Одоо болно тэднийг зогсооё
Шинэчлэгдсэн: 2008-04-30 05:48:17 УБ
Сонгууль39
Одоогоос 18 жилийн өмнө дунд сургуулийн 4-р ангид байхад Ардчилсан хувьсгал гээч юм болж мань мэт нь учраа ч олохгүй хөөрөөд гүйж байсан санагдана. Тэрнээс хойш нэгэнтээ 18 жил өнгөрчээ.
Энэ бага хугацаа бишээ хүний амьдралын бараг 3-ны 1% хувь болох хугацаа. Энэ хугацаанд юу өөрчлөгдөв, чухам энэ улс оронд юу юу болоод өнгөрөв.
20-р тогтоол гээч зүйлээр хэсэг нөхөд нэг л өглөө ард түмнээ элгээр нь мөлхүүлсэнийг би санаж байна. Гэвч миний ард түмэн аан энэ байх ёстой юм гэнээ шинэ нийгэмд шилжиж байгаа учир хэмээн өнгөрөөж байхыг мөн би харсан.
Нэгэн цагаан толгойтой эр засгын тэргүүн болж Монгол улсын хөгжлийг тэдэн онд тийм болж тийм улсыг гүйцнэ хэмээн хэнэг ч үгүй хэлж байсныг санаж байна. Тэр үгээр болсон бол одоо бид хөгжлөөрөө Тэр үеийн Өмнөд Солонгос шиг болчихсон Азийн шинэ БАР болчихоод тууж явах байлаа. / МАХН-ын засгын газар/
Бас нэгэн нүдний шилтэй эр засгийн тэргүүнд гараад яваад байгаарай ард түмэн маань тэнд ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ НЭГ ГЭРЭЛ ХАРАГДААД БАЙНА хэмээн хэсэг таваргалаа. Тэр ямар гэрэл байсныг хэн ч олж харсангүй. Гэхдээ тэр эрийн засгын газрын үед байдал нилээн дээрдэж байсан гэж юм мэдэх хүмүүс ярьдаг юм байна лээ. / МАХН-ын засгын газар/
Гэтэл удалгүй байдал эргэж дахин нэгэн сонгуулиар АН-гээч төрийн эрхийг барих болж огт юм үзээгүй хэсэг нөхөд төрийн эрхээр яаж тоглосныг санаж байна. Ард түмний хүү С.Зоригын амийг хэрхэн зэрлэгээр хөнөөсөнийг санаж байна. Гэтэл бэлэн гэрчээ ч байцааж чадахгүй энэ хэргийг замхаруулсан биздээ. Булган гээч тэр хүүхэн 00-ын өрөөндөө хүлээтэй / маш сул хүлээ/ мөртлөө хаалга нь дотроосоо түгжээтэй байсныг миний ард түмэн санаж байгаа. Гэтэл хэргийг мөрдөж байсан хүмүүс аан энэ Булган чинь 3 гартай юм байна айхаараа нэг гар ардаас нь гараад ирдэг юм байна хэмээн хэнэгч үгүй хэлээд зогсож байсан биздээ. Гэтэл үүнийг Монгол улсын иргэн та аан 15 толгойтой мангас байдаг юм чинь 3 гартай хүн байлгүй яахав дээ гээд л өнгөрөөсөн байхаа. / шог утгаар санаагаа хэлэв /
Улаан Од сонины сэтгүүлч эр засгын эрхийг бариж үзэхийг би харсан. Тэгээд болоогүй төрийн мэдлийн банкуудийг нэгэн дор дампууруулж авьяаслаг удирдагч болохоо харуулсан. Ноотой нөхдүүд банкуудыг дарамталж замбараагүй зээл бааханыг өгүүлэнгүүтээ эргээд хэсэг хугацааны дараа энэ банкууд нэг л бишээ хэмээн шалгалт оруулж тэд нар нь өө энэ банкууд чинь баахан эргэн төлөгдөх боломжгүй зээл өгчихсөн байна дампуурчихсан байна хэмээнгүүт нөгөө НООТОЙ гарууд ухайн тас дампууралыг нь зарлаа биздээ. Банкаа дампуурсаныг банкны дарга нь хүртэл өглөө ажил дээрээ ирээд л мэдэж байсаныг санаж байна.
Тэгэнгүүд иргэн та аймшигтайгаар уурлаж төртэй нэгийгээ үзэхээр болонгуут цаадуул чинь төсвийн мөнгөөр / бидний мөнгө/ таны мөнгийг төлөөд өөрсдөө баатар болсон биздээ. Харин дараа нь иргэн та аан манай төр сайн шүү бидний мөнгийг өгчихлөө гээд л дараа нь мөнгөө төртэй хамааралтай газар хадгалуулж байвал ямар нэг асуудал болоход төр буцаагаад бидэнд өгчихдөг юм гэж бодсон байх. Гэвч тэр зээлээр зохион байгуулалтай гадагш гарсан тэр мөнгийг хэн хааш нь авсан юм бол гэдгийг та хэзээ ч бодож үзээгүй байх. Харин танд өгсөн тэр мөнгө чинь татвар төлөгчдийн мөнгө буюу төсвийн мөнгөөр тэд төлчихсөн юм.
Хувийн жижигхэн ГОЛОМТ банк улсын аврага том банкийг шууд л таны нүдэн дээр залгисан биздээ. Гэтэл цаад НООТОЙ нөхөд чинь аан сонин юм энэ банк БЕРМУД-ын гурвалжинд орсон юм шиг алга болчихлоо. Бид нар хайгаад л байна гээд л таны толгойг угаачихсан. Та харин аан БЕРМУД-ын гурвалжин шиг юм болсон юм байхдаа гээд л мөн нүдэн балай чихэн дүлий өнгөөрсөн.
Нэгэн азтай Бурханы шашинг мандуулагч эр МАХН-ыг дахин мандуулан бурханчлагдан тахигдахийг би харсан. Тэр эрийг уул нь гайгүй юм хийж байна гэж үзэж байлаа. Та ч гэсэн тэгж үзэж байсан биздээ. Гэвч тэр эр 2 дахь удаагаа засгын эрх барих саналыг тоолгүй өөр нэгэн эрх мэдэл рүү очсон юм. Уул нь овоо Монголжуу хүн байсан юм даанч НООТОЙ нөхөд түүнийг өөрчилж бас нэгэн том НООТОЙ нөхөр болгосон бололтой.
Банкуудыг дампууруулаад улсын нууц задлаад хэрэгт орхоосоо өмнө АНУ-руу зугтан одсон эрийг иргэн та хараан зүхэж байсныг би санаж байна. Гэтэл харин тэр эр хэдэн жилийн дараа ардын баатар болон буцаж ирдэг юм байна. Тэгээд болоогүй Монголын эртний нийслэл Хархорум дээр газар хөндөж баахан сурвалжлагч нар тойруулан би энд улсын нийслулийг сэргээнэ би эндээс явахгүй хэмээн гэрийнхээ буурийг ухсаныг яалт ч үгүй та 2 нүдээрээ харсан. Харин хэдэн сарын дараа тэр эр Улаанбаатар нүүж бүр АН-ын дарга болохыг харсан. Энэ ямар хамелон шиг ертөнц вэ.
УИХ-ын гишүүд нь казиногын хэрэгт орж хоригдол болохыг харлаа. МАХН- ын бүлэг, АН-ын бүлэг гээч 2 том мангас хоорондоо хэрэлдэн засгын ажлыг яаж хэдэн сараар зогсоож байсныг санаж байна.
Бас нэгэн хээгүй гүндүүгүйгээрээ дуудуулсан эр ерөнхийлөгийн суудлаасаа буусныхаа дараа хэдэн тэрбумын хөрөнгөтэй хувийн компаниа байгуулахыг үзлээ. Уул нь тэр эрийн жилийн цалин 3-4 сая төгрөгөөс их биш тэр эр 8 жил ерөнхийлөгч хийсэн гэж байгаа. тэр хугацаанд хамгийн ихдээ 35 сая төгрөгийн цалин авчээ. За эхнэр нь бас ажил хийдэг гэж үзвэл энэ мөнгөний тал нь болох байх нийлээд ихдээ 50 сая төгрөг гэтэл энэ хүмүүс чинь иднэ, ууна, хувцас авна гээд нилээн хэсэг нь явчихнаа даа. Гэтэл тэр эр нилээн хэдэн тэрбумын хөрөнгөтэй компани байгуулж байх юмаа үнэхээр гайхалтай хорвоо юм.
МАХН-ын нэгэн сахалтай эр Хятадын тагнуулаар хэд хэдэн удаа тодорохыг би харсан. Түүнийг тэгж тодруулсан нэгэн эрүүл эсэх нь мэдэгдэхгүй эрийг бас харсан. Тэр эр намдаа гомдон намаасаа гарч өөрөө нам байгуулаад эргээд би хуучин намдаа очлоо гээд өөрийн байгуулсан намаасаа гарахыг бас харлаа.
Гадаадад хөлсөө унагаж байж олсон иргэдийн хэдэн цаасыг баахан хуурамч ХЗХ байгуулаад дараа нь бас бүгдийг нь дампууруулж одоо иргэдийн мөнгөний тал хувийг л бас төсвийн мөнгөнөөс өгч байгаа биздээ. Тэр ХЗХ -нд байсан мөнгө одоо хаана байна. Бас л энэ НООТОЙ нөхөд залгисан.
Өөрийгөө би туршлагжсан парламентач хэмээн дөвийлгөн байх архаг нөхдийг бас үзлээ.
Харин одоо шинэ сонгууль ирж байна. Гэтэл нөгөө НООТОЙ нөхөд дахин сонгуульд өрсөлдөхөөр тодорч байгаа бололтой. Одоо болноо. Энэ бүгдийг дуусгавар болгоё. Монгол орон ямар та хэдээр дутсан юмуу. Шинэ системд ороод 18 жил боллоо. Энэ бүх л хугацаанд энэ НООТОЙ нөхдүүд байсан тэр үед хийгээгүй байж одоо юугаа хийх гээд байгаа луйварчид, дээрэмчид, эрлийзүүд вэ тэ нар. Идэж ууж ханаагүй юу. Энэ НООТОЙ нөхөд одоо нийгэмийн бүх л салбарыг бүрэн хяналтандаа авчээ. Монголын төр луйварчид, дээрэмчид, эрлийзүүдийн хяналтанд орсон байна.
Үүний нэгэн баталгаа бол энэ НООТОЙ нөхөд Монголынхоо хэдэн мянган эрчүүдийг эх оронд чинь ажлын байр алга та бүхэн зүгээр байж байхаар гадаадад хэсэг ажиллаж байгаад ир хэмээн бөөн бөөнөөр ачсан биздээ. Харин гэтэл одоо Хятадаас 15000 гэрээт ажилтан хужаа оруулахаар болж байна. Яагаад ингэж байгаа талаараа тэд юу гэж байна гээч Монгол орондоо их бүтээн байгуулалт хийх гэж байгаа юм. Гэтэл манайд ажиллах хүч байдаггүй гэдэг байгаа ердөөл сайхан Монгол эрчүүдээ хамгийг нь ажлын байр алга нэрээр гадагш нь гаргачихаад одо харин 15000 хужаа оруулахаар болчихсон байна цаана чинь. Тэд сарын 1 сая төгрөгний цалин авдаг. Тэд бас энэ хужаа нараа мэргэжлийн ажилчид гэж мэлзэнэ. Улаанбаатарыг гудамаар шулганалдан охид эргүүлж яваа урагдсан шаахайтай, хир даахиндаа баригдсан толгойтой уранхай хувцастай тэднийг мэргэжлийн ажилчид биш гэдгийг хэн ч хараад ялгана. Тэгхэд Монголчууд маань харийн нутагт сарын 800-1000$ -ын төлөө хөлсөө дуслуулан орой нь гэртээ ирэн эх орноо элгэн саднаа санан бэдгэрч байна. Энэ хүмүүстээ ядаж хужаа нарт өгч байгаа 1 сая биш юмаа гэхэд 500000 төгрөг өгөөд ажиллуулвал тэд гадагш гарч зовохгүй шүү дээ.
Энэ 15000 гэрээт хужаа оруулж ирэх ажлыг хэн санаачилсан хэн хэн дэмжсэн зэргийг маш сайн тодруулж авах хэрэгтэй. Энэ явдлыг маш яаралтай таслан зогсоох хэрэгтэй.
Энэ талаар melkadies андын бичсэн нэгэн сонирхолтой судалгааг оруулая.
Тоо бодох уу
Хаяа тоо бодмоор санагдаад байдгын. Уул нь нэлээн дэлгэрэнгүй бодоод орж ирэх гэж байгаа 15000 хужаа монгол орны генийн санд өөрчлөлт оруулж чадахуу гэдэг асуултанд хариулая гэж бодсын. Энэ тооцоо хүмүүсийн толгойг эргүүлэх байх гээд энгийн хэдэн тоог тооны машин дээр бодоё доо. Монгол улс 2000000 хүнтэй гэдгийн хүн болгон мэднэ. Харин нөхөн үржихүйн насны хэдэн хүн байнаа гэвэл 25 хувь орчим болох байх. За 30 хувиар бодоё. 600000 хүн болж байна. Эдгээр хүмүүсийн тал нь жирэмслээд хүүхэд гаргаж чадна.
300000 нөхөн үржихүйн насны эмэгтэй. Эдгээр эмэгтэйчүүдийн тал нь хотод тал нь хөдөөд оршин суудаг. 150000 эмэгтэй болж байна. Монгол орон өргөн уудам 21 аймагтай нэг аймагт оршин суух нөхөн үржихүйн насны эмэгтэй хүний тоог олоё дунджаар 7100 эмэгтэй болж байна. Харин нөгөө 15000 ажилчин эрэгтэй л байж таараа. Ид нөхөн үржихүйн насны ажилчин залуус байгаа. Энэ хүмүүс 3 аймагт ажиллана гэж бодоё. 7100 эмэгтэй: 5000 эрэгтэй боломжийн харагдаж байгаа биз. Монгол улсын 3 аймгын хүн амын монгол ген ирээдүйд хаашаа явах нь тодорхой. Сонголт бий гэж, буруутай гэж битгий хэлээрэй. Тэр эмэгтэйчүүдийг.
Аймаар биш үү гэтэл Монгол улсын иргэн та бас л юу ч болоогүй юм шиг л өглөө босоод ажил дээрээ очоод хэдэн юм хийсэн болчихоод л оройн нь гэртээ ирж хоолоо идээд ТВ үзээд л өдөр хоногыг өнгөрөөж байгаа биздээ. Нэг л өглөө гэрийн чинь гадаа нэгэн Хужаа ирээд хай танайд оржоо болноо уу гэвэл та битгий гайхаарай. Яагаад гэвэл ингэх хөрс шороог цаад НООТОЙ нөхдүүд чинь хэзээний хийчихсэн байгаа.
1921 онд Сүхбаатар 400 хан морин цэрэгтэйгээ Хиагтад бүгсэн 10000 гамингыг эсрэг дайран орохдоо юу бодож байсан болоо. Тэд амьнаасаа уйдсан хүмүүс байсан гэж үү. Үгүй тэд одоо л босохгүй бол дахин хэзээ ч босож чадахгүй гэдгээ мэдэрч байсан жинхэнэ эх оронч Монгол эрс байсан юм. Тэгвэл яг тэр үеийн байдал Монгол орныг бүрхэн аваад байна. Монголыг уусгах бодлого Монголын төрд шургалсан НООТОЙ нөхдийн дэмжлэгтэйгээр гэрлийн хурдаар явж байна. Энэ хурдаараа бол бид тун ч удахгүй Ар Монголын өөртөө засах орон гэж дуудуулах болоод байна.
Энэ бүгдийг зогсоох боломж иргэн танд ирж байна. Энэ бол 2008 оны сонгууль тэднийг Монголийн нийгэмээс улс төрөөс үүрд зайлуулая. Чадалтай эх оронч хүмүүжилтэй шинэ залуу хүмүүсийг гаргаж ирэх хэрэгтэй байна. Иргэн та нам гэдэг зүйлд биш улстөрч гэдэг хүнд л саналаа өгөөч.
2004 онд НООТОЙ нөхдийг нэг манай нутагт дэвшиж түүний явсан газар болгонд наадам маягын юм болж байлаа. Харин намдаа хандив өгөөгүй шалтгаанаар нэр дэвших боломжоо алдсан тэр нутгын уугуул нэгэн маш шудрага өндөр мэдлэг боловсролтой ах хувийн УАЗ-469 машинаараа багын хэдэн найзтайгаа сурталчилгаагаа хийгээд явж байсаныг би харсан. Гэтэл хүмүүс НООТОЙ нөхөрт саналаа өгч түүнийг гаргасан юм. Энд маш том ялгааг байгааг тэд олж хараагүй юм. УАЗ-469-аараа явж байгаа тэр хүнд сонгогчидод өгөх бэлэг сэлт гэж байгаагүй. Түүнд харин эх орондоо өгөх мэдлэг чадвар шудрага зан чанар л байсан юм.
Тун удахгүй НООТОЙ нөхдийн жагсаалтын та бүхэнд өргөн барих болно. Тэр хүмүүс хэн хэн вэ гэдгийг та хараарай.
Гэгээн саруул Монгол ухаан таныг чимж оюун тань хурц байх болтугай.
НООТОЙ нөхдүүдийн талаар баримт материал байвал бидэнд илгээнэ үү
Та өөр сонирхолтой бичлэгүүд үзэхийг хүсэж байвал энэ Блогын хаяг: http://songuul2008.blog.banjig.net
Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:
Жоорло
Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: munkhiin ehlel,
Цаг: 2008-04-30 06:31:08,
IP: 213.226.224.30,
Улс: Czech Republic
neeree
5.1-nd suhbaatariin talbain umnu hyataduudiig eh ornoosoo huun gargii ntr gesen 1 hun tsuglaan hiih geed bgaan gesiishd.bi lav ter huniig demjij bgaa.mongold bsan bol ochih l bna
Бичигч: boloroo,
Цаг: 2008-04-30 08:47:34,
IP: 202.126.90.151,
Улс: Mongolia
Ухаалгаар тэмцэе
Бас шууд хөөн гаргая энэ тэр гэсэн жагсаал хэрэггүй байхаа. Тэрний оронд төрийн бодлого ,хууль дүрмээрээ сайн хавчаад өгөх хэрэгтэй.Тэгээд хууль битгий хэл дүрэм зөрчсөн гээд хөөгөөд гаргаад байвал.Нэмж оруулж ирүүлэхгүй байх дээр маш хатуу бодлого явуулах хэрэгтэй.
Бичигч: zaya,
Цаг: 2008-04-30 09:25:36,
IP: 133.82.251.220,
Улс: Japan
yah ve?
76 hun gedeg chin bolovsrol muutai Mongolchuudad ih baina sh dee. Amigui achaanaas ch hund bna. Odoo uls turtei hutgaldahgui baigaa huniig olnoor oruulna gedeg ni urdnii aldaagaa davtana gesen ug. Baigaa hedee l demjiy gevel baidal ulam hunderne. Tiimees ali boloh eh oronch, bas uneheer bolovsroltoi humuusee l olnoor demjitsgeey. Mun huuli, togtoold gargahdaa ard tumnii dund sanal asuulga yavuulj, olonhiin sanaliig hargaljdag system l oruulahgui bol utgagui. Tiim boloogui tsagt hen ni garsan ch adilhan. Asuudliig bultaaraa heleltsvel buruugui gedeg bij dee. Ard tumen bid uursdiinhuu munguur tsalinjuulj baigaa humuusee yu hiij baigaad ni hyanalt tavidag l bolj baij uursduduu bolomjiin amidraliig buteej chadna gej uzej baina.
Бичигч: hen negen,
Цаг: 2008-04-30 11:51:36,
IP: 202.179.21.18,
Улс: Mongolia
ardchilsan huwisgal chini jinhene bish bsan ym.
ardchihlsan huwisgal hiij bna geed l manaihan shuurch bsan tuhai end bna ldaa. yag yas yman deeree ene bol ardchihlsan huwisgal bish l bsan shde. ta nar yag bodood vzeerei. manaihan odoo ajil hiigeed tsalin oligtoi awahgvi gedgee medetsgeedeg mortloo l ajil hiitsgeedeg. mongold tsalingaar amidarch chadahgvi bna shde. ene ardchilsan huwisgaliin gol zorilgo bish. bid nar onoodor ervvl, ayulgvi orchind amidrah, haldashgvi darhan bh, vg heleh, nogoo shashin shvtleg ene tereer yalgawarlan gaduurhahgvi bh geed hvnii erhvvdiig barag l bvgdiig ni edelj chadahgvi, boogdmol, hyazgaarlagdmal bna shde. ene ardchihlsan niigem mon gej vv? bi iim maygaar ardchilaliig hogjvlj hezee ch chadahgvi. hen negen vg heleh geheer tom darga, boss nar ni svrdvvlne. odoo biz dahin shine zasgiin gazartai bolson ch mongolchuud bid bvgdeeree ugaasaa owilgogvi, uwaigvi zantai ym bolohoor odoo shudarga bdliig shaardaad bga engiin irgen ch gesen zasgiin erhend garaad bas neg gahai l bolno. bid yah yostoi ym be.
Бичигч: hen negen,
Цаг: 2008-04-30 12:08:26,
IP: 202.179.21.18,
Улс: Mongolia
bid yah yostoi ym be.
bidend ulsiig shulad bga 76 gahai ogt hereggvi. bidend gantshan sain yoronhiilogch bh l heregtei. sain gedeg vgiig ni sain anhaarch unshaarai. bidend oor oorsdiin huwiin uhamsar heregtei. odoo muu zaluuchuud niigemd diilenh bna. end bas muu gedeg vgiig ni muuhan ch booltugai anhaaraarai. bidend ajliig hiisen shig hiideg bh ur chadwar heregtei. yamar negen batlagdsan tosol ch ym uu, tolowlogoo heregjihdee ternii 50 huwi ni zamhraad bna. uhaantai zaluuchuud ni business hoogood bna. ted uls tord orwol tom horongo rouulalt bolno doo. ihenhi ni gadaadad ochij ooriinhoo hodolmoriig shuluulaad bna. ed nar tend ochihooroo ih ajilsag bolchih ym. endee tegej ajillawal yadaj mongol uls hogjihod tus demtei l bmaar ym. end tegej ih ajillad business hii l dee. zarim hvmvvs l end business hiih yamar ch bolomj alga geed bga bolohoos bidnii amidarch bga mongol uls amerikaas hogjlooroo 100 jileer hotsorch bna gej yaridag. tegwel ali hediin hogjood ajil hiihees oor orlogo oloh bolomjgvi shaham bolchihson amerikt ochij gvriij bhaar end, ene eh oron maani amerik shig hogjihod 100 jil dutuu bga ym chini end hiih zvil mash ih bna gesen vg. ter vyd hiij ehelsen amerikchuudiig har l daa. end hiigdeegvi ochnoon ym bna. negiig ni shvvrch awaad yag odoo ehleh l heregtei bna. biz gadaadad gvriideg shigee end gvriih ym bol neg ym duulgana daa. harj bgaarai. bi ch bas udahgvi neg ym duulgana. bi odoo 23 nastai, gehdee nadad gadaadad ochij ajillah yamar ch hvsel bhgvi. bi end neg zvil ehleed bna. hetsvv l bna. gewch ehelj bsnaa bodwol amar bna. odoo hiih gesnee hiine gesnees oor bodol nadad bhgvi. engiin solongos, hyatad irged end ireed boss bolood bna. bi ted nartai l orsoldmoor bna. ted nart aldaad bga mongiig l bi awch vldmeer bna. bna gedeg vg ih orchihson bna. uuchlaarai.
Бичигч: hen negen,
Цаг: 2008-04-30 12:13:33,
IP: 202.179.21.18,
Улс: Mongolia
olsood bna
yariad bwal ch yariad l bmaar bna. gewch tsaindaa orohgvi bol olsood bna. hool awch idehees. hool ni yadaj bhad vnetei, cafenii zoogch nar ni yadaj bhad yarawgar. oodoos golooiigood l yah geed bga ni medegdehgvi. gehdee l ene hawid gantshan bdag ym bolohoor orohoos oor yahaw. end ch bas tsainii gazriin zah zeel bj l bna. gantshan soyoltoi vilchlehed l bolno.
Бичигч: gf,
Цаг: 2008-05-25 08:01:38,
IP: 202.70.34.208,
Улс: Mongolia
MAXH
Ta nar udakhguigee medeed baina aa daa. Laa untrakhdaa neg khuchdee badamlaad untardaggin shdee dakhin asdaggui yum aa. Tegeed duusdagiin MAXH bol yg ter mon. HAHA khoorkhiis gej yaj kholoo jiiltsekh boloo ineed khurchlee
Бичигч: DAYAR MONGOL,
Цаг: 2008-07-03 11:45:13,
IP: 202.131.230.2,
Улс: Mongolia
MAX-NAMD ARDUUD XELJ BN AA
ÌÀÕÍ-äENE BAIDALIIG ZOGSOOX CHADAL ERUNXII SAID BAYRT BAISAN BOLOVCH 1GERIIN ABGAI NUXURIIN XERUUL SHIG TA NAR ZOGSOO GEED SUUJ BAIDAG SAID NERENDEE TAARAAGUI NUURNII XUBIRALGUI IIM ARCHAAGUI XUN GEDEGIIG NI XARLAA.YRIJ BAIGAA ZUIL NI -XAYG TOGTOO BARINA*XORINO*ALNA*AILGANA*DARGA NARAAS ARD TUMEN AIDAG UE UNGURSUN BN AAA.UZEL BODLOO ELERXIILEXIIX XORIJ UUSDUU XULGANA BOLOXOOSOO ICHIJ AMIDAR DAAA.ENE UIMEENII DUNDUUR GUDAMJNII BULEG XULGAICH NAR DALIMDUUL DEEREM XIICEN BN.MONGOLIIN ARD TUMEN YMAR YDUU TARCHIG.UNGUI UM XARAAD YAJ BAIGAAG DARGA BAYR GUIA TA XARLAA.ARDUUD INGEJ YDUU XOOSON 4-N JIL BAISANIIG XARLAA ODOO UUR YU XUSEED BN AAAAAAAAAAAAAAAAA
Бичигч: ug,
Цаг: 2008-07-15 19:56:13,
IP: 203.194.117.254,
Улс: Mongolia
ugs
Ардчилсан нам болон иргэний эвслийн удирдлагууд өөрсдийн өдөөж, зохион байгуулсан эмх замбараагүй байдлыг булзайруулж хууль хүчний байгууллагууд руу чихэж байна. Сонгууль эхлэхээс хагас жилийн өмнөөс эхлэн интернэтийн бараг бүх сайт-г өндөр үнээр худалдан авч байсан. Жишээлбэл хамгийн олон хандалттай olloo.mn вэб сайтын бүх хувьцааг санаанд оромгүй өндөр үнээр худалдаж авч эхэлсэн нь дээрх худал тархи угаасан мэдээлэл тараах зорилготой байсан нь илт ойлгомжтой боллоо. Мөн тэрээр өөрийн талын Сайханбилэг-г мэдээлэл харилцаа холбоо технологийн газрын даргаар тавьж тэрхүү аппаратыг өөрсдийн талд ажиллуулсан.
Энэ эмх замбараагүй байдлыг олны өмнө удирдан зохион байгуулж, турхирсан этгээдүүд бүгд бараг тэнд байгаагүй гэж хэлэх нь холгүй гэнэн дүр үзүүлж байгаа нь ичгэвэртэй. Тэд хэрвээ төрийн эргэлт хүссэнээрээ хийж чадсан бол өнөөдөр би ч тэдэн машин шатаасан, тэдэн цонх хагалсан гээд ам уралдуулах байсан биз. Цагдаа нарт буудуулсан хүмүүс гэдгийг зохион байгуулалттайгаар жагсагчдын дунд хөлсний хүн оруулж буудуулсан. Тэдэнд тэр хүмүүсийн амь нас огтхон ч хамаагүй. Гол нь цагдаа болон хүчний байгууллагын нэр хүндийг л унагаж байвал тэдэнд бусад нь ямар ч хамаагүй.
Эртхэн хүч хэрэглэж тараах байсан гэж ярьцгаах юм. Хэрвээ эртлэн хүч хэрэглэн тараасан бол улс төрийн зорилготой жагсаал байсан, тэрийг цэрэг цагдаагийн хүч хэрэглэн тарааж үг хэлэх эрх чөлөө энээ тэрээ гэж яаж солиорцгоох байсан бол. Монголын түүх соёлыг дахин давтагдашгүйгээр барахгүй эргэн судлах ч боломжгүй болгож, 5 хүний аминд хүрч 700 гаруй цагдаад гэмтэл учруулсан энэ гэмт хэрэгтнүүдэд зохих хариуцлагыг хүлээлгэх хэрэгтэй.
Бичигч: Mongol tumend,
Цаг: 2008-07-29 14:02:38,
IP: 203.160.50.83,
Улс: Mongolia
...
СЭРЭМЖЛЭХТҮН !!!
Халтмаагийн Баттулга БНХАУ-ын тусгай албаны гар
хөл болжээ
Одоогийн УИХ ын гишvvн Х.Баттулга арван жилийн ч боловсрол эзэмшиж чадаагvй нөхөр гэнэ. Учир нь багадаа хулгай луйврын хэргээр хvvхдийн клонд явах шахаж спорт нь тvvнийг гэмт хэргийн ертөнцөөс аварсан гэдэг. Ингээд улсын шигшээд орсон бөх хvv гадагшаа тэмцээнд явахын хажуугаараа элдэв бараа дарж улмаар тамирчин хvнийхээ нэр нvvр гадаад паспортоо ашиглаж гадны орнуудаар доншуучилж наймаа панз vсэргээд анх наймааны хар ухаанд сурч жаахан хөлжсөн гэдэг. “Боловсролгvй” Х.Баттулгыг БНХАУ-ын тусгай албаны гар хөл болсон“ гэсэн яриа олны дунд байдаг гэнэ. Өдгөө тэрээр урд зvгийнхэнтэй тэр дундаа Синга нартай нягт хамтран ажилладаг бөгөөд тvvнийг тэндэхийн улс төр гэмт хэргийн мафиар ивээн тэтгvvлдэг гэсэн яриа байдаг юм билээ. Ямар сайндаа л 2004 онд сонгуульд яллаа гэж Синга найз нь арваад хаммер жийп зvгээр бэлэг гээд өгч байхав дээ. Ингээд тэрээр улс төрд орсон цагаасаа эхлэн урд зvгийнхэнийг энд хvчээ авахад гол тус дэм vзvvлдэг “утсан хvvхэлдэй“ нь болсон бололтой гэх юм билээ. Тэрээр АН-ын дарга Ц.Элбэгээг америкаас ирэхэд нь урд хойгуур нь гvйж дольдигонож байгаад АН-ын дарга болоход тус дэм vзvvлсэнийхээ хариуд “Ардчилсан холбоог“ өмчилж “ авсан гэдэг. Одоо АХолбооны байр тvvний хувийн компани сонины редакц тvvний санхvvжvvлдэг хөдөлгөөний vvр уурхай болоод байгаа юм байна. Улмаар тэрээр Монголын тусгаар тогтнолд нөлөөлөхүйц том жижиг нэлээд хэдэн банк болон уул уурхайн лицензvvдийг гартаа атгасан хагас хятад хүн болжээ. Мөн тэрээр өдгөө хэвлэл мэдээллийн хэрэгслvvдийг хувьдаа авч эзэмших ажилдаа ханцуй шамлан орж улмаар монголчуудын “тархийг угаах“ хооронд нь “яс хаяж мөргөлдүүлэх, төр засгийн эсрэг ямар л жагсаал цуглаан болж бүгдийг харгалзахгүйгээр мөнгө төгрөгөөр санхүүжүүлдэг, Монголын улс төрчдийн зөрчил маргааныг хурцатгах үүссэн галыг улам өрдөн суудаг ажил хийдэг болсон ажээ. Х.Баттулга нь бичиг бичих нь байтугай олигтой ч ярьж ч чаддаггvй “бvдvvн баараг“ мань эр гэнэт “Баабар-2“ болон тодорч “Х.Баттулга бичиж байна“ гэсэн нийтлэлvvдийг vйлдвэрлэж хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээр төлбөртэйгээр цацах болов. Yнэн чанартаа мань эрийн өмнөөс өөрийнх нь санхvvжvvлдэг сонины эрхлэгч Нүрзэдийн Дугар гэх сэтгvvлч бичиж өгч мань эрийн нэрийг тавьдаг юм байна. Саяхны 7-р сарын 1-ний өдөр болсон үймээн самууныг өнөөх Х.Баттулга л зохион байгуулж санхүүжүүлж БНХАУ-ын тусгай албаны даалгаварыг чадварлаг гүйцэтгэж байгаа хятадад элсэгдсэн сайн тагнуулч ажээ. Одоо Х.Баттулга нь УИХ-ын гишүүд болон хэд хэдэн улс төрчдийн мөнгөөр элсүүлэн татсан бөгөөд түүний дотроос АН-ын дарга Ц.Элбэгдоржтой 17 чингэлэг спиртийн наймаанд нягт холбогдсон байдаг. Учир нь тэр 17 чингэлэг спиртийн наймаанд Ц.Элбэгдоржийн мөнгө нэлээд хувийг эзэлсэн байдагтай холбоотой. Гэвч Х.Баттулга өгөөмөр зангаараа Элбэгээг одоо болтол гомдоогоогүй яваа билээ.
Н.Д