Banjig.Net нүүр - Нэвтрэх - Бүртгүүлэх - Тусламж 
Banjig. Медиа
 
Мэдээ Ярилцлага | Фото | Содон | Кино | Зугаа | Ажил | Хөгжим | Ил захидал | Бизнес лавлах | Мэдлэг | Зар | Вэбүүд | Блог



- Дэлхий дахинд
- Banjig.Net-д шинээр
- Монгол орон мину
- Дүрстэй мэдээ
- Банжиг Блогоос
- Монголчууд гадаадад
- Уран зохиол
- Төрд хүргэх үгс
- Сонгууль
- FIFA 2006
- Улс төр
- Нийгэм
- Бизнес, Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Боловсрол
- Шинжлэх ухаан
- Энтертаймент
- Спорт
- Гэмт хэрэг
- Ярилцлага
- Кино ертөнц
- Фото сурвалжлага
- Шар мэдээ
- Содон
- Эротик

Мэдээний цагалбар
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Өнөөдрийн мэдээнүүд

Санал асуулга
Таны бодлоор Аль FM радио бусдаасаа илүү вэ?
Үр дүнг харуулах

 

 

Бодлогогүй "10 бодлого"-ын хариу

Шинэчлэгдсэн: 2008-05-20 18:35:04 УБ

.
.
Хонх дуугарав. Сонгуулийн ажилд хөлслөгдсөн оюутан АН-ын сурталчилгаа өглөө. "Ард түмнээрээ дэмжүүлсэн 10 зөв бодлого" хэмээх нимгэхэн товхимол. Хавтсан дээрээс нь үй олон, Монголоор дүүрэн Чингис хааны ширүүн харцнууд цоргино. Албан тушаалгүй үй олон Чингис нэгэн зэрэг сэрсэн өглөөний ундны хачир болгож уншлаа. "АН-ын үйл ажиллагаандаа баримталдаг зарчим бол ард түмнээ сонсоход оршдог..."

Албархаг, модон, ур найруулгагүй оршлоор эхэлсэн амлалт. Хардаггүй, зөвхөн сонсдог, гэхдээ сонсоход зарчим нь оршдог юм уу? Ойлгосонгүй. "Ойрын 10 жилд хийх ажлаа ард түмэнтэйгээ маш тодорхой харж байна" Улсын ард аж ахуйг хөгжүүлэх социалист хөдөлмөрийн 5 жилийн төлөвлөгөөнөөс хоёр дахин урт хугацааг урьдчилан тодорхойлжээ. Социализмын үнэр ханхална. "Монгол улсаа ойрын 10 жилд хөгжүүлэх 10 зөв бодлогыг доорхи байдлаар томъёолж байна".

"Эзэн монгол хүн"
"Эзэн гэж тунхаглая. Бид сэрж байна. Одоо нүүр гараа угааж, гимнастикаа хийцгээе. Эзэн нь бол Монгол хүн Та. Төлөвлөгөө юу, тунхаг уу? Эзэн байх бодлого бол зорилт байх болно..." Ядаж зорилго баймаар юм. Тоо баримт, тооцоо судалгаагүй сэтгэл хөдлөл, уянгын халилаар дүүрсэн төлөвлөгөөний 1 дүгээр бүлэгт "Амьдрах байшингийнхаа тоосгыг өөрөө өр. Гэрийнхээ мод, эсгийг өөрөө хий, бүтээ" гэжээ. Өөрсдөө өрлөгчин болчихвол барилгын чанар, улсын комиссын ажил яах болж байна вэ? Барилгын салбар, шинэ технологи зэргийг хөсөр хаях хөнгөмсөг хийрхэл. Алх, хадуур барьсан ажилчин тариачны нийгмийн хий үзэгдэл амь орж байна. Хадуурын оронд нийвий, алхны оронд цүүц зурсан ухуулах хуудас.

"Хүн өөрөө хүсээгүй бол хүний амьдрал хөндлөнгөөс оролцох хэрэггүй..." Мөрийн хөтөлбөр уншиж байна уу? Ахмадын сургааль, сурганы ном, хүмүүжлийн хичээлийн конспект өмнө минь байна уу? Бүх юм хүнээр эхэлж, хүнээр дуусдаг, бие биендээ хүндэтгэлтэй хандаж байж л Монгол улс хөгжинө..." Мөрийн хөтөлбөр ерөөс биш байна. Лекц, үглэл, зааврын аль нь бол? Сая сая жилийн туршид бүрэлдэн бий болсон ертөнцийн аливаа юмс үзэгдэл хүнээр эхэлсэн гэнэ үү? Арабууд газрын тосыг хүнээр эхлүүлсэн юм байна. Хүнээр юу дуусах юм бэ? Хүнээр дуусдаг юм, бүх юм? Ойлгомжгүй.

"Хувь хүнээс гялайж гялтайх бүхнийг булаан авч, нийгмийн сайн сайхан хэмээх хийсвэр ойлголтын төлөө золиосолдог хуучин тогтоцын үлдэнгэрийг халж дуусгана..." Ийм сонин үг, өгүүлбэртэй нийгэм эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөө анх удаа уншиж буй минь энэ. Yлдэнгэр гэх мэт үгийн сонголт, зөв бичгийн дүрэм энэ тэр бол дүүрсэн хэрэг.

"Ажилтай, орлоготой, амгалан амьдрал"
Ажилгүйдлийн тоо, хөдөлмөрийн насны хүн амд эзлэх хувь хэмжээ, тодорхой шалтгаан, өсөлт бууралтын динамик, тооцоо судалгаа, ядаж энгийн нэг хүснэгт алга. Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг, үсгэн дотор цохих нэг тоо ч энд алга. Математик мартагдсан шинжлэх ухаан, статистик самуурсан арга зүй гэж улстөрийн утга зохиолч үзсэн бололтой.

"Ажилгүй хүмүүс ажилтай болгох бодлогыг хэрэгжүүлнэ... Ажил хөдөлмөртэй болохыг эрмэлзэж байгаа хүмүүсийг бүх талаар дэмжинэ... Баян оронд ядуу амьдарч болохгүй..." Мэдээжийн хэрэг. Ажилтай болгоно гэж хэн ч хэлж чадна. Уг нь энэ чинь бодлого юм бол Яаж? Яагаад? Хэзээ?Хэрхэн? гэдэг энгийн асуултанд хариулсан байх учиртай.

"Монголдоо үйлдвэрлэе"
Хэрэгцээт бараа бүтээгдэхүүний хэдэн хувийг үндэсний үйлдвэрлэгчид хангаж байгаа, үйлдвэрлэл эрхлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд хууль эрх зүй, хөрөнгө санхүү, ажиллах хүчин, техник, технологийн учирч буй саад бэрхшээлээс мэдээж нэгийг ч дурьдаагүй. "Дотоод хэрэгцээгээ бүрэн хангана, нэн тэргүүнд үйлдвэрлэнэ, тусгайлсан бодлого хэрэгжүүлнэ, соёл төлөв¬шинө..."гэх мэт ёстой л бүх юм мөрөөдлөөр эхэлж мөрөөдлөөр дүүрчээ. Энэ бүлгийн нэмэлт " Далайгаас алсад усан онгоц угсрах мэт нь бидэнд ашиггүй ч ашигт малтмалаа эцсийн бүтээгдэхүүн болтол боловсруулах үйлдвэр барина" гэж эхэлжээ. Бодвол өрсөлдөгч хүчин нь Хөвсгөлд атомын шумбагч барих үйлдвэр босгоно гэж зүтгэсэн байх. Yгүй бол утгагүй зүйрлэл, шаардлагагүй халил болж таарна. "БНМАУ-д ХАА-гаа орхиж, аж үйлдвэрийн орон болох сэрүүн зүүд байсан" гэжээ. Өнгөрсөн үе рүүгээ үгэн сумтай гар буугаар галлах хэрэггүй. БНМАУ-ын үеийн социализмын материал техникийн бааз байгуулах зорилт нь биелэх боломжгүй сэрүүн зүүд, тоглоомын программ байсан ч хөдөө аж ахуйг орхих тухай үг яриа хэзээ ч байгаагүй. Хувийн өмчийг үндсэнд нь устгасан, нэгдэлжих хөдөлгөөнд хүчээр нэгтгэсэн, социалист аж ахуйгаар дамжин коммунизмд хүрэх сэрүүн зүүд бол байсан. Хоёр сая Чингис сэрж, шүлгийн шад, найргийн бадгаар, нэг ч тоо судалгаагүйгээр хүнд аж үйлдвэрт шилжих бол харин сэрүүн зүүд. Арван тэрбумтан, зуун мянган уурхайчинтай, өөр салбар хөгжихгүй уул уурхайд бүхнээрээ мөрий тавих бол Голланд өвчний хүндэрсэн үе шат.

Намын хөтөлбөр биш өвчний түүх болж хувирна.

"Эрдэнийн хувь"
"Баялгаас хувь эзэмших боломжийг ард түмэндээ олгоно" Боломжийг ард түмэндээ олгодог хаад нь сонгуульд нэр дэвшигчид биш. Угаасаа ийм эрх ард түмэнд бий. "Стратегийн ордод түшиглэн хэрэгжүүлнэ" Мэргэжилтнүүд стратегийн орд газар гэж байдаггүй, стртатегийн төсөл хөтөлбөр гэж байдгийг хичнээн хэлээд ч ойлгохгүй байгаагийн нэг тод жишээ. Хуулинд заасан хэмжээний нүүрстэй ч эдийн засгийн хувьд үр ашиггүй орд газрыг стратегийн гэж заах нь ард түмэнтэйгээ хамт алдагдлыг нь төлнө гэсэн үг юм. Хувь хүртээх нь зайлшгүй боловч яаж, ямар арга замаар гэдэг асуудал л хөтөлбөрт тодорхой тусдаг болохоос мэдээжийн юмыг өгнө, түгээнэ, одоохон, хүлээж л байгаарай, тараагаад хаячихна гэсэн амлалтаар ам таглахгүй билээ.

"Төрийн оролцоо, хатуу хяналтын дор хариуцлагатай хамт олноор хийлгээд тэгш хүртээнэ" гэх зэргээр бичжээ. Өмнөх хуудасны төрийн оролцоог багасгах, төр нь хянахгүй байх тухай мөрөөдөлтэйгээ шууд зөрчилджээ. Хамт олон гэж гэр бүлээс дээгүүрх социалист нийгмийн нэгж. Төрийн хатуу хяналтын дор хамт олноор хийлгэнэ гэдэг нь социалист уралдаан, төлөвлөлт нэвт үнэртсэн шоглоом.

"Эрүүл биед саруул ухаан"
Д.Нацагдоржийн шүлгийн мөрөөс тасдаж авчээ. Дундаж наслалт, төрөхийн эндэгдэл, гол аюулт өвчин буурахгүй байгаа шалтгаан, эрүүл мэндийн системийн үр ашиггүй зардал, үр дүнгийн урвуу хамаарал, тогтолцооны чанартай бэрхшээл, эм, эмчилгээ, оношилгоонд гадаадад төлж буй үндэсний баялгийн алдагдлын талаарх тоо баримт мэдээж байхгүй. Хууль эрх зүйн орчин, бодлогын үндсэн алдааны талаар мөн л нэг үг үсэг алга. "Чанартай эмчгүйгээр, багшгүйгээр эрүүл мэнд, боловсролын чанарыг төсөөлөх аргагүй". Монгол бол боловсрол, хууль эрх зүй, эрүүл мэнд зэрэг гол салбаруудын тогтолцоо нь ойлгомжгүй, эрээвэр хурааврын цуглуулга гэсэн гадаадын хүний ажиглалтаас ч долоон дор. Намын хөтөлбөр гэхэд чамлахад ч багадна. Төсвийн зардлын ихээхэн хувийг боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулсаар байвч дорвитой үр дүн гарахгүй байгаагийн үндэслэл зохион бичлэгээс хайгаад нэмэргүй.

"Шударга ёс-Иргэний нийгэм"
Иргэний нийгэм гэдэг нь өргөн хүрээтэй ойлголт юм. Тэгэхээс биш энэхүү эссе, найруулалд бичсэн шиг авлигалтай тэмцэх, шүүхийн тогтолцоог эгнэгт халах тухай зорилго биш. "Төрөөс иргэдийн, хувийн, мэргэжлийн байгууллагад шилжүүлэх ажил үйлчилгээний жагсаалт гаргаж шилжүүлнэ" гэдэг нь арай тодорхой сонсогдож байгаа зорилт. "Хүн амын орлогын албан татварын 1 хувийг олон нийтийн байгууллагын санхүүжилтэнд зориулдаг хэвшил тогтооно" гэжээ. Нэр томъёо, хуулийн үг хэллэгийг зөв хэрэглэж ч чадаагүй. Хувь хүний орлогын албан татвар гэдэг болсныг нэг амьсгаагаар бичигч зөв хэрэглэж чадаагүй байна.

"Шинэ хөдөө-Шинэ Улаанбаатар"
"Санхүү, татвар, эдийн засгийн эрх мэдлийг орон нутагт нь өгнө. Өнөөгийн удирдлага, санхүүжилтийн хуулийг хүчингүй болгоно" гэсэн төвлөрлийг сааруулах, тодорхой гэхээр өгүүлбэртэй анх удаа таарлаа. Буруу, зөвийг маргаан мэтгэлцээн, үндэслэл, шаардлагаар батлан хэлэлцэх ч бодит хэрэгцээг нь юу гэж үзэж байгаагаа дурьдсангүй. АН засгийн эрхэнд гарвал Шинэ Зеландаас зээлдсэн удирдлага, санхүүжилтийн туршлагыг зогсоох юм байна гэсэн ойлголт бол авлаа. "Бараа үйлчилгээний үнийг хаа сайгүй жигдэлж..." гэх зэрэг Yнэ, стандартын улсын хороог сэргээн байгуулах мэт марзан сэтгэгдлүүд хөвөрнө.

Нэмэлт нь "Хөдөө хотыг тэгшитгэх замууд" гэсэн гарчигтай. Томас Л. Фрийдманы "Дэлхий бөөрөнхий биш" бэстселлэр номын хэллэгээс л хавтгай Монгол, дэлхийтэй тэгширсэн эх орон, тэгшитгэх замууд гэх мэт болхи найруулгууд ургасан нь илэрхий.

"Хавтгай Монгол"
Зам барих тухай бүлэг. Нэгэнт баригдаад эхэлчихсэн маршрут чиглэлийг сая олж нээсэн мэт "Замын-Yүд-Алтанбулагийг холбоно" гэх зэргээр давхардуулаад л аваад хаяж. МАХН-ын замаар явахгүй, хажуугаар нь зэрэгцүүлээд барих юм болов уу? гэсэн болгоомжлол төрнө. Ц.Элбэгдоржийн "Нүүх үү, үлдэх үү?" лекцийн хэсгээс энэ бүлэгт шууд оруулжээ. Хархоринд барааны агуулах, олон улсын нисэх буудал барина гэсэн лекцэрхэг зорилт тоглосон шинжгүй байж байна. Энэ хөндийд онгоц буух боломж нь хэр юм бэ?, зай багтаамж нь яах бол, яагаад заавал Хархоринд гэж гэх зэрэг техник, эдийн засгийн үндэслэл бас л байхгүй. Барааг хэн авах вэ, Эрээнийхэнд Монголын иргэншил олгох юм болов уу? гэх асуулт овоорно. "Монгол улс өөрийн хиймэл дагуул хөөргөнө" гэсэн өгүүлбэр байж байна. Бас асуулт. Бодит боломж нь ямар байгаа юм бэ? Түрээслэх нь илүү ашигтай юу? гэх мэт. Номонд байгаа хамгийн тодорхой зорилт нь хиймэл дагуул хөөргөх. Ерөнхийлж байснаа гэнэт нарийвчилсан зорилт орж ирсэн нь өөрөө логикгүй горимын асуудал болох нь тэр.

"Байгаль ээж"
Байгалиа хамгаалахгүй биш, хамгаална гэсэн мэдээжийн ерөнхий тунхаг. Нэг тодорхой юм байна. Хил давж урсдаг гол мөрний усны хэсгийг үлдээж, хиймэл нуур байгуулах гэнэ. Атрын 3 дугаар аянгыг эсэргүүцэх хэвээрээ ч ногоо тарихыг дэмжих юм байна. Сураг алдарсан "Ногоон хэрэм" хөтөлбөрийн нэрийг сануулж зүрхлээгүй ч мод тарихыг уриалжээ. "Байгальдаа хүн бүр төрүүлж өсгөсөн ээж шигээ ханддаг болъё" гэх зэрэг сургааль айлдвар бийр янтайгаар бичигдсэн байна. "Хүн бүр социалист өмчийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж..." өнгөрсөн цаг хугацаа өнөөдөр ч хамт. "Эхний зарчим бол байгаль орчин гэсэн бодлого баримтална" гэчихэж. Яасан олон эхний зарчим бэ? Түрүүн баахан эхний зарчим бичсэн байсан. Бүгдээрээ л эхний зарчим бололтой.

"Манайд ирээрэй"
Элбэгээ залуу байх үеийнхээ "Инээмсэглэл" хамтлагийн дууг эргэн дурсаж байна. Аялал жуулчлалаас эдийн засагт орж буй хувь нэмэр, хөрөнгө мөнгөний өсөлт нэмэлт, тодорхой мэдээлэл, зорилго мөн л байхгүй. "Аялал жуулчлалд оруулсан 1 доллар 1,8 болж үрждэг гэх судалгаа бий. Нэг жуулчнаас орох орлого найман төрлийн бизнест өгөөжөө өгдөг гэж ч ярилцдаг" гэх зэргээр бүдэг бадаг, сураг ажиг төдий, итгэл үнэмшилгүй бичсэн байна. "Аялал жуулчлал нь ашигтай бизнес тооцогддог. Yр өгөөжтэй, дэлгэр бизнес билээ". Тэнэг хүнд сонирхолтой хичээл заажээ. Сая л мэдэж авлаа. "Сум бүр имижтэй болох нь чухал юм" гэнэ. Сум бүрт имижмэйкер олдох боломж хэр бол?

Эцэст нь:
Номын төгсгөлийн хуудасны доод хэсэгт "Намын гишүүд, иргэдээс гарсан зарим санааг оруулж хэвлэв" гэсэн тайлбар зүүжээ. Эхний нүүрэн дээр нь "Ард түмнээрээ дэмжүүлсэн 10 зөв бодлого" гэж бичсэн хэрнээ зарим санааг оруулж хэвлэсэн болж таарав. Ахиад л юу ч ойлгосонгүй. Олхиогүй үгсийн цуглуулгын эцэст "Нам бол олиггүй хүмүүсийн овооролдоон. Нам бол орлого, ашгийн эх ундарга" хэмээх мэргэн үгийг хадмал болгон зүүе.

Бэлтгэсэн: Д.Болортоль

Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:

Жоорло
Найздаа хэлэх

 

Та үүнийг мэдэх үү?
Сурталчилгаа
Бусад мэдээнүүд
-“Дэлхийн Энхийн Их Наадам”-д урлаг соёлын одууд оролцоно
2008-08-11 13:35:39 GMT+8 (УБ)
-О.Баасанхүү: Ж.Батзандан, О.Магнай нарыг террорист үйл ажиллагаа явуулсан хэргээр сэжиглэж байж болзошгүй
2008-07-17 11:18:55 GMT+8 (УБ)
-Хөвсгөлийн фосфоритын ордыг худалдах гэсэн этгээдүүдийг АТГ шалгаж эхэлжээ
2008-06-26 16:50:53 GMT+8 (УБ)
-Өнгөт хувьсгалаас сэрэмжлэхүй
2008-06-13 17:14:42 GMT+8 (УБ)
-Эх орны хишгээр эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг үнэгүй авч болно
2008-06-11 22:53:06 GMT+8 (УБ)
-Хоёр тал харилцан ойлголцлоо
2008-06-09 12:10:07 GMT+8 (УБ)
-МАХН МҮХАҮТ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
2008-06-04 09:31:14 GMT+8 (УБ)
-ХАРУУСАЖ БАЙНА
2008-05-29 20:32:54 GMT+8 (УБ)
-Солонгосын эрх баригч Ханнара намын төлөөлөгчидтэй туршлага солилцов
2008-05-26 19:51:40 GMT+8 (УБ)
-Ц.Сүхбаатар: МАХН-ын мөрийн хөтөлбөр хүн төвтэй, нийгмийн захиалгаар хийгдсэн
2008-05-23 18:03:11 GMT+8 (УБ)
-Соёлын довтолгоо
2008-05-23 13:53:48 GMT+8 (УБ)
-Чингэлтэйчүүд дүүргээ ногоон дүүрэг болгоно
2008-05-20 12:47:08 GMT+8 (УБ)
-Хонгол сумынхан хордоогүй гэсэн ОУ-ын шинжээчдийн дүгнэлтэд эргэлзэх хэрэггүй
2008-03-12 10:59:53 GMT+8 (УБ)
-Хонгорынхон хордоогүй гэсэн дүгнэлт хөдөлгөөнийхний эсэргүүцэлтэй туллаа
2008-03-11 12:02:22 GMT+8 (УБ)

Өмнөх мэдээнүүд

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео

 


Banjig.Net-д нийтлэгдсэн мэдээллүүдийг ямар нэгэн байдлаар утга санаа, бичлэгийг гуйвуулахгүйгээр
ашгийн бус зорилгоор ашиглаж болох ба ингэхдээ эх сурвалж буюу Banjig.Net-ийн нэрийг заавал дурьдана уу!


[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
 
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж