Төрд хандах үгс - Бид эргээд очих Эх оронтой хүмүүс.Битгий худалдаач Эх орныг минь.
Шинэчлэгдсэн: 2008-04-30 13:04:11 УБ
Монгол
Өндөөр уулын орой дээр гараад алсын бараа ширтэн суухсан,сэрүүхэн салхинд сэтгэл сэргээд тэртээд алслан харагдах зах хаязгааргүй их тал,өндөр уулс,хөх зэрэглээ,цэлмэг тэнгэр гээд миний эх орон хичнээн сайхан харагдах бол.
Одоо бодоход их ухаан муутай байж дээ,эх орондоо байхдаа тэр сайхан бүхнийг мэдрэхгүй гадаад ертөнц,гял цял болсон хүний нутагт сэтгэл татагдаж хөдөө хээрийн аглаг талаа хүнийрхэж бодож явж.
Тэнгэр багандсан өндөр барилгуудтай, өнгө зүс,хэл соёл өөр, бум бужигнаж,түм түжигнэж олон хүмүүс холихсон энэ л газар багагүй хугацааг өнгөрөөхдөө өдөр бүр сэтгэл бачуурч,бачуурсан сэтгэлийн гүнд нулимс минь мэлтэлзсээр л...
Уудам талдаа дураараа алахлаж бүр дэгдэн гүйдэг байсан надад бөөр бөөрөөрөө наалдах шахуу баригдсан энэ л байшингууд ямар хэцүү санагддаг гээч!!!
Өглөө босоод цонхоор харна өнөөх л байшин.Уул тал энд алга харин сэтгэл минь өдрөөс өдөрт уул талыг харахыг хүсэж харах хирээрээ уужрал тайвширалын мэдрэхийг цээж дүүрэн амьсгалахыг хүснэ.
Энэ ганц миний бас Монгол хүний хүсэл үү???
Үгүй ээ харийнхан гэдэг тэдгээр хүмүүс ч ч бас хүсэж хальсанд бичигдсэн эх орны минь онгон зэлүүд байгалийг хараад дуу алдаж,бүр нулимс унагаж сууна.
Төрсөн цагаасаа огт харж байгаагүй ховор нандин тэр сайхан байгалийг эзэмшин суугаа Монгол хүмүүн бидний азтайг гайхан,хаа холоос эх орныг минь мөрөөдөж байна.
Тэд цагаахан сэтгэлээр огт үзэж хараагүй онгон зэлүүд байгалтай Монгол орныг хайрлаж,хамгаалахийг хүсдэг бол харин зарим нь шуналын сэтгэлээр эх оронд минь эзэн болон суухыг санаархаж байна!!!
Гэнэн цайлган,онгироо занг минь ашиглаж,хэдхээн халтар төгрөгөөр байгаа бүхнийг минь аваад эхлэчихсэн байна,байгалийн баялагаа бүгдийг нь өгчихөөд юу ч үгүй болсон хойноо эргээд тэднээс өөрсдийн эд баялагаа худалдаж авахаар дугаарлан зогсох гэж үү???
Эд баялаг ч бус Эх орноо худалдахад бэлдэж байгаагаа мэддэг хирнээ чимээгүй алахаад байгаа тэдгээр хүмүүсийг ялтай.
Өнөөдөр өөрөө жаргав ч маргаашийн мандах нарнаар үр ач,үндэс угсаа нь зовох аюул нүүрлээд байхад тэрийг үл тоон хувийн эрх ашигаа энэ тэргүүнд тавиад эх орон ч баатар хүний дүр исгэн суух....
Хэдий би энд дүү нар гэр бүл болоод өөрийгөө бодож амьдарч яваа ч сэтгэл зүрх минь цаг,мөч бүхэнд эх орондоо тэмүүлж,хязгаар нь үл харагдах тэр л уудам талаа санаж аньсага чийгтэй амьдарч байна.
Би буцнаа яг л алдуул морь шиг гүйгээд би эх орондоо очих л болно,тэр болтол би уйлахгүй ээ, хээр талаа,өндөр уулсаа харж ирээдүйгээ уужуухан бодож би '' Эх Оронтой Хүн'' энэ бүхэн Монгол хүмүүн бидний амь болоод сэтгэлийн салашгүй нэгэн хэсэг гэж бодож суухдаа,санасан сэтгэлээ онгойлгож тэр өндөр уулс дээрээ суун Эх оронтойгоо ярилцаж байх даа уйланаа.
Эцэст нь Эрхэм Түшээдээс ГУЙЯ эх орныг минь битгий худалдаач,бид хүслээрээ энд ирсэн шигээ хүслээрээ эндээс буцаж Эх орондоо очно,энд сурсан мэдсэнээрээ эх орноо хөгжүүлэх л болно, бид сэтгэлээ бэтгэртэл санадаг минийх л гэсээр өнчин ботго шиг гүйгээд очих Эх оронтой,Эцэг Эхтэй хүмүүс шүү дээ!!!
Бичсэн: erhtsas, Огноо: 2008-04-30 04:49:57,
Та өөр сонирхолтой бичлэгүүд үзэхийг хүсэж байвал энэ Блогын хаяг: http://erhtsas.blog.banjig.net
Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:
Жоорло
Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: mongol,
Цаг: 2008-05-01 03:28:55,
IP: 82.245.145.79,
Улс: France
heleh ug
humuusee ard tumen minee gazariig huvchilah hereg bidend bna
Бичигч: mongol,
Цаг: 2008-05-01 03:58:47,
IP: 82.245.145.79,
Улс: France
unsh
minii mongoliin ard tumen minee neg sanal helie ee buruu zoviig tungaah tun gazriig huvchilaad yaah yum be zugeer l ulsiin omch ueiin ued baij bolohgui yumuu jishee ni ; neg ger buld 50 m kvadrat talbaitai gazar noogdog l dee terendee l amidarii aan harin jaahan iluu gazar amidarhiig huseed bgaa puus kompani ch yumuu humuus ni ter noogduulsan gazraasaa iluu gazar amidarhiig husej bgaa bol iluu garaad bgaa gazartaa mongo tolj baij bolno shuu dee tureesiin ingeed amidaraad baij bolnoodoo ternees bid gazraa huvchilaad baij bolohgui bhaa ueiin ued mongol gazar bol toriin omch l baih estoi gej bodoj bna bid bol hezeed malchin ard tumen gazar bol toriin l omch baih estoi ard tumen toroos ogson gazaraa ezemsheed ternees iluudee turees toloh estoi ingej baij bolohgui yumuu gazar bol bidnii niitiin omch gej bodoj bna ezen chingis mini bidend gazar huviarlaagui l bailtai bodooch tungaagaach toriin tusheed mini nadad durguitseh es bol shaishaah hen negen ene hayagand setgegdlee uldeenuu, boroldoi.doldoi@yahoo.com
Бичигч: ug,
Цаг: 2008-07-15 19:56:00,
IP: 203.194.117.254,
Улс: Mongolia
ugs
Ардчилсан нам болон иргэний эвслийн удирдлагууд өөрсдийн өдөөж, зохион байгуулсан эмх замбараагүй байдлыг булзайруулж хууль хүчний байгууллагууд руу чихэж байна. Сонгууль эхлэхээс хагас жилийн өмнөөс эхлэн интернэтийн бараг бүх сайт-г өндөр үнээр худалдан авч байсан. Жишээлбэл хамгийн олон хандалттай olloo.mn вэб сайтын бүх хувьцааг санаанд оромгүй өндөр үнээр худалдаж авч эхэлсэн нь дээрх худал тархи угаасан мэдээлэл тараах зорилготой байсан нь илт ойлгомжтой боллоо. Мөн тэрээр өөрийн талын Сайханбилэг-г мэдээлэл харилцаа холбоо технологийн газрын даргаар тавьж тэрхүү аппаратыг өөрсдийн талд ажиллуулсан.
Энэ эмх замбараагүй байдлыг олны өмнө удирдан зохион байгуулж, турхирсан этгээдүүд бүгд бараг тэнд байгаагүй гэж хэлэх нь холгүй гэнэн дүр үзүүлж байгаа нь ичгэвэртэй. Тэд хэрвээ төрийн эргэлт хүссэнээрээ хийж чадсан бол өнөөдөр би ч тэдэн машин шатаасан, тэдэн цонх хагалсан гээд ам уралдуулах байсан биз. Цагдаа нарт буудуулсан хүмүүс гэдгийг зохион байгуулалттайгаар жагсагчдын дунд хөлсний хүн оруулж буудуулсан. Тэдэнд тэр хүмүүсийн амь нас огтхон ч хамаагүй. Гол нь цагдаа болон хүчний байгууллагын нэр хүндийг л унагаж байвал тэдэнд бусад нь ямар ч хамаагүй.
Эртхэн хүч хэрэглэж тараах байсан гэж ярьцгаах юм. Хэрвээ эртлэн хүч хэрэглэн тараасан бол улс төрийн зорилготой жагсаал байсан, тэрийг цэрэг цагдаагийн хүч хэрэглэн тарааж үг хэлэх эрх чөлөө энээ тэрээ гэж яаж солиорцгоох байсан бол. Монголын түүх соёлыг дахин давтагдашгүйгээр барахгүй эргэн судлах ч боломжгүй болгож, 5 хүний аминд хүрч 700 гаруй цагдаад гэмтэл учруулсан энэ гэмт хэрэгтнүүдэд зохих хариуцлагыг хүлээлгэх хэрэгтэй.
Бичигч: batmunh,
Цаг: 2008-07-18 17:12:45,
IP: 202.72.245.130,
Улс: Mongolia
turd hurgeh ugs
mongoliin erhem turiin tusheedee ard tumnii buyan zayag ta nar hanaj tsadahaa medehgyi tuilj bga shuudee odoo ta nar asuudaliig arai uur talaas n haraachee tumnii buyan ergej ta naraas uneniig neheh bolno ym gedeg uchirtai gedeg ard tumeniig sohor dulii gej doromjiloo boli odoo ta nariin hiisen uil laig buzar bulai ymiig chine ur huuhed chine uureh bolno bid neg l udaa amdarch bgaa ta nar niigem yaj uurchluduj bgaaag anzaarah heregtei unuudur 2008 on gedgiig bas ard tumnii buyan nehel hatuu gedgiig buyan buzar hariu bdag gedgiig ene buhniig oilgo
Бичигч: toogii72 ,
Цаг: 2008-07-27 21:56:45,
IP: 202.179.10.26,
Улс: Mongolia
turd hurgeh ugs
deerhi hun ymar unen ym bichee ve turiin tusheed mini dahin neg unshaasai. baigaliin bayalgaa gadaadiihand hudaldaj unuudur ta tsadavch margaash ur huuhed ach zee nar chine yah ym beeeee
Бичигч: Mongol tumend,
Цаг: 2008-07-29 14:02:27,
IP: 203.160.50.83,
Улс: Mongolia
...
СЭРЭМЖЛЭХТҮН !!!
Халтмаагийн Баттулга БНХАУ-ын тусгай албаны гар
хөл болжээ
Одоогийн УИХ ын гишvvн Х.Баттулга арван жилийн ч боловсрол эзэмшиж чадаагvй нөхөр гэнэ. Учир нь багадаа хулгай луйврын хэргээр хvvхдийн клонд явах шахаж спорт нь тvvнийг гэмт хэргийн ертөнцөөс аварсан гэдэг. Ингээд улсын шигшээд орсон бөх хvv гадагшаа тэмцээнд явахын хажуугаараа элдэв бараа дарж улмаар тамирчин хvнийхээ нэр нvvр гадаад паспортоо ашиглаж гадны орнуудаар доншуучилж наймаа панз vсэргээд анх наймааны хар ухаанд сурч жаахан хөлжсөн гэдэг. “Боловсролгvй” Х.Баттулгыг БНХАУ-ын тусгай албаны гар хөл болсон“ гэсэн яриа олны дунд байдаг гэнэ. Өдгөө тэрээр урд зvгийнхэнтэй тэр дундаа Синга нартай нягт хамтран ажилладаг бөгөөд тvvнийг тэндэхийн улс төр гэмт хэргийн мафиар ивээн тэтгvvлдэг гэсэн яриа байдаг юм билээ. Ямар сайндаа л 2004 онд сонгуульд яллаа гэж Синга найз нь арваад хаммер жийп зvгээр бэлэг гээд өгч байхав дээ. Ингээд тэрээр улс төрд орсон цагаасаа эхлэн урд зvгийнхэнийг энд хvчээ авахад гол тус дэм vзvvлдэг “утсан хvvхэлдэй“ нь болсон бололтой гэх юм билээ. Тэрээр АН-ын дарга Ц.Элбэгээг америкаас ирэхэд нь урд хойгуур нь гvйж дольдигонож байгаад АН-ын дарга болоход тус дэм vзvvлсэнийхээ хариуд “Ардчилсан холбоог“ өмчилж “ авсан гэдэг. Одоо АХолбооны байр тvvний хувийн компани сонины редакц тvvний санхvvжvvлдэг хөдөлгөөний vvр уурхай болоод байгаа юм байна. Улмаар тэрээр Монголын тусгаар тогтнолд нөлөөлөхүйц том жижиг нэлээд хэдэн банк болон уул уурхайн лицензvvдийг гартаа атгасан хагас хятад хүн болжээ. Мөн тэрээр өдгөө хэвлэл мэдээллийн хэрэгслvvдийг хувьдаа авч эзэмших ажилдаа ханцуй шамлан орж улмаар монголчуудын “тархийг угаах“ хооронд нь “яс хаяж мөргөлдүүлэх, төр засгийн эсрэг ямар л жагсаал цуглаан болж бүгдийг харгалзахгүйгээр мөнгө төгрөгөөр санхүүжүүлдэг, Монголын улс төрчдийн зөрчил маргааныг хурцатгах үүссэн галыг улам өрдөн суудаг ажил хийдэг болсон ажээ. Х.Баттулга нь бичиг бичих нь байтугай олигтой ч ярьж ч чаддаггvй “бvдvvн баараг“ мань эр гэнэт “Баабар-2“ болон тодорч “Х.Баттулга бичиж байна“ гэсэн нийтлэлvvдийг vйлдвэрлэж хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээр төлбөртэйгээр цацах болов. Yнэн чанартаа мань эрийн өмнөөс өөрийнх нь санхvvжvvлдэг сонины эрхлэгч Нүрзэдийн Дугар гэх сэтгvvлч бичиж өгч мань эрийн нэрийг тавьдаг юм байна. Саяхны 7-р сарын 1-ний өдөр болсон үймээн самууныг өнөөх Х.Баттулга л зохион байгуулж санхүүжүүлж БНХАУ-ын тусгай албаны даалгаварыг чадварлаг гүйцэтгэж байгаа хятадад элсэгдсэн сайн тагнуулч ажээ. Одоо Х.Баттулга нь УИХ-ын гишүүд болон хэд хэдэн улс төрчдийн мөнгөөр элсүүлэн татсан бөгөөд түүний дотроос АН-ын дарга Ц.Элбэгдоржтой 17 чингэлэг спиртийн наймаанд нягт холбогдсон байдаг. Учир нь тэр 17 чингэлэг спиртийн наймаанд Ц.Элбэгдоржийн мөнгө нэлээд хувийг эзэлсэн байдагтай холбоотой. Гэвч Х.Баттулга өгөөмөр зангаараа Элбэгээг одоо болтол гомдоогоогүй яваа билээ.
Н.Д