|
Мянган жилд ургах ганц сарнай 3-р хэсэг
Шинэчлэгдсэн: 2008-04-10 05:59:19 УБ
сарнай
|
Banjig.Net - ийн блогууд дундаас маш их эрэлттэй байдаг '' Би нисэх дуртай, Би жиргэх дуртай, Би амьдрах дуртай'' гэсэн нэгэн блог байдгийг та бүхэн мэдэх бизээ. Энэ блогыг хөтлөгч бүсгүй маань алс холын Америк улсад байдаг.
Энэ бүсгүйн маань Банжиг.Нэт- ийн блогчидийн нэг бөгөөд түүний Banjig ID- нь Boljmor юм. Түүний зохиосон " 1000 жилд ганц ургах сарнай " өгүүлэлийг та бүхэнд цувралаар хүргэж байна.
Энэ бол энэ өгүүлэлд хийсэн дуу юм.
...Үүнээс хэд хоногийн дараа Мишээл бие нь нэг л сонин хоолны үнэр авах тоолонд л дотор нь муухай оргиод нэг л бишээ. гэнэт арай гэж бодохоос ч аймаар бодол толгойд нь харван орж ирэв. Ер нь нэг тест аваад үзье. Нээрээ сүүлийн биений юм хэзээ ирлээ. 6 сарын 10-нд ирсэн,2 сар ирээгүй юм байна ш дээ,ийн бодтол хорвоо тэг чигээрээ цөмөрчих шиг болов. Гэртээ орохдоо эмийн сан орж хулган байж хоёр тест авлаа.
Мишээл бол хэн ч харсан нүдэнд дулаахан хөөрхөн охин. Дугараг хар нүд,жаахан өтгөн ч гэсэн хэлбэр сайтай хөмсөг,тас хар урт үс,шаравтар тунгалаг царай,үл ялиг жижиг боловч хөөрхөн хамар,улаан сарнайн дэлбээ мэт уруул,ер нь бүх л юм зөвхөн Мишээлд л тохирсон мэт.
Тестээ дүрж үзчихээд нүдэндээ итгэсэнгүй,би зүүдэлж байгаа биз дээ,тийм биз дээ,дахин нөгөө тестээ үзлээ яалт ч үгүй хоёулаа хоёр зураас. Одоо би яанаа эртхэн мэдэхгүй яав даа,тэгсэн бол Дөлгөөндөө Хулангаас түрүүлж дуулгахгүй юу!!
Үгүй дээ Мишээл минь чи тэртээ тэргүй хоцорсон,тэгээд ч Дөлгөөн баярлалаа гэхэд гэрийнхэн нь чамайг хүлээж авна гэж үү?,одоо нэгэнт бүх юм дууссан. Гэтэл би яах вэ?,эцэггүй хүүхэд гаргах уу?,гаргалаа гэхэд бил лав хүүхдээ өгч чадахгүй,өөрөө өсгөнө гэхээр.......мэдэхгүй юм даа,тэгээд????????? өөр арга байхгүй юм гэж үү! За за маргааш эмнэлэг явахаас хэмээн элдэвийг бодон хэвтсээр унтчихсан байв.
Өглөө босоод өөртөө хэрэг болох ойр зуурын юмаа бэлдэв,ээж нь урд нь нэг удаа абортонд орж байсан болохоор ерөнхийдөө юу хэрэгтэйг гадарлаж байв. За тэгээд хаана очих вэ,хэнтэй явах вэ? үнэндээ багын найз гэж хамаг л нандин бүхнээ хуваалцаж байсан найз нь ийм явдал гаргаж байгаа юм чинь хэндээ итгэх билээ дээ. Улсын эмнэлэг найдвартай ч гэсэн танил талгүй бол тэгэс гээд л өнгөрөх байх тэгээд ч хүн ихтэй,за байз хувийн гайгүй хирнээ боломжийн үнэтэй эмнэлэг юу билээ?,ямарч байсан гаръя.
Гараад хаашаа явахаа мэдэхгүй хий дэмий зогсож байтал өмнө нь нэг машин ирж зогсоод
-Сайн уу Мишээл ээ,чи хаачих нь вэ,би хүргээд өгье хэмээн машиныхаа цонхоор ярих залууг гайхан харлаа. Чи чинь арай танихгүй байгаа юм биш биз дээ,яагаав Тулгаа л байна ш дээ. За суучих найз нь хүргээд өгье,хаачдаг юм билээ гэж байсан юм. Мишээл хэсэг тээнэгэлзэж байснаа машинд суув. Гэтэл Тулгаа за хатагтай хаа хүрэх вэ?би бэлэн гэв. Мишээл юу гэхээ мэдсэнгүй ямар би эмнэлэг явж абортонд орох гэсэн юм гэлтэй биш чимээгүй суусаар л байв. Тулгаа харж байснаа чи завтай байна уу хэмээв. Мишээл дуугүй хар аяндаа толгой дохичихов.Тулгаа за тэгвэл би мэдээд өөрийнхөө очих дуртай газар луу аваад нислээ хэмээн инээмсэглэв. Мишээл юундаа ингэж юм л бол инээгээд байдаг байнаа хэмээн бодов. Энэ удаа тэр Тулгааг сайн ажлаа. Жижгэвтэр сэргэлэн нүд,бордуу царай,байдаг л залуу гэхдээ нэг л сонин дотно байхын.
Тэд явсаар хүүхдийн паркад ирэв. За найзынх нь ирэх дуртай газар энэ дээ. Энд хүүхэд бүр жаргалтай,хөөрсөн,баярласан,инээд цалгиж байдаг болохоор би ирэх дуртай байдаг юм. Ганцаараа өссөн болоод ч тэр үү найз нь муугаа мэдэхгүй бас хүүхдэд их хайртай гээд дахиад л инээмсэглэв. Тэр хоёр явсаар алсыг харагч дээр ирж суув. Дээшээ алгуур алгуурхан хөөрөх тусам яагаад ч юм мэдэхгүй нэг л сонин мэдрэмж төрнө. Гэнэт доодох сандал дээр нэг жаахан охин хөөрхөн нь аргагүй ход ход инээв. Үүнийг сонсоод Мишээлийн дотроос бас нэг хүүхэд ээжээ намайг аврал даа гэх шиг..... гэнэт Мишээл эхэр татан уйлж гарав. Тулгаа сандран яасан чи зүгээр үү, чи өндрөөс айдаг юм биш биз гээд дөхөн суув.
Мишээл ч яг л аавдаа эрхэлж байгаа жаахан охин шиг энгэрт наалдаад уйлж гарав. Тулгаа хий л сандран тайвшруулах олигтой үгээ ч олж ядна.
Тэр хоёр паркын бараг бүх тоглоомон дээр сууж дуусгав. Ядарсан ч гэсэн Мишээлийн сэтгэл овоо сэргэсэн нь илт. Тэгээд зайрмаг авч идэнгээ сандал дээр очиж суутал Тулгаа: чи эндээ босохгүй сууж байгаарай найз нь аравхан минут гээд гүйгээд явчихав. Мишээл учрыг олж ядан зайрмагаа идэнгээ хэзээ хамгийн сүүлд энд ирж тоглолоо.......
4 дүгээр ангиа төгсдөг жил аав нь шагнуулсан гээд 3 хүүхдээ дагуулан ирж тоглож байсан санагдана. Тэр үед ээж нь том гэдэстэй яваагүй,аав нь л өдөржингөө тоглуулаад дараа нь Бамбарууш кафед орж зайрмаг авч өгөөд бүгд хөгжилдөн гэртээ иртэл ээж нь байдаггүй аав нь хажуугийн хашааны хөршөөс асуутал төрөх рүү явсан гэж байна. Ингэж бага дүү Отгон нь төрж билээ. Ийнхүү элдэвийг бодон сууж байтал гэнэт ард нь гитарын дуу эгшиглэв,гайхан эргэн хартал Тулгаа
Бороонд норсон цэцэг минь
Бодолд дарагдсан сэтгэл минь
Болоогүй хайрын дуу минь
Болзоогүй хөвгүүнийг хүлээсээр сэтгэл минь буруугүй....хэмээн дуулан ирж явна. Яг л энэ мөчид Мишээл нэгэн гайхамшигт ертөнцөд очсон мэт боллоо.....
Та өөр сонирхолтой бичлэгүүд үзэхийг хүсэж байвал энэ Блогын хаяг: http://boljmor.blog.banjig.net
|
| |
Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:
Жоорло
|
|
| |
Бичигдсэн сэтгэгдэлүүд
| |
Бичигч: kashie,
Цаг: 2008-04-10 10:20:03,
IP: 116.44.217.209,
Улс: Korea, Republic of
| | |
myangan jil ee gej ....
setgeld urgasan sarnai myangan jiltei dvvtsex bolow uu
svns bie orxixodch tegeed l tendee orshisoor baix uu
tengerleg xairiin sarnai ternees ch udaan urgax bolow uu
tegeed l ter bieteigee gazartaa vvrd noirschix bolow uu |
| |
|
Бичигч: nyamka,
Цаг: 2008-04-10 11:42:50,
IP: 203.91.112.185,
Улс: Mongolia
| | |
myangan jil
kashie chi estoi tasarhai yum bichjee dahin dahin unshlaa. Deerhi oguulleg bas zugeer yumaa |
| |
|
Бичигч: ArtGucci,
Цаг: 2008-04-10 16:13:51,
IP: 99.207.166.187,
Улс: United States
| | |
Kashie-d
Kashie chi chiny aylagch blog-iin ezen shulegch oxin-ii moroos ish tataa yu daa? aylagch blog xotoldog oxin denduu avyaslag ch gesen nuugdmal daruuxan shulegch yaruu nairagch oxin sh dee. tuunii blogt ni orj uzeeree bux avyasaa uldeelgui bichsen gaixam shulgiiin ertonts baigaa.... |
| |
|
Бичигч: hey,
Цаг: 2008-11-12 12:59:11,
IP: 202.179.10.34,
Улс: Mongolia
| | |
amjilt
nige yumaaa iluu goyo yum hiigeerei boljmorooo |
| |
|
Бичигч: monkey,
Цаг: 2008-11-24 02:57:05,
IP: 124.158.100.77,
Улс: Mongolia
| | |
амжилт хүсье болжмороо
дөнгөж сая бүгдийг нь уншлаа. хоолой зангираад нулимс асгараад л... үнэхээр сайхан бичжээ. болжмороо чамд амжилт хүсье. цааш нь дахиад үргэлжлүүлэхгүй юм уу? тулгааг эдгэрүүлээд л мишээл тэр 2-ийг олон хүүхэдтэй болгоод л ... |
| |
|
|