Banjig.Net нүүр - Нэвтрэх - Бүртгүүлэх - Тусламж 
Banjig. Медиа
 
Мэдээ Ярилцлага | Фото | Содон | Кино | Зугаа | Ажил | Хөгжим | Ил захидал | Бизнес лавлах | Мэдлэг | Зар | Вэбүүд | Блог



- Дэлхий дахинд
- Banjig.Net-д шинээр
- Монгол орон мину
- Дүрстэй мэдээ
- Банжиг Блогоос
- Монголчууд гадаадад
- Уран зохиол
- Төрд хүргэх үгс
- Сонгууль
- FIFA 2006
- Улс төр
- Нийгэм
- Бизнес, Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Боловсрол
- Шинжлэх ухаан
- Энтертаймент
- Спорт
- Гэмт хэрэг
- Ярилцлага
- Кино ертөнц
- Фото сурвалжлага
- Шар мэдээ
- Содон
- Эротик

Мэдээний цагалбар
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Өнөөдрийн мэдээнүүд

Санал асуулга
Таны бодлоор Аль FM радио бусдаасаа илүү вэ?
Үр дүнг харуулах

 

 

Мянган жилд ургах ганц сарнай 2-р хэсэг

Шинэчлэгдсэн: 2008-04-07 01:14:36 УБ

сарнай цэцэг
сарнай цэцэг
Banjig.Net - ийн блогууд дундаас маш их эрэлттэй байдаг '' Би нисэх дуртай, Би жиргэх дуртай, Би амьдрах дуртай'' гэсэн нэгэн блог байдгийг та бүхэн мэдэх бизээ. Энэ блогыг хөтлөгч бүсгүй маань алс холын Америк улсад байдаг.

Энэ бүсгүйн маань Банжиг.Нэт- ийн блогчидийн нэг бөгөөд түүний Banjig ID- нь Boljmor юм. Түүний зохиосон " 1000 жилд ганц ургах сарнай " өгүүлэлийг та бүхэнд цувралаар хүргэж байна.

Энэ бол энэ өгүүлэлд хийсэн дуу юм.




...Ийнхүү элдэв болдолд дарагдан сууж байгаад хажууд хүн ирсэнийг ч анзаарсангүй. Нэг гар мөрөнд минь хүрч чи зүгээр үү?,ийм хөөрхөн охин уйлдаг юмуу гээд халаасаа ухаж харагдана. Тэгснээ яанаа алчуур,сальфетка аль нь ч алга гээд гараараа нулимасыг минь арчингаа инээмсэглэж билээ.
Тэгээд зөндөө л юм яриад байдаг. Үнэндээ ярьсан юмнаас нь нэгийг нь ч ойлгосонгүй. Гэтэл нөгөөх чинь хүүе ингэхэд хоёулаа танилцаагүй юм байна,чи энэ байрных уу?,чамайг хэн гэдэг вэ?,намайг Тулгаа гэдэг,би энэ 2 дугаар орцных л доо,чи намайг танихгүй байхаа би цэрэгт яваад саяхан ирсэн гээд л урсгаж гарав. Мишээл инээмсэглэн өөдөөс нь харснаа:намайг Мишээл гэдэг,манайх нүүж ирээд удаагүй байгаа хэмээн хэлээд босон явав. Гэтэл Тулгаа хүүе чи ядаж баяртай гэж хэлэхгүй юмуу.....Мишээл чив чимээгүй эргэж ч харалгүй тэр чигтээ гэрээ зүглэв.

Хоёр хоногийн дараа утас нь дуугаргав. Хартал Хулангийн дугаар уур хүрсэн хэдий ч хгчээр биеэ барьлаа.
-Байна уу. Хулан хэсэг чимээгүй байснаа:Мишээлээ миний найз кафе дээрээ одоо хүрээд ир тэгэх үү,надад чамтай ярих юм байна гээд хариу хүлээлгүй утсаа тасалчихлаа.
Мишээл яахаа мэдэхээ больж бодож бодож,за яахав би ямар энэ хоёроос зугатаах юм хийсэн биш,ядаж очиж юмаа авъя даа хэмээн хувцаслаж эхлэв.
-Мишээл ээ намайг уучлаарай,ийм юм болно гэж хэн ч мэдсэнгүй,надад Дөлгөөн үнэхээр таалагддаг,гэхдээ тэр чамд хайртай,би хүүхэдтэй болсон болохоор л намайг сонгосон байх,тэдний ээж,аав ямар зарчимч билээ чи өөрөө мэдэж байгаа даа.
-(Тийм шүү..очиж очиж миний багын найзтай шүү) хэмээн бодож байснаа,та хоёрт аз жаргал хүсье,би юмаа аваад явлаа.
-Мишээл ээ найз нь харин энийг л хэлэх гэсэн юм. Чи одоо ганцаараа энэ кафегаа ажилуул даа. Найз нь одоо ажил хийж чадахгүй байх,тэгээд ч би ямар чамд тусалж байсан биш. Хамгийн гол нь би чинийхээ хамгийн үнэтэй,хайртай эрдэнийг авчихсан шүү дээ. Найзыгаа уучлаарай гээд гараад явчихав.
Мишээл гайхан бодлоо:бардам зан нь болохоор чи яах гээд байгаа юм бэ хүний юмаар,анх нээхэд чи нэг төгрөг өглүү хэмээн шивнэнэ,гэтэл амьдрал дээр ямар билээ:аав нь нэг хувийн компанид жолооч,ээж нь сургуульд үйлчлэгч,тэгээд 3 дүү,дээрээс нь өөрөө оюутан,ганц амин зуулга нь энэ кафе.
Ийнхүү бодон суутал Дөлгөөнтэйгээ анх танилцаж байсан нь бодогдлоо.
Хулан, Мишээл хоёр багын найзууд. Хулангийнх боломжийн амьдралтай,ээж нь гадаадын нэг төсөл дээр ажилладаг,аав нь өөрийн гэсэн зах зээлтэй хувийн компанитай.
Тэр хоёр бие дааж амьдарч үзье гэж шийдээд удтал ярилцсаны эцэст кафе түрээсэлж ажиллуулахаар болов. Элдэв зар уншиж,уншиж 4 хороололд байрлал сайтай,зочид буудал,билъяардтай нэг кафе сэтгэлд нь нийцэж сонгов.
Гэтэл хамт явж үзэх өдөр Хулан,найз нь өнөөдөр ээж,аавтай хүлээн авалтанд орохоор болчихлоо.Миний найз үзээд таалагдвал авчих,мөнгө яахав найз нь зохицуулна,тэгээд ч хүнтэй ярьж арга эвийг нь олохдоо чи минь мундаг шүү дээ гээд дүрлэгэр хөөрхөн нүдээ ирмэв.
Хуланг хэн ч харсан ёстой л талын хулан шиг омог бардам,өөртөө итгэлтэй,тормолзсон алаг нүд,дэрвэгэр сормуус,урт хөл,гуалиг тэгш бие,гантиг цагаан царай ер нь л епропжуу охин. Тиймдээ ч эрчүүдийг тэр болгон ойшоож үзэхгүй байнга нийллээ л гэнэ саллаа л гэнэ,уйдлаа л гэнэ. Мишээл ч тэр бүхэнд нь аль хэдийн дасчихсан сонсоод л инээгээд л явна.
Мишээл утсаар ярин кафег заалгаж аваад очлоо. Үүдээр ороод хартал онгорхой хаалга харагдсангүй,гайхан шатаар өгстөл хоёр давхарт буудлын үйлчлэгч хүн орж ирж байгааг анзаарсан ч шинжгүй нүүрээ будан сууна. Мишээл очин: Уучлаарай энд кафе түрээлэнэ гэсэн үү? нөгөө хүүхэн нүдээ нэг их том болгосноо
Тийм чи яасан үзэх гэж явна уу гээд муухан мушигнаснаа урд орон угын тонтгор бөгсөө улам хаялан алхлаа.
Саяхан энд хятад хоол хийдэг хүмүүс байсан юм,хүмүүс үнэр танар энээ тэрээ гэж маяглаад болиулчихсан. За үзэж бай даа удахгүй босс ирнэ гээд гараад явчихав.
Доторхи дизайн ерөнхийдөө дажгүй юм,ганц хоёрхон юмыг нь жаахан өөрчлөхөд л болмоор ер нь их хөрөнгө хаяж сайн хийсэн нь харагдаж байв. Гэтэл ханан дээр өлгөсөн нэг зураг эрхгүй сонирхолыг минь татлаа. Бороон үүл татсан бараан тэнгэр,доор нь битүү цементэн дунд ганц ширхэг зэрлэг сарнай ургасан харагдана.
-Таалагдаж байна уу гэх дуунаар зочин эргэн хартал нүдэнд дулаахан нүүр дүүрэн нүдээрээ инээмсэглэсэн цэвэрхэн залуу зогсож байлаа. Сандарсандаа үгүй ээ би,энэ зураг,кафе үзэх гээд хэмээн юу ярьж байгаа нь мэдэгдэхгүй ээрч гардаг байгаа. Тэгэхэд Дөлгөөн минь инээмсэглэн яасан айлгачихав уу даа тайван эхнээс нь ярь даа гэв. Ингэж анх энэ кафед хайрт чамтайгаа учирч билээ. Цаг хугацаа ямарч хурдан юм бэ дээ. Нэг л мэдэхэд аль хэдийн хагас жил өнгөрчихөж. Хулан бид хоёрын ажил ч овоо урагштай явж байтал гэнэт ийм юм болдог.
Ийнхүү элдэвийг бодон сууж байтал тогооч эгч Мишээл ээ эгч нь чиний дуртай мөөгтэй хуургыг хийчихлээ,хичээлдээ явахаасаа өмнө идчих,царай чинь их цонхигор харагдаж байна гэв.
-Баярлалаа Цэцгээ эгчээ гээд аймаар их өлсөж байгаа сая л мэдэв. Гэнэт хоолны үнэр аваад дотор нь муухай оргин нойлын өрөөрүү гүйлээ. Хэд сайн огиулж аваад царайгаа толинд хараад гайхлаа. Яагаад ингэв нээрээ өчигдөр өдрөөс хойш юм идээгүй юм байна ш дээ,тэгээд ингэж байгаа юм болов уу?
Цэцгээ эгч гайхан охин минь зүгээр үү янз бүрийн юм идэж хордлого авсан юм биш байгаа даа.
-Уучлаарай Цэцэгээ эгчээ би идэж чадахгүй нь,та надад хөргөгчнөөс нэг хүйтэн ус аваад өгөөч,би хичээлдээ явахгүй бол хоцрох нь.............


Та өөр сонирхолтой бичлэгүүд үзэхийг хүсэж байвал энэ Блогын хаяг: http://boljmor.blog.banjig.net

Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:

Жоорло
Найздаа хэлэх

 

Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: bolorhon, Цаг: 2008-04-07 01:31:43, IP: 210.96.144.47, Улс: Korea, Republic of
  

wooow

woow. boljmor zohiolch yuu woow. ymar lagiin bee ene huuhduud aimar lagiimaa

 
Бичигч: Ganaa, Цаг: 2008-04-07 08:55:44, IP: 218.27.91.11, Улс: China
  

Blogiin talaar.

Sain baitsgaana uu Banjigiinhaan?
Bloguud ruu orj erduusuu ch bolohgui baina, suulga
gesen programmiig ni suulgaad ch bolohgui yum aa. Yah ve?

 
Бичигч: Ganaa, Цаг: 2008-04-07 08:55:52, IP: 218.27.91.11, Улс: China
  

Blogiin talaar.

Sain baitsgaana uu Banjigiinhaan?
Bloguud ruu orj erduusuu ch bolohgui baina, suulga
gesen programmiig ni suulgaad ch bolohgui yum aa. Yah ve?

 
Бичигч: Amgalanbaatar, Цаг: 2008-04-07 10:33:45, IP: 75.132.12.54, Улс: United States
  

Гайхалтай

Үнэхээр сайхан бичсэн шүү

 
Бичигч: unshigch, Цаг: 2008-04-07 12:21:30, IP: 210.125.76.100, Улс: Korea, Republic of
  

blog neegdehgui ba

tanai bloguud eroosoo neegdehgui baa..
hurdan arga hemjee avch uguuch.

 
Бичигч: fan, Цаг: 2008-04-07 13:34:02, IP: 122.100.156.80, Улс: Macau
  

wow

yamar sonirholtoi yum be? tsaash n unshmaar bna. arai ihiig tavij bolohgui yumuu?
za
misheel bas jiremsen bolchih shig bolloo. bayan ailiin ohin diileh l bh daa. :-(
esvel zohiol yu chin geed yaduu n diileh yumuu?

 
Бичигч: Zaya, Цаг: 2008-04-08 04:21:23, IP: 164.106.13.162, Улс: United States
  

Enenii ehlel-g haanaas unshij boloh ve?

Sonirholtoi sanagdlaa, ehlel bolon urgeljleliig ni unshmaar bna. Haanaas unshij boloh
ve?

 
Бичигч: jenii26, Цаг: 2008-04-08 04:35:35, IP: 70.8.73.159, Улс: United States
  

Заяад

Эхлэл нь энэ хажуугын уран зохиол гэдэг дээр
дарахаар байгаа...үргэлжлэлийг нь хараахан
оруулаагүй байх шиг байна...

 
Бичигч: nnn, Цаг: 2008-04-09 11:09:17, IP: 202.131.226.243, Улс: Mongolia
  

HUrdan gargaach

urgeljlel-g n yamar udaan gargadag ymbe bicheed suuj baidiimuu? udur 2 ue-r n ch ymuu
gargaachdee plzzzzzzzzz

 
Бичигч: urtayan, Цаг: 2008-04-10 00:26:06, IP: 81.204.1.51, Улс: Netherlands
  

Ganaatai adil

blog-d orj bolokhgui um tuslach khumuusee,

 
Бичигч: eternal_mz, Цаг: 2008-04-10 22:32:30, IP: 124.158.70.211, Улс: Mongolia
  

hey

ene lav baby tei boltson bha bi er ni iimerhuu zohiol ih unshdag bi neg unshuul ter
chigtee suusaar duusgadag ingej hesgeer unshhar durgui hurmeer yumaa

 
Бичигч: zaya, Цаг: 2008-04-12 00:15:28, IP: 220.66.110.36, Улс: Korea, Republic of
  

goy bnaa

ih goy uguulelg bna zaawal daraa ni unsh gej bgaabol yadaj margaashni urgeljleliig ni
tabiad baij bolgdui ymuu zohiiolchid amjilt husii mash ih taalagdaj bna

 
Бичигч: zochin, Цаг: 2008-04-12 06:11:21, IP: 213.172.5.66, Улс: Russian Federation
  

shan oguulleg boljee

shan oguulleg bna daraa urgeljleliig ni urtaas urtaar duustal ni taviach plz

 
Бичигч: hey, Цаг: 2008-11-12 12:41:10, IP: 202.179.10.34, Улс: Mongolia
  

amjilt

nice boljee amjilt husiy

 
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Гарчиг:
Сэтгэгдэл:
  * Таны IP хаяг буюу хаанаас сэтгэгдэл бичсэн тухай мэдээлэл хадгалагдаж,
бусад хүмүүст харагдах болохыг анхаарна уу!
 
Та үүнийг мэдэх үү?
Сурталчилгаа
Бусад мэдээнүүд
-Мянган жилд ургах ганц сарнай 4-р хэсэг
2008-04-21 13:05:16 GMT+8 (УБ)
-Мянган жилд ургах ганц сарнай 3-р хэсэг
2008-04-10 05:59:19 GMT+8 (УБ)
-Мянган жилд ургах ганц сарнай
2008-04-05 14:48:06 GMT+8 (УБ)

Өмнөх мэдээнүүд

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео

 


Banjig.Net-д нийтлэгдсэн мэдээллүүдийг ямар нэгэн байдлаар утга санаа, бичлэгийг гуйвуулахгүйгээр
ашгийн бус зорилгоор ашиглаж болох ба ингэхдээ эх сурвалж буюу Banjig.Net-ийн нэрийг заавал дурьдана уу!


[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
 
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж