|
Төрд хандах үгс - Бидний чадах зүйл -1
Шинэчлэгдсэн: 2008-05-02 04:40:51 УБ Сонгууль дөхөж байна. Би эргэцүүлж байна ... Та бас эргэцүүлээд үзээрэй.
Бидний 4-н жилд ганц удаа сонгох эрх маань хаяанд тулж ирлээ.Энэ бол их ТОМ боломж.Бидний амьсгалах агаар л гэсэн үг.. ТА БЭЛЭН БАЙНА УУ? Өөрийгөө болон гэр бүлээ бэлдэж байна уу? Та бэлдэх хэрэгтэй.
Та сайхан сайхан өндөр барилгуудтай кино үзээд,Амеркийн мундаг мундаг бизнесмэнүүдийг шүтээд,Солонгосын залуус шиг хаа дуртай газар руугаа аялах юмсан гээд л,Японы техникийн дэвшилийг хараад ангайж сууна уу? Европын улсууд шиг цэмцгэр сайхан ногоон гудамжуудаар сэтгэл тэнэгэр алхаж, зорилготой итгэлтэй ажиллаж ,жаргалтай инээмсэглэн амьдармаар байна уу?
Та гэр бүлийнхээ ирээдүйн төлөө юу ч хамаагүй хиймээр байна уу? Эх орон минь хөгжиж ,үр хүүхэд минь жаргалтай амьдарвал би ч яахав гэж бодож байна уу?
Би бас тэгэж бодож байна.Мөрөөдөж байна.Мөрөөдөл маань биелэнэ гэдэгт итгэж,хүсэж тэмүүлэх болно. Сайн бодож ухаалаг сонголт хийх нь ,улс орныхоо төлөө идвэхитэй амьдрах нь миний ЭРХ төдийгүй ҮҮРЭГ юм гэдгийг ухамсарлаж байна.
Би гэдэг бие хүн. Миний гэмшил.
Сонгууль гэдэг их хариуцлагатай ажил юм байна.Хөөрч дэрвэж хөнгөн хуумгай хандаж байсандаа гэмшиж байна.Үүгээрээ өөртөө болон үр хүүхэд ,ээж аавдаа,эх орондоо ямар их хохиролтой зүйл хийснээ ухаарлаа. Анхны сонгуулиар юу бодож өгснөө ч санахгүй байна.Юу ч бодоогүй байх.Хоёрдох удаагаа настайчуудын ажил юм байна гээд өгөөгүй.Яг залуус бидний дуу хоолой хэрэгтэй үед нь шүү.Гурав дахь удаад нь аль нам бэ гэж хэдэн нам харьцуулж байгаад л өгчихсөн.Бие дааж нэр дэвшигчидын мөрийн хөтөлбөрийг нь ч тоож уншаагүй.Зүгээр л аль нь илүү суртачилгаа хийсэн,аль бага муулуулсанийг нь сонгосон. Тэнэг байгаа биз.Уул нь миний амьдралын үндэс суурийг тавьж өгөх гэж байгаа бие хүнийг сонгох гэж санал өгч байгаа шүү дээ.
Та ч гэсэн бие хүн.Би гэдэг бие хүн. Эргэцүүлээд бодоод үзээрэй.
Манай улсад иргэн бүрдээ өгөөжтэй боловсорсон бүрэн гүйцэд хууль бий юу? Тэд ажлаа бүрэн бүтэн хийж чадаж байна уу? Бидний сонгосон түшээд биднийг тайван сайхан амьдруулахаар улс орноо удирдан залж чадаж байна уу? Бид үүнийг л шүүх ёстой. Бид тэднийг 4 жилд нэг өгдөг хоосон амлалтаар нь БИШ, сонгуулийн шоугаар нь БИШ,эх орныхоо тусгаар тогтнол хэр аюулгүй байгаагаар,өөрсдийнхөө амьдралаар ,үр хүүхдийнхээ ирээдүйн баталгаагаар шүүх хэрэгтэй.
Хоосон амлалт - хэтрүүлэгтэй суртачилгаа
Сонгуулийн шоу- бие биенээ өрсөлдөн муулж ,биднээс ашиг хонжоо харах
Эх орны тусгаар тогтнол аюулгүй байдал- Тусгаар улс гэдгийг илтгэж Эх орондоо барьж гүйсээр,эв нэгдэлтэй байна гэдгээ илтгэн улс орон дамжуулан өгдөг олимпийн бамбарыг Монголын иргэн хятадад барьж гүйхгүй, нэг хоног хилээ хаавал өлбөрөөд үхэхгүй, чадварлаг бие даасан
Өөрсдийн амьдрал - орондоо хятад хүнийг залчихаад,өөрөө гадагшаа боол болон гүйхгүй,авах ёстой үйлчилгээгээ авахын тулд хүнд хахууль өгөх ,царай алдахгүй,хуулиа барьж эрүүл амьдрах
Үр хүүхдийн ирээдүй- Химийн хоронд өртөж ухаан балартахгүй,сульдаанд автахгүй эрүүл чийрэг, тоглоомын талбай гэж андууран машины граж дээр гүйхгүй,гэрийн даалгавраа хийе гэхийн оронд маргааш тэдэн төгрөг авчираарай гэсэн таньд байгаа юу гэж өрөвдмөөр царайлахгүй,энэ тэнд үхжээ дайруулжээ зодуулж нүдүүлжээ гэсэн түгшүүрт мэдээг улиг болтол сонсохгүй... Бидний бяцхан үрс шүү дээ.
Сонгочихоод муулах биш эхлээд зөв СОНГОХ хэрэгтэй байна.
Сонгох гэж юу гэсэн үг юм бол ...?
Бичсэн: boloroo, Огноо: 2008-05-01 15:14:38
Та өөр сонирхолтой бичлэгүүд үзэхийг хүсэж байвал энэ Блогын хаяг: http://independence.blog.banjig.net
|
| |
Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:
Жоорло
|
|
| |
Бичигдсэн сэтгэгдэлүүд
| |
Бичигч: bolor,
Цаг: 2008-05-05 20:26:08,
IP: 219.254.144.94,
Улс: Korea, Republic of
| | |
tiimee,ene mash tom bolomj.
tiimee, ene onii songuuli tom bolomj bolovch ner devshij bga humuus tolgoi ergetel hudlaa yariad,esvel medehgui sonin sonin humuus bdag shu dee. itgeed songoloo ch shine humuus huuchintai adil bolj shingedeg yum shig bgan, tsever Mongoloo gesen setgeltei ner devshigch bnuu taminee? odoo bur itgej ch chadahgui bna.Uu, nastaichuudiig demjij bosdog Otgon gej emegtei bgam bna shu!uur nuguu irgenii erh chuluuniii hudulguunuud yasan be? |
| |
|
Бичигч: vg,
Цаг: 2008-07-15 19:54:28,
IP: 203.194.117.254,
Улс: Mongolia
| | |
vgs
Ардчилсан нам болон иргэний эвслийн удирдлагууд өөрсдийн өдөөж, зохион байгуулсан эмх замбараагүй байдлыг булзайруулж хууль хүчний байгууллагууд руу чихэж байна. Сонгууль эхлэхээс хагас жилийн өмнөөс эхлэн интернэтийн бараг бүх сайт-г өндөр үнээр худалдан авч байсан. Жишээлбэл хамгийн олон хандалттай olloo.mn вэб сайтын бүх хувьцааг санаанд оромгүй өндөр үнээр худалдаж авч эхэлсэн нь дээрх худал тархи угаасан мэдээлэл тараах зорилготой байсан нь илт ойлгомжтой боллоо. Мөн тэрээр өөрийн талын Сайханбилэг-г мэдээлэл харилцаа холбоо технологийн газрын даргаар тавьж тэрхүү аппаратыг өөрсдийн талд ажиллуулсан.
Энэ эмх замбараагүй байдлыг олны өмнө удирдан зохион байгуулж, турхирсан этгээдүүд бүгд бараг тэнд байгаагүй гэж хэлэх нь холгүй гэнэн дүр үзүүлж байгаа нь ичгэвэртэй. Тэд хэрвээ төрийн эргэлт хүссэнээрээ хийж чадсан бол өнөөдөр би ч тэдэн машин шатаасан, тэдэн цонх хагалсан гээд ам уралдуулах байсан биз. Цагдаа нарт буудуулсан хүмүүс гэдгийг зохион байгуулалттайгаар жагсагчдын дунд хөлсний хүн оруулж буудуулсан. Тэдэнд тэр хүмүүсийн амь нас огтхон ч хамаагүй. Гол нь цагдаа болон хүчний байгууллагын нэр хүндийг л унагаж байвал тэдэнд бусад нь ямар ч хамаагүй.
Эртхэн хүч хэрэглэж тараах байсан гэж ярьцгаах юм. Хэрвээ эртлэн хүч хэрэглэн тараасан бол улс төрийн зорилготой жагсаал байсан, тэрийг цэрэг цагдаагийн хүч хэрэглэн тарааж үг хэлэх эрх чөлөө энээ тэрээ гэж яаж солиорцгоох байсан бол. Монголын түүх соёлыг дахин давтагдашгүйгээр барахгүй эргэн судлах ч боломжгүй болгож, 5 хүний аминд хүрч 700 гаруй цагдаад гэмтэл учруулсан энэ гэмт хэрэгтнүүдэд зохих хариуцлагыг хүлээлгэх хэрэгтэй.
|
| |
|
Бичигч: Mongol tumend,
Цаг: 2008-07-29 13:59:02,
IP: 203.160.50.83,
Улс: Mongolia
| | |
...
СЭРЭМЖЛЭХТҮН !!!
Халтмаагийн Баттулга БНХАУ-ын тусгай албаны гар
хөл болжээ
Одоогийн УИХ ын гишvvн Х.Баттулга арван жилийн ч боловсрол эзэмшиж чадаагvй нөхөр гэнэ. Учир нь багадаа хулгай луйврын хэргээр хvvхдийн клонд явах шахаж спорт нь тvvнийг гэмт хэргийн ертөнцөөс аварсан гэдэг. Ингээд улсын шигшээд орсон бөх хvv гадагшаа тэмцээнд явахын хажуугаараа элдэв бараа дарж улмаар тамирчин хvнийхээ нэр нvvр гадаад паспортоо ашиглаж гадны орнуудаар доншуучилж наймаа панз vсэргээд анх наймааны хар ухаанд сурч жаахан хөлжсөн гэдэг. “Боловсролгvй” Х.Баттулгыг БНХАУ-ын тусгай албаны гар хөл болсон“ гэсэн яриа олны дунд байдаг гэнэ. Өдгөө тэрээр урд зvгийнхэнтэй тэр дундаа Синга нартай нягт хамтран ажилладаг бөгөөд тvvнийг тэндэхийн улс төр гэмт хэргийн мафиар ивээн тэтгvvлдэг гэсэн яриа байдаг юм билээ. Ямар сайндаа л 2004 онд сонгуульд яллаа гэж Синга найз нь арваад хаммер жийп зvгээр бэлэг гээд өгч байхав дээ. Ингээд тэрээр улс төрд орсон цагаасаа эхлэн урд зvгийнхэнийг энд хvчээ авахад гол тус дэм vзvvлдэг “утсан хvvхэлдэй“ нь болсон бололтой гэх юм билээ. Тэрээр АН-ын дарга Ц.Элбэгээг америкаас ирэхэд нь урд хойгуур нь гvйж дольдигонож байгаад АН-ын дарга болоход тус дэм vзvvлсэнийхээ хариуд “Ардчилсан холбоог“ өмчилж “ авсан гэдэг. Одоо АХолбооны байр тvvний хувийн компани сонины редакц тvvний санхvvжvvлдэг хөдөлгөөний vvр уурхай болоод байгаа юм байна. Улмаар тэрээр Монголын тусгаар тогтнолд нөлөөлөхүйц том жижиг нэлээд хэдэн банк болон уул уурхайн лицензvvдийг гартаа атгасан хагас хятад хүн болжээ. Мөн тэрээр өдгөө хэвлэл мэдээллийн хэрэгслvvдийг хувьдаа авч эзэмших ажилдаа ханцуй шамлан орж улмаар монголчуудын “тархийг угаах“ хооронд нь “яс хаяж мөргөлдүүлэх, төр засгийн эсрэг ямар л жагсаал цуглаан болж бүгдийг харгалзахгүйгээр мөнгө төгрөгөөр санхүүжүүлдэг, Монголын улс төрчдийн зөрчил маргааныг хурцатгах үүссэн галыг улам өрдөн суудаг ажил хийдэг болсон ажээ. Х.Баттулга нь бичиг бичих нь байтугай олигтой ч ярьж ч чаддаггvй “бvдvvн баараг“ мань эр гэнэт “Баабар-2“ болон тодорч “Х.Баттулга бичиж байна“ гэсэн нийтлэлvvдийг vйлдвэрлэж хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээр төлбөртэйгээр цацах болов. Yнэн чанартаа мань эрийн өмнөөс өөрийнх нь санхvvжvvлдэг сонины эрхлэгч Нүрзэдийн Дугар гэх сэтгvvлч бичиж өгч мань эрийн нэрийг тавьдаг юм байна. Саяхны 7-р сарын 1-ний өдөр болсон үймээн самууныг өнөөх Х.Баттулга л зохион байгуулж санхүүжүүлж БНХАУ-ын тусгай албаны даалгаварыг чадварлаг гүйцэтгэж байгаа хятадад элсэгдсэн сайн тагнуулч ажээ. Одоо Х.Баттулга нь УИХ-ын гишүүд болон хэд хэдэн улс төрчдийн мөнгөөр элсүүлэн татсан бөгөөд түүний дотроос АН-ын дарга Ц.Элбэгдоржтой 17 чингэлэг спиртийн наймаанд нягт холбогдсон байдаг. Учир нь тэр 17 чингэлэг спиртийн наймаанд Ц.Элбэгдоржийн мөнгө нэлээд хувийг эзэлсэн байдагтай холбоотой. Гэвч Х.Баттулга өгөөмөр зангаараа Элбэгээг одоо болтол гомдоогоогүй яваа билээ.
Н.Д
|
| |
|
Бичигч: sdsdsdfsf,
Цаг: 2008-09-02 15:26:04,
IP: 203.160.50.83,
Улс: Mongolia
| | |
sfsf
СЭРЭМЖЛЭХТҮН !!!
Халтмаагийн Жэнко Баттулга БНХАУ-ын тусгай албаны гар
хөл болжээ
Одоогийн УИХ ын гишvvн Жэнко Х.Баттулга арван жилийн ч боловсрол эзэмшиж чадаагvй нөхөр гэнэ. Учир нь багадаа хулгай луйврын хэргээр хvvхдийн клонд явах шахаж спорт нь тvvнийг гэмт хэргийн ертөнцөөс аварсан гэдэг. Ингээд улсын шигшээд орсон бөх хvv гадагшаа тэмцээнд явахын хажуугаараа элдэв бараа дарж улмаар тамирчин хvнийхээ нэр нvvр гадаад паспортоо ашиглаж гадны орнуудаар доншуучилж наймаа панз vсэргээд анх наймааны хар ухаанд сурч жаахан хөлжсөн гэдэг. “Боловсролгvй” Х.Баттулгыг БНХАУ-ын тусгай албаны гар хөл болсон“ гэсэн яриа олны дунд байдаг гэнэ. Өдгөө тэрээр урд зvгийнхэнтэй тэр дундаа Синга нартай нягт хамтран ажилладаг бөгөөд тvvнийг тэндэхийн улс төр гэмт хэргийн мафиар ивээн тэтгvvлдэг гэсэн яриа байдаг юм билээ. Ямар сайндаа л 2004 онд сонгуульд яллаа гэж Синга найз нь арваад хаммер жийп зvгээр бэлэг гээд өгч байхав дээ.
Ингээд тэрээр улс төрд орсон цагаасаа эхлэн урд зvгийнхэнийг энд хvчээ авахад гол тус дэм vзvvлдэг “утсан хvvхэлдэй“ нь болсон бололтой гэх юм билээ. Тэрээр АН-ын дарга Ц.Элбэгээг америкаас ирэхэд нь урд хойгуур нь гvйж дольдигонож байгаад АН-ын дарга болоход тус дэм vзvvлсэнийхээ хариуд “Ардчилсан холбоог“ өмчилж “ авсан гэдэг. Одоо АХолбооны байр тvvний хувийн компани сонины редакц тvvний санхvvжvvлдэг хөдөлгөөний vvр уурхай болоод байгаа юм байна. Улмаар тэрээр Монголын тусгаар тогтнолд нөлөөлөхүйц том жижиг нэлээд хэдэн банк болон уул уурхайн лицензvvдийг гартаа атгасан хагас хятад хүн болжээ. Мөн тэрээр өдгөө хэвлэл мэдээллийн хэрэгслvvдийг хувьдаа авч эзэмших ажилдаа ханцуй шамлан орж улмаар монголчуудын “тархийг угаах“ хооронд нь “яс хаяж мөргөлдүүлэх, төр засгийн эсрэг ямар л жагсаал цуглаан болж бүгдийг харгалзахгүйгээр мөнгө төгрөгөөр санхүүжүүлдэг, Монголын улс төрчдийн зөрчил маргааныг хурцатгах үүссэн галыг улам өрдөн суудаг ажил хийдэг болсон ажээ.
Х.Баттулга нь бичиг бичих нь байтугай олигтой ч ярьж ч чаддаггvй “бvдvvн баараг“ мань эр гэнэт “Баабар-2“ болон тодорч “Х.Баттулга бичиж байна“ гэсэн нийтлэлvvдийг vйлдвэрлэж хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээр төлбөртэйгээр цацах болов. Yнэн чанартаа мань эрийн өмнөөс өөрийнх нь санхvvжvvлдэг сонины эрхлэгч Нүрзэдийн Дугар гэх сэтгvvлч бичиж өгч мань эрийн нэрийг тавьдаг юм байна. Саяхны 7-р сарын 1-ний өдөр болсон үймээн самууныг өнөөх Х.Баттулга л зохион байгуулж санхүүжүүлж БНХАУ-ын тусгай албаны даалгаварыг чадварлаг гүйцэтгэж байгаа хятадад элсэгдсэн сайн тагнуулч ажээ. Одоо Жэнко Х.Баттулга нь УИХ-ын гишүүд болон хэд хэдэн улс төрчдийн мөнгөөр элсүүлэн татсан бөгөөд түүний дотроос АН-ын дарга Ц.Элбэгдоржтой 17 чингэлэг спиртийн наймаанд нягт холбогдсон байдаг. Учир нь тэр 17 чингэлэг спиртийн наймаанд Ц.Элбэгдоржийн мөнгө нэлээд хувийг эзэлсэн байдагтай холбоотой. Гэвч Жэнко Х.Баттулга өгөөмөр зангаараа Элбэгээг одоо болтол гомдоогоогүй яваа билээ.
Н.Д
|
| |
|
Бичигч: ???,
Цаг: 2008-10-11 22:54:54,
IP: 124.158.115.202,
Улс: Mongolia
| | |
ху нам ухуулгаа зогсоо
ху нам ичээч |
| |
|
|