|
BBlog.mn блогчдод Firefox суулгахыг санал болгож байна
Шинэчлэгдсэн: 2008-04-02 10:45:35 УБ
Banjig.Net Logo
|
Хэрэв та Bblog.mn дэхь өөрийн болон бусад блогчдын блог руу хандаж чадахгүй байгаа бол дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу. Энэ мэдээлэл танд туслаж чадна гэдэгт итгэлтэй байна.
Саяхан Banjig.Net нь Америк дахь серверийн үйлчилгээ үзүүлэгч компаниа сольж, серверээ өргөтгөх ажлаа амжилттай дуусгасан билээ. Гэхдээ серверийн үйлчилгээ үзүүлэгч компани өөрчлөгдсөнтэй холбоотойгоор зарим нэгэн хэрэглэгчийн хувьд ISP буюу интернэт холболтын үйлчилгээ үзүүлэгч компанийн DNS cache-ийн хугацаа урт байгаагаас хамааран BBlog.mn -ий блогууд руу хандахгүй байгаа нь ажиглагдаж байна.
Тиймээс блогчдыг өөрийн хэрэглэж байгаа вэб хөтөчөө (browser) Firefox-оор солихыг санал болгож байна. Ингэснээр блогууд руу хандахгүй байгаа асуудал байхгүй болно гэдэгт итгэлтэй байна. Магадгүй хэсэг хугацааний дараа ISP-ийн DNS cashe-ийн хугацаа дуусахаар өмнө нь хэрэглэж байсан вэб хөтөчөө эргээд хэрэглэсэн ч болно.
Гэхдээ Firefox илүү найдвартай, илүү хурдан ажиллагаатай гэдгийг батлаж хэлмээр байна.
Firefox татаж авах хаяг - http://mozilla.com
|