|
Чингэлтэйчүүд дүүргээ ногоон дүүрэг болгоно
Шинэчлэгдсэн: 2008-05-20 12:47:08 УБ Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт энэ сарын 10-аас ирэх сарын 10 хүртэл “Ногоон дүүрэг” хөдөлгөөн өрнүүлж байна. Нэг сарын хугацаанд үргэлжлэх энэхүү арга хэмжээний нээлт буюу томоохон зөвлөгөөн өнгөрсөн пүрэв гаригт болсон.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, ХААИС, Европ-Монголын экологийн төвөөс хамтран зохион байгуулж буй “Ногоон дүүрэг” болох тухай зөвлөгөөний үеэр нийслэлд тулгамдаж буй хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ. Тухайлбал, Улаанбаатар хотын ногоон байгууламжийн өнөөгийн байдал, хот цэцэрлэгжүүлэлт, түүний эрүүл ахуйн шаардлага, зүлэгжүүлэлтийн талаар авах арга хэмжээний талаар төлөөлөгчид зөвлөлдсөн байна.
“Ногоон дүүрэг” зөвлөгөөнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Очирбат, ОХУ-ын Буриад улсын Улан-Үд хотын Үндэсний их сургуулийн Амьтан судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Ц.З.Доржиев, тус их сургуулийн Ургамал судлалын тэнхимийн эрхлэгч Б.Б.Намзалов нарын албаны хүмүүс оролцсон.
|