Banjig.Net нүүр - Нэвтрэх - Бүртгүүлэх - Тусламж 
Banjig. Медиа
 
Мэдээ Ярилцлага | Фото | Содон | Кино | Зугаа | Ажил | Хөгжим | Ил захидал | Бизнес лавлах | Мэдлэг | Зар | Вэбүүд | Блог



- Дэлхий дахинд
- Banjig.Net-д шинээр
- Монгол орон мину
- Дүрстэй мэдээ
- Банжиг Блогоос
- Монголчууд гадаадад
- Уран зохиол
- Төрд хүргэх үгс
- Сонгууль
- FIFA 2006
- Улс төр
- Нийгэм
- Бизнес, Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Боловсрол
- Шинжлэх ухаан
- Энтертаймент
- Спорт
- Гэмт хэрэг
- Ярилцлага
- Кино ертөнц
- Фото сурвалжлага
- Шар мэдээ
- Содон
- Эротик

Мэдээний цагалбар
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Өнөөдрийн мэдээнүүд

Санал асуулга
Таны бодлоор Аль FM радио бусдаасаа илүү вэ?
Үр дүнг харуулах

 

 

Бусдын санаачилгыг булаах хэрэг байна уу

Шинэчлэгдсэн: 2008-06-13 17:58:59 УБ

МАХН "Эх орны хишиг-1500000" гэсэн мөнгөн дүнгээрээ ч, хэрэгжих үндэслэлээрээ ч тэр "Эрдэнийн хувь"-аас хол давсан амлалтаа олонд ил гаргаж ирснээс хойш АН-ынхан сандрахын учир юу вэ?
Байгалийн баялгаас олсон ашгаасаа ард түмэнд жигд хүртээх тухай анх төр засагтаа албан ёсоор санал тавьсан хүн бол УИХ-ын гишүүн, Говийн хөгжлийг дэмжих ТББ-ын нэгдсэн холбооны тэргүүн Цэрэндашийн Оюунбаатар билээ.


Тэрбээр УИХ-ын гишүүн байхдаа 2003.02.15-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд "Үндсэн хуулийн заалт хэрэгжүүлэх тухай" гэсэн албан бичиг хүргүүлжээ. Энэхүү санаагаа хэрэгжүүлэхийн тулд МАХН-ын даргын тэргүүлсэн Засгийн газар "Эх орны хишиг" –ийн тухай хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн барьсан боловч АН-ынхан зөвшөөрөөгүй билээ. Энэ бүхэн бол өчигдөрхөн болж өнгөрсөн үйл явдлууд. Гэтэл өнөөдөр болохоор АН-ынхан "Эх орны хишиг"-ийг "Эрдэнийн хувь" болгож хувиргачихаад бид санаачилсан юм, бид өгөх гэж байгаа юм гээд сонгуулийн шоу хийж, үүгээрээ сонгуульд ялна гэсэн бүрэн итгэлтэй бардамхан байж байтал "Эх орны хишиг"-ийг сонсонгуут байж суух газраа олж ядах болов.

Атган дахь ганц "Том хөзөр"-өө алдаад, арга нь мухардаад ирэнгүүт хэвлэлүүдээр нэг сүр бадраан "МАХН хууль зөрчиж байна" хэмээн зарга мэдүүлж, цуу тараасаар байна. Үнэхээр л хууль зөрчсөн юм бол үүнийг шийдвэрлэдэг шүүхийн байгууллага гэж байдаг биз дээ. Цуу яриагаар асуудал шийдэж, цугласан олон болгон хууль баталдаг байсан бол энэ оронд хөл толгой, төр засаг, шүүх засаглал байсны хэрэг байна уу. МАХН улс төрийн хувьд нийгэм дамжсан туршлагатай нам атал ийм багахан зүйлийг мэдэхгүй алдах нь юу л бол…
МАХН-ын төлөөлөн удирдах дээд байгууллага болох намын Бага хурлын III хуралдаанаар (2008 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн) 2008 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас оролцох Мөрийн хөтөлбөрөө хэлэлцэн баталсан билээ. Түүнд "Эх орны хишиг"- ийн талаар тодорхой заалт оруулж өгчээ. Тухайлбал Мөрийн хөтөлбөрт "Стратегийн зарим орд газруудыг түшиглэн үндэсний корпораци, групп байгуулах замаар Монголын иргэн бүрийг хувьцаа эзэмшигч болгож ашгаас нь тогтмол хувь хүртэж байх нөхцөл, арга замыг судалж хэрэгжүүлнэ" гэсэн байна.

МАХН-ын Бага хурлын IV хуралдаанаас Намын Удирдах Зөвлөлд "УИХ-ын 2008 оны сонгуульд оролцох Мөрийн хөтөлбөрийг дэлгэрүүлж тайлбарлах, сурталчлах үндсэн чиглэлийг боловсруулж батлах" эрхийг олгосон болно. Үүнийг үндэслэн намын Удирдах Зөвлөлийн 2008 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар "УИХ-ын 2008 оны сонгуульд МАХН-аас оролцох Мөрийн хөтөлбөрийн зарим зорилтуудыг дэлгэрүүлж тайлбарлах тухай" 32 тоот тогтоол гаргажээ. Түүнийхээ дагуу хийсэн үйлдлийг нь "хууль бус" хэмээн гүтгэж сууцгаана.

Энэ бүхэнд толгойгоо гашилгаж суухаар өөр хэрэгтэй зүйлдээ үнэт цагаа зарцуулсан нь хавьгүй дээр биз дээ. Хуулийн байгууллагын шийдэх асуудлыг бусад нь булааж ярих хэрэггүй баймаарсан.

Г. Жаргал

-АН-ынхан МАХН-ын батламжийг хуурамчаар үйлдэж тараахаа зогсоохгүй байгаа тул иргэд сэрэмжтэй байна уу
2008-06-27 16:41:41 GMT+8 (УБ)
-МАХН-ЫН НЯЦААЛТ
2008-06-26 22:44:16 GMT+8 (УБ)
-Нэр дэвшигч Лу.Болд, Л.Гүндалай, Батж.Батбаяр, С.Эрдэнэ, Б.Эрдэнэбат нарыг АТГ-аас шалгаж эхэллээ
2008-06-26 22:40:17 GMT+8 (УБ)
-АН-ААС АДАЛ БАЛМАД ЯВДЛАА НЭН ДАРУЙ ЗОГСООХЫГ ШААРДАЖ БАЙНА
2008-06-26 17:03:27 GMT+8 (УБ)
-Хүн ардаа сонор сэрэмжтэй байгтун
2008-06-26 17:00:58 GMT+8 (УБ)
-ӨРТЭЙ КЁКҮШЮЗАН УИХ-Д НЭР ДЭВШЭЭД ЯВЖ БАЙНА
2008-06-26 16:59:54 GMT+8 (УБ)
-С. Баяр уу? Ц. Элбэгдорж уу?
2008-06-16 12:40:16 GMT+8 (УБ)
-Гадаадад ажиллаж байгаа иргэд сонгуульд оролцохгүй болсондоо сэтгэл дундуур байна
2008-03-11 12:00:02 GMT+8 (УБ)
-Намаа гэх үү, амиа бодох уу
2008-03-07 12:01:32 GMT+8 (УБ)
-Хэнтийд С.Мэндсайхан ДА.Ганболд, Б.Гаргамгайбаатар нар нэр дэвшихээр болов
2008-02-29 12:20:57 GMT+8 (УБ)
-Т.Билэгт: УИХ-ын сонгуулиар нийслэлд нэр дэвших хүмүүсийг тодорхой болгоно
2008-02-29 12:15:42 GMT+8 (УБ)
-Ирэх жилийн сонгуулийг 76 мандаттай нэг тойргоор явуулна
2007-12-04 12:37:07 GMT+8 (УБ)
-Та хэнийг сонгох вэ? Сонгууль-2008
2007-11-30 12:06:05 GMT+8 (УБ)
-Та хэнийг сонгох вэ? Сонгууль-2008 Чингэлтэй дүүргийн тойргууд
2007-11-27 11:15:49 GMT+8 (УБ)

Өмнөх мэдээнүүд

 


Banjig.Net-д нийтлэгдсэн мэдээллүүдийг ямар нэгэн байдлаар утга санаа, бичлэгийг гуйвуулахгүйгээр
ашгийн бус зорилгоор ашиглаж болох ба ингэхдээ эх сурвалж буюу Banjig.Net-ийн нэрийг заавал дурьдана уу!


[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
 
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж