Banjig.Net нүүр - Нэвтрэх - Бүртгүүлэх - Тусламж 
Banjig. Медиа
 
Мэдээ Ярилцлага | Фото | Содон | Кино | Зугаа | Ажил | Хөгжим | Ил захидал | Бизнес лавлах | Мэдлэг | Зар | Вэбүүд | Блог



- Дэлхий дахинд
- Banjig.Net-д шинээр
- Монгол орон мину
- Дүрстэй мэдээ
- Банжиг Блогоос
- Монголчууд гадаадад
- Уран зохиол
- Төрд хүргэх үгс
- Сонгууль
- FIFA 2006
- Улс төр
- Нийгэм
- Бизнес, Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Боловсрол
- Шинжлэх ухаан
- Энтертаймент
- Спорт
- Гэмт хэрэг
- Ярилцлага
- Кино ертөнц
- Фото сурвалжлага
- Шар мэдээ
- Содон
- Эротик

Мэдээний цагалбар
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Өнөөдрийн мэдээнүүд

Санал асуулга
Таны бодлоор Аль FM радио бусдаасаа илүү вэ?
Үр дүнг харуулах

 

 

Төрд хандах үгс - Бид хэддүгээр зууны, ямар улсын иргэн юм бэ?

Шинэчлэгдсэн: 2008-05-01 04:23:34 УБ

сонгууль
сонгууль
“Ардчилалын амин сүнс нь чөлөөт сонгууль бөгөөд иргэд өөрсдийг нь удирдан, жолоодох хүмүүсийг сонгох, эс сонгох боломжоор хангагдахыг АРДЧИЛАЛ гэнэ” хэмээн нэгэн судлаач ардчилалыг тодорхойлсон байна.



Ардчилал гэдэг нь чөлөөт сонгуулиас илүү өргөн агуулгатай боловч ардчилалын гол утга, учрыг нь давгүй сайн гаргасан тодорхойлолт юм. Түүнчлэн сонгогдох, сонгох эрх нь дангаараа төлөөллийн ардчилалыг бүрэн төгс бий болгож чадахгүй хэдий ч төлөөллийн ардчилалыг бэхжүүлэх үндсэн суурь болж өгдөг байна. Өөрөөр хэлбэл сонгууль өгөх насанд хүрсэн иргэн бүрийг сонгох, сонгогдох эрхээр хангахгүйгээр ардчилал, эрх, эрх чөлөө ярих нь утгагүй юм. Өмнөх нийтлэлүүдэд сонгууль яах гэж явуулдаг талаар бичиж байсан тул шууд үндсэн сэдэврүүгээ оръё.

Сонгуулийн тухай хуульд орсон өөрчлөлтөөр гадаад улсад ажиллаж, амьдарч, суралцаж байгаа иргэд Ерөнхийлөгчийн, УИХ-ын, орон нутгийн аль ч сонгуульд оролцох эрхгүй болжээ. Үүнийг олж мэдээд хэддүгээр зууны, ямар улсын иргэний харъяалалтайгаа бараг мэдэхээ болилоо. Жил гаруйханы өмнө ардчилалын замаар замнаж буй, тусгаар тогтносон Монгол Улсын иргэн байсан юмдаг.

Ингэхэд Монгол Улс хэдэн иргэнтэй юм бэ? Холбогдох байгууллагууд нь зуу гаран мянгын зөрүүтэйгээр мэдээлэх юм. Энэ жил болох УИХ-ын сонгуультай холбоотойгоор ч юм уу, ямар ч л гэсэн иргэдээ тоолж байгаа юм гэсэн. Ашгүй дээ. Улс байна даа энэ чинь. Ядаж хэдэн иргэнтэйгээ нэг сайн мэдэе.

Гадаад улсад Монгол Улсын яг хэдэн иргэн ажиллаж, суралцаж, амьдарч байгааг би байтугай хэдэн зуун ажилтантай, иргэдийн татварын мөнгөөр санхүүждэг, хариуцсан байгууллагууд нь мэддэггүй бололтой. За аль аймгаас хэдэн хүн гадаад улсад байгааг бүр ч мэдэхгүй биз. Эсвэл мэддэг ч гэсэн нуудаг байж магадгүй юм. Холбогдох байгууллагуудынх нь цахим хуудаснаас чадлаараа эрээд олсонгүй. Харин Зууны мэдээ сонин дээрээс 130.000 гаруй Монгол иргэд гадаад улсад байдагийг олж мэдсэн. Тэдгээрийн дийлэнхи нь төр, засаг нь ажлын байр, амьдрах боломжоор хангаж чадаагүйгээс болоод гадаад улсад ажиллаж байгаа хүмүүс байдаг бололтой. Мэдээжийн хэрэг мэдлэг, боловсролоо дээшлүүлэхээр суралцаж байгаа залуус нэлээд байгаа байх. Ингээд бодохоор эдгээр 130.000 Монгол иргэдийн дийлэнхи нь сонгуулийн насанд хүрсэн, сонгох, сонгогдох эрхтэй Монгол Улсын иргэд байж таараад байгаа юм.

УИХ-ын 1992 оны сонуульд 1.085.129, 1996 оны сонгуульд 1.114.220, 2000 оны сонгуульд 1.247.033 иргэн, Ерөнхийлөгчийн 1993 оны сонгуульд 1.110.404, 1997 оны сонгуульд 1.115.228, 2001 оны сонгуульд 1.205.885 иргэн санал өгөх насанд хүрсэн байжээ. Одоо энэ тоо бага зэрэг өссөн биз. Гэсэн хэдий ч гадаад улсад ажиллаж, амьдарч, суралцаж байгаа 130.000 Монгол иргэд дээр сонгуулийн үеэр гадаад улсад түр хугацаагаар зорчиж буй иргэдийг нэмээд үзвэл сонгуулийн насанд хүрсэн нийт иргэдийн маань 10 гаруй хувь нь буюу сонгуульд оролцох эрхтэй 10 иргэн тутмын 1 нь гадаадад байгаа бололтой. Сонгуульд оролцох эрхтэй нийт иргэдийнхээ 10 гаран хувийнх нь саналыг золигт гарган, сонгуульд оролцох эрхийг нь боогдуулж байгааг юу гэж ойлгох вэ?

Монгол Улсын сонгуулийн насанд хүрсэн иргэн бүр санал өгөх хэрэгтэй. Учир нь :

1. Ардчилал буюу democracy гэдэг үг нь Эртний Грекээс үүсэлтэй бөгөөд Грек хэлний kratos буюу удирдах, эрх мэдэл гэсэн утгатай үг, demos буюу хүмүүс, ард түмэн гэсэн утгатай үгний нийлбэр юм. Орчин цагт үүнийг иргэд өөрсдийг нь удирдан, жолоодох хүмүүсийг чөлөөт сонгуулийн үндсэн дээр сонгон, төлөөллийн ардчилалын зарчмын дагуу улс, орныг удирдан, жолоодоно гэж ойлгож болох юм. Өөрөөр хэлбэл Таны итгэлийг хүлээсэн хүн Таны санал, хүсэлтийг үндэслэн, шийдвэр гаргаж, бодлого боловсруулан, Таны төлөө ажиллана гэсэн үг. Иймд гадаад улсад байгаа иргэдийн итгэлийг хүлээж, тэдний санал бодолыг төрийн үйл ажиллагаанд тусгаж, тэдний төлөө ажиллах хүмүүсийг сонгох сонгуульд гадаад улсад байгаа Монгол Улсын иргэдийг оролцуулах зайлшгүй шаардлагатай.

2. Сүүлийн үед сайн засаглалыг хөгжүүлнэ хэмээн их ярих болж. Засаглал гэдэг нь засаг, Засгийн газар гэсэн ойлголтоос өргөн хүрээтэй бөгөөд товчхондоо нийгмийн амьдралыг зохион байгуулах бүхий л арга, замын нийлбэрийг хэлдэг хэмээн ойлгож болох юм. Өөрөөр хэлбэл нийгмийн амьдралтай холбоотой асуудлыг шийдвэрлэх, шийдвэр гаргах, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажиллагаанд зөвхөн төр, түүний байгууллагууд бус төрийн бус байгууллагууд, эвсэл, холбоод түүнчлэн иргэн бүр оролцох боломжтой байхыг сайн засаглал хэмээн ойлгож болно. Сайн засаглал гэдэг нь аливаа улсын иргэн бүр өөрийн санал, бодлоо төр, Засгийн газарт хүргэн, төр, Засгийн газар нь иргэдийнхээ санал, хүсэлтийг хүндэтгэн, үйл ажиллагаандаа баримтлахыг хэлж байгаа юм бол сонгуулийн насны 10 иргэн тутмын 1-нийх нь саналыг орхигдуулж огт болохгүй.

3. Сайн засаглалтай холбоотойгоор цахим засаглал гэсэн ойлголт бидний амьдралд нэгэнт нэвтэрчээ. Цахим засаглал гэсэн нэртэй хөтөлбөр ч хэрэгжүүлж байгаа. Цахим засаглал гэж яг юуг хэлээд байгаа юм бэ? Төр, түүний байгууллагуудын үйл ажиллагаанд мэдээллийн технологи хэрэглэх замаар төрийн байгууллагын ажлыг хурдан, шуурхай, хүнд сурталгүй болгох, иргэд төр, түүний байгууллагуудаас хялбар замаар мэдээ, мэдээлэл авах, санал, бодлоо эрх баригчдад хүргэх боломжоор хангагдахыг хэлнэ хэмээн товчоор тодорхойлсон байна. Сонгууль гэдэг нь иргэд төрийн эрх барих хүмүүсийг сонгох төдийгүй өөрсдийн санал бодлоо төр, засгийн газарт хүргэх боломжийг хамарсан ойлголт юм. Ингэхээр цахим засаглал, сонгууль хоёр иргэдэд санал, бодлоо төр, Засгийн газарт хүргэх боломж олгодгоороо адил талтай. Өөрөөр хэлбэл мэдээллийн технологи ашиглан гадаадад байгаа иргэддээ сонгуульд оролцох боломж олгох нь цахим засаглалын нэг зорилго байх учиртай.

4. 130.000 санал гэдэг бол сонгуулийн дүнг хааш ч эргүүлж мэдэх тоо. 1992, 1996, 2000 онд явагдсан УИХ-ын сонгуулийн дүнгээс харахад 50 буюу түүнээс дээш хувийн санал авч ялалт байгуулах нэр дэвшигчдийн тоо буурч байгаа нь харагдаж байна. 1992 онд 19, 1996 онд 28, 2000 онд 30 нэр дэвшигч тухайн тойргийн нийт сонгогчдын 50 хувиас доош хувийн санал авч ялалт байгуулж байжээ. Өөрөөр хэлбэл нэг нэр дэвшигч бусдаасаа илт давуу байдлаар ялах явдал буурч, нэр дэвшигчдийн саналын тооны харьцаа бага байх болсон байна. Энэ нь цөөн тооны санал сонгуулийн дүнг өөрчлөх боломж ихэссээр байгааг харуулж байна. Иймд гадаадад байгаа Монгол Улсын иргэдийг сонгуульд санал өгөх боломжоор хангах шаардлагатай юм. Ингэсэн цагт сонгууль шударга явагдаж, сонгуульд ялсан улс төрийн хүчин засаглах эрхийг бодитоор эдлэх эрх үүснэ.

5. Миний олж сонссоноор гадаадад байгаа Монголчууд нэлээдгүй хэмжээний мөнгийг Монголд байгаа аав, ээж, ах, дүү, хамаатан садан руугаа илгээдэг юм байна. Түүнчлэн манай улсын валютын нөөцийн нэлээд хувийг гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийн илгээсэн мөнгө бүрдүүлдэг бололтой. Гадаадад ажиллаж байгаа байгаа хүмүүсийн хөлс, хүчээ урсган байж олсон мөнгийг нь Монголд байгаа аав, ээж, ах, дүү, амраг садан нь Монгол Улсад л зарцуулдаг. Төр, Засгийн газар зөв ажиллахгүй юм бол, зөв менежменттэй байхгүй юм бол, бизнес хийх орчин бүрдүүлэхгүй юм бол, үнийн өсөлтийг хязгаарлахгүй юм бол тэдний илгээсэн мөнгө үр, ашгаа төдийлөн өгөхгүй. Өөрөөр хэлбэл хөлс, хүчээ урсган байж олсон мөнгийг нь хэрэглэн сайхан амьдрах боломжийг аав, ээж, ах, дүү, амраг саданд бүрдүүлж өгөх үүрэгтэй эрх, баригчдыг сонгох сонгуульд гадаад улсад байгаа Монгол Улсын иргэн бүр оролцох эрхтэй.

Энэ мэтээр бичээд байвал гадаад улсад байгаа Монгол Улсын иргэдийг сонгуульд оролцуулах шаардлага олон бий нь дамжиггүй.

Гадаад улсад байгаа иргэдийг сонгуульд оролцуулах тийм хэцүү юм уу?

Хамгийн товчхоноор ҮГҮЙ гэж хариулж болно. Мэдээлэл, харилцаа холбооны технологи өндөр хөгжсөн 21-р зуунд гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авах, сонгуульд оролцуулах асуудал тун ч хялбар болж. Тиймдээ ч дэлхийн олон улс ардчилалын зарчмыг хүндэтгэн, гадаад улсад байгаа иргэдийнхээ саналыг заавал авдаг болжээ. Түүнчлэн нэлээд орон сонгуульд заавал оролцохыг хуульчилсан байдаг тул гадаад улсад байгаа иргэдээ санал өгөх боломжоор хангах нь төрийн үүрэг байдаг байна.

Гадаадад байгаа иргэдийн саналыг авахад асуудалд ямар нэгэн шинэ онол, томъёо, шинжлэх ухаан огт хэрэггүй. Зөвхөн сайн зохион байгуулалт, менежмент, хүсэл, зорилго л хэрэгтэй.

Орчин цагт гадаад улсад байгаа иргэдийнхээ саналыг авахдаа:

• Шуудангаар (by post) – сонгууль болохоос тодорхой хугацааны өмнө санал авах хуудсыг сонгогчид шуудангаар илгээн санал хураалт дуусахаас өмнө шуудангаар буцаан авахыг хэлнэ.

• Итгэмжлэгдсэн этгээдээр (by proxy) – сонгуулийн насанд хүрсэн, тухайн улсын иргэнийг итгэмжлэгдсэн этгээдээр сонгон өөрийн эзгүйд өөрийн нэрийн өмнөөс санал өгөх эрх олгон, санал өгүүлэхийг хэлнэ.

• Өөрийн биеэр (in person) – Сонгуулийн үеэр өөрийн орны дипломат төлөөлөгчийн газар биеэр очиж санал өгөхийг хэлнэ.

• Интернетээр (via internet) – интернэт ашиглан өөрийн байгаа газраас санал өгөхийг хэлнэ.

гэсэн 4 үндсэн аргын заримыг нь эсвэл бүгдийг нь ашиглаж байна.

Иргэд гадаад улсад явахаасаа өмнө болон гадаад улсад очсоныхоо дараа гадаад улсад байгаа сонгогчоор бүртгүүлэх боломжтой байдаг. Зарим улсууд иргэдээ нисэх онгоцны буудал дээр гадаад улсад байгаа сонгогчоор бүртгүүлэх боломжоор хангадаг байна. Дээрх аргуудын алийг нь хэрэглэн санал өгөхөөс шалтгаалан өөр өөр маягт бөглөдөг бөгөөд маягтад ямар зүйл бөглөдөгийг дурын хүн интернэтээс олж, харж болох тул дэлгэрэнгүй бичихээ больё.

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах асуудлыг ердийн сонгуулийн адил сонгуулийн хороо нь ерөнхийд нь зохион байгуулдаг бөгөөд иргэдийг саналаа хэрхэн өгөх талаар бүхий л мэдээллээр хангах үүрэг хүлээдэг. Ямар мэдээллээр, хэрхэн хангадаг талаар ч дурын хүн олоод үзчихэж болно.

Мэдээжийн хэрэг улс орон бүр дээрх дөрвөн аргыг өөр өөрийн онцлогтойгоор хэрэглэдэг. Зарим улс гадаадад байгаа иргэдээ зөвхөн (холбооны) улсын хэмжээний сонгуульд оролцох боломжоор хангадаг бол зарим улс бүхий л төрлийн сонгуульд оролцох боломжоор хангадаг. Англи улсын 18 нас хүрсэн иргэн гадаад улсад байхдаа шуудангаар, итгэмжлэгдсэн этгээдээр, өөрийн биеэр гэсэн гурван аргын аль нэгийг нь ашиглан Европын Холбооны болон Их Британийн парламентын сонгуульд оролцох боломжтой боловч орон нутгийн болон хотын захирагчийн сонгуульд оролцох боломжгүй байдаг бол Австрали улсын сонгуулийн насанд хүрсэн иргэн өөрийн оршин суудаг мужынхаа сонгуулийн хороонд бүртгүүлсэнээр бүхий л төрлийн сонгуульд оролцох боломжтой байдаг.

Шуудангаар санал авч байгаа тохиолдолд зарим улс саналаа буцаан илгээх төлбөрийг нь төлсөн дугтуйг саналын хуудастай хамт явуулдаг бол зарим улсын иргэд саналаа буцаан явуулахдаа шуудангийн хураамжаа өөрөө төлдөг байна. Өөрөөр хэлбэл гадаадад байгаа иргэдээс санал авах асуудлыг өөрийн улсын онцлог, эдийн засгийн чадавхи, нөөц, бололцоогоо харгалзан өөр өөрөөр шийдвэрлэдэг байна.

Дээр дурдсан жишээгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл:

Гадаад улсад байгаа иргэдийнхээ саналыг авах боломжтой. Олон улс, хэдэн жил туршаад болоод байгаа юм. Монгол Улсын хувьд ч боломжтой. Зөвхөн хүсэл зориг, зохион байгуулалт л шаардлагатай. Мэдээжийн хэрэг нэгдсэн нэг мэдээллийн сан, байнгын ажиллагаатай цахим хуудас, тодорхой хэмжээний хөрөнгө, мөнгө хэрэгтэй. Энэ бүгд бол Монгол Улсын хэрээс хэтэрсэн, давж гарахгүй асуудал огтоос биш ээ.

Эрх баригчид нь ардчилсан засаглалтай гэдгээ умартаж сонгуулийн насны 10 иргэн тутмынхаа 1-нийх нь саналыг авахгүй бол иргэн бүр, ялангуяа гадаадад байгаа иргэд эрх баригчдад хэлэх хэрэгтэй, эрх баригчдаас шаардах эрхтэй. Та бүхэн нийлээд сонгогочдын бүхэл бүтэн 10 гаран хувь нь юм шүү дээ. Дээрээс нь бид муу ч үгүй ардчилсан гэгддэг орны иргэд шүү дээ.

Давтан хэлэхэд гадаадад байгаа иргэдийн саналыг авах асуудалд ямар нэгэн шинэ онол, томъёо, шинжлэх ухаан огт хэрэггүй. Зөвхөн сайн зохион байгуулалт, менежмент, хүсэл, зориг л хэрэгтэй.

(Энэ нийтлэлийг “Болжмор”-ын хүсэлтээр бичлээ.)
Бичсэн: reformist, http://reformist.blog.banjig.net/

Та өөр сонирхолтой бичлэгүүд үзэхийг хүсэж байвал энэ Блогын хаяг: http://independence.blog.banjig.net

Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:

Жоорло
Найздаа хэлэх

 

Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: ???????, Цаг: 2008-05-01 08:55:24, IP: 202.126.90.151, Улс: Mongolia
  

Дэмжиж байна

Монгол улс иргэний бүртгэлтэй,гадаад дотоодод
зорчигчдыг бүртгэдэг хил гаалийн бүртгэлтэй
тул гадаадад амьдарч буй Монгол улсын
иргэдийн сонгох эрхийг хүндэтгэн үндсэн
хуулиндаа захирагдан сонгуулиа шудрага
явуулах хэрэгтэй. Сүүлийн хэд хэдэн
сонгуулиар гарсан булхиатай хэргүүдийн нэг нь
тус нутаг дэвсгэрт бүртгэлтэй мөртлөө эзгүй
байсан хүний өмнөөс санал өгсөн явдал.
Гадаадад байгаа мөнгөний боломжгүйгээс
иргэдийнхээ санлыг авахгүй байна гэдэг чинь
утгагүй биз дээ.Төр санал өгөх эрхтэй
иргэдийнхээ нэрсийг байрлалтай нь судлаж
мэдээд, сонгууль өгөх хүмүүс нь өөрсдөө
зардлаа гаргаж болох юм байна. Энэ бичлэгийг
төрд хүргэж маш хурдан шийдвэр гаргуулахгүй
бол сонгууль ойртсоор... Болох юм байна
,дараагийн сонгуулиар туршиж үзье гээд сууж
байж мэдэх л улс даа,цаадуул чинь

 
Бичигч: delbelech, Цаг: 2008-05-01 16:43:09, IP: 202.179.2.10, Улс: Mongolia
  

mafiinxand

saaral ordond suugch yxej bsan pizdaanuudaa ta nariig alxad ch bagdana ta nariig
udaxgyi delbelex ge bgaag medegdxed taatai bna. ta nar shig niigmiin onts xaldvart
taxal ovchingyydiig yynees ooroor ustgax arga alga yyniig ard tymen oilgonoo. ta nart
amid yavax boginoxon xugatsaa yldsen shoo!!!!!!!!!! ertxen ard tymnees xulgailsan
onchin zovson xyyxdyydiin baylagiig ergyylj og ta nart mash boginoxon xugatsaa yldsen
shoo!!!!!!

 
Бичигч: demjigch, Цаг: 2008-05-01 16:47:47, IP: 202.179.2.10, Улс: Mongolia
  

zov zov

ynen sh de!!! arai xatuugaar xelj bga bolxos bish ynen yg sh dee! mongoliin zaluus
bygdeeree xelgyi bolchixson yum uu xaashaa yum esvel uls oron n xamaagyi xymyys bdag
yum uu byy med dee!

 
Бичигч: ug, Цаг: 2008-07-15 19:55:32, IP: 203.194.117.254, Улс: Mongolia
  

ugs

Ардчилсан нам болон иргэний эвслийн
удирдлагууд өөрсдийн өдөөж, зохион байгуулсан
эмх замбараагүй байдлыг булзайруулж хууль
хүчний байгууллагууд руу чихэж байна.
Сонгууль эхлэхээс хагас жилийн өмнөөс эхлэн
интернэтийн бараг бүх сайт-г өндөр үнээр
худалдан авч байсан. Жишээлбэл хамгийн олон
хандалттай olloo.mn вэб сайтын бүх хувьцааг
санаанд оромгүй өндөр үнээр худалдаж авч
эхэлсэн нь дээрх худал тархи угаасан мэдээлэл
тараах зорилготой байсан нь илт ойлгомжтой
боллоо. Мөн тэрээр өөрийн талын Сайханбилэг-г
мэдээлэл харилцаа холбоо технологийн газрын
даргаар тавьж тэрхүү аппаратыг өөрсдийн талд
ажиллуулсан.

Энэ эмх замбараагүй байдлыг
олны өмнө удирдан зохион байгуулж, турхирсан
этгээдүүд бүгд бараг тэнд байгаагүй гэж хэлэх
нь холгүй гэнэн дүр үзүүлж байгаа нь
ичгэвэртэй. Тэд хэрвээ төрийн эргэлт
хүссэнээрээ хийж чадсан бол өнөөдөр би ч тэдэн
машин шатаасан, тэдэн цонх хагалсан гээд ам
уралдуулах байсан биз. Цагдаа нарт буудуулсан
хүмүүс гэдгийг зохион байгуулалттайгаар
жагсагчдын дунд хөлсний хүн оруулж
буудуулсан. Тэдэнд тэр хүмүүсийн амь нас
огтхон ч хамаагүй. Гол нь цагдаа болон хүчний
байгууллагын нэр хүндийг л унагаж байвал
тэдэнд бусад нь ямар ч хамаагүй.

Эртхэн хүч
хэрэглэж тараах байсан гэж ярьцгаах юм. Хэрвээ
эртлэн хүч хэрэглэн тараасан бол улс төрийн
зорилготой жагсаал байсан, тэрийг цэрэг
цагдаагийн хүч хэрэглэн тарааж үг хэлэх эрх
чөлөө энээ тэрээ гэж яаж солиорцгоох байсан
бол. Монголын түүх соёлыг дахин
давтагдашгүйгээр барахгүй эргэн судлах ч
боломжгүй болгож, 5 хүний аминд хүрч 700 гаруй
цагдаад гэмтэл учруулсан энэ гэмт
хэрэгтнүүдэд зохих хариуцлагыг хүлээлгэх
хэрэгтэй.

 
Бичигч: Mongol tumend, Цаг: 2008-07-29 14:01:00, IP: 203.160.50.83, Улс: Mongolia
  

...

СЭРЭМЖЛЭХТҮН !!!

Халтмаагийн Баттулга
БНХАУ-ын тусгай албаны гар
хөл
болжээ

Одоогийн УИХ ын гишvvн Х.Баттулга
арван жилийн ч боловсрол эзэмшиж чадаагvй
нөхөр гэнэ. Учир нь багадаа хулгай луйврын
хэргээр хvvхдийн клонд явах шахаж спорт нь
тvvнийг гэмт хэргийн ертөнцөөс аварсан гэдэг.
Ингээд улсын шигшээд орсон бөх хvv гадагшаа
тэмцээнд явахын хажуугаараа элдэв бараа дарж
улмаар тамирчин хvнийхээ нэр нvvр гадаад
паспортоо ашиглаж гадны орнуудаар доншуучилж
наймаа панз vсэргээд анх наймааны хар ухаанд
сурч жаахан хөлжсөн гэдэг. “Боловсролгvй”
Х.Баттулгыг БНХАУ-ын тусгай албаны гар хөл
болсон“ гэсэн яриа олны дунд байдаг гэнэ.
Өдгөө тэрээр урд зvгийнхэнтэй тэр дундаа Синга
нартай нягт хамтран ажилладаг бөгөөд тvvнийг
тэндэхийн улс төр гэмт хэргийн мафиар ивээн
тэтгvvлдэг гэсэн яриа байдаг юм билээ. Ямар
сайндаа л 2004 онд сонгуульд яллаа гэж Синга
найз нь арваад хаммер жийп зvгээр бэлэг гээд
өгч байхав дээ. Ингээд тэрээр улс төрд орсон
цагаасаа эхлэн урд зvгийнхэнийг энд хvчээ
авахад гол тус дэм vзvvлдэг “утсан хvvхэлдэй“
нь болсон бололтой гэх юм билээ. Тэрээр АН-ын
дарга Ц.Элбэгээг америкаас ирэхэд нь урд
хойгуур нь гvйж дольдигонож байгаад АН-ын
дарга болоход тус дэм vзvvлсэнийхээ хариуд
“Ардчилсан холбоог“ өмчилж “ авсан гэдэг.
Одоо АХолбооны байр тvvний хувийн компани
сонины редакц тvvний санхvvжvvлдэг хөдөлгөөний
vvр уурхай болоод байгаа юм байна. Улмаар
тэрээр Монголын тусгаар тогтнолд нөлөөлөхүйц
том жижиг нэлээд хэдэн банк болон уул уурхайн
лицензvvдийг гартаа атгасан хагас хятад хүн
болжээ. Мөн тэрээр өдгөө хэвлэл мэдээллийн
хэрэгслvvдийг хувьдаа авч эзэмших ажилдаа
ханцуй шамлан орж улмаар монголчуудын
“тархийг угаах“ хооронд нь “яс хаяж
мөргөлдүүлэх, төр засгийн эсрэг ямар л жагсаал
цуглаан болж бүгдийг харгалзахгүйгээр мөнгө
төгрөгөөр санхүүжүүлдэг, Монголын улс
төрчдийн зөрчил маргааныг хурцатгах үүссэн
галыг улам өрдөн суудаг ажил хийдэг болсон
ажээ. Х.Баттулга нь бичиг бичих нь байтугай
олигтой ч ярьж ч чаддаггvй “бvдvvн баараг“ мань
эр гэнэт “Баабар-2“ болон тодорч “Х.Баттулга
бичиж байна“ гэсэн нийтлэлvvдийг vйлдвэрлэж
хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээр төлбөртэйгээр
цацах болов. Yнэн чанартаа мань эрийн өмнөөс
өөрийнх нь санхvvжvvлдэг сонины эрхлэгч
Нүрзэдийн Дугар гэх сэтгvvлч бичиж өгч мань
эрийн нэрийг тавьдаг юм байна. Саяхны 7-р сарын
1-ний өдөр болсон үймээн самууныг өнөөх
Х.Баттулга л зохион байгуулж санхүүжүүлж
БНХАУ-ын тусгай албаны даалгаварыг чадварлаг
гүйцэтгэж байгаа хятадад элсэгдсэн сайн
тагнуулч ажээ. Одоо Х.Баттулга нь УИХ-ын гишүүд
болон хэд хэдэн улс төрчдийн мөнгөөр элсүүлэн
татсан бөгөөд түүний дотроос АН-ын дарга
Ц.Элбэгдоржтой 17 чингэлэг спиртийн наймаанд
нягт холбогдсон байдаг. Учир нь тэр 17 чингэлэг
спиртийн наймаанд Ц.Элбэгдоржийн мөнгө нэлээд
хувийг эзэлсэн байдагтай холбоотой. Гэвч
Х.Баттулга өгөөмөр зангаараа Элбэгээг одоо
болтол гомдоогоогүй яваа билээ.
Н.Д

 
Бичигч: sssssssssssssscsxc, Цаг: 2008-09-02 15:27:53, IP: 203.160.50.83, Улс: Mongolia
  

xcxcxcv

СЭРЭМЖЛЭХТҮН !!!

Халтмаагийн Жэнко Баттулга
БНХАУ-ын тусгай албаны гар
хөл
болжээ

Одоогийн УИХ ын гишvvн Жэнко
Х.Баттулга арван жилийн ч боловсрол эзэмшиж
чадаагvй нөхөр гэнэ. Учир нь багадаа хулгай
луйврын хэргээр хvvхдийн клонд явах шахаж
спорт нь тvvнийг гэмт хэргийн ертөнцөөс
аварсан гэдэг. Ингээд улсын шигшээд орсон бөх
хvv гадагшаа тэмцээнд явахын хажуугаараа элдэв
бараа дарж улмаар тамирчин хvнийхээ нэр нvvр
гадаад паспортоо ашиглаж гадны орнуудаар
доншуучилж наймаа панз vсэргээд анх наймааны
хар ухаанд сурч жаахан хөлжсөн гэдэг.
“Боловсролгvй” Х.Баттулгыг БНХАУ-ын тусгай
албаны гар хөл болсон“ гэсэн яриа олны дунд
байдаг гэнэ. Өдгөө тэрээр урд зvгийнхэнтэй тэр
дундаа Синга нартай нягт хамтран ажилладаг
бөгөөд тvvнийг тэндэхийн улс төр гэмт хэргийн
мафиар ивээн тэтгvvлдэг гэсэн яриа байдаг юм
билээ. Ямар сайндаа л 2004 онд сонгуульд яллаа
гэж Синга найз нь арваад хаммер жийп зvгээр
бэлэг гээд өгч байхав дээ.

Ингээд тэрээр улс
төрд орсон цагаасаа эхлэн урд зvгийнхэнийг энд
хvчээ авахад гол тус дэм vзvvлдэг “утсан
хvvхэлдэй“ нь болсон бололтой гэх юм билээ.
Тэрээр АН-ын дарга Ц.Элбэгээг америкаас ирэхэд
нь урд хойгуур нь гvйж дольдигонож байгаад
АН-ын дарга болоход тус дэм vзvvлсэнийхээ
хариуд “Ардчилсан холбоог“ өмчилж “ авсан
гэдэг. Одоо АХолбооны байр тvvний хувийн
компани сонины редакц тvvний санхvvжvvлдэг
хөдөлгөөний vvр уурхай болоод байгаа юм байна.
Улмаар тэрээр Монголын тусгаар тогтнолд
нөлөөлөхүйц том жижиг нэлээд хэдэн банк болон
уул уурхайн лицензvvдийг гартаа атгасан хагас
хятад хүн болжээ. Мөн тэрээр өдгөө хэвлэл
мэдээллийн хэрэгслvvдийг хувьдаа авч эзэмших
ажилдаа ханцуй шамлан орж улмаар монголчуудын
“тархийг угаах“ хооронд нь “яс хаяж
мөргөлдүүлэх, төр засгийн эсрэг ямар л жагсаал
цуглаан болж бүгдийг харгалзахгүйгээр мөнгө
төгрөгөөр санхүүжүүлдэг, Монголын улс
төрчдийн зөрчил маргааныг хурцатгах үүссэн
галыг улам өрдөн суудаг ажил хийдэг болсон
ажээ.

Х.Баттулга нь бичиг бичих нь байтугай
олигтой ч ярьж ч чаддаггvй “бvдvvн баараг“ мань
эр гэнэт “Баабар-2“ болон тодорч “Х.Баттулга
бичиж байна“ гэсэн нийтлэлvvдийг vйлдвэрлэж
хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээр төлбөртэйгээр
цацах болов. Yнэн чанартаа мань эрийн өмнөөс
өөрийнх нь санхvvжvvлдэг сонины эрхлэгч
Нүрзэдийн Дугар гэх сэтгvvлч бичиж өгч мань
эрийн нэрийг тавьдаг юм байна. Саяхны 7-р сарын
1-ний өдөр болсон үймээн самууныг өнөөх
Х.Баттулга л зохион байгуулж санхүүжүүлж
БНХАУ-ын тусгай албаны даалгаварыг чадварлаг
гүйцэтгэж байгаа хятадад элсэгдсэн сайн
тагнуулч ажээ. Одоо Жэнко Х.Баттулга нь УИХ-ын
гишүүд болон хэд хэдэн улс төрчдийн мөнгөөр
элсүүлэн татсан бөгөөд түүний дотроос АН-ын
дарга Ц.Элбэгдоржтой 17 чингэлэг спиртийн
наймаанд нягт холбогдсон байдаг. Учир нь тэр 17
чингэлэг спиртийн наймаанд Ц.Элбэгдоржийн
мөнгө нэлээд хувийг эзэлсэн байдагтай
холбоотой. Гэвч Жэнко Х.Баттулга өгөөмөр
зангаараа Элбэгээг одоо болтол гомдоогоогүй
яваа билээ.
Н.Д

 
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Гарчиг:
Сэтгэгдэл:
  * Таны IP хаяг буюу хаанаас сэтгэгдэл бичсэн тухай мэдээлэл хадгалагдаж,
бусад хүмүүст харагдах болохыг анхаарна уу!
 
Та үүнийг мэдэх үү?
Сурталчилгаа
Бусад мэдээнүүд
-Төрд хүргэх үгс - Өлсгөлөнгийн байдал ийм л байна.
2008-05-07 14:42:27 GMT+8 (УБ)
-Төрд хандах үгс - Өлсгөлөн зарласан хүмүүсийг энэ засаг мэдэж байгаа болов уу?
2008-05-04 12:23:21 GMT+8 (УБ)
-Төрд хандах үгс - Бат-үүл. Найман оны сонгууль
2008-05-03 05:32:27 GMT+8 (УБ)
-Төрд хандах үгс - Бидний чадах зүйл -1
2008-05-02 04:40:51 GMT+8 (УБ)
-Төрд хандах үгс - Сануулга өгөх цаг болсон
2008-05-02 04:31:43 GMT+8 (УБ)
-Даяарчлал болоод Монголын маань удамшихуйн сан
2008-04-30 13:22:38 GMT+8 (УБ)
-Төрд хандах үгс - Бид эргээд очих Эх оронтой хүмүүс.Битгий худалдаач Эх орныг минь.
2008-04-30 13:04:11 GMT+8 (УБ)
-Одоо болно тэднийг зогсооё
2008-04-30 05:48:17 GMT+8 (УБ)
-Төрд хандах үгс - Сайн дурын үндсэн дээр нэгдэцгээе!
2008-04-29 04:39:25 GMT+8 (УБ)
-Төрд хандах үгс - Их бүтээн байгуулалт гэж юу вэ?
2008-04-28 03:20:50 GMT+8 (УБ)

Өмнөх мэдээнүүд

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео

 


Banjig.Net-д нийтлэгдсэн мэдээллүүдийг ямар нэгэн байдлаар утга санаа, бичлэгийг гуйвуулахгүйгээр
ашгийн бус зорилгоор ашиглаж болох ба ингэхдээ эх сурвалж буюу Banjig.Net-ийн нэрийг заавал дурьдана уу!


[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
 
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж