Banjig.Net нүүр - Нэвтрэх - Бүртгүүлэх - Тусламж 
Banjig. Медиа
 
Мэдээ Ярилцлага | Фото | Содон | Кино | Зугаа | Ажил | Хөгжим | Ил захидал | Бизнес лавлах | Мэдлэг | Зар | Вэбүүд | Блог



- Дэлхий дахинд
- Banjig.Net-д шинээр
- Монгол орон мину
- Дүрстэй мэдээ
- Банжиг Блогоос
- Монголчууд гадаадад
- Уран зохиол
- Төрд хүргэх үгс
- Сонгууль
- FIFA 2006
- Улс төр
- Нийгэм
- Бизнес, Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Боловсрол
- Шинжлэх ухаан
- Энтертаймент
- Спорт
- Гэмт хэрэг
- Ярилцлага
- Кино ертөнц
- Фото сурвалжлага
- Шар мэдээ
- Содон
- Эротик

Мэдээний цагалбар
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Өнөөдрийн мэдээнүүд

Санал асуулга
Таны бодлоор Аль FM радио бусдаасаа илүү вэ?
Үр дүнг харуулах

 

 

Хонгорынхон хордоогүй гэсэн дүгнэлт хөдөлгөөнийхний эсэргүүцэлтэй туллаа

Шинэчлэгдсэн: 2008-03-11 12:02:22 УБ

Дархан-Уул аймгийн Хонгор суманд ажилласан Олон улсын шинжээчдийн багийнхан урьдчилсан дүгнэлтээ өчигдөр танилцууллаа.

Шинжээчдийн багийн ахлагчаар ДЭМБ-ын Женев дэх төвөөс ирсэн доктор Керстен Гутшмидт, Хонгор сумын 109 хүнд шээсний шинжилгээ хийснээс 105-д нь мөнгөн ус илрүүлэх хязгаараас доогуур хэмжээнд байсан. Үлдсэн дөрөвт нь мөнгөн ус хүний эрүүл мэндэд нөлөө үзүүлэх хэмжээнээс бага хэмжээтэй байсан гэв.

Хонгорынхон ямар хэмжээгээр хордсоныг харьцуулах зорилгоор харьцангуй эрүүл сум гэж үзэж Хушаат сумын 43 иргэнд шээсний шинжилгээ хийсэн нь мөн л мөнгөн ус илрүүлэх доод хэмжээнээс бага түвшинд байжээ. Эндээс харахад Хонгор сумын хүн ам мөнгөн усны хордлогод өртөөгүй байх магадлалтай гэж дүгнэснээ багийн ахлагч танилцуулав.

Мөнгөн ус агаар, ус, хөрсөнд ямар хэмжээтэй байгааг газар дээр нь тодорхойлох “Люмекс” багажаар хийсэн шинжилгээ нь Япон улсын Минаматагийн өвчин судлалын төвд хийсэн шинжилгээний дүнгээр батлагдсаныг энэ үеэр дурдаж байсан. Хонгор, Хушаат сумын иргэдэд хийсэн мэдрэлийн өвчний үзлэгээр мөнгөн ус хүний эрүүл мэндэд үзүүлсэн нөлөөлөл илрээгүй аж.

Хушааттай харьцуулахад хонгорынхонд арьсны өвчлөл харьцангуй их байсан. Гэвч энэ нь мөнгөн усны хордлогын үед илэрдэг тодорхой шинжүүдээс өөр, мөнгөн усны хордлоготой холбох үндэсгүйг тайлбарлаад, энэ бол эцсийн дүгнэлт биш болохыг онцлов.

12 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн баг өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээс манай улсад ажиллахдаа Хонгор сумын 150 иргэнээс мөнгөн усанд хордсон эсэхийг тодруулах шээсний шинжилгээний дээж авсан. Мөн тооны хүнээс цусны шинжилгээний дээж авч Их Британид шинжлүүлэхээр илгээгээд хариугаа хүлээж буй гэнэ. Японы Минамата өвчин судлалын үндэсний төвийн эрдэмтэн Сакамото өнгөрсөн сард хонгорынхноос үс, шээсний шинжилгээний сорьц аваад буцсан. Энэ шинжилгээний дүн хараахан гараагүй байгаа.

Лондонд хийж буй цусны шинжилгээний эцсийн хариу 5-10 хоногийн дараа гарна гэв.
Засгийн газар, УИХ, Онцгой байдлын ерөнхий газар, иргэний хөдөлгөөнүүд болон тус сумын иргэдийн төлөөллөөс бүрдсэн 80 гаруй хүн уг уулзалтад оролцсон юм. Тэд шинжээчдээс сонирхсон асуултдаа хариу авсан юм.

-УИХ-ын гишүүн Л.Гансүх:
Дулаарахад мөнгөн ус агаарт дэгдэж, мөнгөн усны нөлөөлөл идэвхжих үү. Мал гаж хөгжилтэй төл гаргасан, олноор хээл хаяж, үхэж үрэгдэж байгаа нь юуны нөлөөлөл вэ?

-К.Гутшмидт:
Бид энэ талаар ярилцаж байна. Мөнгөн усны химийн шинж чанаруудыг үзэж байгаа. Дулааны хэм нэмэгдсэнээр мөнгөн усны эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл ихсэж магадгүй гэж санаа зовж байна. Энэ судалгааг цаашид үргэлжлүүлэх шаардлагатай гэв.

-Стефан Боэсэ Орейли (Австрийн Анагаах ухаан, мэдээлэл зүй, технологийн Их сургуулийн доктор):
Цианит натри бол цочмог хордуулагч, харин мөнгөн ус архаг хордлого өгдөг. Бидний судалгаагаар цианитын хордлого илрээгүй. Дулаарахад мөнгөн ус ууршиж, хор учруулах боломжтой. Мөнгөн ус, цианит натри хавсарч хортой нэгдэл үүсгэдэг гэсэн ташаа ойлголт зарим хүнд байна. Ийм аюул байхгүй. Бидний шинжилгээний дүнд битгий эргэлзээрэй. Мөнгөн ус дулааны улиралд агаарт дэгддэг учир Хонгорын иргэдээс дахин шинжилгээ авах шаардлагатай.

-Ж.Дэмчигсүрэн (Хонгор сумын иргэн):
Үнэхээр хордлогогүй бол баярламаар байна. Хонгорт 30 гаруй жил амьдрахад мал олноор үхдэг, гаж хөгжилтэй төл гаргадаг, эхчүүд үр зулбадаг тохиолдол гарч байгаагүй. Хонгорынхон туршилтын туулай болсоор байна. Өнгөрсөн жилийн хавраас хойш 56 үхэр гаж төл гаргасан, 12 үхэр, 23 ямаа үхсэн. Мөн 163 гахай үхсэнийг манай сумынхан мэднэ. Энэ бүхэн тэгээд юунаас болж байгаа хэрэг вэ? Бид шинжээчдийн дүгнэлтэд эргэлзэж байна гэлээ.

-Арслан (Шударга иргэдийн фронтын тэргүүн):
Хонгор суманд албан ёсны тоогоор 28, албан бус тоогоор 60-аад эх үр зулбасан гэх баримт бий. Сумын Засаг даргын гаргаж өгсөн нэрсээр дуудаж шинжилгээ хийсэн гэж дуулсан. Шинжилгээнд хамрагдсан хүмүүсийг хэрхэн сонгосон юм бол. Энэ хариу удахгүй болох УИХ-ын хурлын сонгуультай холбоотой улс төрийн зорилго агуулсан дүгнэлт юм биш үү?

-К.Гутшмидт:
Бид шинжилгээ авахдаа нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн нэрсийн жагсаалтыг аваад түүнээс 50 хүнийг түүвэрлэн сонгосон. Үр зулбалт манай улсад ч их байдаг. Бидний үзсэн хүмүүсээс химийн бодисын хордлого илрээгүй, зулбалт хэвийн хэмжээнээс нэмэгдсэн байдал ажиглагдаагүй. Манай багийн ажлын санхүүжилтийг Швед, Английн Засгийн газраас гаргасан. Монгол Улсын Засгийн газраас бидний ажилд нөлөөлөөгүй, үндэсний мэргэжилтнүүд бидний ажилд оролцоогүй. Бид шинжлэх ухааны арга барилаа ашиглан шинжилгээ хийсэн. Шинжилгээний үед иргэдийн төлөөлөл ч байсан. Гэхдээ эцсийн хариу гараагүй байна. Хонгорт химийн бодисын хордлого байгаа. Хордлогыг таслан зогсоох арга хэмжээг ойрын хугацаанд авах шаардлагатай. Химийн хордлогын үед улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргахад бид анхаарал хандуулсан. Энэ чиглэлийн зөвлөмжийг танай мэргэжилтнүүдэд өгч байна гэж ярилаа.

-Мөнгөн ус хүний эрүүл мэндэд нөлөө үзүүлэх хэмжээнээс бага байна гэлээ. Хүний биед мөнгөн ус байх ёстой юм уу, байвал ямар хэмжээгээр?
-Стефан:
Мөнгөн ус хүний биед хэрэггүй бодис. Гэхдээ ус, хоол унд, агаараас шалтгаалан бидний биед мөнгөн ус бага хэмжээгээр байдаг. ХБНГУ-ын биомониторингийн комиссын тогтоосноор мөнгөн ус биед 7 мкг/л- ээс бага байвал аюулгүй гэж үздэг. Мөнгөн ус хүний биед тодорхой хугацаанд байсны дараа бөөрөөр дамжин шээсээр ялгарч гадагшилдаг. 2007 оны дөрөвдүгээр сараас хойш хордсон хүн алга. Иргэдэд хандаж хэлэхэд “Айх зүйлгүй” гэв.

НҮБ-ын томилолтоор манай улсад ажилласан олон улсын шинжээчид урьдчилсан дүгнэлтээ гаргасан ч үүнд эргэлзэх хүн олон байв. Шинжилгээний хариу гүйцэд гараагүй байхад яарч дүгнэлт хийсэнд эргэлзэж буйгаа иргэний хөдөлгөөнийхөн, нутгийн иргэд, УИХ-ын гишүүд нуусангүй.
Гэхдээ эцсийн хариу 10 хоногийн дараа гарна. Дулаарахад Хонгор суманд үргэлжлүүлэн судалгаа хийх шаардлагатай гэж олон улсын шинжээчид үзжээ.

“Химийн хорт бодис болон аюултай бодисын зохистой хэрэглээ, аюулгүй байдлын менежмент” сэдэвт уг зөвлөлгөөн гурван өдөр үргэлжилнэ.

Өнөөдөр /2008.03.11/

Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:

Жоорло
Найздаа хэлэх

 

Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: Liv, Цаг: 2008-03-11 21:34:28, IP: 85.182.36.11, Улс: Germany
  

Hachin yum

Tednii ulsad ur zulbalt hewiin geed Hongoriin emegteichuudiin zovlong hewiin
(ooriinhoo ulstai shuud harizuulaad. tedniih heden saya hun amtai?)gej uzej bgaa bol.
heden jil mal ajillaj amidarsan mongol hun heden mal yaj heel hayadag-iig medeh blgui
dee. Gaj hogjiltei tol garaad bna shuu
dee.???????????????????????????????????????????????????

 
Бичигч: Haliun, Цаг: 2008-04-27 21:46:43, IP: 118.137.23.190, Улс: Indonesia
  

hortoi bodis l bol hortoi shuu dee

hen hortoi bodistoi ajillasan ajilluulsan ter hund shuud hariutslaga
togtooj,hohiroliig baragduulah,mun hojimdooguideeree baigali orchin,mal
amitani,humuusiig hamgaalah emchleh arga hemjeee awsan n deer gej bodoj bna.Mongol
ulsiin irgenii 80% n iim bodoltoi bgaag ta medej bgaa yu? bgaa bol uursdiin sanalaaa
heleh n zuitei bhaa.

 
Бичигч: Garaas gart, Цаг: 2008-07-13 19:09:39, IP: 202.72.245.130, Улс: Mongolia
  

Mongol tumend

Ард түмний гэгээн оюунд сонордуулах
нь


Ардчилсан нам болон иргэний
эвслийн
удирдлагууд өөрсдийн өдөөж, зохион
байгуулсан
эмх замбараагүй байдлыг
булзайруулж хууль
хүчний байгууллагууд руу
чихэж байна.
Сонгууль эхлэхээс хагас жилийн
өмнөөс эхлэн
интернэтийн бараг бүх сайт-г
өндөр үнээр
худалдан авч байсан. Жишээлбэл
хамгийн олон
хандалттай www.olloo.mn вэб сайтын бүх
хувьцааг
санаанд оромгүй өндөр үнээр
худалдаж авч
эхэлсэн нь дээрх худал тархи
угаасан мэдээлэл
тараах зорилготой байсан нь
илт ойлгомжтой
боллоо. Мөн тэрээр өөрийн
талын Сайханбилэг-г
мэдээлэл харилцаа холбоо
технологийн газрын
даргаар тавьж тэрхүү
аппаратыг өөрсдийн талд
ажиллуулсан.

Энэ
эмх замбараагүй байдлыг
олны өмнө удирдан
зохион байгуулж, турхирсан
этгээдүүд бүгд
бараг тэнд байгаагүй гэж хэлэх
нь холгүй
гэнэн дүр үзүүлж байгаа нь
ичгэвэртэй. Тэд
хэрвээ төрийн эргэлт
хүссэнээрээ хийж чадсан
бол өнөөдөр би ч тэдэн
машин шатаасан, тэдэн
цонх хагалсан гээд ам
уралдуулах байсан биз.


Цагдаа нарт
буудуулсан хүмүүс гэдгийг
зохион
байгуулалттайгаар жагсагчдын дунд
хөлсний
хүн оруулж буудуулсан. Тэдэнд тэр
хүмүүсийн
амь нас огтхон ч хамаагүй. Гол нь
цагдаа болон
хүчний байгууллагын нэр хүндийг
л унагаж
байвал тэдэнд бусад нь ямар ч
хамаагүй.


Эртхэн хүч хэрэглэж тараах байсан
гэж
ярьцгаах юм. Хэрвээ эртлэн хүч
хэрэглэн
тараасан бол улс төрийн зорилготой
жагсаал
байсан, тэрийг цэрэг цагдаагийн хүч
хэрэглэн
тарааж үг хэлэх эрх чөлөө энээ тэрээ
гэж яаж
солиорцгоох байсан бол.

Монголын
түүх соёлыг
дахин давтагдашгүйгээр барахгүй
эргэн судлах
ч боломжгүй болгож, 5 хүний аминд
хүрч 700 гаруй
цагдаад гэмтэл учруулсан энэ
гэмт
хэрэгтнүүдэд зохих хариуцлагыг
хүлээлгэх
хэрэгтэй.

 
Бичигч: ihmongols, Цаг: 2008-07-15 20:14:26, IP: 203.194.117.254, Улс: Mongolia
  

ugs

Ардчилсан нам болон иргэний эвслийн
удирдлагууд өөрсдийн өдөөж, зохион байгуулсан
эмх замбараагүй байдлыг булзайруулж хууль
хүчний байгууллагууд руу чихэж байна.
Сонгууль эхлэхээс хагас жилийн өмнөөс эхлэн
интернэтийн бараг бүх сайт-г өндөр үнээр
худалдан авч байсан. Жишээлбэл хамгийн олон
хандалттай olloo.mn вэб сайтын бүх хувьцааг
санаанд оромгүй өндөр үнээр худалдаж авч
эхэлсэн нь дээрх худал тархи угаасан мэдээлэл
тараах зорилготой байсан нь илт ойлгомжтой
боллоо. Мөн тэрээр өөрийн талын Сайханбилэг-г
мэдээлэл харилцаа холбоо технологийн газрын
даргаар тавьж тэрхүү аппаратыг өөрсдийн талд
ажиллуулсан.

Энэ эмх замбараагүй байдлыг
олны өмнө удирдан зохион байгуулж, турхирсан
этгээдүүд бүгд бараг тэнд байгаагүй гэж хэлэх
нь холгүй гэнэн дүр үзүүлж байгаа нь
ичгэвэртэй. Тэд хэрвээ төрийн эргэлт
хүссэнээрээ хийж чадсан бол өнөөдөр би ч тэдэн
машин шатаасан, тэдэн цонх хагалсан гээд ам
уралдуулах байсан биз. Цагдаа нарт буудуулсан
хүмүүс гэдгийг зохион байгуулалттайгаар
жагсагчдын дунд хөлсний хүн оруулж
буудуулсан. Тэдэнд тэр хүмүүсийн амь нас
огтхон ч хамаагүй. Гол нь цагдаа болон хүчний
байгууллагын нэр хүндийг л унагаж байвал
тэдэнд бусад нь ямар ч хамаагүй.

Эртхэн хүч
хэрэглэж тараах байсан гэж ярьцгаах юм. Хэрвээ
эртлэн хүч хэрэглэн тараасан бол улс төрийн
зорилготой жагсаал байсан, тэрийг цэрэг
цагдаагийн хүч хэрэглэн тарааж үг хэлэх эрх
чөлөө энээ тэрээ гэж яаж солиорцгоох байсан
бол. Монголын түүх соёлыг дахин
давтагдашгүйгээр барахгүй эргэн судлах ч
боломжгүй болгож, 5 хүний аминд хүрч 700 гаруй
цагдаад гэмтэл учруулсан энэ гэмт
хэрэгтнүүдэд зохих хариуцлагыг хүлээлгэх
хэрэгтэй.

 
Бичигч: Mongol tumend, Цаг: 2008-07-29 14:24:20, IP: 203.160.50.83, Улс: Mongolia
  

..

СЭРЭМЖЛЭХТҮН !!!

Халтмаагийн Баттулга
БНХАУ-ын тусгай албаны гар
хөл
болжээ

Одоогийн УИХ ын гишvvн Х.Баттулга
арван жилийн ч боловсрол эзэмшиж чадаагvй
нөхөр гэнэ. Учир нь багадаа хулгай луйврын
хэргээр хvvхдийн клонд явах шахаж спорт нь
тvvнийг гэмт хэргийн ертөнцөөс аварсан гэдэг.
Ингээд улсын шигшээд орсон бөх хvv гадагшаа
тэмцээнд явахын хажуугаараа элдэв бараа дарж
улмаар тамирчин хvнийхээ нэр нvvр гадаад
паспортоо ашиглаж гадны орнуудаар доншуучилж
наймаа панз vсэргээд анх наймааны хар ухаанд
сурч жаахан хөлжсөн гэдэг. “Боловсролгvй”
Х.Баттулгыг БНХАУ-ын тусгай албаны гар хөл
болсон“ гэсэн яриа олны дунд байдаг гэнэ.
Өдгөө тэрээр урд зvгийнхэнтэй тэр дундаа Синга
нартай нягт хамтран ажилладаг бөгөөд тvvнийг
тэндэхийн улс төр гэмт хэргийн мафиар ивээн
тэтгvvлдэг гэсэн яриа байдаг юм билээ. Ямар
сайндаа л 2004 онд сонгуульд яллаа гэж Синга
найз нь арваад хаммер жийп зvгээр бэлэг гээд
өгч байхав дээ. Ингээд тэрээр улс төрд орсон
цагаасаа эхлэн урд зvгийнхэнийг энд хvчээ
авахад гол тус дэм vзvvлдэг “утсан хvvхэлдэй“
нь болсон бололтой гэх юм билээ. Тэрээр АН-ын
дарга Ц.Элбэгээг америкаас ирэхэд нь урд
хойгуур нь гvйж дольдигонож байгаад АН-ын
дарга болоход тус дэм vзvvлсэнийхээ хариуд
“Ардчилсан холбоог“ өмчилж “ авсан гэдэг.
Одоо АХолбооны байр тvvний хувийн компани
сонины редакц тvvний санхvvжvvлдэг хөдөлгөөний
vvр уурхай болоод байгаа юм байна. Улмаар
тэрээр Монголын тусгаар тогтнолд нөлөөлөхүйц
том жижиг нэлээд хэдэн банк болон уул уурхайн
лицензvvдийг гартаа атгасан хагас хятад хүн
болжээ. Мөн тэрээр өдгөө хэвлэл мэдээллийн
хэрэгслvvдийг хувьдаа авч эзэмших ажилдаа
ханцуй шамлан орж улмаар монголчуудын
“тархийг угаах“ хооронд нь “яс хаяж
мөргөлдүүлэх, төр засгийн эсрэг ямар л жагсаал
цуглаан болж бүгдийг харгалзахгүйгээр мөнгө
төгрөгөөр санхүүжүүлдэг, Монголын улс
төрчдийн зөрчил маргааныг хурцатгах үүссэн
галыг улам өрдөн суудаг ажил хийдэг болсон
ажээ. Х.Баттулга нь бичиг бичих нь байтугай
олигтой ч ярьж ч чаддаггvй “бvдvvн баараг“ мань
эр гэнэт “Баабар-2“ болон тодорч “Х.Баттулга
бичиж байна“ гэсэн нийтлэлvvдийг vйлдвэрлэж
хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээр төлбөртэйгээр
цацах болов. Yнэн чанартаа мань эрийн өмнөөс
өөрийнх нь санхvvжvvлдэг сонины эрхлэгч
Нүрзэдийн Дугар гэх сэтгvvлч бичиж өгч мань
эрийн нэрийг тавьдаг юм байна. Саяхны 7-р сарын
1-ний өдөр болсон үймээн самууныг өнөөх
Х.Баттулга л зохион байгуулж санхүүжүүлж
БНХАУ-ын тусгай албаны даалгаварыг чадварлаг
гүйцэтгэж байгаа хятадад элсэгдсэн сайн
тагнуулч ажээ. Одоо Х.Баттулга нь УИХ-ын гишүүд
болон хэд хэдэн улс төрчдийн мөнгөөр элсүүлэн
татсан бөгөөд түүний дотроос АН-ын дарга
Ц.Элбэгдоржтой 17 чингэлэг спиртийн наймаанд
нягт холбогдсон байдаг. Учир нь тэр 17 чингэлэг
спиртийн наймаанд Ц.Элбэгдоржийн мөнгө нэлээд
хувийг эзэлсэн байдагтай холбоотой. Гэвч
Х.Баттулга өгөөмөр зангаараа Элбэгээг одоо
болтол гомдоогоогүй яваа билээ.
Н.Д

 
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Гарчиг:
Сэтгэгдэл:
  * Таны IP хаяг буюу хаанаас сэтгэгдэл бичсэн тухай мэдээлэл хадгалагдаж,
бусад хүмүүст харагдах болохыг анхаарна уу!
 
Та үүнийг мэдэх үү?
Сурталчилгаа
Бусад мэдээнүүд
-“Дэлхийн Энхийн Их Наадам”-д урлаг соёлын одууд оролцоно
2008-08-11 13:35:39 GMT+8 (УБ)
-О.Баасанхүү: Ж.Батзандан, О.Магнай нарыг террорист үйл ажиллагаа явуулсан хэргээр сэжиглэж байж болзошгүй
2008-07-17 11:18:55 GMT+8 (УБ)
-Хөвсгөлийн фосфоритын ордыг худалдах гэсэн этгээдүүдийг АТГ шалгаж эхэлжээ
2008-06-26 16:50:53 GMT+8 (УБ)
-Өнгөт хувьсгалаас сэрэмжлэхүй
2008-06-13 17:14:42 GMT+8 (УБ)
-Эх орны хишгээр эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг үнэгүй авч болно
2008-06-11 22:53:06 GMT+8 (УБ)
-Хоёр тал харилцан ойлголцлоо
2008-06-09 12:10:07 GMT+8 (УБ)
-МАХН МҮХАҮТ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
2008-06-04 09:31:14 GMT+8 (УБ)
-ХАРУУСАЖ БАЙНА
2008-05-29 20:32:54 GMT+8 (УБ)
-Солонгосын эрх баригч Ханнара намын төлөөлөгчидтэй туршлага солилцов
2008-05-26 19:51:40 GMT+8 (УБ)
-Ц.Сүхбаатар: МАХН-ын мөрийн хөтөлбөр хүн төвтэй, нийгмийн захиалгаар хийгдсэн
2008-05-23 18:03:11 GMT+8 (УБ)
-Соёлын довтолгоо
2008-05-23 13:53:48 GMT+8 (УБ)
-Бодлогогүй "10 бодлого"-ын хариу
2008-05-20 18:35:04 GMT+8 (УБ)
-Чингэлтэйчүүд дүүргээ ногоон дүүрэг болгоно
2008-05-20 12:47:08 GMT+8 (УБ)
-Хонгол сумынхан хордоогүй гэсэн ОУ-ын шинжээчдийн дүгнэлтэд эргэлзэх хэрэггүй
2008-03-12 10:59:53 GMT+8 (УБ)

Өмнөх мэдээнүүд

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео

 


Banjig.Net-д нийтлэгдсэн мэдээллүүдийг ямар нэгэн байдлаар утга санаа, бичлэгийг гуйвуулахгүйгээр
ашгийн бус зорилгоор ашиглаж болох ба ингэхдээ эх сурвалж буюу Banjig.Net-ийн нэрийг заавал дурьдана уу!


[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
 
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж