Banjig.Net нүүр - Нэвтрэх - Бүртгүүлэх - Тусламж 
Banjig. Медиа
 
Мэдээ Ярилцлага | Фото | Содон | Кино | Зугаа | Ажил | Хөгжим | Ил захидал | Бизнес лавлах | Мэдлэг | Зар | Вэбүүд | Блог



- Дэлхий дахинд
- Banjig.Net-д шинээр
- Монгол орон мину
- Дүрстэй мэдээ
- Банжиг Блогоос
- Монголчууд гадаадад
- Уран зохиол
- Төрд хүргэх үгс
- Сонгууль
- FIFA 2006
- Улс төр
- Нийгэм
- Бизнес, Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Боловсрол
- Шинжлэх ухаан
- Энтертаймент
- Спорт
- Гэмт хэрэг
- Ярилцлага
- Кино ертөнц
- Фото сурвалжлага
- Шар мэдээ
- Содон
- Эротик

Мэдээний цагалбар
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Өнөөдрийн мэдээнүүд

Санал асуулга
Таны бодлоор Аль FM радио бусдаасаа илүү вэ?
Үр дүнг харуулах

 

 

Төрд хандах үгс - Бат-үүл. Найман оны сонгууль

Шинэчлэгдсэн: 2008-05-03 05:32:27 УБ

хээл хахууль
хээл хахууль
2008 оны УИХ-ын, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиуд Монгол Улсын хувь заяаг сорьсон сонгууль байх болно.



2005 онд болсон УИХ-ын 46 дугаар тойргийн нөхөн сонгууль, саяхан явагдсан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 37 дугаар тойргийн нөхөн сонгуулийн үйл явцыг хүмүүс хараад багагүй шоконд орсон биз. Олон сонгогч эрээ цээрээ алдан мөнгө өгсөн хүнд саналаа өгч байв, өөрөөр хэлбэл саналаа худалдаж байв. НИТХ-ын 37 дугаар тойрогт бүр цагаандаа гарсан. Уулзалт муулзалт бараг болсонгүй, хүн цуглаагүй.
Нэр дэвшигчид сонгогчдод бэлэн мөнгө тараагаад, харин түүн дээр нь "Хонгилдон" үзэх аятай пиг оочирлоод хэрүүл, уруул хийх нь сүртэй байв.

Судалгаанаас үзэхэд сонгогчдын саналаа өгөхдөө баримтлах зарчмууд дотроос гар цайлгасан хүнд саналаа өгнө гэсэн зарчим тасархай хол түрүүлж 45 хувь хүрчээ. Ер нь сонгуулийн үед, Ромын борчуулын алдарт "Зөвхөн талх ба зугаа цэнгэл" уриа дуудлага Монголын тал нутагт амь ороод ирдэг болсон юмуу даа. Айл өрх мөнгөөр мялаалгана. Архичид архиар тасрахаа болино. Залуучууд шоугаар тасрахаа болино. Авгай хүүхнүүд бэлэг сэлтээр тасрахаа болино. Ахмадууд амралт сувиллаар тасрахаа болино. Нэр цуутнууд хөлс урамшуулал, одон медалиар тасрахаа болино. Сонгогчид унаагаар дутахаа болино. Оюун ухаан ноолууран цамцанд дарлагдана. Эрдэм мэдлэг "Хараа", "Ерөөл" архинд дээрэлхүүлнэ. Улс төрийн бодлого демагогид баалуулна. Зарчим, ёс суртахуун засдаг занд идүүлнэ.

Люмпэнжсэн олон түмэнд эргээд хэн тэднийг засаглаж, юу руу чирэх нь ёстой падгүй, тухайн үед саналаа үнэ хүргэж зарж чадаж байвал болдог аж. "Гарын мөнгөгүй ирвэл саналаа алдана шүү" гэдэг мэргэн үг манайд бий болсон байна. Ийм нөхцөлд 2008 болоод 2009 оны сонгууль болох нь ээ! 2008 оны УИХ-ын сонгуульд бэл бэнчиндээ найдсан маш олон бизнесмэнүүд нэр дэвшиж өрсөлдөнө. Тэд Монголын тал нутгийг там болтол үзэлцэх бололтой. Энэ ч бага аюул. Хамгийн ноцтой нь Таван толгой, Оюу толгой, Шивээ-Овоо мэт Монголын их баялагт шунасан Хятад, Оросын компаниуд энэ "зодоонд" санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргээр Монголын улс төрийн амьдралд далдуур оролцон өөр хоорондоо өрсөлдөж эхэлнэ.

Хятадын компаниуд ялах илүү магадлалтай. Өнөөдөр Монголд БНХАУ-ын 2900 орчим аж ахуйн нэгж 900 гаруй сая долларын хөрөнгө оруулаад байна. Эдгээр аж ахуйн нэгжүүд авлигын нийлүүлэлт хийх хамгийн том суваг бөгөөд түүнд оосорлуулсан улстөрчид цөөнгүй болсон. Хятадын хөрөнгө оруулагчид бийлэгжүү, зан ааш эерхүү тул тэдэнтэй хамтарч бизнеслэх сонирхол олон монголчуудад нэгэнт бий болоод байна. Ажил хэргийнхний хүрээллийнхэнд хятадууд үлэмж нөлөөтэй болсон. Тэгвэл, Тавантолгойг үнэд орсон хойно нь гэнэтхэн Монгол байдгийг санаад ойрмогхоноос эргэн ирж буй Оросын олигархи бэл бэнчин цар хүрээгээрээ хятадуудтай өрсөлдөж чадахгүй. Оросын уламжлалт нөлөө ч сүрхий суларсан. Өрнөдийн том компаниуд Монголоос олдсоор буй ашигт малтмалын их нөөцөд Хятад, Оросын компаниудаас дутуугүй шунаж байгаа боловч тэдэнтэй өрсөлдөх боломж бараг байхгүй. Монголд асуудлаа шийдүүлдэг гол хэрэгсэл нь авлига.

Гэтэл өрнөдийн компанийн хувьд өөрийнх нь харьяат улсаас авлига өгөхийг хуулиар хатуу хориглосон байгаад зогсохгүй авлигатай орооцолдсон тухай дуулбал хөрөнгө оруулагчид нь хөрөнгөө татах (хувьцаа унах) аюултай байдаг. Жишээ нь 2002 оны есдүгээр сард Японы Мицү буссан компани Монголын Дэд бүтцийн яамны газрын даргад найман мянган америк долларын авлига өгсөн хэрэгт холбогдон нэг ажилтан нь шоронд орж, захирлууд нь огцорч, хувьцаа нь унасан. 2006 оны намар, Германы Сийменс компани Ази, Африкийн олон оронд үйл ажиллагаа явуулах үедээ их хэмжээний авлига өгсөн хэрэг нь илэрч менежерүүд нь шоронд орж, захирлууд нь огцорч, хувьцаа нь унасан, одоо ч энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсээр буй. Ийм хатуурхал байхад өрнөдийн компаниуд манай хэн нэгэн нэр дэвшигчийг дэмжин сонгуулийн кампанит ажлыг санхүүжүүлэн захиа даалгавар өгөөд явж байх зүрх байхгүй.

Харин Хятад, Оросын компаниудад ийм зүрх бий, тэдний харьяалах улс нь хариуцлага тооцдоггүй учир. За, ийнхүү бодож үзвэл 2008 оны УИХ-ын сонгуульд мөнөөх саналаа худалдах сонгогчдын 45 хувийн уршгаар хятад түншийн захиа даалгавар, өөрийн хувийн бизнесийн зорилгыг өвөртөлсөн хүмүүс ялж УИХ-д орж ирнэ. "Буян"-гийн Б.Жаргалсайхан, "Эрэл"-ийн Б.Эрдэнэбат, "Симба"-гийн Ц.Батаа гэдэг шиг, компаниудаараа овоглосон бизнесмэн гишүүдтэй шинэ УИХ-ын нэн тэргүүнд яаравчлан хийх ажил нь Тавантолгой зэрэг Монголын стратегийн ордуудыг ашиглах эрхийг Шинхуа, Лүнин зэрэг Хятадын төрийн өмчийн гигант компаниудад өгч тогтвортой байдлын гэрээг батлах явдал болно. Ийм ажлын эхлэл нь Ч.Улаан гишүүний лоббидож өгсөн Төмөртэйн цайрын орд байсан билээ. Одоо Түлш, эрчим хүчний сайд "Эрэл"-ийн Б.Эрдэнэбат Шивээ-Овоог Лүнин компанид өгөхөөр шургуу хөөцөлдөж байгаа явдлаар үргэлжилж байна.

Хятадын гигантууд олон тэрбум долларын хөрөнгө оруулалтаа шуурхайлна. Аварга том тоног төхөөрөмжүүдээ оруулж ирнэ, барилга байшин барина, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Энэ ажлыг хийхээр олон арван мянган ажилчид орж ирнэ. Ийм зөвшөөрлийг "Монголчууд хэзээ ч ажил хийж чадахгүй" хэмээн Р.Буд гишүүний хэлсэн шиг мунхаг шалтаг заан, УИХ тухайн үед олгоно. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхсайхан, Ц.Цолмон тэргүүтэй үндэсний Шинэ намаас нэр дэвшсэн нэр дэвшигч, нэгэнт Монголд байр сууриа олоод эхэлсэн Хятадын гигантуудын санхүүгийн дэмжлэг, эдийн засаг улс төрийн нөлөөнд дулдуйдан ялна. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч даан их удалгүй парламентын засаглалаас Ерөнхийлөгчийн засаглалд шилжих шаардлагатай тухай Энхсайханы шинэ улс төрийн бодлого гээчийг хүчтэй сурталчилж эхэлнэ.

Парламентын засаглал хариуцлагыг тодорхойгүй болгож байна, хариуцлагаа үүрсэн Ерөнхийлөгчтэй үед төр шиг төртэй болно, төр шиг төртэй болсон цагт нийгэмд дэг журам тогтож хөгжих чиг зөв болно гээд дарангуйлагч дэглэмтэй Хятадын хөгжлийг үлгэр жишээ болгон ухуулна. Мэдээллийн хэрэгслүүдийг авлигадан ухуулга сурталчилгаандаа ашиглах санхүүжилтийг нь Хятадын компаниуд гаргана. Тэд бас УИХ дахь түншүүдээ ятгаж элсүүлэх ажлыг хийнэ. УИХ-ын хэсэг гишүүн эсэргүүцэх боловч зарим нь өөрсдийн хариуцлагагүй хөнгөн хуумгай байсны гайгаар авлигын хэрэгт холбогдон шоронд суухдаа хүрнэ. Уг үлгэр жишээ бүгдийг айдаст автуулж амыг нь үднэ. Ингэсээр Ерөнхийлөгч санасандаа хүрч Монгол Улсад Ерөнхийлөгчийн засаглал тогтоно.

Эрх мэдлээ олж авсан Ерөнхийлөгч Монголын Ардчилсан нам, МАХН хоёрыг улс төрийн тавцангаас зайлуулах довтолгоог эрчимтэй эхэлнэ, юу гэвэл тус хоёр нам компанийн захирлууд, эсхүл улс төрийн орон зай хайгчдын үүсгэн байгуулсан нам бус, Монголын тусгаар тогтнох хүсэл зоригийн дуудлагаар бий болсон намууд учраас Хятадад тал зассан бодлогыг зөвшөөрөхгүй. Гэвч, Ерөнхийлөгчөөс айсан МАХН, АН-ын УИХ-ын гишүүд түүний талд урваж янз бүрийн шалтаг заан нам руугаа эргэн дайрч намаа самарна. Ерөнхийлөгчийг тойрсон, улс төрийн хүчний шинэ хуваарилалт явагдана. Ийнхүү Ерөнхийлөгч, Путины "Нэгдсэн Орос" нам шиг, урвагчид, албан тушаал горилогчдоос бүрдэх, маш хүчирхэг өөрийн намтай болно.

Хятадуудын шилжин суурьших урсгал үргэлжилсээр байна. Чингэс хааныг Хятад-Монголын үндэсний баатар хэмээн өргөмжилж эхэлнэ. "Гадаад Монголын тусгаар тогтносон нууц" хэмээх ном орчуулагдан гарна. Мөн үүнтэй ижил утгатай судалгааны бүтээлүүд хойно хойноосоо цуварна. Шинэ төрийн энэ мэт олон балмад үйл ажиллагаа үндсэрхэг, үндэсний үзэлтнүүдийн тэсгэлийг бараад ирэхийн цагт жам ёсоороо бослого гарна. Магадгүй С.Хантингтон "Соёл иргэншлүүдийн мөргөлдөөн" хэмээх цууд гарсан номондоо "Хятадын протекторатыг эсэргүүцсэн бослого Монголд гарна" гэсний учир энэ байх. Гэхдээ хятадууд глобал дайн өдөөгөөгүй тохиолдолд монголчуудын бослогыг ямар ч гүрэн, тэр дотроо Орос илт дэмжиж чадахгүй.

Бас, хэрэг явдалд хятад улс шууд хөндлөнгөөс оролцоогүй тохиолдолд бослогыг дарах нь Монголын дотоодын хэрэг, шинэ төрийн өөрийнх нь хийж буй хууль ёсны гэгдэх үйл ажиллагаа мэт харагдана. Ардчиллыг нухчин дарлаа гэдгээр АНУ, Европын Холбоо Монголын эрх баригчдын эсрэг эдийн засгийн хориг тавих зэрэг арга хэмжээ авлаа ч гэсэн Монголын эдийн засаг Хятад "ахаас" бүрэн хамаарах тул Засгийн газар нь түүнийг үл тооно. Тэгээд бослого 32 оных шиг дарагдаж, ичсэн хүн хүн ална гэгчээр үүнийг хийсэн шинэ төрийн эрх баригчид Хятадын эрх баригчдын вассалууд болж Монгол Улс БНХАУ-ын протекторат буюу дагуул улс болмой. Үүний дараа хятадуудын Монголд шилжин суурьших явдал үлэмж идэвхжинэ, БНХАУ-д 200 сая гаруй хүн ажилгүй, мөн тариа тарих эрүүл газар маш их хэрэгтэй байгаа.

Өнөөдөр Түвд рүү өдөрт дунджаар дөрвөн мянган хятад айл шилжин суурьшиж байгаа мэдээ байдаг, харин зөрүүлээд түвдүүдийг Хятадын төв нутагт газар олгон шилжүүлж байгаа. Эл байдлыг эсэргүүцэж Түвдийн ард түмэн босоод байна. Үүнтэй нэгэн адил хэрэг Монголд болно. Тодруулбал, хятадчилагдан буй байдлыг хүлцэж тэвчихгүй зарим аймаг угсаатан босно. Сүүлдээ салан тусгаарлаж Монгол Улс задарч мэднэ. Сонгогчдын саналыг худалдаж авахаас эхлэлтэй авлигаар дамжсан сонгуулийн хэрэг явдал даамжирсаар ийм болжээ! Авлига Монгол орныг нураана гэдэг энэ буюу. Өөрийн орны ба бага буурай орны түүхэнд түгээмэл тохиолдож байсан хэрэг явдлуудаас ургуулсан таамаглал билээ. Би ингэж зүүдлэх юм. Зуны нэгэн сайхан өдөр Баабар бид хоёр Шадивлан зусланд алхаж явна гэнэ. Гэтэл зуслангаар дүүрэн хөх, ногоон хувцастай хятадууд холхилдох бөгөөд зарим нэг нь цээж нүцгэлэн наранд ээж суух юм гэнэ.

Үүнийг харан гутаж барайсан царайтай бид хоёр явсаар хүнсний мухлагийн цонхонд очоод юм авч байхуйд бачимдаж бөглөрсөн Баабар гэнэт тэсгэл алдан "Энэ орны чинь эзэд бид байна" гэх зэргээр хашгичин мухлагийн худалдагч хятад авгайтай чангаар хэрэлдэж хуурай агсам тавих аж. Тэгж байтал зуслангийн гол замаар өгсөн цагаан өнгийн жийп машин тоос татуулан давхисаар бид хоёрын хажууд ирж зогсвол Сосорбарам бууж ирж байна. Тэрбээр "Би сая Увсын Хархираагийн нуруу, Онон, Хэрлэнгийн голоор яваад ирлээ, Хархираан хөндий, Онон, Хэрлэнгийн ай саваар дүүрэн хятадууд суурьшаад газар хагалан тариа тарьчихаж. Одоо яах вэ?" хэмээн уухилан хэлээд хөсөр суун цурхиртал уйлах юм гэнэ. Би түүнийг хараад "Энэ маань уржигдар надад хөдөө явлаа гээд гарсан, хэзээ завандаа хаа байсан баруун тийш Хархираагаас давхиад зүүн тийш Онон, Хэрлэнгээр орж ирж амждаг байна аа" гэсэн шүү зүйл бодоод үзтэл нээрээ Санзай ам хүртэлх Сэлбийн гол өгссөн хөндий, хойд зуслангийн амуудаар хятадууд шавааралдан зусаж байх ажээ.

Ашгүй сэрж энэ бол миний хар дарсан зүүд байжээ гэдгийг мэдээд туйлгүй баярлав. Надад бурхнаас заяасан тоонот эх орныхоо элгэн дээр, Баянбулагийн зуслангийн байшиндаа унтаж байсан ажгуу. Миний төсөөлөл олон хүнд утгагүй дэмийрэл мэт санагдах буй заа. Үнэхээр тийм бол сайн байна. Гэхдээ авлигад идэгдсэн Монголын төр биднийг хааш нь ч чирч мэднэ гэдэг бол үнээн. Ийм үед учирч болзошгүй муу хэргийг тааварлах гэж оролдоход гэмгүй. Ядахдаа муу зүйлээс урьдчилан сэргийлэх хүсэл төрнө. Элэг зүрхнээс уяатай эх орноо хайрлах сэтгэлтэй монголчууд дундраагүй биз.

Бичсэн: tagnai, Огноо: 2008-05-02 20:49:29

Та өөр сонирхолтой бичлэгүүд үзэхийг хүсэж байвал энэ Блогын хаяг: http://independence.blog.banjig.net

Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:

Жоорло
Найздаа хэлэх

 

Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: boloroo, Цаг: 2008-05-03 18:45:22, IP: 222.120.6.152, Улс: Korea, Republic of
  

Booj uheh ni ee

neeree ter uls turch ni bish bolohoor yaltai ch bilee manih altan deer suusan
guilgachin gedeg ni boloh ni ch boloh geed bh shig bna daa iimhen toonii ard tumentei
bj yadaj ter ashigt maltmalaaraa eruul mendiin salbaraa hugjuulj bolovsoroliin
sistemdee anhaarmaar yum.Uvdsun ch emneleg nuguuh l heden oros emee uguud bhaar chin
yaltai ch bilee hagalgaand orsn ch emchiin gar hundruulne avilgal gedeg chin emneleg
surguulid hurtel bhaar chin uls oron eruul sistemeer uragshilna gej uu turiin
tusheeduud yadaj idej uusan ch Eh orniihoo tusgaar togtonoliig hadgalj ideesei bilee
Heleh ch ug alga...Ter olon sain duriin bolon turiin bus baiguullaguudiin hiigeed
bgaa ajliin ur dun ard tumnii nudend haragdahuic bh heregtei sh dee Bas ardchilal
hugjsuud 20 jil bolj bgaa ornii niisleliin ungu turuh haalttai bsan yes deerdsen gej
uu Ter hot tohijuulah yugaa hiij bdag yum oligtoihon gereltuuleg ch bhgui orshuulgiin
gazar shig zambaraagui ger horoolol yamaa idsen muljlugtei mod unemlehgui joloochiin
tas tas murgusun zamiin hashlagnuud ...End tend huviin kompaniudiin barisan barilgiig
bid hiisen gej heleh erhgui hot tohijuulahiinhan sain duraaraa chadvartai medremjtei
humuustee halaagaa uguh heregtei sh dee niislel maani Ereenees dor gej bodohoor l erh
medeltenguud ereeniig jol geed zuglej uzeegui medehgui g3j bgaa bol medeh
ornuudiinhaa niisleltei minii ornii niisleleiig haricuulaad uzeech nisehees orj
irehed l padii haranhui bdgiig ...minii huuhduud USA-d amidrahaas hoish nadad
hamaagui gej bocgoodog yum bolov uu ene ih hurliin gishuud zun ehelj bna hotiin ungu
uzemjindee anharch hurungu mungu oligtoihon gargaj Ulaanbaatariig
amidaruulaach!!!!!!!

 
Бичигч: PUUJII, Цаг: 2008-05-03 19:29:24, IP: 125.14.241.194, Улс: Japan
  

Minii bodol

YU yariad baigaayum be! Hotiin ungu uzemj yunii umnu heregtei ch geh shig! Tiim demii
yumand hurungu oruulj buhii l munguu barj baisanaas ded butstsee nen darui
hugjuulehed hurungu oruulalt oruulalt hiih ni chuhal... Dotoodiin uildverlegchdedee
demjij, uurusdiin hereglej bui hunsnii buteegdehuunee uuriin orondooo uildverledeg
bolohgui bol, ne4g jil her hemjeenii mungiig gadaadaas hool avahad zarj baigaa gej
bodoj baina? Ter munguuruu mongoliin company-aa demjij dotoodiin uildverllee bosgoj
irj chadval bid busdaas 100% haraat bus bolohod bas neg alham oirtono shuu dee.
JIsheelbel odoo bid buhen Chinatai muudaltsaad hilee haalaa gehed mongoliin heden
myangan hun ulsuj uhne gej bodoj baina?
Tiim bolohoor yunii umnu mongoliin tur
zasag XAA-n salbar, tuunchlen uildverllin salbaruudaa sergeej hul deer ni battai
zogsooh shaardlagatai.

 
Бичигч: Boloroo, Цаг: 2008-05-03 22:22:29, IP: 222.120.6.152, Улс: Korea, Republic of
  

PUUJII-d

bi ch gesen tanitai neg sanaatai bna uildver hugjij bj uls oron hugjinu grj ded butec
ch mun adil gehdee niisleliin ungu uzemjiin huvid ail geriin ungu turh uudneesee
gedeg jil bur hot tohijuulahad zohih hemjeenii mungu tusuvuus zohicuulagdaj ochdog
blgui teruugeer ni uadaj onogdson uuregt ajlaa oligtoi hiigeech gesen sanaag helsn
yum l daa hun hun yanz buriin sanaa onootoi bgaa gelee geed yu yariad bgaa yum geh
meteer negen luugee dairch bolno gej uu

 
Бичигч: glim, Цаг: 2008-05-04 05:08:03, IP: 213.84.118.36, Улс: Netherlands
  

баярлалаа

Элэг зүрхнээс уяатай эх орноо хайрлах
сэтгэлтэй монголчууд дундраагүй. Гэвч
12, 13 оны
сонгуулиуд л шудрагаДУУ болно гэхээс биш өнөө
маргаашийн сонгуульд өнгөт Хамелеонууд л
өндөрт гарна.

Эрдэм мэдлэг "Хараа", "Ерөөл"
архинд дээрэлхүүлнэ. Тиймээ гэвч Монголчууд
минь шудрага ёстонгууд хүчээ автал хүлээх
хэрэгтэй дээ. Архинд умбаж Авилгалд хорддог
цаг удахгүй дуусна. Эх орны төлөө гэсэн ЭРДЭМ
МЭДЛЭГТЭЙ залуучууд олширч, өсч, хөгжиж
байгааг хэн ч мартах ёсгүй. Одоогоор төрийн
нэрийн дор оршин тогтнож байгаа хатагтай
ноёдын ихэнх хувь нь өөрийн ашиг сонирхол,
баян тансаг амьдралынхаа төлөө АЖИЛДАГ бол
Ирээдүйн төрийн зүтгэлтнүүд Монгол улсын
иргэд болон оршин суугчдын халуун цай, хантай
гэр, номтой толгой, ногоонтой түрүүвчний төлөө
хичээн зүтгэх болно. Тэр цагт эрүүл хөгшчүүл,
эрдэмтэй багачуул, ажилтай эцэг эхчүүд, аз
жаргалтай Монгол улс бид бүгдийн өмнө
гэрэлтнэ.

Учир нь "Энэ орны чинь эзэд БИД
байна"

 
Бичигч: mo, Цаг: 2008-05-05 23:51:31, IP: 220.92.179.77, Улс: Korea, Republic of
  

mongol uls mandtugai

oyutan zaluuchuudaa dor doroo oriin gesen bodoltoi bj mongol ulsaa hogjuultsgeey bid
l mongol ulsaa hogjuuleh heregtei bid naraas oor hen ch uuniig hiij chadahgui!!!ene
yanzaaraa udahgui mongol undesten gej bhgui boloh ni !!!!!!!!!

 
Бичигч: ug, Цаг: 2008-07-15 19:54:11, IP: 203.194.117.254, Улс: Mongolia
  

ugs

Ардчилсан нам болон иргэний эвслийн
удирдлагууд өөрсдийн өдөөж, зохион байгуулсан
эмх замбараагүй байдлыг булзайруулж хууль
хүчний байгууллагууд руу чихэж байна.
Сонгууль эхлэхээс хагас жилийн өмнөөс эхлэн
интернэтийн бараг бүх сайт-г өндөр үнээр
худалдан авч байсан. Жишээлбэл хамгийн олон
хандалттай olloo.mn вэб сайтын бүх хувьцааг
санаанд оромгүй өндөр үнээр худалдаж авч
эхэлсэн нь дээрх худал тархи угаасан мэдээлэл
тараах зорилготой байсан нь илт ойлгомжтой
боллоо. Мөн тэрээр өөрийн талын Сайханбилэг-г
мэдээлэл харилцаа холбоо технологийн газрын
даргаар тавьж тэрхүү аппаратыг өөрсдийн талд
ажиллуулсан.

Энэ эмх замбараагүй байдлыг
олны өмнө удирдан зохион байгуулж, турхирсан
этгээдүүд бүгд бараг тэнд байгаагүй гэж хэлэх
нь холгүй гэнэн дүр үзүүлж байгаа нь
ичгэвэртэй. Тэд хэрвээ төрийн эргэлт
хүссэнээрээ хийж чадсан бол өнөөдөр би ч тэдэн
машин шатаасан, тэдэн цонх хагалсан гээд ам
уралдуулах байсан биз. Цагдаа нарт буудуулсан
хүмүүс гэдгийг зохион байгуулалттайгаар
жагсагчдын дунд хөлсний хүн оруулж
буудуулсан. Тэдэнд тэр хүмүүсийн амь нас
огтхон ч хамаагүй. Гол нь цагдаа болон хүчний
байгууллагын нэр хүндийг л унагаж байвал
тэдэнд бусад нь ямар ч хамаагүй.

Эртхэн хүч
хэрэглэж тараах байсан гэж ярьцгаах юм. Хэрвээ
эртлэн хүч хэрэглэн тараасан бол улс төрийн
зорилготой жагсаал байсан, тэрийг цэрэг
цагдаагийн хүч хэрэглэн тарааж үг хэлэх эрх
чөлөө энээ тэрээ гэж яаж солиорцгоох байсан
бол. Монголын түүх соёлыг дахин
давтагдашгүйгээр барахгүй эргэн судлах ч
боломжгүй болгож, 5 хүний аминд хүрч 700 гаруй
цагдаад гэмтэл учруулсан энэ гэмт
хэрэгтнүүдэд зохих хариуцлагыг хүлээлгэх
хэрэгтэй.

 
Бичигч: dsd, Цаг: 2008-09-02 15:25:08, IP: 203.160.50.83, Улс: Mongolia
  

sdsd

СЭРЭМЖЛЭХТҮН !!!

Халтмаагийн Жэнко Баттулга
БНХАУ-ын тусгай албаны гар
хөл
болжээ

Одоогийн УИХ ын гишvvн Жэнко
Х.Баттулга арван жилийн ч боловсрол эзэмшиж
чадаагvй нөхөр гэнэ. Учир нь багадаа хулгай
луйврын хэргээр хvvхдийн клонд явах шахаж
спорт нь тvvнийг гэмт хэргийн ертөнцөөс
аварсан гэдэг. Ингээд улсын шигшээд орсон бөх
хvv гадагшаа тэмцээнд явахын хажуугаараа элдэв
бараа дарж улмаар тамирчин хvнийхээ нэр нvvр
гадаад паспортоо ашиглаж гадны орнуудаар
доншуучилж наймаа панз vсэргээд анх наймааны
хар ухаанд сурч жаахан хөлжсөн гэдэг.
“Боловсролгvй” Х.Баттулгыг БНХАУ-ын тусгай
албаны гар хөл болсон“ гэсэн яриа олны дунд
байдаг гэнэ. Өдгөө тэрээр урд зvгийнхэнтэй тэр
дундаа Синга нартай нягт хамтран ажилладаг
бөгөөд тvvнийг тэндэхийн улс төр гэмт хэргийн
мафиар ивээн тэтгvvлдэг гэсэн яриа байдаг юм
билээ. Ямар сайндаа л 2004 онд сонгуульд яллаа
гэж Синга найз нь арваад хаммер жийп зvгээр
бэлэг гээд өгч байхав дээ.

Ингээд тэрээр улс
төрд орсон цагаасаа эхлэн урд зvгийнхэнийг энд
хvчээ авахад гол тус дэм vзvvлдэг “утсан
хvvхэлдэй“ нь болсон бололтой гэх юм билээ.
Тэрээр АН-ын дарга Ц.Элбэгээг америкаас ирэхэд
нь урд хойгуур нь гvйж дольдигонож байгаад
АН-ын дарга болоход тус дэм vзvvлсэнийхээ
хариуд “Ардчилсан холбоог“ өмчилж “ авсан
гэдэг. Одоо АХолбооны байр тvvний хувийн
компани сонины редакц тvvний санхvvжvvлдэг
хөдөлгөөний vvр уурхай болоод байгаа юм байна.
Улмаар тэрээр Монголын тусгаар тогтнолд
нөлөөлөхүйц том жижиг нэлээд хэдэн банк болон
уул уурхайн лицензvvдийг гартаа атгасан хагас
хятад хүн болжээ. Мөн тэрээр өдгөө хэвлэл
мэдээллийн хэрэгслvvдийг хувьдаа авч эзэмших
ажилдаа ханцуй шамлан орж улмаар монголчуудын
“тархийг угаах“ хооронд нь “яс хаяж
мөргөлдүүлэх, төр засгийн эсрэг ямар л жагсаал
цуглаан болж бүгдийг харгалзахгүйгээр мөнгө
төгрөгөөр санхүүжүүлдэг, Монголын улс
төрчдийн зөрчил маргааныг хурцатгах үүссэн
галыг улам өрдөн суудаг ажил хийдэг болсон
ажээ.

Х.Баттулга нь бичиг бичих нь байтугай
олигтой ч ярьж ч чаддаггvй “бvдvvн баараг“ мань
эр гэнэт “Баабар-2“ болон тодорч “Х.Баттулга
бичиж байна“ гэсэн нийтлэлvvдийг vйлдвэрлэж
хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээр төлбөртэйгээр
цацах болов. Yнэн чанартаа мань эрийн өмнөөс
өөрийнх нь санхvvжvvлдэг сонины эрхлэгч
Нүрзэдийн Дугар гэх сэтгvvлч бичиж өгч мань
эрийн нэрийг тавьдаг юм байна. Саяхны 7-р сарын
1-ний өдөр болсон үймээн самууныг өнөөх
Х.Баттулга л зохион байгуулж санхүүжүүлж
БНХАУ-ын тусгай албаны даалгаварыг чадварлаг
гүйцэтгэж байгаа хятадад элсэгдсэн сайн
тагнуулч ажээ. Одоо Жэнко Х.Баттулга нь УИХ-ын
гишүүд болон хэд хэдэн улс төрчдийн мөнгөөр
элсүүлэн татсан бөгөөд түүний дотроос АН-ын
дарга Ц.Элбэгдоржтой 17 чингэлэг спиртийн
наймаанд нягт холбогдсон байдаг. Учир нь тэр 17
чингэлэг спиртийн наймаанд Ц.Элбэгдоржийн
мөнгө нэлээд хувийг эзэлсэн байдагтай
холбоотой. Гэвч Жэнко Х.Баттулга өгөөмөр
зангаараа Элбэгээг одоо болтол гомдоогоогүй
яваа билээ.
Н.Д

 
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Гарчиг:
Сэтгэгдэл:
  * Таны IP хаяг буюу хаанаас сэтгэгдэл бичсэн тухай мэдээлэл хадгалагдаж,
бусад хүмүүст харагдах болохыг анхаарна уу!
 
Та үүнийг мэдэх үү?
Сурталчилгаа
Бусад мэдээнүүд
-Төрд хүргэх үгс - Өлсгөлөнгийн байдал ийм л байна.
2008-05-07 14:42:27 GMT+8 (УБ)
-Төрд хандах үгс - Өлсгөлөн зарласан хүмүүсийг энэ засаг мэдэж байгаа болов уу?
2008-05-04 12:23:21 GMT+8 (УБ)
-Төрд хандах үгс - Бидний чадах зүйл -1
2008-05-02 04:40:51 GMT+8 (УБ)
-Төрд хандах үгс - Сануулга өгөх цаг болсон
2008-05-02 04:31:43 GMT+8 (УБ)
-Төрд хандах үгс - Бид хэддүгээр зууны, ямар улсын иргэн юм бэ?
2008-05-01 04:23:34 GMT+8 (УБ)
-Даяарчлал болоод Монголын маань удамшихуйн сан
2008-04-30 13:22:38 GMT+8 (УБ)
-Төрд хандах үгс - Бид эргээд очих Эх оронтой хүмүүс.Битгий худалдаач Эх орныг минь.
2008-04-30 13:04:11 GMT+8 (УБ)
-Одоо болно тэднийг зогсооё
2008-04-30 05:48:17 GMT+8 (УБ)
-Төрд хандах үгс - Сайн дурын үндсэн дээр нэгдэцгээе!
2008-04-29 04:39:25 GMT+8 (УБ)
-Төрд хандах үгс - Их бүтээн байгуулалт гэж юу вэ?
2008-04-28 03:20:50 GMT+8 (УБ)

Өмнөх мэдээнүүд

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео

 


Banjig.Net-д нийтлэгдсэн мэдээллүүдийг ямар нэгэн байдлаар утга санаа, бичлэгийг гуйвуулахгүйгээр
ашгийн бус зорилгоор ашиглаж болох ба ингэхдээ эх сурвалж буюу Banjig.Net-ийн нэрийг заавал дурьдана уу!


[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
 
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж