Төрд хандах үгс - Их бүтээн байгуулалт гэж юу вэ?
Шинэчлэгдсэн: 2008-04-28 03:20:50 УБ
Төрийн ёслолын ордон
Монгол оронд Монгол хүн эзэн байх ёстой. Өөр хэн нэгэн биш. Зөвхөн Монгол хүн. Гэтэл цаана чинь ийм юм болоод байна. Монголчуудаа санал сэтгэгдэлээ бичиж үлдээцгээгээрэй. Сайн байцгаана уу эрхэм Монгол ахан дүүсээ. Ирээдүйн эх орон чинь таньд яаж харагдаж байна. Энэ арай дэндэж байгаа юм биш үү. Бид нар ингэхэд миний эх орон Монгол хэмээн бахархах бахархалтай үлдэх нь үү. Бүгдээрээ харсаар байгаад шогширсоор байгаад үлдэх гэж үү...үгүй ээ одоо бүгд дуугаа нийлүүлэн хөдлөх цаг нэгэнт болжээ.
Төрд хандах үгс хэмээх энэ булан та бүгдийнх байх болно. Энд өөрсдийн үгээ илэрхийлж бидний толгой дээр суугаа гэх эрхэм түшээдэд үгээ дуулгах цаг нэгэнт болжээ. Ингээд манай блогчидийн эх орныхоо төлөө бичсэн сэтгэлийн үгс уур цухал энд тавигдаж байх болно. Төрийн толгойд суугаа эрхэмүүдэд дуулгахад бид цөөхүүлээ биш шүү гэж сануулах байна. Ингээд манай блог буланд орсон энэхүү Их бүтээн байгуулалт гэж юу вэ? бичлэгээр бид эхлэлээ тавьж байна.
Бидэнд дараах хаягаар та өөрийн төрд хүргэх үгсээ дамжуулж байгаарай.
jenii26@yahoo.com - Болжмор
amgaa82002@yahoo.com - Амгаа
Амралтын өдрүүдийг эвтэйхэн хөнгөхөөн амраад өнгөрөөчих гэж байтал нэг муугаас муу мэдээ сонслоо. Энэ юу байсан бэ?
Воф воф найзын маань нийтэлсэн Дахиад арван таван мянган хужаа оруулж ирэх гэж байгаа гэнэ гэсэн мэдээлэл. Уг нийтлэлийн эх Сонин .мн дээр байна билээ. Сонирхвол нэрэн дээр нь дараад орж уншаарай.
Тэрхүү мэдээнд 15000 хужаа (хуацяо буюу монгол хэлнээ өөрсдийнх нь танилцуулж тогтсоноос орчуулбал цагаач хэмээх хятад үг гэнэ лээ) нэмж оруулж ирэх гэж буй талаар НХХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга О.Байгальмаагаас тодруулж ярилцлаа. Тэрээр хэлэхдээ - Их бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлууд эрс нэмэгдэж Хятад
мэргэжлийн ажилчид оруулж ирэх шаардлагатай байна , мэргэжлийн ажиллах
хүч дутагдалтай байгаагаас 15000 хужаа оруулж ирнэ гэнээ...
Яршиг би боогоод үхчихье...
Энэ хойгуур манай иргэд юу хийж явна вэ гээл Нюс.мн, Орлоо.ком, Сонин.мн зэрэг манайхны их ордог сайтуудаар сонирхлоо. Ингэж байнаа товчилбол:
- Төмөртолгойн орд ашиглалтад орсноор Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг
түүхий эдээр найдвартай хангах орчин бүрдэх аж... Хэн авах вэ энэ ордыг?
- ХБНГУ-ын Ханнс Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Эрх
зүйн боловсрол” академиас иргэдэд зориулж хууль зүйн үнэгүй зөвлөгөөг
хоёр жилийн өмнөөс өгч эхэлжээ...Нэг л их хуулийн мэдлэгтэй иргэд...
- Үндэсний Шинэ Нам “Тэнгэр заяат монгол хүмүүн” Үндэсний хэлэлцүүлэг
өрнүүлж бичлэгийн уралдааныг орон даяар зарласан юм...Гоё гоё магтаал дотроо өөртөө итгээд төөрч орхиё бүгдээрээ.
- Гудамжны сагсан бөмбөгийн тэмцээн болно...Гудамжиндаа эртнээс тоглож дасаж л байя, гудамж нь ч олдохоо байна биз, жаал наадаад аваг.
- БНСУ-ын Чэжү хотоос Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн
бичгийн дарга М.Бөхбат манай сайтад мэдээлэл ирүүллээ...Барилдаал дэлхийг эзлээд яваг, эд нар ядуу ч гэсэн гоё гладиатор болно гэж боджээг тээ...
- Ардчилсан намаас Хэнтий аймагт нэр дэвшихээр гараад байгаа ТЗХЭГ-ын
дарга Да.Ганболд, Байгаль орчны сайд асан С.Мэндсайхан, “Мон роуд”
компанийн захирал Б.Гарамгайбаатар нар орон нутагт Ардчиллын өдрүүдийг
зохион байгуулах ажлаар аймгийнхаа сумдыг бүтэн тойроод байна...Малчидын тархи Хувьсгал, Ардчилалаар хахцым билээ ш д, бүүр өөр ажил хийж чадахаа байтал.
- Сэлэнгэ аймгийн Мандал суманд байдаг “Санни гоулд” компанийн уурхайд
ажилчид нь угаартсан хэрэг гарсан байна...энэ мэт мэдээллийн улмаас уурандаа амиа хорлосон л доо
- Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалж энэ онд манай улсын
төсвийн орлого 2,4 триллион төгрөгт хүрсэн нь урьд хожид байгаагүй
өндөр үзүүлэлт юм...Сонгуулийн мөнгөө зувчуулж олсон нь болж дээ, гуйлга бага гйна биз.
- Хvмvvнлэгийн ухааны их сургууль, БНСУ-ын ЭСЯ хамтран Монголын их, дээд
сургуулиудын дунд зохион байгуулдаг солонгос хэлний уламжлалт тэмцээн
өчигдөр боллоо...Сайхан орчуулагч бэлдээл бай, төрд хэрэггүй юм гэхэд солонгос өвгөнд хэрэг болно.
Хоёр хөршийн тухайд юу болов:
- Энэ сарын 25-нд Нагано хотод олимпийн бамбар аялуулах үеэр Хятадын
бодлогыг эсэргүүцэгчид ба хятад оюутнуудын хооронд зодоон болов...
- Оросын Төрийн думын гишүүд өнгөрсөн баасан гаригт анхны
хэлэлцүүлэгээрээ олон удаа гүтгэлэг гаргаж байсан хэвлэлүүдийг хаах арга хэмжээ авлаа...
Өөр бусад олон мэдээлэл байх авч хөршүүдийн тухай энэ хоёрыг нь л та бүхний сонорт хүргэж байна. Эргэцүүлж үзвээс холбоос байгаа.
Хятад хүн өөриймшүүлдэг болохоос хүнийх болдоггүй уламжлалт их дэгтэй ёстой, жинхэнэ эх оронч хүмүүс гэдгийг надаар хэлүүлэлтгүй та бүхэн мэдэж байгаа. Бид хийж сурья, тэд эдлэж сураг гэдэг Күнзийн сургааль үгээр ертөнцийг үздэг улс. Эр хүний илүүдэлд орсон, их дарангуйлал дор удаан зүдэрсэн тэр улсын шинээр орж ирэх 15000 иргэн бүгд эр байх болно. Тэднийг нааш илгээхдээ буцаж ирээд хэрэггүй шүү гэдгийг нам засаг нь анхааруулалтгүй өөрсдөө эргэж харихгүй улс. Өвөгийн үед буудалцаж хөөж гаргасан, аавын үед Орос найзын хүчээр хоорондынх нь харилцаа муудсан үед дахин нэг хөөж гаргасан билээ. Одоо эргэн орж ирвээс бид бүгд уусах болно. Миний үеийн гаргасан алдааны уршгаар хүүхдүүд минь хятадад гладиатрын тоглолт үзүүлж хоорондоо бөх барилдан, морь уралдуулж, охид минь хоол архийг нь зөөн үйлчилж суух уу?
Гэх мэтийн мэдээ мэдээлэл олж уншаад миний өчүүхэн тархи ядарсан хорссондоо гашуудаж сууна...Өнгөрсөн зун харихад минь нийслэл хот, хотын ойролцоо хийгээд хөдөө нутгаар хаа сайгүй Хятад хүмүүс байсаан. Надад Эрээн хотоос огтхон ч ялгаагүй санагдаж байсныг нуух юун. Нэмээд 15000 иргэн дээрээс нь орон байрны хөнгөлөлттэй, засгийн газрын хамгаалалттай орж ирэхнээ...
Монголчуудаа 6 сард хэнийг сонгож хэнээр дараахь дөрвөн жилээ энэ мэтчилэн боомилуулах вэ?
Залхуурсаар байх уу?
Гаднаас ажиллах хүч авахыг буруутгахгүй ч одоо авах нь зөв үү?
Иргэн баян бол улс баян гэдэг. Иргэд нь дажгүй амьдрах болсон нь Танайд хоноё нэвтрүүлэгийн дугаар бүрээс мэдрэгдээд л байгаа шүү дээ. Энд юу дутагдаад яагаад улс гэр амгалан байж болохгүй байгаа юм бэ?
Чи юу хийж чадах вэ гэж өөрөөсөө асууя л даа.
Их бүтээн байгуулалтын хулгана жилээс нэг бол сэргэе, эсвээс бүгдээрээ уусая их бүтээгч том таван хошуунд...
Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:
Жоорло
Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: Amgalanbaatar ,
Цаг: 2008-04-28 03:27:19,
IP: 75.132.8.52,
Улс: United States
Төрд хүргэх үгс
Энэ бодлого зохиогчид Монгол хүн гэдэгт эргэлзэж байна. Одоогын сонгуулиар жинхэнэ Монгол төрийн харчууд сонгогдох болтугай.
Бичигч: jenii26 ,
Цаг: 2008-04-28 03:52:27,
IP: 68.30.218.128,
Улс: United States
Болжмор
эхний ээлжинд бүгдээрээ үгээ нэгтгээд бичгийн цаасан дээр ч болов хувилаад гадуур тараавал яаж байна. тэгээд өөрсдийн чадлын хирээр радио телевиз,сонингуудаар цацъя л даа...үнэхээр харсаар байгаад айлын шоовдор хүүхэд шиг болно гэж үү...
Өөр ямар саналууд байна бичээд байгаарай хүмүүс ээ...заавал ажил хэрэг болгоцгооно шүү бүгдээрээ
Бичигч: cm ,
Цаг: 2008-04-28 04:02:17,
IP: 80.251.206.65,
Улс: Sweden
Өнөрөө
ойлгох юм алга
Бичигч: cm ,
Цаг: 2008-04-28 04:03:47,
IP: 80.251.206.65,
Улс: Sweden
Өнөрөө
Энэ согууль гэж юу болох болоо өмнөх сонгууль давтадуул яана ийийийийий монгол маань сүйрлээ
Бичигч: haliun,
Цаг: 2008-04-28 04:10:01,
IP: 71.57.98.27,
Улс: United States
hi
hudlaa hun bolgon l baahan yarih ym tegeed hiigeed baigaa hun baihgui bna shd ee bugd tegeed bosol doo ter deedchuudiig bugdiig n buudaad ungaaldaa negch hun uldeehgui bugdiig n ustagval taarna eooe ene bugdiig unshih burd uur hureh ymaa mgl-uls maani ulam l muuhai bolood baih ym chaddagsan bol bugdiig n neg huraldaad suuj baihad n bombog hiigeed delbelelh ymsan
Бичигч: blog ,
Цаг: 2008-04-28 04:12:24,
IP: 71.142.104.63,
Улс: United States
Medeh um alga
Ene songuuli uu
Бичигч: zadgai_tsagaan ,
Цаг: 2008-04-28 04:19:34,
IP: 203.91.114.3,
Улс: Mongolia
Ингээд хэлчий
Миний муу нийслэл хот олон төрийн нүүр үзэж баярлах үедээ баярлаж гоёж чимэх үедээ чимэж ирсээн харин одоо л ингээд болохгүй байгаа нь бидний тэр тусмаа залуу шинэ үе бидний үүрэг оролцоо дутаад байна уудаа гэж дүгнэж байна аа .А гэхдэ бид хөгжөөгүй хөгжөж байгаа гэдэгт хүн болгон санаа нийлэх байх гэж бодож бна аа...
Би одоогийн залуус дээр жишээ аваад яричий түр зуурийн зугаа цэнгэлд элддэг барддаг одоогоороо ингээд сайхан яваад байх юм шиг санадаг..
Үе тэнгийн охид хөвгүүд өнгө өнгийн хувцасаар гоёж гоодоол өдөр болгон янханий бар-нд тарвалзаал ер н хэцүү байна дөө... Орой болгон эрчүүд нь барний урд лонх тэвэрээл сууж байдаг болцийн юм чини харийхан ингэх н7 аргагүй ч юм шиг ылс эх орнийхоо эрх ашигийн хойноос биш идэж уух өмсөж зүүхээ урдаа тавицийн юм чини арга угуй шүү дээ...
Ядаж байхад охиуд нь бар буудалдаа зөв ороод яввал ер н болно доо ... Тэнэг охидууд эцэг эхийн буянд гадаад хэдэн жил сураал халтар ангил хэлтэй болчоол оодроол их занг өөр дээрээ нэмчээд байгаа юм чинь Улс орноо яж хөгжүүлэх вэ дэй..а тэгэхдээ би энэ бүгдэд буруу өгөөд суухгүй ээ би өөрөө өөрөөсөө асуултийнг хариуг олоод улс орондоо дэм өгнөө..Ингээд эцэст нь :
Эрүүл нийгмийг бид цогцлооно
Бичигч: tamimaa ,
Цаг: 2008-04-28 04:28:52,
IP: 77.57.13.142,
Улс: Switzerland
demjijiineee
zuv uu zuv...ugee nemerliii
Бичигч: magnai_0324 ,
Цаг: 2008-04-28 04:36:49,
IP: 77.196.236.91,
Улс: France
Бид
Сонголтоо зөв хийж чадаагүй тохиолдолд хэзээ ч амжилтад хүрэхгүй. Тэгэхээр эхний зорилго бол улс орноо удирдан авч явах эрхмүүдийг сонгох сонголтийн талаар илүү ихийг бичиж түмэндээ түгээх нь зүйтэй гэж сананам ...
Бичигч: Chucko ,
Цаг: 2008-04-28 04:38:26,
IP: 68.160.125.201,
Улс: United States
УРВАГЧ Төр Засаг
Ямар ч байсан бусдаар тэжээлгэхгүй чадварлаг эрүүл саруул оюунлаг сор болсон Монгол залуучуудыг бол гадагш экспортлоод оронд нь хужаа нарыг импортолж байгаа Төр Засаг бол гарцаагүй хужаагийн бодлогыг Монголд хэрэгжүүлэгч УРВАГЧ мөн.
Wolf
Бичигч: amor_s ,
Цаг: 2008-04-28 06:05:01,
IP: 201.15.213.219,
Улс: Brazil
санал бодлоо нэгтгэе!
би ганцаараа юу хийж чадах билээ...
бид бүгдээрээ юу хийвэл Монголын ирээдүйд өчүүхэн төдий ч тус болж чадах вэ гэдгээ сайн ярилцаж санаа бодлоо нэгтгэж, зоригтой үр дүнтэй ухуулан таниулсан зүйл хиймээр байхын.
уурлаж бухимдаад хараал ерөөл хэллээ гээд амжилтанд хүрэхгүй шүү дээ.
нягт нарийн зүрх сэтгэлээ холбогдож ямар замаар ямар аргаар ард түмнийхээ уураг тархинд зөв сонголт хийж болох вэ гэдгийг таниулах ухуулах хэрэгтэй..
бид гадаадаас өөрсдөө сонгууль өгөх ч эрхгүй, хий дэмий л боож үхэх гээд байх хүмүүс ........
худлаа орилоод байвал та нар үхээ л гэж бна ш дээ цаад ТӨР чинь.....
Бичигч: Amgalanbaatar ,
Цаг: 2008-04-28 06:46:49,
IP: 75.132.8.52,
Улс: United States
Бид зохион байгуулалтайгаар үгээ хэлэх цаг болжээ
Манай Banjig.Net-ийн гишүүд маш их оюунлаг нийгэмийн дундаж давхаргыг бүрдүүлэгчид байдаг. Төрд бид үгээ хэлж тэдний бусармаг үйлдлийг зогсоох болжээ. Дундажууд нийгэмийг авч явдаг тэд нийгэмийг төрийг энэ мунхаг бодлоос нь гаргаж чадна. Бид эвлэлдэн нэгдэх болжээ.
Бичигч: jenii26 ,
Цаг: 2008-04-28 07:43:14,
IP: 68.30.218.128,
Улс: United States
Болжмор
Өнөөдөр Монголын цагаар 10 цагт дэмжигч бүх гишүүдийн нэгдсэн чат болох тул идэвхитэй оролцохыг уриалж байна. Тэнд клуб байгуулж нэгдсэн зохион байгуулалтанд орж ганц хятадын асуудал ч биш өөр бусад нийгэмд тулгамлаж буй асуудлыг авч хэлэлцэн хаанаас,юунаас яаж эхлэх,ямар арга хэмжээ авах талаар тодорхой дүгнэлтэд хүрэх тул та бүгдийг бидэнтэй нэгдэхийг уриалж байна. Бид хөдлөх цаг болжээ. Монголчууд аа... эрүүл нийгмээ өөрсдөө цогцлон байгуулцгаая. Юу хүлээсэн юм бэ. Яг одоо л эхэлье
Бичигч: b_shigtgee,
Цаг: 2008-04-28 08:36:48,
IP: 202.126.90.151,
Улс: Mongolia
Бүгдээрээ дэмжие!
Дэмжиж байна. Амралтын өдөр төв талбай дээр цугалсан хэсэг залуусыг хараад үнэхээр бидэнд нэг юм дутаад байгаа нь мэдрэгдэж байсан. Эх орондоо эрх чөлөөтэй амьдарч чадахгүй л байна шүү дээ. Шороо боссон гудамжинд гуниг дүүрэн алхцагаах хүмүүст эрх чөлөө алга байна. Хүний нутагт боолчлогдон ажиллах хэдэн мянган залууст эх орондоо эргээд ирэх эрх чөлөө алгаа. Монголчууд бүх зүйлээрээ барьцаалагдаж амьдарч байна. Бид хөдлөх цаг болсон. Бухын доодохыг харж...
Бичигч: b_shigtgee,
Цаг: 2008-04-28 08:43:57,
IP: 202.126.90.151,
Улс: Mongolia
Бид хийхгүй бол хэн хийх вэ ? Одоо хийхгүй бол хэзээ хийх вэ?
Бүүр оройтох гээд байна. Банжигын залуус маань над хамаагүй гээд суух хүмүүс биш ээ. Эх орноо хараад сэтгэл өвдөж уриалан дуудахыг хүлээж суугаа. Бүгдээрээ одоо нэгдэе! Тэмцэе! Эх орондоо бид хэрэгтэй байгааг ухаарцгаая!
Бичигч: Amgalanbaatar ,
Цаг: 2008-04-28 09:00:20,
IP: 75.132.8.52,
Улс: United States
Анхааралд
Чаатад оролцох гишүүд jenii26, amgalanbaatar гэсэн Банжиг ID-нууд руу хүсэлтээ илгээнэ үү. Танд чаатын тусгай өрөөнд орох код өгөх болно. Ингээд оролцохыг хүссэн бүхийл гишүүдээ уриалж байна. Мөн асуух зүйлээ amgaa82002, болон jenii26 гэсэн Yahoo messenjir-тэй холбогдож болно.
Бичигч: so,
Цаг: 2008-04-28 09:49:16,
IP: 71.178.163.253,
Улс: United States
denjij bna
yamarch bsan hujaagaas tusgaar bai!Tovd vndesteng harsaar baital yaj bna,daraachiin uls ni mongol baih bolno shv! Erelheg mongol tsustai aaviin hovgvvd ohid haana bna?Urialaad zohion baiguulaltand orood hodolvol mongol hvn bvr demjine shvv!
Бичигч: HEY HEY BANJIG Z/B-D,
Цаг: 2008-04-28 09:52:43,
IP: 203.92.106.83,
Улс: Singapore
GANZ YUM
HEY TA ODOO BANJIG-N TUV HAANA YUM BE GEHLEER TER CHIGTEE TAG CHIK BOLCHIH YUMAA,
SHUDRAGA TEMTSEEN ZOHIOJ BAI!
BI LAB BANJIGT BARAG ITGEHEE BOLISON!
DANDAA HUDLAA YARINA, YUM ASUUHLAAR HARIULAHGUI! TEMTSEEN DUUSCHAAL ALGA BOLTSON, SHAGNALAA AV CH BHGUI!
SHAL TENEG YUM!
TA NAR ICHDEGGUI YUMUU???
SONIN DULII DUUMB YUM SHIG....
HEREGLEGCHIDEE SONSOJ BAIJ L TERGUUN SITE BOLNO SH DEE!
TA NAR BOL YU CH SONSDOGGI SH DEE!
ZUVHUN UURSDUD NI ASHIGTAIG NI SONSDOG!
TEMTSEEN MEMTSEEN ZOHIOJ BHDAA UDUR SHUNUGUI OFFLINE-DAAD UNANA,
DUUSANGUUTAAA BAYARTAI CH BHGUI NAAASSSS
UNENIIG HELEHED IIM BVAL OLON HEREGLEGCHIDEE ALDANA SH DEE!
UNUUDRUUR BISH IREEEDUIGEER AMIDRALDAA BANJIG-N ZOHION BAIGUULAGCHIDAA!!!
Бичигч: /Moonrider,
Цаг: 2008-04-28 10:12:48,
IP: 202.179.26.130,
Улс: Mongolia
Дэмжиж байна
/Өөрийн зүгээс хэдэн үг нэмэрлэхгүй бол алдас болох байх даа. /Ядаж л юу ч хийхгүй байснаас дээр...
Бичигч: ????? ???,
Цаг: 2008-04-28 11:03:02,
IP: 202.170.84.2,
Улс: Mongolia
ХЭНИЙГ Ч БИТИЙ СОНГОО
ХЭНИЙГ Ч СОНГОХГҮЙ БАЙСАН ЯАДЫН АДИЛХАН Л ИДЭЖ УУНА ШД МУУСАЙН ГУЙРАМЧУУД
ХУУЛЬ БАТАЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА БАТАЛСНАА ӨӨРСДӨӨ БИЕЛҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ЭРТХЭН БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ ШД
Бичигч: mgl1162,
Цаг: 2008-04-28 14:31:22,
IP: 69.234.102.67,
Улс: United States
wass up
hey sain baitsgaana u zaluusaa minii bodlooor just fuck that goverment right and suck my cock 76 they doing so suckssssss
Бичигч: erveehei,
Цаг: 2008-04-28 15:29:04,
IP: 210.24.104.12,
Улс: Singapore
demjij bna
But deeer bichsen zaluud
How they will such your cock and will you enjoy that? I dont think so man
Say something meaningfull
Бичигч: munkhiin ehlel,
Цаг: 2008-04-29 00:36:23,
IP: 213.226.224.30,
Улс: Czech Republic
mongolchuud bid evtei baihdaa huchtei
itgehed berh ene olon humuusiin aliig ni ch songohoo medehgui.ene muu heden gadaaduudiig burhan adil shutej uglug avch Mongoliinhoo neriig gutaahaas uur yum medehgui 76n mal.magadgui malnaas ch doloondor amitad mal hurtel muruuruu uvsuu gudraad usaa uugaad yavj bhad ene hed muruuruu helsen ugendee hureed hariutssan ajilaa hiigeed yaj chadahgui.bolovsorliin yam, ruul mendiin yam, hurungu oruulaltiin yam geed l 1 l tom tom yamnuud ene bugdiig bugdiig ni shinechleh heregtei.gehdee bas ard irged bid ch bas uursduu hicheeh heregtei shuu dee.utaan dund amidarch bna l gej yaridag bolhoos hashaandaa gants mod tarisan ail bhgui.yadaj l tsonhniihoo tavtsan deer zants tsetseg urguulsan ail hovor.joohon huuhduud gadaa bas l adil shoroon dund togloj utaan dund guij yavna.Mongold huuhduudee saatuulchih oligtoi gazar ch bhgui.yagaj l usvr nasniihanii tsagaa zuv bolovson unguruuchih gazar bhgui.etseg eh ni ch anhaaral tavihgui ted nar huuhduudee oroi hurtel yu hiij yavdagiig ni ch medehgui shuu dee.huuhduud ni ch gesen etseg ehee huursaar baigaad surtsan .1 l ih angiihaa huuhdiind ochij hicheelee beldeg huuhed etsest ni shalgaltaa oligtoi duntei tugsuugui bna.tegeed l etseg eh ni muu ch sain ch hamaagui deed bolovsroltoi hun bolgoh geed l bagshid ni mungu ugnu.bagsh ch gej bagsh ter mungiig ni tosood l avna.uul ni bagsh hun chini bas surgan humuujuulegch l baimaar yum.gadaadaas hyataduud buun buunuuruu orj ireedbna l geed bdag ternii orond hen 1 barilgiin kompani ni huviasaa une tulburgui surguuli neegeed tend uursdiin gesen barilgiin ajilchid burduulvel bas l bodhoor bodol yadaj l surgaltiinhaa tulburiig hiij chadahgui geed zah deer tereg tureed yavj bgaa bandi nar durtaiya ochih bh.deer ni ter hyataduudad uguud bgaa tsalin shigee sai ajilsan zaluusdaa uguud baival yaduu amidraltai ch amidrah uhaantai zaluus maani ch gyalalzuulaad ugnu.teguul ajilguitel ch bagasana...bas deer ni bugd l negniihee uliig shagaij yavna.uul ni hun chini negendee bolohgui butahgui zuiliig ni heleed ugmuur...gadaa 1 l tom barilguud barigaad bh yum tegsen hernee ger horoololiin ail ni ihseed bdag...ard tumen ni ter muu 76 l geh yum uul ni bas bid chini ch gesen adil Mongol ulsiinhaa hugjil tsetsegleltend uureg guitsetgeh yostoi shuu dee.HUMUUSEE CHI BI GEED BAILGUI BUGDEEREE HUVI HUVIINHAA AJILIIG SAIN HIIGEED YAVTSGAAY L DAA.MONGOL ULSIIN HUJIL GANTSHAN TER 76GAAS HAMAARAH BISH BAS BIDNEES CH HAMAARNA SHUU DEE.
Бичигч: deegii,
Цаг: 2008-04-29 01:09:07,
IP: 203.34.37.64,
Улс: Mongolia
sain uu
ter hujaa ene terees gadna ene 76 ter huja a naraas dor daraagiin adgiin 76-g songoj yah yum be? ene turiin systemiig solih heregtei zaluusaa bugdeeree negdej ymar neg yum hiitsgeehgui yum uu?
zowj z owj olson mungu, amidralaa nuraaj ustguulah gej songuuli uguh yum uu shal utgagui ene zaluus bugd l uhaalag bailtai bugdeerei negdtsgeei l de///
ta sanal niilj baiwal holboo bariarai
Бичигч: undraa,
Цаг: 2008-04-29 03:33:18,
IP: 129.237.189.19,
Улс: United States
zarim nuhud
Ene zarim neg batsaanuud Angliar neg hun shig bichchikhdeg bolchikhood daraa ni olon yam yariach
Бичигч: doloonburhan ,
Цаг: 2008-04-30 02:55:38,
IP: 84.166.122.60,
Улс: Germany
h
bi bas S. Oyun Hyatad yabj ireed, 2008 onoos ehleed jild 500mgl ouytan tend surgah bolson tuhai heleltseed irsen gedgiig unshaad mash gaihsan. ug ni ouyn guian ah taliigaach Zorig mon biz dee. bid yagaad id zaluu ohid hobguudiig Gitad yabuulna gej...tegeed l naiz nohod, hair setgel geed tatagdana sh dee. oor zondoo saihan oron baihad. ugui yadaj oros ruu yabuulbal hamaagui deer sanagdah yum. za tor gej hudlaa helehees tsaashgui. ih buteen bosgoltiin jil geed Hyatad ajilchid l oruulj ireed baigaa bolohoos heden mongol bodit toog-r ajiltai bolson yum be? chadbartai aabiin huu garch irj uls ornoo bodohgui bol odoo oroitoh geed l baih shigee.
Бичигч: zoloo,
Цаг: 2008-05-05 21:09:20,
IP: 124.158.64.86,
Улс: Mongolia
sain bna uu?
bid buhen eh orniihoo toloo yum hiij ooriinhoo huvi nemriig oruulah tsag negent irjee.Eh oron bidnii toloo yu hiij bna gej bodohiinhoo orond bi eh orniihoo toloo yu hiij bna gej oorsdoosoo asuu gej helsen bdag bid uneheer l uhamsartai mongol hun yum bol odoonoos l oorsdiigoo beltgej eh orondoo heregtei hun boltsgooy!
Бичигч: bolj de,
Цаг: 2008-07-06 17:19:45,
IP: 202.170.94.46,
Улс: Mongolia
mongolchuuddaa
uneheer aimshigtai uil yawdal bolloo. mongolchuud bid shatriin huu shig zoliosond garch, ami nasaa aldlaa. heterhii olon hun gemtej bertlee, bas uillaa, ailaa. ene buhend hurgesen nowshnuudiig al
Бичигч: bolj de,
Цаг: 2008-07-06 17:49:27,
IP: 202.170.94.46,
Улс: Mongolia
ODOO BOLIYOO
HETERHII OLON HUN ENE TOGLOOMOND CHINI OROLTSLOO. ODOO BOLIOD AJLAA L HIIYE TEGEH UU? YAMAR HETSUU DARAMTTAI YUM BE. A NAM ODOO BOLNOO. TA NART UNEHEER HUCH ALGA. DARAA NI ELBEGEEG ZAILUULAAD ERGEJ IRWEL AMJILTAND HURNE
Бичигч: UNSHAAD UZEEREI,
Цаг: 2008-07-09 20:16:30,
IP: 202.170.94.46,
Улс: Mongolia
neg site-aas chireed irlee
Хар дарсан зүүд шиг долдугаар сарын 1-ний өдөр ард хоцорлоо. Энэ өдрөөс дөрвөн хоногийн дараа буюу бямба гарагт МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр, АН-ын дарга Ц.Элбэгдорж нар байр сууриа илэрхийллээ. Эдгээр мэдээлэл олон нийтэд хэн нь хэн бэ гэдгийг шүүн тунгаах боломж олгов. МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр “Юу болоод өнгөрөв. Юунаас болов оо гэдгийн буруутанг хөндлөн¬гөөс биш, өөрсдөөсөө эрж хайх ёстой гэж би бодож байна. Монголчууд биднээс өөрсдөөс маань боллоо. Би Ерөнхий сайдын хувьд буруу зүйл юу хийв гэж бодож байна. Би хэн нэгнийг буруутгахыг урьтал болгохгүй байгаа. Тэр тусмаа аль нэг улстөрийн намыг энэ бүх зүйлийн буруутан гэж хэлэх¬гүй, бодохгүй байгаа. ...Улстөрийн аль нэг нам буруутах учиргүй, харин тодорхой улстөрчдийн увайгүй, бодлогогүй үйл ажиллагаанаас болж Монголын ард түмэн, монголын нийгэм хохирох ёсгүй. Үнэнээр нь, алдсан ба оносонтой нь олон түмэн¬дээ ил тод хэлэх ёстой” гэж хэлсэн. Харин АН-ын дарга Ц.Элбэгдорж нөгөө л ярьдгаа тоть шиг давтав. Нөгөө л амны уншлага болсон сонгуулийн үр дүнгээ ярилаа. УИХ-ын гишүүний бүрэн эрх хүний амь, соёл урлагийн ховор өв дурсгал, түүхийн баримт бичгүүдээс ч үнэ цэнэтэй гэдгийг тэрбээр энэ мэдээл¬лээрээ ард түмэндээ баталлаа. Тэрбээр О.Магнайг “Тэр дарга нарын заримынх нь хүүхэд шиг, заримынх ач шиг залуу хүн” хэмээн өхөөрдөж “түүнийг дэргэдээс нь турхирч бай¬сан” хэмээн улаан цайм өмгөөллөө. Баривлагдсан 800 хүний үйлдлийг бараг зөв хэмээн өмгөөлж хамгаа¬лахдаа тэдний ард тайван амгаланг хүсч байгаа хоёр сая зургаан зуун мянган иргэнээ ор тас мартав. Үүгээр ч зогсохгүй “Тэр бужигнаанд оролц¬сон таван хүний нэг нь энгийн хув¬цастай аюулаас хамгаалах, цагдаа¬гийнхан байсан” хэмээн төр засгаа гүжирдлээ. Долду¬гаар сарын 1-ний орой Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан дээр галдан шатааж байгаа гэмт үйлдлийг яаж зогсоох вэ гэж талууд аргаа барж бай¬хад Ц.Элбэгдорж дарга сонгуулийн дүнд луйвар орсон гэсэн үгээ давт¬саар суусныг харсан олон монгол¬чууд хэлэх үгээ олж ядаж байсныг энэ хүн мэдэрдэг болов уу. Энэ үгийг нь сонссон журмын нөхөр Э.Бат-Үүл хүртэл алдаа мадагтай үг хэлснийг хүлээн зөвшөөрч буйгаа нэгэн ярилцла¬гадаа дурдсан байсан.
Э.Бат-Үүл гишүүн МАХН-ын байрыг цээжээ¬рээ ч болох нь ээ хамгаалаад бүрэн бүтэн авч үлдэх байснаа илэр¬хийл¬сэн бол Ц.Элбэг¬дорж дарга нь галдсаны улмаас юу ч үлдээгүйд нь бүр баярлаж байгаагаа нуусангүй. Байр яах вэ, олны сэтгэ¬лийн дэмээр болно оо. Харин түүхийн ховор дурсгалууд дахин өндийхгүй биз дээ. 1990 оны ардчиллын парти¬зануудын хооронд хүртэл тэнгэр газар шиг үзэл бодол, ёс зүйн хол зөрүү байгааг хүмүүс хараад шогширч байна. Бид 18 жилийн турш ийм ардчи¬лагчдыг төрүүлэх гэж гар дээрээ бөөцийлж хир халдаахгүй өмгөөлж ирсэн гэж үү? Өнөөг хүртэл ардчиллын төлөө хөтлөл¬цөн явж байсан хүмүүсийн хэд нь замын дунд ардчил¬лын үнэт зүйлсээ албан тушаал, эрх мэдлийн төлөө арилжихаас ч буцахааргүй болтлоо ёс зүйн доройтолд орсныг эрх биш учир мэдэх хүмүүс гадарлаж байна. Ц.Элбэгдоржийг шууд буруут¬гаж чадахгүй байгаа Э.Бат-Үүл гишүүний ярилцлагаас түүний тухай ам нээхээс ч халширч байгааг нь төвөггүй олж харсан. Ядахнаа албан тушаалын хэнээрхлийн төлөөх улайрсан байр сууриа зөөллөх гэж оролдохгүй байгаа нь Ц.Элбэг-доржийн эмгэнэл гэлтэй. Тэр хүмүү¬сийн амь насаар шоудаж л чадаж байна. Хүний алтан амийг хамгаала¬хын тулд тэр хуруугаа ч хөдөлгөөгүй. Харин ч хошуу нэмэр¬лэж байсан. МАХН-ын төв байрыг цээжээрээ хам¬гаалахгүй яасан юм гэж хэн ч Ц.Эл¬бэгдоржоос шаардах¬гүй ч Соё¬лын төв өргөө, Улсын филармонийн байрыг цээжээ¬рээ хамгаалчих эр зориг Ц.Элбэг¬дорж танд дутсан юм биш биз. Тэр хүмүүсийн амийг хэрх¬сэнийг өнгөр¬сөн хойно нь ярихаасаа өмнө сонгуулийн асуудлаа ганц ч хором ч болов хойш тавиад ард түм¬нийхээ амгалан тайван байдал, амь насыг хамгаалахын төлөө ухаалаг үг хэлчих зориг танд дутсан биз дээ. Танд боломж байсан. “Намайг Сүх-баата¬рын талбай дээр гарч дөрвөн удаа үг хэлэхэд хэн ч чулуу нүүл¬гээгүй” гэж мань хүн гайхуулжээ. Үнэндээ МАХН-ын төв байрыг галдаж шатааж, үймээн дэгдээгчид дээрэм тонуулаа эхэлчихсэн байх тэр агшинд АН намынхаа тугийг МАХН-ын байрны гадаа олноор нь тарааж, их жанжны талбай дээр баярлаж хөөрсөн аятай хөгжим цуурайтуулж байсныг юу гэж тайлбарлах вэ. Шу¬луухан хэлэхэд, Та чулуун зүрхтэй юм байна. Хүний амь нас хохирч байхад, иргэд олноороо гэмтэж бэр¬тэж байхад, иргэдийн эд хөрөнгө үй олноороо үнс нурам болж байхад сонгууль шударга бус боллоо гээд уйл¬чих шахан мэдэгдэл хийдэг шигээ “ард түмээн одоо больё, эв нэгдэлтэй байя” гээд уриалчих сэтгэл Ц.Элбэг¬дорж даргад төрөөгүй нь гашуун боловч үнэн үг шүү. Улстөрийн бүх намууд нэг бай¬ранд хамтдаа сууя, улстөрийн намуудыг эхнээс нь бүрт¬гэе ч гэх шиг аргаа барсан өрөвдмөөр мэдэгдэл хийжээ. С.Баяр, Ц.Элбэг¬дорж нарын хэлсэн үг тэнгэр газар шиг, өдөр шө¬нө шиг зөрүүтэй байна. С.Баяр дарга юу юуны туханд хүрэл¬гүй бусдаас буруу хайхгүй гэдгээ илэрхийлж бай¬хад Ц.Элбэгдорж бу¬руугаа бусдаас л хайсаар байх юм. Тэр буруутан нь ердөө л МАХН гэнэ. Явж явж гол үймээн самуунд турхир¬сан, хүний гараар могой бариулсан эзэн нь Ц.Элбэгдорж байсныг ард түмэн мэдэхийн дээдээр мэдэж байна. Гэтэл ноён Элбэгдоржид энэ бүхнийг эргэцүүлэн бодох, байр сууриа бага ч атугай үнэлж цэгнэх ухааны цар алга даа. Ерөнхий сайд С.Баяр энэ хүнд өдрүүдэд эв эеэ хичээж амьд¬рахыг уриалахад Ц.Элбэгдорж араас нь ард олноо турхирсан, үзэл бод¬лоор нь хага¬ралдуулсан, сонгол¬тоор нь ялласан ээлжилт тулгалтаа хийсээр байна. Монголчууд бид үзэл бодлоороо урал¬цаж, бие биеэ үзэн ядаж өдөр хоногоо алдмаар¬гүй байна. Монгол Улс хөгжиж, иргэд бидний амьдрал дээшилж л байвал үзэл бодол гэж юу юм бэ. Өчүүхэн зүйл шүү дээ.
Хоёр намын дарга нарыг харьцуу¬лан бие биеэс нь илүүрхэх зүйлийг олон нийт, сэтгүүлчид хайдаг байсан нь үнэн. Үнэндээ тэнгэр газар шиг зө¬рүүтэй энэ хүмүүсийг харьцуулж жингийн туухай дээр тавих ямар ч шаардлага байхгүй юм байна. Ц.Элбэгдорж хувь хүнийхээ хувьд ч, намын даргын хувьд ч С.Баяр гэдэг хувь хүний, намын даргын чигчий хуруунд ч хүрэхгүй хүн аж. Зүй нь Ц.Элбэгдорж шившгээ дэлгэж суухаар сонгуульд намаа ялагдуул¬сан буруугаа хүлээн зөвшөөрч намын даргаа сайн дураар хүлээлгэн өгөх ёстой. АН-ын гишүүд ямар ч номхон хүлцэнгүй юм бэ дээ, нэг хүний бол¬чимгүй үйлдлээр намынх нь нэр хүнд шавартай хутгалдаж байгааг харсаар суугаад намаа баллах вий дээ. Нир¬гэсэн хойно нь хашгирснаас ниргэ¬хээс нь өмнө орилох нь дээр байдаг юм.
Бичигч: ug,
Цаг: 2008-07-15 19:56:48,
IP: 203.194.117.254,
Улс: Mongolia
ugs
Ардчилсан нам болон иргэний эвслийн удирдлагууд өөрсдийн өдөөж, зохион байгуулсан эмх замбараагүй байдлыг булзайруулж хууль хүчний байгууллагууд руу чихэж байна. Сонгууль эхлэхээс хагас жилийн өмнөөс эхлэн интернэтийн бараг бүх сайт-г өндөр үнээр худалдан авч байсан. Жишээлбэл хамгийн олон хандалттай olloo.mn вэб сайтын бүх хувьцааг санаанд оромгүй өндөр үнээр худалдаж авч эхэлсэн нь дээрх худал тархи угаасан мэдээлэл тараах зорилготой байсан нь илт ойлгомжтой боллоо. Мөн тэрээр өөрийн талын Сайханбилэг-г мэдээлэл харилцаа холбоо технологийн газрын даргаар тавьж тэрхүү аппаратыг өөрсдийн талд ажиллуулсан.
Энэ эмх замбараагүй байдлыг олны өмнө удирдан зохион байгуулж, турхирсан этгээдүүд бүгд бараг тэнд байгаагүй гэж хэлэх нь холгүй гэнэн дүр үзүүлж байгаа нь ичгэвэртэй. Тэд хэрвээ төрийн эргэлт хүссэнээрээ хийж чадсан бол өнөөдөр би ч тэдэн машин шатаасан, тэдэн цонх хагалсан гээд ам уралдуулах байсан биз. Цагдаа нарт буудуулсан хүмүүс гэдгийг зохион байгуулалттайгаар жагсагчдын дунд хөлсний хүн оруулж буудуулсан. Тэдэнд тэр хүмүүсийн амь нас огтхон ч хамаагүй. Гол нь цагдаа болон хүчний байгууллагын нэр хүндийг л унагаж байвал тэдэнд бусад нь ямар ч хамаагүй.
Эртхэн хүч хэрэглэж тараах байсан гэж ярьцгаах юм. Хэрвээ эртлэн хүч хэрэглэн тараасан бол улс төрийн зорилготой жагсаал байсан, тэрийг цэрэг цагдаагийн хүч хэрэглэн тарааж үг хэлэх эрх чөлөө энээ тэрээ гэж яаж солиорцгоох байсан бол. Монголын түүх соёлыг дахин давтагдашгүйгээр барахгүй эргэн судлах ч боломжгүй болгож, 5 хүний аминд хүрч 700 гаруй цагдаад гэмтэл учруулсан энэ гэмт хэрэгтнүүдэд зохих хариуцлагыг хүлээлгэх хэрэгтэй.
Бичигч: bi xuvidaa,
Цаг: 2008-07-24 15:50:56,
IP: 203.91.114.3,
Улс: Mongolia
gutarch, xaramsaj ,uur xvrch bna ((
Manai zaluus unuudur dunduur gedestei,xooson tvrvibchtei,xoliin bodolgvi boloxoor onoodor mongol iim nvvr tsaraitai bgaan.Bid vzel bodloo xudalddaggvi baisan bol anxnaasaa iim baidal vvsexgvi bsan.Manaixan neg ni yum xelexed nogoodvvl ni demjij suraagvi ard tvmen.Xaramsmaar yum.End ternii buruu enenii buruu gevel bvgd buruutai.bvvr ard tvmen uusduu xvrtel.tegj l idej uugaad yum xiixgvi bgaan bol ta nar yund songood bgaan be?songuuliin odor xen ch irexgvi bol ted gaaxiig xarj boldoggvi yum uu?songoson songoogvi negent vr dvn ni adil yum chin.Etsest ni xelexed zaluusaa uuriin zuv bodol, ex oronch setgeltei baitsagaaya.Vregdsen xvmvvst ix xaramsaj bna.
Бичигч: Mongol tumend,
Цаг: 2008-07-29 14:04:36,
IP: 203.160.50.83,
Улс: Mongolia
...
СЭРЭМЖЛЭХТҮН !!!
Халтмаагийн Баттулга БНХАУ-ын тусгай албаны гар
хөл болжээ
Одоогийн УИХ ын гишvvн Х.Баттулга арван жилийн ч боловсрол эзэмшиж чадаагvй нөхөр гэнэ. Учир нь багадаа хулгай луйврын хэргээр хvvхдийн клонд явах шахаж спорт нь тvvнийг гэмт хэргийн ертөнцөөс аварсан гэдэг. Ингээд улсын шигшээд орсон бөх хvv гадагшаа тэмцээнд явахын хажуугаараа элдэв бараа дарж улмаар тамирчин хvнийхээ нэр нvvр гадаад паспортоо ашиглаж гадны орнуудаар доншуучилж наймаа панз vсэргээд анх наймааны хар ухаанд сурч жаахан хөлжсөн гэдэг. “Боловсролгvй” Х.Баттулгыг БНХАУ-ын тусгай албаны гар хөл болсон“ гэсэн яриа олны дунд байдаг гэнэ. Өдгөө тэрээр урд зvгийнхэнтэй тэр дундаа Синга нартай нягт хамтран ажилладаг бөгөөд тvvнийг тэндэхийн улс төр гэмт хэргийн мафиар ивээн тэтгvvлдэг гэсэн яриа байдаг юм билээ. Ямар сайндаа л 2004 онд сонгуульд яллаа гэж Синга найз нь арваад хаммер жийп зvгээр бэлэг гээд өгч байхав дээ. Ингээд тэрээр улс төрд орсон цагаасаа эхлэн урд зvгийнхэнийг энд хvчээ авахад гол тус дэм vзvvлдэг “утсан хvvхэлдэй“ нь болсон бололтой гэх юм билээ. Тэрээр АН-ын дарга Ц.Элбэгээг америкаас ирэхэд нь урд хойгуур нь гvйж дольдигонож байгаад АН-ын дарга болоход тус дэм vзvvлсэнийхээ хариуд “Ардчилсан холбоог“ өмчилж “ авсан гэдэг. Одоо АХолбооны байр тvvний хувийн компани сонины редакц тvvний санхvvжvvлдэг хөдөлгөөний vvр уурхай болоод байгаа юм байна. Улмаар тэрээр Монголын тусгаар тогтнолд нөлөөлөхүйц том жижиг нэлээд хэдэн банк болон уул уурхайн лицензvvдийг гартаа атгасан хагас хятад хүн болжээ. Мөн тэрээр өдгөө хэвлэл мэдээллийн хэрэгслvvдийг хувьдаа авч эзэмших ажилдаа ханцуй шамлан орж улмаар монголчуудын “тархийг угаах“ хооронд нь “яс хаяж мөргөлдүүлэх, төр засгийн эсрэг ямар л жагсаал цуглаан болж бүгдийг харгалзахгүйгээр мөнгө төгрөгөөр санхүүжүүлдэг, Монголын улс төрчдийн зөрчил маргааныг хурцатгах үүссэн галыг улам өрдөн суудаг ажил хийдэг болсон ажээ. Х.Баттулга нь бичиг бичих нь байтугай олигтой ч ярьж ч чаддаггvй “бvдvvн баараг“ мань эр гэнэт “Баабар-2“ болон тодорч “Х.Баттулга бичиж байна“ гэсэн нийтлэлvvдийг vйлдвэрлэж хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээр төлбөртэйгээр цацах болов. Yнэн чанартаа мань эрийн өмнөөс өөрийнх нь санхvvжvvлдэг сонины эрхлэгч Нүрзэдийн Дугар гэх сэтгvvлч бичиж өгч мань эрийн нэрийг тавьдаг юм байна. Саяхны 7-р сарын 1-ний өдөр болсон үймээн самууныг өнөөх Х.Баттулга л зохион байгуулж санхүүжүүлж БНХАУ-ын тусгай албаны даалгаварыг чадварлаг гүйцэтгэж байгаа хятадад элсэгдсэн сайн тагнуулч ажээ. Одоо Х.Баттулга нь УИХ-ын гишүүд болон хэд хэдэн улс төрчдийн мөнгөөр элсүүлэн татсан бөгөөд түүний дотроос АН-ын дарга Ц.Элбэгдоржтой 17 чингэлэг спиртийн наймаанд нягт холбогдсон байдаг. Учир нь тэр 17 чингэлэг спиртийн наймаанд Ц.Элбэгдоржийн мөнгө нэлээд хувийг эзэлсэн байдагтай холбоотой. Гэвч Х.Баттулга өгөөмөр зангаараа Элбэгээг одоо болтол гомдоогоогүй яваа билээ.
Н.Д