|
ICT EXPO-2008 Үзэсгэлэн Худалдаанд Зориулав
Шинэчлэгдсэн: 2008-05-13 03:32:46 УБ
Skytel
|
Үүрэн телефон үйлчилгээний үндэсний оператор Скайтел компани Мэдээлэл, Харилцаа холбоо технологийн газараас уламжлал болгон зохион байгуулдаг ICT EXPO-2008 үзэсгэлэн худалдаанд 2005 оны Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн үйлчилгээ-Скайфон, 2006 оны Шилдэг шинэ технологитой байгууллага-SKYNET, 2007 онд Шилдэг үйлчилгээ- NICE үйлчилгээгээр амжилттай оролцож, үзэсгэлэн худалдаанд зориулан хэрэглэгчиддээ өвөрмөц сюрпризийг барьдаг билээ.
2008 оны 05-р сарын 13-аас 5-р сарын 17-ныг дуустал Мишээл төвд зохион байгуулагдаж буй ICT EXPO-2008 үзэсгэлэн худалдааны Скайтелийн хэсэгт зориулан урьдчилсан төлбөрт SKYCALL, залууст зориулсан анхны брэнд D20 үйлчилгээний шинэ дугаарыг 90 хоногийн үйлчилгээний эрх, 3000 төгрөгийн данстайгаар 3000 төгрөгөөр худалдаалж, хамгийн хамгийн тодотголын эзэн SKYPHONE болон COOL үйлчилгээний шинэ дугаарыг 30 хоногийн үйлчилгээний эрх, 2000 төгрөгийн данстайгаар 10000 төгрөгөөр дараа төлбөрт VIP, BUSINESS CLASS, NICE үйлчилгээний шинэ дугаарын холболтын хураамжаас чөлөөлж, SKYNET үйлчилгээний модем авсан хэрэглэгч бүрт Motorola F3c эсвэл Hisense C389 загварын гар утасны аль нэгийг сонгуулан бэлэглэнэ.
19500 төгрөгийн Скайфон үйлчилгээний картаар дансаа цэнэглэх бүрт нэмж 3000 төгрөг бэлэглэж, SKYCALL, D20 үйлчилгээний хэрэглэгчиддээ зориулан 13600 болон 6000 төгрөгийн картаар дансаа цэнэглэхэд 13600 нэгж, 136 хоног, 6000 нэгж, 60 хоног нэмэгдэж орно.
Мөн үзэсгэлэн худалдаанд зориулагдсан гар утаснуудаас худалдан авбал VIP, BC үйлчилгээний хэрэглэгчдэд худалдан авсан гар утасны үнийн дүнгийн 100 хувьд үйлчилгээ сонгуулж, Skyphone, COOL, NICE үйлчилгээний хэрэлгэгчдэд 75 хувьд, D20, SKYCALL үйлчилгээний хэрэглэгчдэд үнийн дүнгийн 60 хувьд тус тус үйлчилгээ сонгуулан бэлэглэнэ. Энэхүү урамшуулал нь зөвхөн МИШЭЭЛ төвд зохион байгуулагдаж буй ICT EXPO-2008 үзэсгэлэн худалдааг дуустал ердөө 5 хоног зохион байгуулагдах тул хэрэглэгч та бүхэн яараарай.
|