Banjig.Net нүүр - Нэвтрэх - Бүртгүүлэх - Тусламж 
Banjig. Медиа
 
Мэдээ Ярилцлага | Фото | Содон | Кино | Зугаа | Ажил | Хөгжим | Ил захидал | Бизнес лавлах | Мэдлэг | Зар | Вэбүүд | Блог



- Дэлхий дахинд
- Banjig.Net-д шинээр
- Монгол орон мину
- Дүрстэй мэдээ
- Банжиг Блогоос
- Монголчууд гадаадад
- Уран зохиол
- Төрд хүргэх үгс
- Сонгууль
- FIFA 2006
- Улс төр
- Нийгэм
- Бизнес, Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Боловсрол
- Шинжлэх ухаан
- Энтертаймент
- Спорт
- Гэмт хэрэг
- Ярилцлага
- Кино ертөнц
- Фото сурвалжлага
- Шар мэдээ
- Содон
- Эротик

Мэдээний цагалбар
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Өнөөдрийн мэдээнүүд

Санал асуулга
Таны бодлоор Аль FM радио бусдаасаа илүү вэ?
Үр дүнг харуулах

 

 

Гадаадад ажиллаж байгаа иргэд сонгуульд оролцохгүй болсондоо сэтгэл дундуур байна

Шинэчлэгдсэн: 2008-03-11 12:00:02 УБ

-Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэд сонгуульд идэвхтэй оролцох хүсэлтэй байгаа юм байна гэж ойлголоо. Та ямар оронд ажиллаж байгаа вэ?

-Бидний хэдэн хүн Солонгос улсад ажиллаж амьдардаг. Нэг их улстөрийн үйл ажиллагаа явуулж нам хөдөлгөөн байгуулаад байгаа юм биш.
Харин ИЗН-ыг дэмжиж ажилладаг. Өмнө нь ямар нэгэн хэмжээгээр гэр орныхноороо дамжуулаад сонгуульд оролцож л байсан. Харин ирэх сонгуулиар саналаа өгч чадахгүй юм байна. Уг нь гадаадад ажиллаж амьдарч байгаа Монгол улсын иргэд иргэнийхээ эрхийг эдлээд сонгуульд оролцох нь гэж хэрдээ л баярлаж байсан .Харамсалтай нь өнгөрсөн оны сүүлээр Сонгуулийн хуулинд тусгасан байсан Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн санал өгөх эрхийг нь хасчихлаа. Бид ямар тэндээ насан туршдаа ажил хийгээд явах биш дээ. Төрийн эрх барих ганц боломжоо эдлэж байсан бол аштай юу. Үүндээр Солонгост болон гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэд маш их сэтгэл дундуур байгаа.

-Өнгөрсөн оны сүүлээр гадаадад байгаа монгол иргэдийг сонгуульд оролцуулах эрхийг нь хасахад та нар яаж хүлээж авсан бэ?
-Нэгэнт л Монгол улсын иргэн нь болж төрсөн юм чинь орон зайнаас үл хамаараад тэр эрхээ эдэлмээр байна. Гадаадад ажиллаж байгаа гэдгээр завсар зайтай эрхээсээ хасагдаж баймааргүй байна. Үндсэн хуулинд заасанаар нэгэнт иргэн нь мөн юм бол тэр эрхээ эдлэх л ёстой шүү дээ. Ямар гадаадад байгаа монголчууд Монгол улсын иргэн биш гээгүй л байлтай. Нөгөө ертөнцөд очсон хойноо л тэр эрхээ хасуулна уу гэхээс ямар нэгэн намын, ямар нэгэн парламентын хуулиар тасалдаад байх ёсгүй. Тиймээс үүнийг намууд нь тухайн үед яаж зохицуулж явмаар байгаа юм тэрнийгээ л энэ хууль дүрмэндээ бат нот суулгаж өгмөөр байна. Зарим нэг эрх ашгийн зөрчилөөс болоод нэг оруулж батлаад, дургүйгээ хүрэхээр хасчихдаггүй баймаар байна.

-Сонгуулийн хуулинд сүүлд нэмэлт өөрчлөлт оруулахдаа гадаадад байгаа иргэдээс санал авах бололцоо муу гэдгээр хассан. Ер нь тэнд байгаа иргэд саналаа ямар байдлаар өгөх бололцоотой вэ?
-Өнөөдөр дэлхий дахины хөгжлийг дагаад санал өгөх байтугай боломж нь хангалттай байна шүү дээ. Интернет битгий хэл тэрнээс давуу дэвшил гарсан байхад түүнийг олж харахгүй байна гэдэг улс төрчдийн л амбиц байх. Саналыг ямар ч хэлбэрээр авч болно. Харин түүнийг авахгүй гэдэг үүднээс хараад байвал, санаачлага гаргахгүй байвал яаж бүтэх вэ дээ. Ялангуяа манай орны хувьд мэдээлэл технолог хурдацтай хөгжсөн байна. Үүнийгээ ашиглаад санал авах бүрэн боломж бий.

-Бас гадаадад ажиллаж байгаа иргэд хар, цагаан янз бүрээр ажиллаж байгаа нь сонгуульд оролцоход төвөгтэй гэсэн шалтгааныг улс төрчид ярьсан л даа. Ялангуяа Солонгос зэрэг оронд хараар ажиллаж байгаа хүмүүсийг бараг бариад өгчих ухааны юм ярьсан. Үүн дээр та нар ямар бодолтой байсан бэ?
-Тийм эмзэглэл байх ёсгүй. Байдаг ч үгүй юм. Тэр бол зүгээр сонгуулийн хууль дүрэм баталж байгаа боловсруулж байгаа цаашдаа өөрсддөө зохицуулж байгаа улсуудын яриа байх. Тэрнээс ардчилал хөгжижчихсөн оронд сонгууль өгснийх нь төлөө барьж ачаад нутаг буцаана гэсэн ойлголт байхгүй. Үүнийг бол би баттай хэлж чадна.

Өглөө орой /2008.03.11/

-АН-ынхан МАХН-ын батламжийг хуурамчаар үйлдэж тараахаа зогсоохгүй байгаа тул иргэд сэрэмжтэй байна уу
2008-06-27 16:41:41 GMT+8 (УБ)
-МАХН-ЫН НЯЦААЛТ
2008-06-26 22:44:16 GMT+8 (УБ)
-Нэр дэвшигч Лу.Болд, Л.Гүндалай, Батж.Батбаяр, С.Эрдэнэ, Б.Эрдэнэбат нарыг АТГ-аас шалгаж эхэллээ
2008-06-26 22:40:17 GMT+8 (УБ)
-АН-ААС АДАЛ БАЛМАД ЯВДЛАА НЭН ДАРУЙ ЗОГСООХЫГ ШААРДАЖ БАЙНА
2008-06-26 17:03:27 GMT+8 (УБ)
-Хүн ардаа сонор сэрэмжтэй байгтун
2008-06-26 17:00:58 GMT+8 (УБ)
-ӨРТЭЙ КЁКҮШЮЗАН УИХ-Д НЭР ДЭВШЭЭД ЯВЖ БАЙНА
2008-06-26 16:59:54 GMT+8 (УБ)
-С. Баяр уу? Ц. Элбэгдорж уу?
2008-06-16 12:40:16 GMT+8 (УБ)
-Бусдын санаачилгыг булаах хэрэг байна уу
2008-06-13 17:58:59 GMT+8 (УБ)
-Намаа гэх үү, амиа бодох уу
2008-03-07 12:01:32 GMT+8 (УБ)
-Хэнтийд С.Мэндсайхан ДА.Ганболд, Б.Гаргамгайбаатар нар нэр дэвшихээр болов
2008-02-29 12:20:57 GMT+8 (УБ)
-Т.Билэгт: УИХ-ын сонгуулиар нийслэлд нэр дэвших хүмүүсийг тодорхой болгоно
2008-02-29 12:15:42 GMT+8 (УБ)
-Ирэх жилийн сонгуулийг 76 мандаттай нэг тойргоор явуулна
2007-12-04 12:37:07 GMT+8 (УБ)
-Та хэнийг сонгох вэ? Сонгууль-2008
2007-11-30 12:06:05 GMT+8 (УБ)
-Та хэнийг сонгох вэ? Сонгууль-2008 Чингэлтэй дүүргийн тойргууд
2007-11-27 11:15:49 GMT+8 (УБ)

Өмнөх мэдээнүүд

 


Banjig.Net-д нийтлэгдсэн мэдээллүүдийг ямар нэгэн байдлаар утга санаа, бичлэгийг гуйвуулахгүйгээр
ашгийн бус зорилгоор ашиглаж болох ба ингэхдээ эх сурвалж буюу Banjig.Net-ийн нэрийг заавал дурьдана уу!


[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
 
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж