Banjig.Net нүүр - Нэвтрэх - Бүртгүүлэх - Тусламж 
Banjig. Медиа
 
Мэдээ Ярилцлага | Фото | Содон | Кино | Зугаа | Ажил | Хөгжим | Ил захидал | Бизнес лавлах | Мэдлэг | Зар | Вэбүүд | Блог



- Дэлхий дахинд
- Banjig.Net-д шинээр
- Монгол орон мину
- Дүрстэй мэдээ
- Банжиг Блогоос
- Монголчууд гадаадад
- Уран зохиол
- Төрд хүргэх үгс
- Сонгууль
- FIFA 2006
- Улс төр
- Нийгэм
- Бизнес, Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Боловсрол
- Шинжлэх ухаан
- Энтертаймент
- Спорт
- Гэмт хэрэг
- Ярилцлага
- Кино ертөнц
- Фото сурвалжлага
- Шар мэдээ
- Содон
- Эротик

Мэдээний цагалбар
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Өнөөдрийн мэдээнүүд

Санал асуулга
Таны бодлоор Аль FM радио бусдаасаа илүү вэ?
Үр дүнг харуулах

 

 

С.Чинзориг: МАХН иргэн бүрт 1,5 сая төгрөг олгоно

Шинэчлэгдсэн: 2008-06-12 15:25:36 УБ

С.Чинзориг
НХХ-ийн дэд сайд С.Чинзориг
С.Цэцэгмаа: НХХ-ийн дэд сайд С.Чинзоригтой МАХН-аас 2008 оны УИХ-ын сон-гуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн талаар ярилцлаа.

-Танай нам иргэн бүрт Эх орны хишиг 1,5 сая төгрөг өгөхөөр болжээ. Сүүлийн жилүүдэд хэрэгжсэн нийгмийн томоохон хөтөлбөрүүдийг удирдан хэрэгжүүлсэн хүний хувьд энэ амлалтын талаар бодлоо хэлнэ үү?
-Би "Эх орны хишиг" сан байгуулах ажлын хэсгийн ахлагчаар 2008 оны хоёрдугаар сард томилогдон ажилласан. Гадаадын олон оронд нийгмийн баялгаа иргэдэдээ хүргэдэг, хуримтлал бий болгодог туршлага бий. Бусад орны туршлагаас судлаж, өөрийн хөрсөн дээр буулгаж, "Эх орны хишиг" сангийн төсөл боловсруулсан. Сангийн орлого нь стратегийн орд газруудаас улсын төсөвт орсон орлого, ордыг ашиглаж байгаа аж ахуйн нэг-жийн татвараас бүрдэх юм. Тиймээс энэ бол хоосон амлалт биш, бодитой хэрэгжих, тооцоо судалгаан дээр үндэслэсэн амлалт.

-Та нэр дэвшиж байгаа Өвөрхангай аймгийн аравдугаар тойрогтоо ажиллаж байна. Сонгогчтойгоо уулзахад танай намын хөтөлбөр хүмүүсийн сэтгэлд хэр нийцэж байна?
-МАХН-аас Өвөрхангай аймагт нэр дэвшигчид тойрогтоо ажиллаж сонгогчтойгоо уулзаж, намынхаа мөрийн хөтөлбөрийг танилцуулж явна. Сонгогчиддоо дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийг хөдөөгийн иргэд, сонгогчид маань талархан хүлээн авч байна. Ялангуяа энэ удаагийн мөрийн хөтөлбөрт иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулах, иргэн бүр сэтгэл хангалуун амьдрах аятай таатай нөхцлийг бүрдүүлэхтэй холбоотой олон чухал зорилт орсон. Нийгмийн хамгааллын чиглэлээр энэ удаагийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт ард түмний хүлээлт байсан гэж хэлж байна. МАХН-ын мөрийн хөтөлбөрт туссан зорилтууд өнөөгийн нийгмийн хэрэгцээ, шаардлагын тусгал болж чаджээ гэж иргэд сонгогчдоосоо урмын үг сонсоход нэр дэвшиж яваа бидэнд үнэхээр их урам, зориг өгч байна.

Сонгогчидтойгоо уулзаж явахад хүн амынхаа өсөлт, төрөлтийг дэмжсэн заалтыг иргэд их дэмжиж байна. Мөн иргэн бүр сэтгэл хангалуун амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхтэй холбоотой төрийн албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн доод хэмжээг дорвитой нэ-мэгдүүлэх, байгалийн баялгаас олж байгаа орлогоос иргэддээ тэгш шударгаар хүртээх "Эх орны хишиг" сангаас 1.5 сая төгрөг иргэдийн амьд-ралыг дээшлүүлэхэд дөхөм болно гэж иргэд талархан хүлээн авч байна. Энэ удаагийн МАХН-ын мөрийн хөтөлбөрт "Малчдаа дэмжсэн бодлогын төгөлдөршил" гэсэн бүлэг оруулсан.

Өргөн хэрэглээний барааны үнийн хэт өсөлтийг хязгаарлах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх талаар төрийн бодлогыг хэрэг-жүүлнэ гэдгийг тодорхойлсон. Ялангуяа өргөн хэрэглээний бараа болон мах гурил будаа, улаан буудайны үнийг тогтворжуулах, малчдын орлогын гол эх үүсвэр ноолуурын үнийг нэмэгдүүлнэ гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Мах, ноолуур, улаан буудайг төр, иргэд, малчин тариаланчидтай гэрээ хийх замаар шууд худалдан авах, дунд нь ямар нэг байгууллага, хүнээр зуучлуулахгүй авдаг байх тогтолцоог бүрдүүлэхийг зорьж байна. Үүнийг хэрэгжүүлэхдээ хөдөө аж ахуйн бирж байгуулах замаар шийднэ гэж тусгасан. Өөрөөр хэлбэл ямар нэгэн хувь хүн, ченжээр дамжихгүй шууд худалдан авдаг тогтолцоог бий болгоно. Ингэснээр малчдын орлого нэмэгдэнэ, нөгөө талаас мах, гурилын үнэ тогтвортой байх боломжийг бүрдүүлнэ гэж үзэж байна.

Мөн малчдыг нийгмийн даатгалд хамруулахтай холбоотой эрх зүйн орчныг цоо шинээр бүрдүүлэх, малын хөлийн татвараас 100 хувь чөлөөлөх, үүгээрээ малчид өвс тэжээлийн нөөц сан бүрдүүлж байх нь зүйтэй гэсэн чиглэлээр тусгасан. Түүнчлэн малыг урьдчилан сэргийлэх угаалга, тарилга, туулгалт, вакцинжуулалтад хамруулах зардлыг төрөөс санхүүжүүлэх зорилтыг дэвшүүллээ.

-Хүн төрөхөөс, энэ хорвоог орхитлоо нийгмийн хамгааллын сал-бартай холбогддог. Иргэд МАХН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан нийг-мийн хамгаалалтай холбоотой зорилтыг алга ташин хүлээж авч байна. Сургуулийн өмнөх насны хүүхдүүдтэй холбоотой зорилт эцэг эхчүү-дийн сэтгэлд нийцжээ. Үүнийг тодруулахгүй юу?
-Энэ удаагийн мөрийн хөтөлбөрт нийгмийн хамгааллын чиглэлээс гадна эрүүл мэнд, боловсролын талаар олон зорилт тусгасан. Амьдралд хамгийн ойр, өдөр тутам өөрт нь тус дэм болж байдаг нь нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн асуудал. Эдгээртэй холбоотой олон чухал арга хэмжээг энэ удаагийн мөрийн хөтөлбөрт тусгасан. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлнэ. Ялангуяа цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал. ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн сурах бичгийг төрөөс 100 хувь хариуцна. Өнөөгийн хэрэгжүүлж байгаа "Үдийн цай" хөтөлбөрийг "Үдийн хоол" болгон өргөжүүлнэ гэсэн зорилт туссан.

-Сонгуулийн үеэр зарим нэр дэвшигч төгрөг мөнгө өгсөн гэж сонсогддог. Гэтэл цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдсэн нь ганц удаагийн өгсөн мөнгөнөөс илүү бидний амьдралд тусч байна гэж багш, эмч нар ярьж байна. Үүнийг юу гэж тайлбарлах вэ?
-Тийм л дээ. Хүнд нэг удаагийн тусламж өгөхөөс илүү байнгын орлоготой болгох нь чухал. Загас барьж өгөхөөс загас барих аргыг зааж өгөх нь зүйтэй гэж манайхан ярьдаг шүү дээ. Хүний амьдралыг байнгын тогтвортой орлоготой болгох нөхцөл боломжийг нь хангаж өгөх нь зүйтэй. Үүнээс үзвэл таны ярьж байгаа маш зөв. Ер нь төр хоёр зүйл дээр зориуд анхаарах ёстой. Нэгд хөдөлмөрийн чадвартай иргэдийг ажил хөдөлмөр эрхэлж байнгын орлоготой болгоход дэмжлэг үзүүлэх, нөгөө талаас өөрийнхөө амьдралыг аваад явах чадваргүй, асран хамгаалах, тэжээн тэтгэх үр хүүхэд, ах дүүгүй иргэдийг төр өөрийхөө халамжинд авах ёстой. Эдгээр иргэдэд төрөөс үзүүлж байгаа халамж тухайн хүний амьжиргааны төвшинг хэвийн аваад явах боломжтой байх ёстой. Хөдөлмөрийн чадвартай иргэд ажил хөдөлмөр эрхлээд амьдралаа авч явахад дэмжлэг үзүүлэх, нөгөө нь өөрийгөө асран хамгаалах, хөдөлмөр хийх чадваргүй, үр хүүхэд, ах дүүгүй иргэдийг төр шууд өөрийхөө халамжинд авч дэмжлэг үзүүлэх тухайд бид илүү анхаарч байгаа юм.

-НХХ-ын дэд сайдаар найман жил ажилласан. Энэ хооронд дөрвөн ч сайд солигдлоо. Дээрх хугацаанд нийгмийн хамгааллын талаар авсан арга хэмжээ амьдралд илүү наалдацтай болоход С.Чинзоригийн ажил, амьдралыг туршлага нөлөөлсөн гэж УИХ, Засгийн газрын гишүүн, Байнгын хорооны дарга, жирийн иргэд гээд олон хүнээс сонсч байсан? -Би өөрийхөө хийж байгаа ажилд үнэлэлт, дүгнэлт өгөх нь зохимжгүй л дээ. Гэхдээ найман жил нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт ажиллалаа. Энэ салбарын ажилд баримжаатай, багцаатай болсон гэж хэлж болно. Амьдралд ойр, орон нутагт ажиллаж амьдарч байсан болохоор иргэдэд тулгамдаж байдаг асуудлыг мэдэх баримжаа арай илүү болов уу гэсэн бодолтой байдаг.

Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:

Жоорло
Найздаа хэлэх

 

Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: Amgalanbaatar, Цаг: 2008-06-13 04:21:27, IP: 75.132.15.141, Улс: United States
  

Болждээ

Нэг сая 500 мянга ч бас мөнгө шүү

 
Бичигч: tumennasanlg, Цаг: 2008-06-13 05:16:19, IP: 84.196.81.107, Улс: Belgium
  

hudlaa amlahaa boliochee.

ta nar olon jil hudlaa yarij ard tumneer mini togloloo.hanaj zadsan bol odoo
boliochee gej guiya.unheer yum hiiye buteeye gesen humuust zaigaa tavij ugoochee gej
guiya.

 
Бичигч: Burmash, Цаг: 2008-06-13 10:47:57, IP: 199.76.176.152, Улс: United States
  

Hudal yarihaa bolyo

Ugaasaa teneg zalhuu arhind nevchsen ard tumnee ulam tiim bolgoh gej baigaa yum
uu,ternees jijig uildveree hogjuuleed hongolttei zeel bolgoj olgovol hen hend ni ur
ashigtai

 
Бичигч: wishes, Цаг: 2008-06-14 12:54:56, IP: 124.158.112.131, Улс: Mongolia
  

YAANAA

ардчилсан болоод хувьсгалт нам мөнгө амлахаа
болиосой, ер нь бусад нь ч гэсэн. тэр мөнгөөрөө
гудамжинд ядахнаа хогийн сав аВаад
тавичихаасаЙ

 
Бичигч: baagii79, Цаг: 2008-06-14 17:06:15, IP: 211.223.143.133, Улс: Korea, Republic of
  

vneheer guiya.bid saihan amidarmaar bn.

maxn.olon jil hudlaa yarij ard tvmneer mini togloloo shdee odoo boliood ug vneheer
guiya yum hiiye buteeye gej baigaa humuust ni zaigaa taviaad ug bid saihan
amidarmaar bn.hvnii nutagt bool bolj hanlaa.ene bol ta nariin
buruu!!!!!!!!!!....!!!!!!!!!!!!..!!!!!!!!!!!!!

 
Бичигч: sakurasakura, Цаг: 2008-07-07 11:27:05, IP: 133.9.196.84, Улс: Japan
  

1.5 sayaiig arai ireeduitei zartsuulahad

ene mungiig hun buriin gar deer tavihgui yum baigaa biz dee, ulsad neg dor mungunii
hurimtlala bii bolno gedeg amar bish sh tee, tegeed ch baiglaiin bayalg duusah udur
irvel yah ve, ulsad tsuglarsan munguur uildver barih, esvel oron suutsjuulah, mun
tom uurkhainuudiin huvitsaa mayagaar uguh ch yum uu nileed ireeduitei argaar
zartsuulah n zuv, hun burt ugvul tegsgeed l duusna, baigaliin bayalag ch duusna,
olson yumaa ulam chanarjuulj hereglesen n deer, belen munguur n uguh deer esreg
sanaltai baina, ulsiin mungiig uren taran hiij , ulsiig ulam nuutsgui bolgoh bodlogo
gej uzej baina

 
Бичигч: ihmongols, Цаг: 2008-07-15 20:05:40, IP: 203.194.117.254, Улс: Mongolia
  

ugs

Ардчилсан нам болон иргэний эвслийн
удирдлагууд өөрсдийн өдөөж, зохион байгуулсан
эмх замбараагүй байдлыг булзайруулж хууль
хүчний байгууллагууд руу чихэж байна.
Сонгууль эхлэхээс хагас жилийн өмнөөс эхлэн
интернэтийн бараг бүх сайт-г өндөр үнээр
худалдан авч байсан. Жишээлбэл хамгийн олон
хандалттай olloo.mn вэб сайтын бүх хувьцааг
санаанд оромгүй өндөр үнээр худалдаж авч
эхэлсэн нь дээрх худал тархи угаасан мэдээлэл
тараах зорилготой байсан нь илт ойлгомжтой
боллоо. Мөн тэрээр өөрийн талын Сайханбилэг-г
мэдээлэл харилцаа холбоо технологийн газрын
даргаар тавьж тэрхүү аппаратыг өөрсдийн талд
ажиллуулсан.

Энэ эмх замбараагүй байдлыг
олны өмнө удирдан зохион байгуулж, турхирсан
этгээдүүд бүгд бараг тэнд байгаагүй гэж хэлэх
нь холгүй гэнэн дүр үзүүлж байгаа нь
ичгэвэртэй. Тэд хэрвээ төрийн эргэлт
хүссэнээрээ хийж чадсан бол өнөөдөр би ч тэдэн
машин шатаасан, тэдэн цонх хагалсан гээд ам
уралдуулах байсан биз. Цагдаа нарт буудуулсан
хүмүүс гэдгийг зохион байгуулалттайгаар
жагсагчдын дунд хөлсний хүн оруулж
буудуулсан. Тэдэнд тэр хүмүүсийн амь нас
огтхон ч хамаагүй. Гол нь цагдаа болон хүчний
байгууллагын нэр хүндийг л унагаж байвал
тэдэнд бусад нь ямар ч хамаагүй.

Эртхэн хүч
хэрэглэж тараах байсан гэж ярьцгаах юм. Хэрвээ
эртлэн хүч хэрэглэн тараасан бол улс төрийн
зорилготой жагсаал байсан, тэрийг цэрэг
цагдаагийн хүч хэрэглэн тарааж үг хэлэх эрх
чөлөө энээ тэрээ гэж яаж солиорцгоох байсан
бол. Монголын түүх соёлыг дахин
давтагдашгүйгээр барахгүй эргэн судлах ч
боломжгүй болгож, 5 хүний аминд хүрч 700 гаруй
цагдаад гэмтэл учруулсан энэ гэмт
хэрэгтнүүдэд зохих хариуцлагыг хүлээлгэх
хэрэгтэй.

 
Бичигч: stilwell2007, Цаг: 2008-07-17 03:03:54, IP: 99.204.21.112, Улс: United States
  

SHAME ON YOU, BAYAR

Олон юм яриад яахав. 5 хүний амийг хөнөөсөн
Цагдаагийн Амарболд, түүний босс болох БАЯР
нар улс төрийн хариуцлага хүлээж огцрох ёстой.
Хэрвээ огцрохгүй бол тэд нарыг албан тушаалын
хэнээтэй увайгүй адгийн шаарууд гэж нэрлэвэл
зохино.
Ард түмнийхээ өөдөөс галт зэвсэг
хэрэглэнэ гэдгийг яавч хүлцэх арга алга.
Зөвхөн энэ шалтгаанаар БАЯР болон түүний
сайдууд хариуцлага хүлээх ёстой. Бусад
асуудлаар харин зөв буруу гэж амаа чилтэл
маргаж болно.

 
 
Сэтгэгдэл бичих
Та энд сэтгэгдэл оруулахын тулд нэвтэрсэн байх ёстой! Энд дарж нэвтэрнэ үү!
Та үүнийг мэдэх үү?
Сурталчилгаа
Бусад мэдээнүүд
-Л.Гүндалай: Өөд нь хаясан чулуу өөрийн тань толгой дээр буусан гэдэгтэй санал нийлэх үү С.Баяр: Нийлэхгүй
2008-07-17 11:16:43 GMT+8 (УБ)
-Зэвсэгт хүчнийхэн хуульд заасны дагуу үүргээ гүйцэтгэсэн
2008-07-15 11:57:37 GMT+8 (УБ)
-Гэмт хүн гэлбэлзэж, гэнэн адуу үүрсэв үү
2008-07-10 12:23:41 GMT+8 (УБ)
-Ямар ч буруугүй гэж Ж.Батзандан мэдүүлжээ
2008-07-07 10:07:18 GMT+8 (УБ)
-АН-ЫНХНЫ ЛУЙВАРДСАН 2004 ОНЫ СОНГУУЛЬ
2008-06-25 14:19:51 GMT+8 (УБ)
-Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б. Лхагвасүрэн:
2008-06-25 14:18:51 GMT+8 (УБ)
-Ичгүүргүй сонгууль
2008-06-24 14:05:17 GMT+8 (УБ)
-САНЖААГИЙН БАЯРААС СҮНСЭЭ ЗАЙЛТАЛ АЙГСАД ХЭН БЭ?
2008-06-24 13:35:53 GMT+8 (УБ)
-НЭГ ЗҮРХ-НЭГ ЗОРИЛГО
2008-06-24 13:35:50 GMT+8 (УБ)
-МАХН-ын 2008 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн талаар залуус санал, сэтгэгдлээ мессежээр илгээж байна
2008-06-23 14:12:01 GMT+8 (УБ)
-НЭРС ЖАГСААСНААР ҮЙЛДВЭРЖДЭГ ЮМ БИШ
2008-06-21 15:59:18 GMT+8 (УБ)
-1,5 сая гэхийн оронд 999999 төгрөг гэсэн бол яах байсан бэ?
2008-06-20 18:35:16 GMT+8 (УБ)
-АН-ЫН ГИШҮҮД, ДЭМЧИГЧДЭД Ч АДИЛХАН Л ӨГНӨ ШҮҮ ДЭЭ
2008-06-18 17:12:34 GMT+8 (УБ)
-АН-д мөрийн хөтөлбөр байхгүй
2008-06-18 17:05:52 GMT+8 (УБ)

Өмнөх мэдээнүүд

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео

 


Banjig.Net-д нийтлэгдсэн мэдээллүүдийг ямар нэгэн байдлаар утга санаа, бичлэгийг гуйвуулахгүйгээр
ашгийн бус зорилгоор ашиглаж болох ба ингэхдээ эх сурвалж буюу Banjig.Net-ийн нэрийг заавал дурьдана уу!


[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
 
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж