБ)

Өмнөх ярилцлагууд

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео

 


Banjig.Net-д нийтлэгдсэн мэдээллүүдийг ямар нэгэн байдлаар утга санаа, бичлэгийг гуйвуулахгүйгээр
ашгийн бус зорилгоор ашиглаж болох ба ингэхдээ эх сурвалж буюу Banjig.Net-ийн нэрийг заавал дурьдана уу!


[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
 
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж