Banjig.Net нүүр - Нэвтрэх - Бүртгүүлэх - Тусламж 
Banjig. Медиа
 
Мэдээ Ярилцлага | Фото | Содон | Кино | Зугаа | Ажил | Хөгжим | Ил захидал | Бизнес лавлах | Мэдлэг | Зар | Вэбүүд | Блог



- Дэлхий дахинд
- Banjig.Net-д шинээр
- Монгол орон мину
- Дүрстэй мэдээ
- Банжиг Блогоос
- Монголчууд гадаадад
- Уран зохиол
- Төрд хүргэх үгс
- Сонгууль
- FIFA 2006
- Улс төр
- Нийгэм
- Бизнес, Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Боловсрол
- Шинжлэх ухаан
- Энтертаймент
- Спорт
- Гэмт хэрэг
- Ярилцлага
- Кино ертөнц
- Фото сурвалжлага
- Шар мэдээ
- Содон
- Эротик

Мэдээний цагалбар
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Өнөөдрийн мэдээнүүд

Санал асуулга
Таны бодлоор Аль FM радио бусдаасаа илүү вэ?
Үр дүнг харуулах

 

 

МАХН МҮХАҮТ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Шинэчлэгдсэн: 2008-06-04 09:31:14 УБ

Хамтран ажиллах санамж бичиг
Хамтран ажиллах санамж бичиг
МАХН ба МҮХАҮТ-ын хамтын ажиллагааны санамж бичигт МАХН-ын дарга С.Баяр, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл нар гарын үсэг зурлаа.

МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл, МАХН-аас бизнесийн орчинг сайжруулах, жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх талаар мөрийн хөтөлбөртөө тусгаж байгаад баяртай байна. Бидний хамтын ажиллагааны гол зарчим 2008-2012 оны дунд, цаашлаад урт хугацааны хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсыг Азидаа эхний 10-т орох бизнесийн орчинтой болоход чиглэх ёстой. МҮХАҮТ-аас 3 цэврийн зарчим буюу цэвэр орчин, цэвэр технологи, цэвэр хүнстэй байх асуудлыг чухалчилдаг. Энэ 3 зарчимыг хэрэгжүүлж чадвал 2015 он гэхэд Монгол Улс Азийн хамгийн тааламжтай бизнесийн орчинтой орон болох боломж байгаа хэмээв.

МАХН-ын дарга С. Баяр, 3 цэврийн зарчимыг 5 болгох хэрэгтэй гэж бодож байна. Монголын улс төр, бизнесийн орчин бас цэвэр байх ёстой. Ингэж байж улс хөгжинө. МАХН улс орноо хөгжүүлэхийн төлөө зорилготой нам. Энэ зорилгоо зах зээлийн эдийн засаг, бизнесийн салбарт ажиллах таатай орчин бүрдүүлэхгүйгээр биелүүлэх боломжгүй. Өнөөдрийн энэ гарын үсэг зурж байгаа үйл ажиллагаа бол манай намын зорилгодоо хүрэх нэг арга зам гэж ойлгож байна. Улс төр, бизнес, эдийн засаг бол хүйн холбоотой зүйл. Санамж бичигт гарын үсэг зурснаар МАХН Монголын бизнесменүүд, улс орныхоо ирээдүйн хөгжлийн өмнө үүрэг хүлээж байна. Тиймээс их баяртай байна гэсэн юм.

Энэ санамж бичигт МҮХАҮТ Монгол Улсад эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтийг хангах, бизнес хөрөнгө оруулалтын тааламжтай орчин бүрдүүлэх, хувийн хэвшлийн хөгжлийн стратегийг болон төр ба хувийн хэвшлийн түншлэлийг бодитойгоор хэрэгжүүлэх, ажлын байр бий болгох, ядуурлыг тууштай бууруулах, жижиг дунд үйлдвэрлэл, экспорт аж үйлдвэржүүлэлтийн эрчимтэй хөгжлийг хангах, зах зээлийн чөлөөт тогтолцоог тууштай хөгжүүлэх эрх зүйн болон институциональ бүтцийг төгөлдөржүүлэх чиглэлүүдээр МАХН-тай 2008-2012 онд төрийн захиргааны шинэтгэл, үйлдвэрлэл эдийн засгийн бодлого, хөдөлмөр эрхлэлт байгаль орчин болон боловсролын салбарын хүрээнд хамтран ажиллах саналууд тусгагджээ.

Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:

Жоорло
Найздаа хэлэх

 

Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: ihmongols, Цаг: 2008-07-15 20:12:42, IP: 203.194.117.254, Улс: Mongolia
  

ugs

Ардчилсан нам болон иргэний эвслийн
удирдлагууд өөрсдийн өдөөж, зохион байгуулсан
эмх замбараагүй байдлыг булзайруулж хууль
хүчний байгууллагууд руу чихэж байна.
Сонгууль эхлэхээс хагас жилийн өмнөөс эхлэн
интернэтийн бараг бүх сайт-г өндөр үнээр
худалдан авч байсан. Жишээлбэл хамгийн олон
хандалттай olloo.mn вэб сайтын бүх хувьцааг
санаанд оромгүй өндөр үнээр худалдаж авч
эхэлсэн нь дээрх худал тархи угаасан мэдээлэл
тараах зорилготой байсан нь илт ойлгомжтой
боллоо. Мөн тэрээр өөрийн талын Сайханбилэг-г
мэдээлэл харилцаа холбоо технологийн газрын
даргаар тавьж тэрхүү аппаратыг өөрсдийн талд
ажиллуулсан.

Энэ эмх замбараагүй байдлыг
олны өмнө удирдан зохион байгуулж, турхирсан
этгээдүүд бүгд бараг тэнд байгаагүй гэж хэлэх
нь холгүй гэнэн дүр үзүүлж байгаа нь
ичгэвэртэй. Тэд хэрвээ төрийн эргэлт
хүссэнээрээ хийж чадсан бол өнөөдөр би ч тэдэн
машин шатаасан, тэдэн цонх хагалсан гээд ам
уралдуулах байсан биз. Цагдаа нарт буудуулсан
хүмүүс гэдгийг зохион байгуулалттайгаар
жагсагчдын дунд хөлсний хүн оруулж
буудуулсан. Тэдэнд тэр хүмүүсийн амь нас
огтхон ч хамаагүй. Гол нь цагдаа болон хүчний
байгууллагын нэр хүндийг л унагаж байвал
тэдэнд бусад нь ямар ч хамаагүй.

Эртхэн хүч
хэрэглэж тараах байсан гэж ярьцгаах юм. Хэрвээ
эртлэн хүч хэрэглэн тараасан бол улс төрийн
зорилготой жагсаал байсан, тэрийг цэрэг
цагдаагийн хүч хэрэглэн тарааж үг хэлэх эрх
чөлөө энээ тэрээ гэж яаж солиорцгоох байсан
бол. Монголын түүх соёлыг дахин
давтагдашгүйгээр барахгүй эргэн судлах ч
боломжгүй болгож, 5 хүний аминд хүрч 700 гаруй
цагдаад гэмтэл учруулсан энэ гэмт
хэрэгтнүүдэд зохих хариуцлагыг хүлээлгэх
хэрэгтэй.

 
 
Сэтгэгдэл бичих
Та энд сэтгэгдэл оруулахын тулд нэвтэрсэн байх ёстой! Энд дарж нэвтэрнэ үү!
Та үүнийг мэдэх үү?
Сурталчилгаа
Бусад мэдээнүүд
-“Дэлхийн Энхийн Их Наадам”-д урлаг соёлын одууд оролцоно
2008-08-11 13:35:39 GMT+8 (УБ)
-О.Баасанхүү: Ж.Батзандан, О.Магнай нарыг террорист үйл ажиллагаа явуулсан хэргээр сэжиглэж байж болзошгүй
2008-07-17 11:18:55 GMT+8 (УБ)
-Хөвсгөлийн фосфоритын ордыг худалдах гэсэн этгээдүүдийг АТГ шалгаж эхэлжээ
2008-06-26 16:50:53 GMT+8 (УБ)
-Өнгөт хувьсгалаас сэрэмжлэхүй
2008-06-13 17:14:42 GMT+8 (УБ)
-Эх орны хишгээр эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг үнэгүй авч болно
2008-06-11 22:53:06 GMT+8 (УБ)
-Хоёр тал харилцан ойлголцлоо
2008-06-09 12:10:07 GMT+8 (УБ)
-ХАРУУСАЖ БАЙНА
2008-05-29 20:32:54 GMT+8 (УБ)
-Солонгосын эрх баригч Ханнара намын төлөөлөгчидтэй туршлага солилцов
2008-05-26 19:51:40 GMT+8 (УБ)
-Ц.Сүхбаатар: МАХН-ын мөрийн хөтөлбөр хүн төвтэй, нийгмийн захиалгаар хийгдсэн
2008-05-23 18:03:11 GMT+8 (УБ)
-Соёлын довтолгоо
2008-05-23 13:53:48 GMT+8 (УБ)
-Бодлогогүй "10 бодлого"-ын хариу
2008-05-20 18:35:04 GMT+8 (УБ)
-Чингэлтэйчүүд дүүргээ ногоон дүүрэг болгоно
2008-05-20 12:47:08 GMT+8 (УБ)
-Хонгол сумынхан хордоогүй гэсэн ОУ-ын шинжээчдийн дүгнэлтэд эргэлзэх хэрэггүй
2008-03-12 10:59:53 GMT+8 (УБ)
-Хонгорынхон хордоогүй гэсэн дүгнэлт хөдөлгөөнийхний эсэргүүцэлтэй туллаа
2008-03-11 12:02:22 GMT+8 (УБ)

Өмнөх мэдээнүүд

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео

 


Banjig.Net-д нийтлэгдсэн мэдээллүүдийг ямар нэгэн байдлаар утга санаа, бичлэгийг гуйвуулахгүйгээр
ашгийн бус зорилгоор ашиглаж болох ба ингэхдээ эх сурвалж буюу Banjig.Net-ийн нэрийг заавал дурьдана уу!


[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
 
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж