|
О.Чулуунбат: Дэлхий дээр гэнэт миллиард хүн төрөөгүй болохоор хүнс хомсдоно гэж байхгүй
Шинэчлэгдсэн: 2008-05-27 21:11:56 УБ
Чулуунбат
|
-Хүнсний салбарыг дэмжих бодлогоор үнэ өсгөж байгаа юм- Монголбанкны ерөнхийлөгч асан О.Чулуунбаттай эдийн засгийн цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сүүлийн үед дэлхий нийтээр хүнсний хомсдолд орлоо гэж ярих боллоо. Мөнгө нь байгаа боловч хүнс нь олдохгүй болж байна гэсэн яриа юутай холбоотой юм бэ. Улаан буудайнаас түлш гарган авах болсонтой холбоотой юм уу?
-Дэлхийн улс орнуудаас машин техник, бэлэн бүтээгдэхүүн нийлүүлдэг орнууд илүү баян байдаг юм. АНУ, Япон, Европын орнууд гээд. Ямар улс ядуу үлдсэн гэхээр түүхий эд нийлүүлдэг, хүнс нийлүүлдэг орнууд байна. Харин сүүлийн хоёр гурван жилийн хугацаанд түүхий эд нийлүүлдэг орнууд гэнэт баяжлаа. Бид тэдний нэг учраас үүнийг сайн мэдэж байгаа. Байгалийн баялагтай орнууд бас овоо болоод ирэхээр хамгийн олон хүнийг ажиллуулдаг, хамгийн олон хүнийг тэжээдэг салбар ганцаар ядуу үлдэж байгаа биз дээ. Ийм тохиолдолд НҮБ-аас дэмжих үүднээс байдлыг тэгшитгэх зорилгоор хүнсний хомсдлын асуудлыг сөхөж яриад эхэллээ шүү дээ. Тэгшитгэлийн үүднээс ийм асуудал яригдаж байгаа юм.
Түүнээс бус дэлхийн хүмүүс гэнэт миллиард хүнээр нэмэгдсэн биш, томоохон ган гачиг болсон биш хүнсний хомсдол үүсэх шалтгаан байхгүй. Техник, технологи хөгжсөн орнууд нэгэнт хөгжилдөө хүрч, сүүлийн жилүүдэд манайхаас эхлээд Казахстан, Чили гээд бас боломжийн болсон учраас гараараа усан дотор зогсч цагаан будаа тарьдаг хүмүүсийг дэмжих үүднээс ийм бодлого гаргаж байгаа юм. Одоогоос хэдэн жилийн өмнө нэг тонн жоншийн үнэ 20-30 ам.доллар байсан бол одоо 200-300 болж арав дахин өслөө шүү дээ. Тэгэхээр цагаан будааны үнийг ядаж нэг дахин нэмж байж тэнцэтгэл бий болгох гэж байгаа байхгүй юу.
-Тэгэхээр цагаан будааны үнэ цаашид буурахгүй гэсэн үг үү?
-Буурахгүй дээ. үүнийг бодлогоор өсгөсөн учраас буурах магадлал байхгүй юм. Тиймээс бид өөрсдийн хэрэгцээний хүнсний бүтээгдэхүүнээ өөрсдөө л тарьж, ургуулах хэрэгцээтэй болж байна. Тэр ч байтугай гадагшаа зарж борлуулж ч болно шүү дээ. Монголын цэвэр эрүүл хөрсөн дээр ургасан бүтээгдэхүүн гээд илүү үнэтэй ч байж болно.
-Сүүлийн үед ам.долларын ханш байнга л унаж ирлээ. Энэ нь тэргүүлэх гүрний байр суурь унаж байгаатай холбоотой юм уу эсвэл америкчууд ам.долларын хэвлэлтийг хязгааргүй гаргадагтай нь холбоотой юм уу?
-Энэ бол АНУ-аас ам.доллараа хүссэн үедээ хэвлэж ирсэн тэр байдалтай нь холбоотой. Би Чука гэсэн цаасыг хамаагүй бичээд, тараагаад байя л даа. Эхлээд тэр цаасаар нэг цүнх, дэвтэр хоёр авдаг байсан бол элбэгшихийн хэрээр хоёуланг нь бус ганцханыг нь авдаг болно. АНУ-д бол асуудал ийм л болоод байгаа.
-Долларын эсрэг юань чангараад байгаа нь манайд инфляц өсөх шалтгаан болж байна. Манайхан инфляц импортлоод байна гэж та ярьж байсан…
-Тийм ээ. Энэ үнэн. Нэг жишээ дурдъя л даа. Монголчууд өмнө нь нэг оймсоо найман юань 30 мо-гоор авдаг байж. Өнөөдөр тэр оймс яг адил үнэтэй байгаа ч монголчууд урьд нь нэг ам.доллараар авдаг байсан оймсоо 1.25 ам.доллараар авах болсон гэсэн үг. Тэгэхээр Хятадаас тэрбум ам.долларын худалдаа хийдэг бид тэр хэмжээгээр инфляц оруулж ирж байгаа.
-Тэгвэл бид ам.доллараар бус юаниар гүйлгээ хийж байя л даа. Ингэвэл уг асуудал алга болох юм биш үү?
-Тийм боломж бас байхгүй ээ. Бид алтаа заръя, ноолуураа заръя ам.доллараар. Тэгэхээр бид өөрсдөө маш орлоготой, ажилтай байвал энэ бэрхшээлийг тэгтэл мэдрэхгүй байж чадна.
-Цаашид юанийн ханш чангарна, Хятад тэргүүлэх эдийн засагтай орон болно гэж ярих болсон. Тэгвэл дэлхийн тэр олон орноос ялгаатай гэвэл Монгол хөрш орнуудын нь нэг. Энэ нь манайд ашигтай байх уу, эсвэл сул талтай байх юм уу?
-Маш ашигтай. Дэлхий дээр хамгийн том хэрэглээний зах зээл бол Хятад. Нэг миллиард гурван зуун сая хүний идэх хоолыг бод л доо. Би нэг удаа энд тэндхийн банкируудтай хамт сууж байсан юм. Тэгээд амихандаа бахархаад "Манайх 40 сая малтай" гэхэд Хятадын банкир "Өө, манай өглөөний хоол юм байна" гэж байсан. үнэхээр тэр олон хүний хувьд тэгж л тооцогдоно. Тэгэхээр бид тэр их зах зээлийг ашиглах ёстой гэж харах ёстой. Дэлхийн хичнээн том компани гэж өөрийгөө тодорхойллоо ч Хятадад салбараа нээ-гээгүй бол хэн ч том компани гэж үзэхээ байсан байна шүү дээ. Одоо дэлхийд ДНБ-ий үзүүлэлтээрээ Хятад улс нь АНУ, Япон, Германы дараа дөрөвдүгээрт явж байгаа. Гэхдээ бодит утгаараа АНУ-тай ойр яваа байхгүй юу. Нэг шилэн аяга байлаа гэхэд АНУ-д нэг шилэн аягыг нэг ам.доллараар үнэлж бүртгэж авдаг бол Хятадад ажиллах хүч эд материалын өртөг хямд учраас 10 центээр бүртгэгддэг. АНУ-ын ДНБ нь 14 триллион, харин Хятадын таван триллион байгаа ч ойролцоо гэж байгаагийн учир энэ юм. Манайхан Хятадын эдийн засаг сайн байх нь манайд муу юм шиг боддог. Харин ч Хятадын эдийн засаг сайн байх нь бидэнд сайн. Учир нь эдийн засаг нь сайн бол биднээс бүтээгдэхүүн худалдаж авна шүү дээ.
-Одоо бид Хятадаас л бүх зүйлээ худалдаж авдаг. Тэгэхээр яаж урвуу хамаа-ралтай болгох юм бэ?
-үнэндээ дэлхийд Хятад л хамгийн хямд үйлдвэрлэгч байдаг учраас бид бүгдийг үйлдвэрлэх гэж урдуур нь орох хэрэггүй юм. Бидэнд юу байна. Байгалийн баялаг байна. Бид үүнийгээ л худалдах хэрэгтэй. Харин тэр мөн-гөөрөө хүүхдүүдээ эрдэм боловсролтой, бусдаас хараат амьдрахгүй болгож өсгөх хэрэгтэй. Тэгж чадвал хүүхдүүд маань дахиад хэдэн жилийн дараа ухааны бизнесээр амьдраад явчих юм.
-Цагаан будааны үнэ буухгүй байх гэж та хэлсэн. Харин нэг м/кв нь 1000 ам.доллараас давсан байрны үнэ буух болов уу?
-Байрны хувьд энэ үнэ буух бололцоотой.
-Нэг хэсэг хямд үнээр орон сууцтай болгоно гэсэн яриа гараад л байсан. Та Монгол банкийг удирдаж байх үед энэ яриа эрчимтэй яригдаж байсан ч сүүлдээ юу болоод өнгөрсөн нь мэдэгдэхээ байчихсан…
-Монголчуудыг удаан хугацааны зээлээр орон сууцтай болгох томоохон төсөл яригдаж байсан нь үнэн. Тэр үед Монголбанк арилжааны банкуудтай нийлж томоохон төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэж байсан юм. Яагаад Мон-голбанктай хамтарсан юм бэ гэсэн асуулт гарна. Тухайн үед Монголбанк олон улсын үнэлгээний байгууллагуудаас BB гэсэн үнэлгээг авсан байсан нь дэлхийн зах зээлд энэ газарт мөнгө итгэж өгч болно гэсэн ойлголтыг өгч байгаа хэрэг байсан юм. Тэгэхээр Монголбанктай хамтарч нэг корпораци болсон манай арилжааны банкуудад мөнгө итгэж өгөх эх үүсвэр нээгдэнэ гэсэн үг шүү дээ. Тэрхүү орж ирсэн мөнгөөр нь манай зах зээлд байгаа орон сууцны зээлүүдийг худалдаад авчихъя гэж байсан юм. Тэгэхэд орон сууцны зээлийн жилийн хүү нь 18-аас дээш хувьтай байсан. Харин бидэнд жилийн 6-7 хувийн хүүтэй мөнгө орж ирж, үүнийг цаашаа 10 хувийн хүүтэй зээлдүүлэхэд энэ байгууллагадаа ч ашигтай, иргэдийн авч байсан зээлийн хүү ч хоёр дахин багасах байсан. Орж ирэх мөнгөний хэмжээ ч ганц хоёр зуун саяар хэмжигдэхгүй байсан юм. Харамсалтай нь энэ ажиллагааг зогсоочихсон л доо.
-Нөгөө яригдаад байдаг Гандирас чинь тэгээд бүтээгүй шүү дээ. Харин ч хэл ам дагуулаад байгаа сураг дуулддаг…
-Гандирас бол дээрх том ажлын хүрээнд орж ирсэн нэг төсөл л байсан юм. Малайзчууд энэ ажлыг эхлүүлэх гэж манайд хоёр жилийн турш судалгаа хийсэн гэж байсан. Дэлхийд улс орноо хамгийн богино хугацаанд ард иргэдээ боловсон жорлон, халуун, хүйтэн устай орон сууцаар хангаж чадсан орон бол Малайз гэдэг. Манай улс хорин хэдэн оноос хойш орон сууцны талаар ярьсаар ирсэн ч тал хувь нь ороогүй байгаа биз дээ. Энэ бол ерөөсөө бодлого дутаж л ирснийх. Манай дарга нар албан тушаалтай болмогцоо юу ч хийдэггүй. Алдаа гаргачих вий гэдгээс үхтлээ айж, юу ч хийдэггүй. Юу ч хийхгүй болохоор юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Малайзийн Махатир алдахаас айгаагүй учраас хийж чадсан, хүмүүсээ орон сууцтай болгосон. Гандирасын төслөөр хоёр өрөө байр 15 мянган ам.доллараар бил үү их хямдхан орж ирж байсан юм. Малайзийн тал мөнгөө Монголбанкин дээр байрлуулаад эргэлдүүлж байгаа хэлбэр нь орон сууц болох байсан. Зах зээлийн гинжин урвалаараа хүмүүст ашигтай, тэдэндээ ашигтай ажил бай-сан юм. Яахав, намайг гарангуут зогсоочихсон. Харин малайчууд нь гомдолтой үлдсэн тийм л хэрэг.
-Энэ хэргээс болж Монголбанкинд ямар алдагдал ирсэн юм бэ?
-Ямар алдагдал байх вэ. Манайх ажиллана гэж байгаад дарга нь солигдонгуут дараагийн хүн нь ажиллахгүй гэчихээд хоёр тал маргалдаж байгаа асуудал. Би санхүүч хүн. Алдагдал, ашиг хоёр ээлжилж байдаг ч би тэгтэл олон алдаж байгаагүй. Манай салбарт ашиг нь алдагдлаасаа илүү байж байхад асуудал байдаггүй. Гэхдээ энэ төсөл бол алдагдалтай биш маш их ашигтай төсөл байсан юм. Ашгийг нь хүртэгчид хямд үнээр орон сууцанд амьдрах болсон тэр хүмүүс байлаа. Даанч Чулуунбат гээд хүнээс нь болсон юм уу ямартай ч энэ асуудлыг зогсоосноор тэр ашгийг иргэд хүртэх боломжгүй болсон гэж болно.
-Өнгөрсөн намар байрны үнэ өссөнийг дотоодын компаниуд хуйвалдаж зо-хиомлоор нэмсэн гэж үзэгсэд ч байгаа. Хэрэв энэ зах зээлд гадаадынхан ямар нэг байдлаар ажиллаж байсан бол үнэ өсөхгүй байх байсан юм биш байгаа?
-Ингэтлээ өсөхгүй байсан. Жилд 5-10 мянган хүн шинэ байшинд ороод байх юм бол юу гэж үнэ ингэж өсөх вэ дээ.
-Тэгвэл зээл өгөхөө больчихсон нь ямар шалтгаантай юм бэ?
-Би ажиллаж байхдаа зээлийг нийт активыг 55 хувиас дээш болгож өгч болохгүй гэдэг байсан юм. Өнгөрсөн жилүүдэд манайхан маш замбараагүй зээл өгсөн. Бүр 65-70 хувь хүртэл өгсөн. Тэгээд энэ нь эргээд бэрхшээл үүс-гээд ирэхээр зогсоох шийдвэр гаргасан байх.
-Таны ОХУ-ын банкинд өгөөд алдчихсан гэх 10 сая ам.долларын талаар багагүй яригддаг. Энэ асуудал юу болсон бэ?
-Монголбанк бол дэлхийн олон орны банкуудтай хамтарч ажилладаг. Ялангуяа хоёр хөршийнхөө банкуудтай ойр ажилладаг байсан. Энэ нь нэгдүгээрт байнга харилцаж, холбогдож байдаг гэдэг үүднээсээ ч, бас хүү нь өндөр байдаг ч талаасаа. Бид ОХУ-ын нэлээд хэдэн банктай хамтарч ажилладаг байсан. Дэлхийн бусад банк жилд 1-2 хувийн хүү төлдөг бол Оросын банк 3-4 хувийн хүү төлдөг байсан. Манай банкны гаргасан судал-гаагаар тухайн үед "Транс Капитал" ОХУ-ын том банкнуудын жагсаалтад байдаг байсан. Бас олон улсын аудитын байгууллагын үнэлгээгээр BB гэсэн үнэлгээтэй банк байсан. Олон судалгааг үндэслэж энэ банкинд мөнгөө хадгалуулах болсон. Гэхдээ энэ банк маш богино хугацаанд дампуурсан. Энэ банкийг ДУМ-ын сонгуулийн дараа улс төрийн зорилгоор дампууруулсан гэсэн яриа байдаг юм билээ. Дампуурангуут нь ч бид яаралтай арга хэмжээ авсан. Би өөрөө Орост очиж, энэ банкны бусдад зээлдүүлсэн зээлээс 10 сая ам.доллартай тэнцэх зээлүүдийг цуглуулж авсан. Өөрөөр хэлбэл, хууль ёсны дагуу тэр зээлүүдийн эзэн нь Монголбанк болсон. Бүх шатны шүүх, арбитражууд нь ч баталсан. Одоо зөвхөн манайхан зээлүүдээ цуглуулаад л авах ёстой юм.
Ер нь намайг Монголбанкийг удирдаж ажиллах хугацаанд 57-60-аад миллиард төгрөгийн ашигтай ажилласан байдаг. Эхний 50 нь намайг ажиллаж байхад орсон үлдсэн нь миний гарын үсэг зураад сүүлд орсон хөрөнгө байдаг юм. Алтан Дорнодын Паушокоос алт хадгаламжинд авсан гээд яриад байдаг даа. Монголбанк тэр алтыг ханш тодорхой өсөх хугацаанд хадгалснаар 7.5 тэрбум төгрөг бус 15 тэрбум төгрөгийн ашгийг улсын төсөвт оруулсан шүү дээ. үүнийг шалгаад алдагдалтай бус ашигтай гүйлгээ болсныг хүлээн зөвшөөрсөн. Би бол эрсдэл хийж байж ашиг олдог мэргэжлийн хүн учраас ямар гүйлгээ хэр ашиг дагуулахыг л хардаг. Тэгээд ч миний албан тушаал олсон ашгийнхаа 20-30 хувийг нь алдах хэмжээний эрсдлийг хүлээсэн алба байсан шүү дээ. Би алдаа хийхээс айгаад хөдөлж чадахгүй байсан бол Монголбанк арван жилд нэг тэрбум төгрөгийн ашигтай ажилласан шигээ тэгсгээд байж болох л байсан байх. Харин миний ажилласан зургаан жилд манай Монголбанк 50 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан шүү дээ.
Бэлтгэсэн: Ч. Бүжин
|
| |
Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:
Жоорло
|
|
| |
Бичигдсэн сэтгэгдэлүүд
| |
Бичигч: debe,
Цаг: 2008-05-27 17:36:09,
IP: 61.50.142.26,
Улс: China
| | |
ttt
goe hun
saihan ch hun
uhaantai hun |
| |
|
Бичигч: vuyu,
Цаг: 2008-05-27 18:25:58,
IP: 211.208.212.229,
Улс: Korea, Republic of
| | |
xem
ene xumuus oortsniigoo l toviilgochix yumaa . |
| |
|
Бичигч: Zochin,
Цаг: 2008-05-27 21:04:59,
IP: 24.11.126.61,
Улс: United States
| | |
Haha
Chuluunbat aa chi yarisan yariagaa neg ergeed haraach estoi uhaantai baij haragdaach |
| |
|
Бичигч: Ganbaa,
Цаг: 2008-05-27 22:12:34,
IP: 196.207.19.186,
Улс: Kenya
| | |
setgegdel
Uhaantai, uuriiguu hamgaalj chaddag, haana yu helehee meddeg hund busad humuus aigaad haldaj chaddaggui l baihgui yu. Chuk erunhiilugch shig uurtuu buren itgeltei hun Mongold hovor shuu. |
| |
|
Бичигч: Liv,
Цаг: 2008-05-27 22:47:29,
IP: 80.171.190.108,
Улс: Germany
| | |
c
ene hunii yariltslaga unshih durtai, survaljlagchiinh n talaas harah yum bol sain yariltslaga boloogui bna |
| |
|
Бичигч: dulma,
Цаг: 2008-05-28 02:59:48,
IP: 222.104.136.18,
Улс: Korea, Republic of
| | |
hi
urd horshid baigalaa hudaldah ni jaahan taalagdahgui baina bid oorsdoo bie bie idehgui mash ih unench hodolmorloj ajillah ni deer bolowuu |
| |
|
Бичигч: unshigch,
Цаг: 2008-05-28 08:40:54,
IP: 122.135.67.133,
Улс: Japan
| | |
uniinn osolt
momgold oron suutsnii uniig hangalttai buulgah hereteildee,delhiin hamgiin ondor hugjiltei ornuudtai adilhan shaham orotogoor mongold bair hudaldaj avah nu hetsuu bnshdee |
| |
|
Бичигч: 12,
Цаг: 2008-05-28 13:41:48,
IP: 202.131.230.11,
Улс: Mongolia
| | |
12
Zov yum heljee.gehdee ter deer bichsen bgaa hyatdiin zah zeeliin baidliig ashiglah gesen heseg ni taalagdsangui.Ene bol tsever ediin zasagch ch yumuu biznes setgelgeegeer setgej bna.Bodit baidal deer yamar ch uls tuhain ulsiihaa tuuhii ediig hedhen jiliihee amijirgaanii tuvshing harsanii undsen deer gargaad tuuchihgui shuu dee.Ali bolohoor dotooddoo hyamd bas chanartai zuiliig oorsonoo uildverlehiig boddog tegeheer ter hyatdiin zah zeel manaid ashigtai geed bgaa ni zovhon odoo manai ulsiin deed taliin tsoohon toonii monopoli erh atgasan humuust l hamaatai.Tegeed ch manaih hechneen bolomj baisan ch ashiglaj chaddaggui uls.ihevchilen gadnii companyd gazar bolon tuuhii edee ashigluuldag. Tiimees ene chin zugeer l bid hyatdiig aysaar dagaad yavya gesen ug shdee. tuunii orond eh orniihoo tuuhii ediig ondor uneer gadagsh niiluuleh bish dotoodiin zah zeeliig bii bolgoy gedeg chine zov bhaa. |
| |
|
Бичигч: 12,
Цаг: 2008-05-28 13:47:24,
IP: 202.131.230.11,
Улс: Mongolia
| | |
12
үнэндээ дэлхийд Хятад л хамгийн хямд үйлдвэрлэгч байдаг учраас бид бүгдийг үйлдвэрлэх гэж урдуур нь орох хэрэггүй юм. Бидэнд юу байна. Байгалийн баялаг байна. Бид үүнийгээ л худалдах хэрэгтэй. Харин тэр мөн-гөөрөө хүүхдүүдээ эрдэм боловсролтой, бусдаас хараат амьдрахгүй болгож өсгөх хэрэгтэй. Тэгж чадвал хүүхдүүд маань дахиад хэдэн жилийн дараа ухааны бизнесээр амьдраад явчих юм ene yu gesen ug be aldag yum bna |
| |
|
Бичигч: 12,
Цаг: 2008-05-28 13:54:39,
IP: 202.131.230.11,
Улс: Mongolia
| | |
12
Chuluunbat guai manaih ta nohodoos bolj hoich ueiin maani amidarliin batalgaa bolson gazar bolon baylagaa bugdiig ni hudaldtsan shdee odoo barag yum uldeegui dee hehe tegeed zarlaa geed bidnii amidral ulam l dordoo bizdee mongol nutgiin baylagiig zaraad ard tumend yu ochson yum be hedhen hun l huvaaj avaad zarchihaagui yumuu Tegeed ter mongooroo huuhdee surgana gene uu yun mongo hend ogsiim be? Naana chine yaslid yavdag huuhed sariin 100 dollar geed bna bitgii ooriinhoo bolon nohdiihoo hureend setge za naana chine mongoliin ard tumen olsoj bna.bas mongol ulsiig hogjuulhiin toloo yavna uu gehees bish hyatdiin gariig harj suuna gej bhgui ee chi l teg |
| |
|
Бичигч: aagii,
Цаг: 2008-06-01 14:59:44,
IP: 211.19.244.36,
Улс: Japan
| | |
dajgui
chuka ch odoogiin mongolbanknii yerunhiilugchiin hajuud arai l bankir yariatai shuu. medleg bgaa
|
| |
|
Бичигч: ihmongols,
Цаг: 2008-07-15 20:15:34,
IP: 203.194.117.254,
Улс: Mongolia
| | |
ugs
Ардчилсан нам болон иргэний эвслийн удирдлагууд өөрсдийн өдөөж, зохион байгуулсан эмх замбараагүй байдлыг булзайруулж хууль хүчний байгууллагууд руу чихэж байна. Сонгууль эхлэхээс хагас жилийн өмнөөс эхлэн интернэтийн бараг бүх сайт-г өндөр үнээр худалдан авч байсан. Жишээлбэл хамгийн олон хандалттай olloo.mn вэб сайтын бүх хувьцааг санаанд оромгүй өндөр үнээр худалдаж авч эхэлсэн нь дээрх худал тархи угаасан мэдээлэл тараах зорилготой байсан нь илт ойлгомжтой боллоо. Мөн тэрээр өөрийн талын Сайханбилэг-г мэдээлэл харилцаа холбоо технологийн газрын даргаар тавьж тэрхүү аппаратыг өөрсдийн талд ажиллуулсан.
Энэ эмх замбараагүй байдлыг олны өмнө удирдан зохион байгуулж, турхирсан этгээдүүд бүгд бараг тэнд байгаагүй гэж хэлэх нь холгүй гэнэн дүр үзүүлж байгаа нь ичгэвэртэй. Тэд хэрвээ төрийн эргэлт хүссэнээрээ хийж чадсан бол өнөөдөр би ч тэдэн машин шатаасан, тэдэн цонх хагалсан гээд ам уралдуулах байсан биз. Цагдаа нарт буудуулсан хүмүүс гэдгийг зохион байгуулалттайгаар жагсагчдын дунд хөлсний хүн оруулж буудуулсан. Тэдэнд тэр хүмүүсийн амь нас огтхон ч хамаагүй. Гол нь цагдаа болон хүчний байгууллагын нэр хүндийг л унагаж байвал тэдэнд бусад нь ямар ч хамаагүй.
Эртхэн хүч хэрэглэж тараах байсан гэж ярьцгаах юм. Хэрвээ эртлэн хүч хэрэглэн тараасан бол улс төрийн зорилготой жагсаал байсан, тэрийг цэрэг цагдаагийн хүч хэрэглэн тарааж үг хэлэх эрх чөлөө энээ тэрээ гэж яаж солиорцгоох байсан бол. Монголын түүх соёлыг дахин давтагдашгүйгээр барахгүй эргэн судлах ч боломжгүй болгож, 5 хүний аминд хүрч 700 гаруй цагдаад гэмтэл учруулсан энэ гэмт хэрэгтнүүдэд зохих хариуцлагыг хүлээлгэх хэрэгтэй.
|
| |
|
Бичигч: unen,
Цаг: 2008-08-13 16:35:48,
IP: 202.72.245.131,
Улс: Mongolia
| | |
garaas gart #3
СЭРЭМЖЛЭХТҮН !!! Халтмаагийн Жэнко Баттулга БНХАУ-ын тусгай албаны гар хөл болжээ Одоогийн УИХ ын гишvvн Жэнко Х.Баттулга арван жилийн ч боловсрол эзэмшиж чадаагvй нөхөр гэнэ. Учир нь багадаа хулгай луйврын хэргээр хvvхдийн клонд явах шахаж спорт нь тvvнийг гэмт хэргийн ертөнцөөс аварсан гэдэг. Ингээд улсын шигшээд орсон бөх хvv гадагшаа тэмцээнд явахын хажуугаараа элдэв бараа дарж улмаар тамирчин хvнийхээ нэр нvvр гадаад паспортоо ашиглаж гадны орнуудаар доншуучилж наймаа панз vсэргээд анх наймааны хар ухаанд сурч жаахан хөлжсөн гэдэг. Боловсролгvй Х.Баттулгыг БНХАУ-ын тусгай албаны гар хөл болсон гэсэн яриа олны дунд байдаг гэнэ. Өдгөө тэрээр урд зvгийнхэнтэй тэр дундаа Синга нартай нягт хамтран ажилладаг бөгөөд тvvнийг тэндэхийн улс төр гэмт хэргийн мафиар ивээн тэтгvvлдэг гэсэн яриа байдаг юм билээ. Ямар сайндаа л 2004 онд сонгуульд яллаа гэж Синга найз нь арваад хаммер жийп зvгээр бэлэг гээд өгч байхав дээ. Ингээд тэрээр улс төрд орсон цагаасаа эхлэн урд зvгийнхэнийг энд хvчээ авахад гол тус дэм vзvvлдэг утсан хvvхэлдэй нь болсон бололтой гэх юм билээ. Тэрээр АН-ын дарга Ц.Элбэгээг америкаас ирэхэд нь урд хойгуур нь гvйж дольдигонож байгаад АН-ын дарга болоход тус дэм vзvvлсэнийхээ хариуд Ардчилсан холбоог өмчилж авсан гэдэг. Одоо АХолбооны байр тvvний хувийн компани сонины редакц тvvний санхvvжvvлдэг хөдөлгөөний vvр уурхай болоод байгаа юм байна. Улмаар тэрээр Монголын тусгаар тогтнолд нөлөөлөхүйц том жижиг нэлээд хэдэн банк болон уул уурхайн лицензvvдийг гартаа атгасан хагас хятад хүн болжээ. Мөн тэрээр өдгөө хэвлэл мэдээллийн хэрэгслvvдийг хувьдаа авч эзэмших ажилдаа ханцуй шамлан орж улмаар монголчуудын тархийг угаах хооронд нь яс хаяж мөргөлдүүлэх, төр засгийн эсрэг ямар л жагсаал цуглаан болж бүгдийг харгалзахгүйгээр мөнгө төгрөгөөр санхүүжүүлдэг, Монголын улс төрчдийн зөрчил маргааныг хурцатгах үүссэн галыг улам өрдөн суудаг ажил хийдэг болсон ажээ. Х.Баттулга нь бичиг бичих нь байтугай олигтой ч ярьж ч чаддаггvй бvдvvн баараг мань эр гэнэт Баабар-2 болон тодорч Х.Баттулга бичиж байна гэсэн нийтлэлvvдийг vйлдвэрлэж хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээр төлбөртэйгээр цацах боловYнэн чанартаа мань эрийн өмнөөс өөрийнх нь санхvvжvvлдэг сонины эрхлэгч Нүрзэдийн Дугар гэх сэтгvvлч бичиж өгч мань эрийн нэрийг тавьдаг юм байна. Саяхны 7-р сарын 1-ний өдөр болсон үймээн самууныг өнөөх Х.Баттулга л зохион байгуулж санхүүжүүлж БНХАУ-ын тусгай албаны даалгаварыг чадварлаг гүйцэтгэж байгаа хятадад элсэгдсэн сайн тагнуулч ажээ. Одоо Жэнко Х.Баттулга нь УИХ-ын гишүүд болон хэд хэдэн улс төрчдийн мөнгөөр элсүүлэн татсан бөгөөд түүний дотроос АН-ын дарга Ц.Элбэгдоржтой 17 чингэлэг спиртийн наймаанд нягт холбогдсон байдаг. Учир нь тэр 17 чингэлэг спиртийн наймаанд Ц.Элбэгдоржийн мөнгө нэлээд хувийг эзэлсэн байдагтай холбоотой. Гэвч Жэнко Х.Баттулга өгөөмөр зангаараа Элбэгээг одоо болтол гомдоогоогүй яваа билээ. Н.Д
|
| |
|
Бичигч: asdsadad,
Цаг: 2008-09-02 16:44:14,
IP: 202.72.245.130,
Улс: Mongolia
| | |
asdads
СЭРЭМЖЛЭХТҮН !!!
Халтмаагийн Жэнко Баттулга БНХАУ-ын тусгай албаны гар
хөл болжээ
Одоогийн УИХ ын гишvvн Жэнко Х.Баттулга арван жилийн ч боловсрол эзэмшиж чадаагvй нөхөр гэнэ. Учир нь багадаа хулгай луйврын хэргээр хvvхдийн клонд явах шахаж спорт нь тvvнийг гэмт хэргийн ертөнцөөс аварсан гэдэг. Ингээд улсын шигшээд орсон бөх хvv гадагшаа тэмцээнд явахын хажуугаараа элдэв бараа дарж улмаар тамирчин хvнийхээ нэр нvvр гадаад паспортоо ашиглаж гадны орнуудаар доншуучилж наймаа панз vсэргээд анх наймааны хар ухаанд сурч жаахан хөлжсөн гэдэг. “Боловсролгvй” Х.Баттулгыг БНХАУ-ын тусгай албаны гар хөл болсон“ гэсэн яриа олны дунд байдаг гэнэ. Өдгөө тэрээр урд зvгийнхэнтэй тэр дундаа Синга нартай нягт хамтран ажилладаг бөгөөд тvvнийг тэндэхийн улс төр гэмт хэргийн мафиар ивээн тэтгvvлдэг гэсэн яриа байдаг юм билээ. Ямар сайндаа л 2004 онд сонгуульд яллаа гэж Синга найз нь арваад хаммер жийп зvгээр бэлэг гээд өгч байхав дээ.
Ингээд тэрээр улс төрд орсон цагаасаа эхлэн урд зvгийнхэнийг энд хvчээ авахад гол тус дэм vзvvлдэг “утсан хvvхэлдэй“ нь болсон бололтой гэх юм билээ. Тэрээр АН-ын дарга Ц.Элбэгээг америкаас ирэхэд нь урд хойгуур нь гvйж дольдигонож байгаад АН-ын дарга болоход тус дэм vзvvлсэнийхээ хариуд “Ардчилсан холбоог“ өмчилж “ авсан гэдэг. Одоо АХолбооны байр тvvний хувийн компани сонины редакц тvvний санхvvжvvлдэг хөдөлгөөний vvр уурхай болоод байгаа юм байна. Улмаар тэрээр Монголын тусгаар тогтнолд нөлөөлөхүйц том жижиг нэлээд хэдэн банк болон уул уурхайн лицензvvдийг гартаа атгасан хагас хятад хүн болжээ. Мөн тэрээр өдгөө хэвлэл мэдээллийн хэрэгслvvдийг хувьдаа авч эзэмших ажилдаа ханцуй шамлан орж улмаар монголчуудын “тархийг угаах“ хооронд нь “яс хаяж мөргөлдүүлэх, төр засгийн эсрэг ямар л жагсаал цуглаан болж бүгдийг харгалзахгүйгээр мөнгө төгрөгөөр санхүүжүүлдэг, Монголын улс төрчдийн зөрчил маргааныг хурцатгах үүссэн галыг улам өрдөн суудаг ажил хийдэг болсон ажээ.
Х.Баттулга нь бичиг бичих нь байтугай олигтой ч ярьж ч чаддаггvй “бvдvvн баараг“ мань эр гэнэт “Баабар-2“ болон тодорч “Х.Баттулга бичиж байна“ гэсэн нийтлэлvvдийг vйлдвэрлэж хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээр төлбөртэйгээр цацах болов. Yнэн чанартаа мань эрийн өмнөөс өөрийнх нь санхvvжvvлдэг сонины эрхлэгч Нүрзэдийн Дугар гэх сэтгvvлч бичиж өгч мань эрийн нэрийг тавьдаг юм байна. Саяхны 7-р сарын 1-ний өдөр болсон үймээн самууныг өнөөх Х.Баттулга л зохион байгуулж санхүүжүүлж БНХАУ-ын тусгай албаны даалгаварыг чадварлаг гүйцэтгэж байгаа хятадад элсэгдсэн сайн тагнуулч ажээ. Одоо Жэнко Х.Баттулга нь УИХ-ын гишүүд болон хэд хэдэн улс төрчдийн мөнгөөр элсүүлэн татсан бөгөөд түүний дотроос АН-ын дарга Ц.Элбэгдоржтой 17 чингэлэг спиртийн наймаанд нягт холбогдсон байдаг. Учир нь тэр 17 чингэлэг спиртийн наймаанд Ц.Элбэгдоржийн мөнгө нэлээд хувийг эзэлсэн байдагтай холбоотой. Гэвч Жэнко Х.Баттулга өгөөмөр зангаараа Элбэгээг одоо болтол гомдоогоогүй яваа билээ.
Н.Д
|
| |
|
|