|
ЗАЛУУСЫН АНХНЫ БРЭНД d20 үйлчилгээний картууд байнгийн бэлэгтэй боллоо
Шинэчлэгдсэн: 2008-04-02 10:54:02 УБ
Skytel
|
Залууст зориулсан анхны брэнд D20 үйлчилгээний 6-н жилийн ойг тохиолдуулан Скайтел компаниас 4-р сарын туршид эрхэм хэрэглэгч та бүхэндээ зориулан d20 үйлчилгээний шинэ дугаарыг...
Залууст зориулсан анхны брэнд D20 үйлчилгээний 6-н жилийн ойг тохиолдуулан Скайтел компаниас 4-р сарын туршид эрхэм хэрэглэгч та бүхэндээ зориулан d20 үйлчилгээний шинэ дугаарыг 5000 төгрөгийн данстай, 120 хоногийн үйлчилгээний эрхтэйгээр 5000 төгрөг болгож, D20 үйлчилгээний нийт хэрэглэгчиддээ зориулан 1000 төгрөгийн хэрэглээ тутамд 100 төгрөг бэлэглэж, SKYWAP үйлчилгээний зураг, дуу татан авалтыг 50 хувь хямдрууллаа. 14,000 төгрөгийн картаар дансаа цэнэглэх бүрт 12,000 төгрөг, 120 хоног, сүлжээндээ 100 мессеж, Скаймелоди үйлчилгээний 5 дуу, 500Кb мэдээлэл татаж авах, 6000 төгрөгийн 1000 төгрөгийн купоны болон сүлжээндээ 30 мессеж, Скаймелоди үйлчилгээний 3 дуу , 100Кb мэдээлэл татаж авах эрхийн сонголттой хоёр төрлийн 5000 төгрөгийн данстай 60 хоногтой картуудыг худалдаанд гаргалаа.
Мөн ерөнхий боловсролын сургуулийн 8-11 ангийн сурагчдын дунд 3 эсрэг 3 эмэгтэй, эрэгтэй сагсан бөмбөгийн тэмцээнийг 4-р сарын 23-25-нд харьяа дүүргүүдийн спорт зааланд, шигшээ тоглолтыг 4-р сарын 26-нд Скайтелийн задгай талбайд зохион байгуулна. Бүртгэл 4-р сарын 21-ны 18 цаг хүртэл Скайтелийн төв дээр. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж аваарай.
|