|
Хугацаа, нэгж тэнцүү орно ...
Шинэчлэгдсэн: 2008-04-10 11:08:14 УБ
Skytel
|
Үүрэн телефон үйлчилгээний үндэсний оператор Скайтел компаний урьдчилсан төлбөрт SKYCALL үйлчилгээний хэрэглэгчиддээ зориулан хугацаатай карт бүрийг 2008 оны 04 сарын 10-аас 2008 оны 04 сарын 20-ыг дуустал хугацаа, нэгж тэнцүү дүнгээр ордог болголоо.
Хэрвээ та 15,500 төгрөгийн 90 хоногтой 15,500 төгрөгийн данстай картыг урамшууллын хугацаанд худалдан авбал 155 хоног 15,500 төгрөгийн данстайгаар авах боломжтой болж байна.
Мөн залууст зориулсан анхны брэнд D20 үйлчилгээний 6-н жилийн ойг тохиолдуулан Скайтел компаниас 4-р сарын туршид эрхэмсэг хэрэглэгчид та бүхэндээ зориулан D20 үйлчилгээний шинэ дугаарыг 5000 төгрөг болгож, D20 үйлчилгээний одоогын хэрэглэгчиддээ зориулан 1000 төгрөгийн хэрэглээ тутамд 100 төгрөг бэлэглэж, SKYWAP үйлчилгээний зураг, дуу татан авалтыг 50 хувь хямдрууллаа. Энэхүү урамшуулалын хугацаа дуусахад цөөн хоног үлдсэн тул эрхэм хэрэглэгч та бүхэн манай компанийн салбар төвүүдээр тухтай үйлчлүүлж шинэ дугаар цэнэглэгч картаа амжиж худалдан аваарай.
Скайтел ХХК, Маркетинг, Олон Нийттэй Харилцах Алба
|