|
Даяарчлал болоод Монголын маань удамшихуйн сан
Шинэчлэгдсэн: 2008-04-30 13:22:38 УБ
ген
|
Эндээс та бүхэн даяаршил болон удамшлын талаар сонирхолтой зүйлсыг олж уншаарай.
Хүн төрөлхтөний түүхтэй холбоотой маниусын мэдлэг чухам хүн гэдэг дээд гаралтан үүсэн бий болсон үеэс улбаалан тооцвол харьцангүй өчүүхэн гэдэгтэй маргах хүн гарахгүй бизээ.

Ер нь угаасаа хүний гарал үүслийн талаархи судлаачдийн маргаан өнөөг хурч, цаашид үеийн үед үргэлжилсээр байх нь дамжиггүй юм. Өчүүхэн миний бие хүртэл уншигч таны нэгэн адилаар энэ талаар санаа тавин оюунаа чилээн суудаг бөлгөө. Энэ удаа хүний үүсэл гарлийн тухай биш харин хүн гэдэг зүйл, Homosapience, биологийнхоо хөгжлийн явцад хэрхэн хувьсан өөрчлөгдөж ирсэн, цаашид бас хэрхэн хувирч өөрчлөгдөх юм болоо тэнд нь Монголчууд бид хаахана явдаг юм болоо гэж боддог хувийнхаа бодлийг хуваалцахаар шийдснийг минь та гарчигнаас тунгаасан бизээ.
Хүн чухам хэзээ, хэрхэн үүссэн бэ гэдгээс үл шалтгаалан хүн өөрөө байгалийн нэг хэсэг гэдэг талаас нь энэ асуудалд хандая л даа. Нэгэнт гадаад орчний өвөрмөц нөлөө, тухайлбал, уур амьсгал, газрийн зүйн байрлал, хоол унд гэх мэтээс хамааралтайгаар хүн гэдэг нэгэн зүйлийн амьтан байгалийн шалгаралд орж энэ оны эцэс хүрэхэд 6,6 тэр бумыг хэдийнээ давтал олширчээ.
Бүр цаашилбал 2050 он гэхэд 9 тэр бум хүрэх тооцоог эрдэмтэд гаргажээ. Дэлхийн хүн амийн энэхүү өсөлтийн 20% -ийг нь урд хөршүүд дангаараа эзэлж байдаг…
Хүн төрөлхийтний эволюц хөгжлийн явц сүүлийн 5000 жилийн туршид өмнөх 40 000 жилийн явцтай харьцуулбал 100 дахин хурдассан байгааг судлаачид саяхан тогтоосон байна.
Мэдээжийн хэрэг хүн төрөлхийтөн оршин тогтнохийн тулд дэлхийгээр нэг бэдрэн тэнэж удамшлийн хувьд өвөрмөц нэгэн янз зүйлүүдийг бий болгон өөр өөрийн гэсэн өвөрмөц амжиргааны хэв загвар, хэл ус, ёс заншлыг үүсгээд цаашлаад гол ус, жалга довны үзлээрээ талцан хуваагдан хоорондоо үзэж тардаг болсон гэж байгаа.
Гоё байгаа биз. Гэтэл, нэг л мэдэхэд бөмбөрцөг маань зуйван болж улмаар бүр хавтгайрч улс орон үндэстэн ястангууд маань оюун санааны, бүүр даамжраад бодит байдлаар нэг тогооноос хооллоод эхэлжээ. Дэлхийн хүн амын хувьслын явц даяарчлалаас болоод буцаад буурч байгаа юм биш биз дээ.
Бөмбөрцгийн маань энэ хавтгайрлыг урд голын Монхор гуай, хойд хажуугийн Бадам авгай нар яаж ч оролдоод буцааж чадахаа нэгэнт өнгөрсөн байна. Учир нь Бадам авгайн бага охин нэгэн хазгай хэлтэй харийн хүнийг дагаад талийгаад өгсөн байхад, Монхор гуайн өргөмөл хүү алс холын Америк оронд гарч эрдэм өвөрлөнгөө эргээд эх орондоо ирэхгүй гэж сэтгэл шулуудсан гэх мэдээ чих дэлсэнэ.
Даяарчлалийн нэг үр дагавар, дэлхий нийтээрээ удамшил зүйн солбицолд орж удамшил зүйн хувьд ижилсэлд орох явдал юум шиг санагдаж байна л даа. Энэ байдал Монгол оронд маань хэдийнээ биелэлээ олоод эхэлчихжээ.
Даяарчлалын муу үр дагавар гэж би хараахан хэлээгүй байгаа биз. Энэ талаар эрдэмтэд аль хэдийнэ санаа тавьж зарим нь бүүр эгдүү хүрмээр санаа дэвшүүлсэн байдаг юм. Юу вэ гэхээр, хүн төрөлхийтөн байгалийн нөлөөллөөс ангижрч даяарчлагдах тусам (нөгөө үр дагавар ороод) тэдний идэш ууш нь адилхан болж энэ байдал нь эргээд удамшихуйн мэдээлэлийг нь ижилсүүлж бие биенээсээ ялгарах ялгаа нь аажимдаа арилах болно гэнээ.
Та юу гэж бодож байна? Даяаршаад, хөгжөөд тэгээд бүгд адилхан болоод сайхан юм биш үү, гэж үү?
Удамшихуйн мэдээлэлийн сан нь ижилсэж ядуурах тусам тухайн янз зүйлийн гадаад орчны өвөрмөц нөхцөлд дасан зохицох шинж чанар нь багасаж ингэснээр элдэв төрлийн шинээр үүсэн бий болж байдаг вирусын өвчнийг тэсвэрлэн гарах чадамж нь хомсдоно гэсэн үг юм байна л даа. Аймаар байгаа биз.
Хэрвээ дээрхи онол үнэн бол хүн төрөлхтөн, эсвэл тухайн үндэстэн ястан байглийн шалгарлыг даван гарч чадалгүй аажмаар устан үгүй болно гэсэн үг байх нь ээ. Хэхэхэ, сэтгэлээр уналгүй хүлээзэнэж байгаарай. Аз болоход зарим эрдэмтэд энэ онолыг нэг талаар үгүйсгэсэн, нөгөө талаар баталсан судалгаа саяхан хийж ердөө өнгөрсөн долоо хоногт Americ-n Үндэсний Судлахуйн Академийн Хэвлэл (PNAS) -д хэвлүүлсэн байх юм. Энэ судалгаа нь хүний мэдээллийн санг нууцлагч бидний хэлж заншсан ген гэгч цөмийн хүчлүүд өөрөө өөрийгөө хувьсган өөрчлөх чадвартай болохыг батлан тогтоогжээ.
Юта Их Сургуулийн профэссор Хэнри Харпэндин гуайгаар урирдуулсан энэ баг 270 өөр үндэс угсаатай хүмүүсийг хамруулан хүний өвчин үүсгэгч генийн өөрийгөө хувисгах чанарыг судалсан байна.
Тэрбээр 1800 ширхэг генд энэ байдлийг илэрүүлсэн бөгөөд энэ нь хүний удамшлийн сангийн 7 % -г хамарч байгааг тогтоожээ. Эдгээр генийн зарим нь хоол хүнс болон вирусын халдвараас хамааран бүтцээ өөрчилж байжээ. Мэдээжийн хэрэг хүн амын тоо олон байх тусам генийн хувирлийн төрөл нь төдий чинээ олон байх нь ойлгомжтой.
Даяарчлалын шуурганд монгол үндэстэн маань мөхчих вий дээ гэж харамсахын сацуу бид угаасаа л цорийн ганц эх үүсгэвэртэй гэж бодохоос дотроо жаахан засаж сэтгэлээ тайтгаруулан сууna.
Ай хөөрхий цөөхөн хүн амтай эх орон маань даяарчлагдаад л...
Жич: Эл өгүүлэлд орсон зарим нэр томъёоуудыг өөрийнхөө үзэмжэээр, монгол хэлээрээ буулгахыг хичээсэн бөгөөд дүйцэх англи хувилбарыг доор сийрүүлэв.
Удамшихуй - GENETICS
удамшихуйн сан – Genetic pool
|
| |
Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:
Жоорло
|
|
| |
Бичигдсэн сэтгэгдэлүүд
| |
Бичигч: ug,
Цаг: 2008-07-15 19:55:48,
IP: 203.194.117.254,
Улс: Mongolia
| | |
ugs
Ардчилсан нам болон иргэний эвслийн удирдлагууд өөрсдийн өдөөж, зохион байгуулсан эмх замбараагүй байдлыг булзайруулж хууль хүчний байгууллагууд руу чихэж байна. Сонгууль эхлэхээс хагас жилийн өмнөөс эхлэн интернэтийн бараг бүх сайт-г өндөр үнээр худалдан авч байсан. Жишээлбэл хамгийн олон хандалттай olloo.mn вэб сайтын бүх хувьцааг санаанд оромгүй өндөр үнээр худалдаж авч эхэлсэн нь дээрх худал тархи угаасан мэдээлэл тараах зорилготой байсан нь илт ойлгомжтой боллоо. Мөн тэрээр өөрийн талын Сайханбилэг-г мэдээлэл харилцаа холбоо технологийн газрын даргаар тавьж тэрхүү аппаратыг өөрсдийн талд ажиллуулсан.
Энэ эмх замбараагүй байдлыг олны өмнө удирдан зохион байгуулж, турхирсан этгээдүүд бүгд бараг тэнд байгаагүй гэж хэлэх нь холгүй гэнэн дүр үзүүлж байгаа нь ичгэвэртэй. Тэд хэрвээ төрийн эргэлт хүссэнээрээ хийж чадсан бол өнөөдөр би ч тэдэн машин шатаасан, тэдэн цонх хагалсан гээд ам уралдуулах байсан биз. Цагдаа нарт буудуулсан хүмүүс гэдгийг зохион байгуулалттайгаар жагсагчдын дунд хөлсний хүн оруулж буудуулсан. Тэдэнд тэр хүмүүсийн амь нас огтхон ч хамаагүй. Гол нь цагдаа болон хүчний байгууллагын нэр хүндийг л унагаж байвал тэдэнд бусад нь ямар ч хамаагүй.
Эртхэн хүч хэрэглэж тараах байсан гэж ярьцгаах юм. Хэрвээ эртлэн хүч хэрэглэн тараасан бол улс төрийн зорилготой жагсаал байсан, тэрийг цэрэг цагдаагийн хүч хэрэглэн тарааж үг хэлэх эрх чөлөө энээ тэрээ гэж яаж солиорцгоох байсан бол. Монголын түүх соёлыг дахин давтагдашгүйгээр барахгүй эргэн судлах ч боломжгүй болгож, 5 хүний аминд хүрч 700 гаруй цагдаад гэмтэл учруулсан энэ гэмт хэрэгтнүүдэд зохих хариуцлагыг хүлээлгэх хэрэгтэй.
|
| |
|
Бичигч: ard,
Цаг: 2008-07-19 06:17:51,
IP: 91.129.13.182,
Улс: Austria
| | |
zuw bichjee sanal neg baina
uimeen samuunig zohoin baiguulsan,oroltsson,tsaana ni nuts baigaa humuusiig ilruulj,zohih yalig turgen ugvul ARDCHILALIG ANARHIZM bolgoj baigaa Elbegdorjtonguud tuunii gar ,hud ,hul,am bolj yahaas ch butsahgui baigaa humuust surgamj bolgo!!! ELBEGee,AN nam songuulid yalsan bol haad hutsaad baigaa humuus ,tus burdee gaigui alban tushaald ochij,ulsin hurumgiig huvaaj ideh tuluvluguutei baisan shuu dee!! Buteegui bolohoor yahaas ch butsahgui baina!! Ugaasaa Songuuli bolAN-d alvan tushaalin tuluu huwaldaan shuu dee!!! AN- ARD Tumnii nam bishii!!Dotroo hurtel uz tuznuun fraktstai shuu dee!! AN,Busad evsel hudulguuniig huuliar taraah heregtei!! Hend heregtei yum be!!! Hedehen luivarchdin nam shuu dee!!! |
| |
|
Бичигч: Mongol tumend,
Цаг: 2008-07-29 14:00:39,
IP: 203.160.50.83,
Улс: Mongolia
| | |
...
СЭРЭМЖЛЭХТҮН !!!
Халтмаагийн Баттулга БНХАУ-ын тусгай албаны гар
хөл болжээ
Одоогийн УИХ ын гишvvн Х.Баттулга арван жилийн ч боловсрол эзэмшиж чадаагvй нөхөр гэнэ. Учир нь багадаа хулгай луйврын хэргээр хvvхдийн клонд явах шахаж спорт нь тvvнийг гэмт хэргийн ертөнцөөс аварсан гэдэг. Ингээд улсын шигшээд орсон бөх хvv гадагшаа тэмцээнд явахын хажуугаараа элдэв бараа дарж улмаар тамирчин хvнийхээ нэр нvvр гадаад паспортоо ашиглаж гадны орнуудаар доншуучилж наймаа панз vсэргээд анх наймааны хар ухаанд сурч жаахан хөлжсөн гэдэг. “Боловсролгvй” Х.Баттулгыг БНХАУ-ын тусгай албаны гар хөл болсон“ гэсэн яриа олны дунд байдаг гэнэ. Өдгөө тэрээр урд зvгийнхэнтэй тэр дундаа Синга нартай нягт хамтран ажилладаг бөгөөд тvvнийг тэндэхийн улс төр гэмт хэргийн мафиар ивээн тэтгvvлдэг гэсэн яриа байдаг юм билээ. Ямар сайндаа л 2004 онд сонгуульд яллаа гэж Синга найз нь арваад хаммер жийп зvгээр бэлэг гээд өгч байхав дээ. Ингээд тэрээр улс төрд орсон цагаасаа эхлэн урд зvгийнхэнийг энд хvчээ авахад гол тус дэм vзvvлдэг “утсан хvvхэлдэй“ нь болсон бололтой гэх юм билээ. Тэрээр АН-ын дарга Ц.Элбэгээг америкаас ирэхэд нь урд хойгуур нь гvйж дольдигонож байгаад АН-ын дарга болоход тус дэм vзvvлсэнийхээ хариуд “Ардчилсан холбоог“ өмчилж “ авсан гэдэг. Одоо АХолбооны байр тvvний хувийн компани сонины редакц тvvний санхvvжvvлдэг хөдөлгөөний vvр уурхай болоод байгаа юм байна. Улмаар тэрээр Монголын тусгаар тогтнолд нөлөөлөхүйц том жижиг нэлээд хэдэн банк болон уул уурхайн лицензvvдийг гартаа атгасан хагас хятад хүн болжээ. Мөн тэрээр өдгөө хэвлэл мэдээллийн хэрэгслvvдийг хувьдаа авч эзэмших ажилдаа ханцуй шамлан орж улмаар монголчуудын “тархийг угаах“ хооронд нь “яс хаяж мөргөлдүүлэх, төр засгийн эсрэг ямар л жагсаал цуглаан болж бүгдийг харгалзахгүйгээр мөнгө төгрөгөөр санхүүжүүлдэг, Монголын улс төрчдийн зөрчил маргааныг хурцатгах үүссэн галыг улам өрдөн суудаг ажил хийдэг болсон ажээ. Х.Баттулга нь бичиг бичих нь байтугай олигтой ч ярьж ч чаддаггvй “бvдvvн баараг“ мань эр гэнэт “Баабар-2“ болон тодорч “Х.Баттулга бичиж байна“ гэсэн нийтлэлvvдийг vйлдвэрлэж хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээр төлбөртэйгээр цацах болов. Yнэн чанартаа мань эрийн өмнөөс өөрийнх нь санхvvжvvлдэг сонины эрхлэгч Нүрзэдийн Дугар гэх сэтгvvлч бичиж өгч мань эрийн нэрийг тавьдаг юм байна. Саяхны 7-р сарын 1-ний өдөр болсон үймээн самууныг өнөөх Х.Баттулга л зохион байгуулж санхүүжүүлж БНХАУ-ын тусгай албаны даалгаварыг чадварлаг гүйцэтгэж байгаа хятадад элсэгдсэн сайн тагнуулч ажээ. Одоо Х.Баттулга нь УИХ-ын гишүүд болон хэд хэдэн улс төрчдийн мөнгөөр элсүүлэн татсан бөгөөд түүний дотроос АН-ын дарга Ц.Элбэгдоржтой 17 чингэлэг спиртийн наймаанд нягт холбогдсон байдаг. Учир нь тэр 17 чингэлэг спиртийн наймаанд Ц.Элбэгдоржийн мөнгө нэлээд хувийг эзэлсэн байдагтай холбоотой. Гэвч Х.Баттулга өгөөмөр зангаараа Элбэгээг одоо болтол гомдоогоогүй яваа билээ.
Н.Д
|
| |
|
|