Banjig.Net нүүр - Нэвтрэх - Бүртгүүлэх - Тусламж 
Banjig. Медиа
 
Мэдээ Ярилцлага | Фото | Содон | Кино | Зугаа | Ажил | Хөгжим | Ил захидал | Бизнес лавлах | Мэдлэг | Зар | Вэбүүд | Блог



- Дэлхий дахинд
- Banjig.Net-д шинээр
- Монгол орон мину
- Дүрстэй мэдээ
- Банжиг Блогоос
- Монголчууд гадаадад
- Уран зохиол
- Төрд хүргэх үгс
- Сонгууль
- FIFA 2006
- Улс төр
- Нийгэм
- Бизнес, Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Боловсрол
- Шинжлэх ухаан
- Энтертаймент
- Спорт
- Гэмт хэрэг
- Ярилцлага
- Кино ертөнц
- Фото сурвалжлага
- Шар мэдээ
- Содон
- Эротик

Мэдээний цагалбар
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Өнөөдрийн мэдээнүүд

Санал асуулга
Таны бодлоор Аль FM радио бусдаасаа илүү вэ?
Үр дүнг харуулах

 

 

Эх орны хишгээр эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг үнэгүй авч болно

Шинэчлэгдсэн: 2008-06-11 22:53:06 УБ

Рэгдэл
ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Д.РЭГДЭЛ
МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Д.РЭГДЭЛТЭЙ ярилцлаа.

-Эх орны хишиг сангаас 1,5 сая төгрөг олгох тухай МАХН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтыг хүмүүс их сонирхож байна. Эх орны хишиг санг хэрхэн бүрдүүлэх вэ?
-Тавдугаар сарын сүүлээр хуралдсан МАХН-ын Бага хурлын IV хуралдаанаас 2008 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрт тайлбар хийх эрхийг Удирдах зөвлөлд өгсөн. Энэ эрхийн актын хүрээнд Удирдах зөвлөл зургадугаар сарын 4-нд хуралдаж УИХ-ын 2008 оны сонгуульд МАХН-аас оролцох мөрийн хөтөлбөрийн зарим зорилтыг дэлгэрүүлэн тайлбарлах тухай тогтоол гаргасан. Үүнд манай намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон гурван багц асуудлыг дэлгэрүүлэн тайлбар хийсэн. Энэ нь нэгдүгээрт малчдын талаар баримтлах бодлого, хоёрдугаарт газарт тариалангийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх талаар тайлбар хийлээ.

Гуравдугаарт үндэсний үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх бодлогын хүрээнд тайлбар хийсэн. Таны тавьж байгаа асуулт гуравдахь тайл-бартай холбоотой юм байна. 2008 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт стратегийн томоохон орд газруудыг ашиглаж, түүний орлогоос ард түмэндээ Эх орны хишиг хүртээх заалт ор-сон байгаа. Энэ заалтыг яаж ойлгох вэ, ямар хишиг хүртээх юм, ямар хэмжээтэй байх юм гэсэн асуулт сонгогчдоос их ирж байна. МАХН-ын Бага хурал дээр ч гэсэн энэ талаар ярьж байсан. Тиймээс мөрийн хөтөлбөрийг дэлгэрүүлж тайлбарлах хэсэгт Эх орны хишиг санг байгуулж Монгол Улсын иргэн бүрт нэг сая 500 мянган төгрөгөөс доошгүй хишиг хүртээх тухай тайлбар оруулж өгсөн.

-Үүнийг сонгуулийн амлалт гэхээс илүү иргэдэд үзүүлэх бодитой хөрөнгө оруулалт гэдэг талаас нь харвал судалгаа тооцоо хэр үндэслэлтэй вэ?
-Энэ Эх орны хишиг хүртээх тухай асуудлыг бид сонгуулийн өмнө гэнэт гаргаад ирсэн юм биш. Ер нь стратегийн орд газруудыг ашиглах асуудлаар сүүлийн жилүүдэд тасралтгүй ярьж байгаа. Тухайлбал Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулах, нэмэлт өөрчлөлт оруулах асуудал яригдаад удсан ч, зарим үед улс төржөөд шийдэгдэхгүй олон жил болж байгаа. Манай намын даргын тэргүүлсэн Засгийн газраас 2008 оны дөрөвдүгээр сард Эх орны хишиг сан байгуулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийн төслийг өргөн барьсны дараа байнгын хороодоор хэлэлцэж эхэлснээ бас л улс төрийн асуудал үүсээд хэлэлцэх асуудал зогссон. Хэрвээ өнөөгийн УИХ-аар Эх орны хишиг сангийн тухай хууль батлагдсан бол энэ асуудал илүү тодорхой болох байлаа.

Гэхдээ манай нам энэ асуудлыг санаачлаад хуулийн төслийг УИХ-д өргөн барьчихсан учраас иргэддээ ашигт малтмалын ашгаас хишиг хүртээх эрх зүйн орчин бүрдэнэ гэдэгт итгэж байгаа. Шинэ УИХ байгуулагдаад батлах хамгийн эхний хууль нь Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль байх болов уу. Манай намын хувьд Эх орны хишиг сан батлагдвал ямар ямар хуульд өөрчлөлт оруулах вэ гэдгийг судалж байна. Юуны өмнө Засгийн газрын тусгай сангуудын тухай хууль гэж байгаа. Түүнд нэмэлт өөрчлөлт орох нь ойлгомжтой. Мөн сая хэлэлцэж байсан Ашигт малтмалын тухай хуульд дахин тод-руулга хийх шаардлагатай.

Эх орны стратегийн ордуудаас Монголын нийт иргэддээ эх орны хишиг хүртээх энэ асуудлыг МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Оюунбаатар 2005 онд төрийн бус байгууллагынхаа шугамаар УИХ-д тавьж байсан. Энэ асуудлыг тухайн үед УИХ тодорхой хэлэлцэлгүй орхисон. Тэгэхээр Эх орны хишиг гэдэг бол 2005 оноос эхтэй санаа. Ер нь аливаа нам сонгуульд оролцохдоо янз бүрийн юм хийж байна. Хамгийн чухал, хамгийн хариуцлагатай ажил бол мөрийн хөтөлбөрөө боловсруулах асуудал. Манай нам 2008 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа нэгдүгээрт хэрэгжих боломжтой, бодитой зорилтуудыг дэвшүүлж тавих, хоёрдугаарт ард түмэндээ хүртээмжтэй, шударга байх зарчмыг баримталсан. Өнөөдөр ард түмэн юу хүсч байна вэ гэхээр шударга байдлыг хамгийн их хүсч байна. Хоёрдугаарт, ард түмний амьдралын түвшинг дээшлүүлэх, амьдралын чанарыг сайжруулах асуудал байгаа. Энэ хоёр том асууд-лын хүрээнд мөрийн хөтөлбөрөө боловсруулж гаргасан. Яагаад бид Монгол Улсын иргэн бүрт 1,5 сая төгрөгийн хишиг хүртээх гээд байгаа юм бэ гэхээр манай намын мөрийн хөтөлбөрт нэг чухал заалт байгаа. Энэ нь чинээлэг дундаж давхаргыг бий болгож, тэднийг нийгмийн олонхи болгох зорилт дэвшүүлсэн. Өнөөдөр Монголын нийт айл өрхийн 60 орчим хувь нь чинээлэг дундаж давхарга болох юм бол Монгол Улсын эдийн засаг өөрөө өөрийгөө аваад явчихаж чадах юм гэж тооцоолсон.

Тэгэхээр иргэн бүр Эх орны хишгийг хүртээд эхлэхээр, жишээ нь таван ам бүлтэй өрх 7,5 сая төгрөгийн хишиг хүртэх нь байна шүү дээ. Үүгээрээ амьдрал ахуйгаа дээшлүүлэх, үр хүүхдээ боловсрол эзэмшихэд зориулах, эрүүл мэндээ хамгаалах зэрэг олон асуудлыг шийдэж болохоос гадна нэлээд олон өрх дундаж давхарга руу орж ирэх боломж нээгдэж байгаа. Энэ бол Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх нэг гол суурь болох болов уу гэсэн тооцоотой. Иргэн бүртээ 1,5 сая төгрөг өгөхөд хэдий хэр мөнгө шаардлагатай вэ, энэ нь их мөнгө үү, бага мөнгө үү гэдэг асуудал гарч ирдэг. Манай орны өнөөгийн эдийн засгийн нийт багтаамжийг бодоод үзэхэд энэ бол их мөнгө. Бүх иргэддээ Эх орны хишиг хүртээнэ гээд тооцоод үзэхэд нийт 3,3 тэрбум доллар шаардлагатай. Энэ бол манай улсын 2007 оны дотоодын нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувьтай тэнцэхүйц хэмжээний мөнгө.

Гэтэл нөгөө талаас нь авч үзэж болно. Манай Монгол Улс ямар хэмжээний байгалийн баялагтай орон билээ. Стратегийн гэж нэрлэгдэж байгаа 15 орд байгаа. Үүнээс эхний ээлжинд ашиглах 11 ордод 37,5 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Тэр 37,5 тэрбум долларын хөрөнгө оруулалтын 10 хувийг Эх орны хишиг гээд ард түмэнд хүр-тээхэд 3,3 тэрбум ам.доллараас давах хэмжээний мөнгө гарч ирнэ. Тэгэхээр бид Ашигт малтмалын тухай хуулийг түргэн баталж, стратегийн ордуудаа ашиглалтад оруулах шаард-лага гарч ирж байгаа. Одоо хэлэлцэж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн 5.6-д тодорхой заалт байгаа. Монгол оронд газрын хэвлийн баялгийн ашиглалт явуулж байгаа гадаад, дотоодын хуулийн этгээд хувьцааныхаа 10 хувийг Монгол Улсын хөрөнгийн биржээр дамжуулан Монголын ард иргэдэд хүргэнэ гэж бий. Тэгэхээр үнэхээр энэ 37,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд 10 хувийг нь хөрөнгийн биржээр дамжуу-лаад ард түмэндээ өгчих юм бол энэ нь нэг их мөнгө биш.

Нэгэнт Ашигт малтмалын тухaй хуулиа батлаад стратегийн ордуудаа хурдан ашиглая гэж байгаа тохиолдолд Эх орны хишгийг иргэддээ хүртээх бодит боломж бий болно. Оюутолгой, Тавантолгой, Төмөртэй, Асгат гээд цөөхөн хэдэн ордыг аваад үзэхэд зөвхөн Оюутолгой, Төмөртэйн ордыг ашиглаж чадаагүйгээс сүүлийн хэдхэн жилд Монголд орж ирэх ёстой 3,5 тэрбум долларыг алдсан тооцоо бий. Ингээд үзэхэд Эх орны хишиг санд зарцуулагдах 3,3 тэрбум доллар бол бодитой, ард түмэндээ өгчих боломжтой мөнгө гэдэг нь харагдаж байгаа.

-Эхний ээлжинд ашиглах 11 ордод 37,5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэлээ. Энэ мөнгийг яаж олох вэ?
-37,5 тэрбум ам.доллар гэдэг бол стратегийн 11 ордын хувьд авч үзэж эдийн засагчдын гаргасан тооцоо. Энэ хөрөнгийг хаанаас, яаж гаргах вэ гэдэг сонирхолтой асуудал. Үүнийг олон талаас нь авч үзэж болно. Стратегийн орд газруудад Монголын төр, иргэдийн оролцоо 51 хувь байхаар хуульчлагдвал дээрх мөнгөний тал илүү хувийг Монголын тал гаргах болох нь. Мэдээж энэ мөнгөний нэлээд хэсгийг төр өөрөө гаргах ёстой. Үүний ихэнхийг гадаадын зээлээр босгож болно.

Монголын томоохон компаниуд үүнд оролцож болно. Эрх зүйн орчин сайжраад, зээл авах найдварын төвшин өндөрсөөд ирвэл гадаадын зээлээр энэ мөнгийг босгох боломжтой. Зээлийн барьцаанд газрын хэвлийн баялгаа тавьж болно. Ингэж чадвал энэ хэцүү асуудал биш л дээ. Хамгийн бодитойгоор Оюутолгой, Тавантолгой хоёроос иргэддээ ийм хэмжээний хишиг хүртээх боломжтой. Энэ бол нэг удаа өгөөд дуусчих арга хэмжээ биш. Ер нь цаашдаа стратегийн ордуудын ашиглалт нэмэгдээд түүнээс орж ирж байгаа орлого өсөх тусам Эх орны хишгийн мөнгөний хэмжээ нэмэгдээд байх учиртай.

-Эх орны хишгийг ямар хэлбэрээр иргэдэд өгөх юм бэ. Хувьцаа болгож өгөх үү, шууд бэлэн мөнгөөр нь олгох уу?
-Энэ чухал асуудал. Манай МАХН мөрийн хөтөлбөрөө шинэчлэн баталсан. Үүнд эх орны эрдэс баялаг, газрын хэвлийн нөөцийг ашиглахдаа Монголын ард түмэнд хамгийн ашигтай байх хувилбарыг сонгож хэрэгжүүлнэ гээд заасан. Ард түмэнд ашигтай байх хувилбар нь хувьцаа гаргах хэлбэр үү, бэлэн мөнгө өгөх хэлбэр үү гэдгийг тооцоод Эх орны хишиг сангийн тухай хуульд тусгасан. Тэгэхээр ард түмэн энэ мөнгийг нэгдүгээрт эрүүл мэндээ сайжруулахад ашиглах боломжтой. Эмнэлгийн бүх үйлчилгээг төлбөргүй авдаг болоход ашиглаж болно. Боловсролын бүх шатны үйлчилгээг ямар ч төлбөргүй авахдаа ашиглаж болно. Ер нь монголчууд байгалийн асар их баялагтай. Ард түмэнд нь хуваагаад үзэхэд манай байгалийн баялаг гайхамшигтай боловч эрүүл, боловсролтой монгол хүн гэдэг бол түүнтэй харьцуулашгүй баялаг. Тийм учраас эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг үнэгүй авахад ашиглах боломж бүрдүүлнэ. Хувьцаа хэлбэрээр аваад өөр хөрөнгө оруулалтад ашиглаж болно.

Энэ мэтээр ямар ч зүйлд ашиглаж болох юм. Үүнийг Эх орны хишиг сангийн хуулиар эцэслэн гаргаж ирнэ. Зүгээр энгийн ухамсрын түвшинд бодоод үзэхэд нэг өдөр Монголын бүх ард түмний гар дээр бэлэн мөнгө тавьчихад төгрөгийн ханш ямар болох билээ. Юмны үнэ яаж өсөх вэ. Энэ бол эдийн засгийг хямралд оруулж мэднэ. Тийм учраас үүнийг долоо хэмжиж нэг огтолдог зарчмаар Эх орны хишиг сангийн тухай хуульд маш нарийн тусгаж өгөх ёстой. -Тэгэхээр Эх орны хишиг олгосноор үүсч болзошгүй эрсдэлийг нарийн тооцож байгаа гэж ойлгож болох уу?
-Тийм. Бэлэн мөнгө иргэдэд өгөхөөр юмны үнэ эрс өснө гэдэг нь ойлгомжтой. Үүнээс яаж урьдчилан сэргийлэх вэ гэдгийг тооцох ёстой.

-АН-ын мөрийн хөтөлбөрт иргэн бүрт эрдэнийн хувь хүртээнэ гэж байгаа. Эх орны хишиг үүнээс ямар ялгаатай вэ?
-Цаад агуулгаар нь аваад үзвэл Эх орны хишиг, Эрдэнийн хувь хоёр Монгол орны газрын хэвлийн баялгаас ард түмэнд шударга зарчмаар тэнцүү хүртээнэ гэдэг нэг үзэл ба-римтлалтай. Ялгаа нь юу байна гэвэл МАХН энэ асуудлыг 2005 оноос хойш гаргаж тавиад ирсэн учир холбогдох тооцоог хийгээд, хууль эрх зүйн орчныг нь сайжруулах талаар судалгаа хийгээд явж байгаа. Түүнээс биш нэг өдөр л гэнэт гаргаад ирээгүй. АН 10 зөв бодлого гэдэгтээ энэ талаар огт ярилгүй явж байгаад сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхлэнгүүт нэг сая төгрөг иргэддээ өгнө гээд ярьж байна. Мэдээж түүний ард тооцоо байгаа байх. Аль аль нь ард түмэндээ эх орны хишгийг хүртээе, юм өгье гэсэн санаатай. Тиймээс АН-ын буруу, МАХН-ын зөв гэх аргагүй.

-Иргэн бүрт жил бүр 50 мянган төгрөг өгөх тухай ярьж байгаа нь Эх орны хишиг сантай холбоотой юу. Энэ хөрөнгийн эх үүсвэр хаанаас гарах вэ?
-50 мянган төгрөгийг иргэн бүрт хүртээх тухай УИХ-ын тогтоол гарах ёстой. Энэ асуудал бас УИХ дээр саатаад байна. Эх орны хишиг, 50 мянган төгрөг хоёр хоорондоо холбоотой. Гэхдээ 50 мянган төгрөг бол эх орны хишиг биш, төр иргэнийг холбосон бүртгэлийн тогтолцооны төгөлдөршлийн талаар манай намын дарга С.Баяр УИХ-ын чуулганд хэлсэн үгэндээ дурдсан.Тэгэхээр иргэн бүрийг бүртгэлд хамруулснаар 50 мянган төгрөг өгнө. Энэ нь бүртгэлийн тогтолцоог төгөлдөржүүлэх зорилготой. Иргэний бүртгэлээ хийлгэнэ гэдэг дээрх зорилгод оруулж байгаа иргэн хүний хувь нэмэр. Үүнийг нь үнэлж Засгийн газраас 50 мянган төгрөг өгөх юм. Мөн Эх орны хишгийг хүртээхдээ ч бүртгэлд орсон иргэнд л өгнө. Тэгэхээр хүн бүхэн иргэний бүртгэлд хамрагдсан тохиолдолд Эх орны хишгийг хүртэх боломж нээгдэнэ гэсэн үг. Үүгээрээ 50 мянган төгрөг, Эх орны хишиг хоёр холбоотой.

-МАХН сонгуульд ялалт байгуулаад Засгийн газраа бүрдүүллээ гэж бодоход Эх орны хишгийг олгохын тулд хамгийн түрүүнд ямар алхам хийх вэ?
-Сонгуулийг урьдчилж таамаглаж хэлэх төвөгтэй. Ард түмэн нэг өдөр л шийдвэрээ гаргачихдаг. Сонгуульд орж байгаа нам болгон УИХ-д олонхи болно гэж бодохгүй. Тийм чадавхи олон намд алга. УИХ-д олонхи болох зорилготой хоёр нам л байна. Тэр хоёр намын нэг нь МАХН. Бид мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа УИХ-д олонхи болоод Засгийн газраа байгуулахад Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн үндэс нь манай намын сонгуулийн мөрийн хөтөлбөр байх юм гэдэг зарчмаар гаргасан. МАХН УИХ-д олонхи болсон тохиолдолд Засгийн газрын мөрийн хөтөлбөр маш богино хугацаанд чанартай боловсруулагдан гарч ирэх боломжтой. Нэгэнт МАХН олонхи болбол эхлээд Засгийн газраа байгуулна. Ингэхийн тулд хамгийн түрүүнд Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг өргөн барих байх л даа. Манай намын мөрийн хөтөлбөрт нэг үзэл баримтлал бий. Бид төрийн тогтолцоог чадварлаг, хүнд сурталгүй, цомхон, авли-гаас ангид болгоно гэсэн зорилттой. Үүнийг зарчмаа болгоно. Шинэ УИХ-аар хамгийн түрүүнд хэлэлцэх ёстой хууль бол миний бодлоор Ашигт малтмалын тухай хууль. Энэ хууль батлагдчихвал Эх орны хишиг сангийн тухай хууль батлагдана.

-Эх орны хишиг сангийн тухай хууль батлагдвал 1,5 сая төгрөг хэр хурдан иргэдийн гар дээр очих вэ?
-Олон хүчин зүйлээс хамаарна. Нэгдүгээрт, Ашигт малтмалын хууль хэзээ батлагдах вэ гэдгээс хамаарна. Ашигт малтмалын тухай хууль батлагдсаны дараа Засгийн газар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулна. Стратегийн ордууд дээр төр хэдэн хувийг эзэмших юм, ашгаа хэрхэн хуваах зэрэг асуудлаа тохирч гэрээ байгуулахад нэлээд хугацаа орно. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулагчидтай хийх гэрээ хэдэн сараас нэг жил хүртэл үргэлжилдэг. Гэрээ хэлэлцээрийн асуудлаа шийдсэний дараа байгалийн баялгийг ашиглах үйлдвэрийг барих асуудал гарч ирнэ.

Тэгэхээр Ашигт малтмалын тухай хуулиа Монголын ард түмний эрх ашигт нийцсэн хувилбараар баталж чадаад хөрөнгө оруулагчидтайгаа гэрээ хэлэлцээрээ хийнэ гээд тооцоход 2011 оноос Эх орны хишгийг хүртэх асуудал илүү бодитой, тодорхой болно. Энэ бол аливаа асуудал хамгийн хурдтай шийдэгдсэн тохиолдолд шүү дээ.

-Ашигт малтмалын ордуудаас олох орлогоо иргэддээ бэлнээр өгөх гэж байгааг шүүмжлэх хүн цөөнгүй байдаг. Ийм жишиг гадаадад хэр байдаг юм бэ?
-Гадаад орны туршлага зөндөө байдаг. Персийн булангийн орнууд эх орны баялгаас олсон ашгаа ард түмэндээ яаж хүртээдгийг манайхан судалж байсан. Арабын орнуудын эх орны баялаг нь зөвхөн нефть. Тэд нефтиэрээ л баяжсан. 40 гаруй жилийн дараа тэдгээр орны нефтийн нөөц дуусна гэдгийг тооцоолоод тогтоочихсон юм билээ. Тиймээс тэдгээр орнууд нефтиэс олсон ашгаасаа жил бүр ард түмэндээ мөнгө өгдөг. Кувейт жилд нэг иргэндээ 60 мянган ам.доллар өгдөг гэж дуулсан. Түүнээс гадна тэд нөөцийн сантай. Тэр нөөцийн сан нь нефтийн баялаг дууссаны хойно улс орны хөгжилд зориулагдах учиртай. Арабын нэгдсэн Эмират улс гэхэд нефтийн баялгаа дууссаны дараа аялал жуулчлалын бизнес хөгжүүлэхээр төлөвлөөд дэлхийд байхгүй зочид буудлууд барьж эхэлж байх жишээтэй. Өөрөөр хэлбэл ашигт малтмал, газрын тосны баялгийнхаа ашгийн нэг хэсгийг ард түмэндээ өгдөг, нэг хэсгээр нь ирээдүйд хэрэглэх нөөцийн сан бүрдүүлдэг олон улсын туршлага байна.

Манай улсын хувьд стратегийн ордуудаасаа олсон ашгаар ийм нөөцийн сан байгуулах талаар МАХН мөрийн хөтөлбөртөө тусгасан уу?
-Манайд тийм бодлого байгаа. Ашигт малтмалын салбараас олсон мөнгөө бүгдийг нь тараагаад өгчихөж болохгүй.

-Нөөцийн сангийн хувь, хэмжээг заасан уу?
-Тодорхой хувь заагаагүй. Ямар ч байсан иргэддээ өгөх мөнгөний хэмжээг л заасан. Ашигт малтмалын тухай хууль батлагдан гарсны дараа үүнийг шийднэ. Ашигт малтмалын ордуудаас олох ашиг ямар байх нь вэ, үүнээс Эх орны хишиг санд төвлөрүүлэх хувь хэмжээ нь ямар байх вэ, хэдэн хувийг нь эх орноо хөгжүүлэх санд төвлөрүүлэх юм гэдгийг хуулиар зохицуулна.

-Эх орны хишиг гэдэг сонгуулийн амлалт уу, бодитой ажил болох зүйл үү гэдгийн баталгааг иргэд хүлээж байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Монголын ард түмэн шударга ёсыг хүсч байгаа. Амьдралын чанараа сайжруулахыг хүсч байгаа. Эх орны хишиг бол амьдралын чанарыг сайжруулахад бодитой түлхэц болох нь ойлгомжтой. Энэ нь бодитойгоор ард түмний гар дээр очих уу, үгүй юу гэдгийг хүмүүс их сонирхож байгаа байх. Үүний баталгааг бас шаардаж байгаа нь мэдээж. Энэ бол бодитой сайн тооцоолсон зүйл учир ард түмний гар дээр очно. Үүнийг яаж авах вэ гэхээр насанд хүрсэн хүн иргэний үнэмлэхээрээ, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээгээрээ л авна. Мэдээж иргэний бүртгэлд хамрагдсан байх ёстой. Эх орны хишгийг юугаар баталгаажуулах юм гэхээр сонгогч иргэн таны сонголт л гол баталгаа. Та МАХН-ын мөрийн хөтөлбөрийг дэмжээд, МАХН УИХ-д олонхи болвол энэ мөнгө таны гар дээр очно. Ийм тооцоотой, ийм хишиг хүртээнэ гэчихээд МАХН УИХ-д цөөнх, сөрөг хүчин болчихвол үүнийг хэрэгжүү-лэхэд хэцүү. Зөндөө бэрхшээл гарна. Ийм учраас иргэн таны сонголт Эх орны хишгийг хүртэх гол баталгаа болно гэдгийг дахин хэлмээр байна.

Г. Сонинбаяр

Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:

Жоорло
Найздаа хэлэх

 

Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: biktor, Цаг: 2008-06-12 00:03:15, IP: 78.156.128.44, Улс: Czech Republic
  

moroodol

ene bol hudlaa hezeech baij bolohgvi asuudal bna oor moriin hotolbor gargaval yasan
uym be songuuliin horoo ni uyu hiij bna ene moroodold itgeed suuj bgaa baih hogshid
hvvhdvvdiig huurj ih hurald garaad daraa ni ard tvmnee martdaga luivarchidaad bvv
itge mongoliin ard tvmen

 
Бичигч: ihmongols, Цаг: 2008-07-15 20:11:47, IP: 203.194.117.254, Улс: Mongolia
  

ugs

Ардчилсан нам болон иргэний эвслийн
удирдлагууд өөрсдийн өдөөж, зохион байгуулсан
эмх замбараагүй байдлыг булзайруулж хууль
хүчний байгууллагууд руу чихэж байна.
Сонгууль эхлэхээс хагас жилийн өмнөөс эхлэн
интернэтийн бараг бүх сайт-г өндөр үнээр
худалдан авч байсан. Жишээлбэл хамгийн олон
хандалттай olloo.mn вэб сайтын бүх хувьцааг
санаанд оромгүй өндөр үнээр худалдаж авч
эхэлсэн нь дээрх худал тархи угаасан мэдээлэл
тараах зорилготой байсан нь илт ойлгомжтой
боллоо. Мөн тэрээр өөрийн талын Сайханбилэг-г
мэдээлэл харилцаа холбоо технологийн газрын
даргаар тавьж тэрхүү аппаратыг өөрсдийн талд
ажиллуулсан.

Энэ эмх замбараагүй байдлыг
олны өмнө удирдан зохион байгуулж, турхирсан
этгээдүүд бүгд бараг тэнд байгаагүй гэж хэлэх
нь холгүй гэнэн дүр үзүүлж байгаа нь
ичгэвэртэй. Тэд хэрвээ төрийн эргэлт
хүссэнээрээ хийж чадсан бол өнөөдөр би ч тэдэн
машин шатаасан, тэдэн цонх хагалсан гээд ам
уралдуулах байсан биз. Цагдаа нарт буудуулсан
хүмүүс гэдгийг зохион байгуулалттайгаар
жагсагчдын дунд хөлсний хүн оруулж
буудуулсан. Тэдэнд тэр хүмүүсийн амь нас
огтхон ч хамаагүй. Гол нь цагдаа болон хүчний
байгууллагын нэр хүндийг л унагаж байвал
тэдэнд бусад нь ямар ч хамаагүй.

Эртхэн хүч
хэрэглэж тараах байсан гэж ярьцгаах юм. Хэрвээ
эртлэн хүч хэрэглэн тараасан бол улс төрийн
зорилготой жагсаал байсан, тэрийг цэрэг
цагдаагийн хүч хэрэглэн тарааж үг хэлэх эрх
чөлөө энээ тэрээ гэж яаж солиорцгоох байсан
бол. Монголын түүх соёлыг дахин
давтагдашгүйгээр барахгүй эргэн судлах ч
боломжгүй болгож, 5 хүний аминд хүрч 700 гаруй
цагдаад гэмтэл учруулсан энэ гэмт
хэрэгтнүүдэд зохих хариуцлагыг хүлээлгэх
хэрэгтэй.

 
 
Сэтгэгдэл бичих
Та энд сэтгэгдэл оруулахын тулд нэвтэрсэн байх ёстой! Энд дарж нэвтэрнэ үү!
Та үүнийг мэдэх үү?
Сурталчилгаа
Бусад мэдээнүүд
-“Дэлхийн Энхийн Их Наадам”-д урлаг соёлын одууд оролцоно
2008-08-11 13:35:39 GMT+8 (УБ)
-О.Баасанхүү: Ж.Батзандан, О.Магнай нарыг террорист үйл ажиллагаа явуулсан хэргээр сэжиглэж байж болзошгүй
2008-07-17 11:18:55 GMT+8 (УБ)
-Хөвсгөлийн фосфоритын ордыг худалдах гэсэн этгээдүүдийг АТГ шалгаж эхэлжээ
2008-06-26 16:50:53 GMT+8 (УБ)
-Өнгөт хувьсгалаас сэрэмжлэхүй
2008-06-13 17:14:42 GMT+8 (УБ)
-Хоёр тал харилцан ойлголцлоо
2008-06-09 12:10:07 GMT+8 (УБ)
-МАХН МҮХАҮТ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
2008-06-04 09:31:14 GMT+8 (УБ)
-ХАРУУСАЖ БАЙНА
2008-05-29 20:32:54 GMT+8 (УБ)
-Солонгосын эрх баригч Ханнара намын төлөөлөгчидтэй туршлага солилцов
2008-05-26 19:51:40 GMT+8 (УБ)
-Ц.Сүхбаатар: МАХН-ын мөрийн хөтөлбөр хүн төвтэй, нийгмийн захиалгаар хийгдсэн
2008-05-23 18:03:11 GMT+8 (УБ)
-Соёлын довтолгоо
2008-05-23 13:53:48 GMT+8 (УБ)
-Бодлогогүй "10 бодлого"-ын хариу
2008-05-20 18:35:04 GMT+8 (УБ)
-Чингэлтэйчүүд дүүргээ ногоон дүүрэг болгоно
2008-05-20 12:47:08 GMT+8 (УБ)
-Хонгол сумынхан хордоогүй гэсэн ОУ-ын шинжээчдийн дүгнэлтэд эргэлзэх хэрэггүй
2008-03-12 10:59:53 GMT+8 (УБ)
-Хонгорынхон хордоогүй гэсэн дүгнэлт хөдөлгөөнийхний эсэргүүцэлтэй туллаа
2008-03-11 12:02:22 GMT+8 (УБ)

Өмнөх мэдээнүүд

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео

 


Banjig.Net-д нийтлэгдсэн мэдээллүүдийг ямар нэгэн байдлаар утга санаа, бичлэгийг гуйвуулахгүйгээр
ашгийн бус зорилгоор ашиглаж болох ба ингэхдээ эх сурвалж буюу Banjig.Net-ийн нэрийг заавал дурьдана уу!


[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
 
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж