|

| Таны бодлоор Аль FM радио бусдаасаа илүү вэ? |
|
|
|
|
С. Баяр уу? Ц. Элбэгдорж уу?
Шинэчлэгдсэн: 2008-06-16 12:40:16 УБ
С.Баяр, З.Элбэгдорж
|
Бие даан нэр дэвшигчдийн сонгуульд барьдаг гол тактик нь хувь хүнийг харж сонголт хийх хэрэгтэй, бид аль нэг намын эрх ашгийг дэмжихгүй. Иргэдийнхээ жинхэнэ дуу хоолой болно гэдэг. Энэ нь нэг талаас зөв боловч УИХ-ийн шийдвэр гаргах түвшинд олонхиороо асуудлыг шийддэг.
Тийм учраас аль болох холч бодлоготой, биелэгдэх боломж бүхий сайн мөрийн хөтөлбөртэй намыг бүхэлд нь сонгож чадвал нэг талаас хариуцлага хүлээлгэх эзэнтэй болно, нөгөө талаас мөрийн хөтөлбөрийн үр дүнг амьдрал дээр амтлах боломжтой болно.
Сонгогчдын өмнө үндсэн дөрвөн сонголт л бий. Энэ нь 1. МАХН 2. АН 3. Бусад нам 4. Бие даан нэр дэвшигчид. Түүнчлэн УИХ-д аль олонхи болсон нь Засгийн газраа байгуулдгийг бид мэднэ. Хэрвээ МАХН 40-ээс дээш суудал авч олонхи болбол одоогийн сайд С. Баярын засгийн газар үргэлжлүүлэн ажиллах боломж бүрдэнэ. Харин АН олонхи болбол засгийн газрын сайдаар Ц. Элбэгдорж гурав дахь удаагаа болох нь тодорхой.
Хошой ерөнхий сайд маань ажиллах хугацаандаа ард түмнээ хэрхэн хошгоруулж байсныг бид мартаагүй. Ажиллах боломжийг түүнд хангалттай өгсөн боловч иргэдийн сэтгэлд төдий л нийцэхээр ажил олныг хийж чадалгүй итгэлийг нь алдсан билээ. Элбэгээ даргын яриаг анх сонссон хүн ангайна, ахиад нэг сонсвол гайхна, олон сонсвол хайхрахаа больдог нь жам болж дээ. Тэдний буруу биш, гагцхүү буруутан нь Элбэгээ даргын хэлэх үг, хийх үйлдэл хоёр зөрсөөр байгаад түмнээ хашраасан хэрэг.
Харин С. Баяр богинохон хугацаанд нухацтайхан ярьж, чамбайхан ажилладаг болохоор ард түмэн ч түүнээс "салах” дургүй л байна. Салахгүй байх боломж бидэнд бий. Эдийн засаг, зах зээлийн хурдацтай өнөөгийн хөгжлийн цаг үед багаар ажиллаж байж л амжилтанд хүрдгийг хэн бүхэн мэднэ. Тиймээс МАХН олонхи болсон цагт л С. Баяр даргынхаа холч ухаан, хоёргүй сэтгэлийн үр дүнг хүртэх болно. "Ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй” гэдгийн адил тэр ганцаараа бол юу ч хийж чадахгүй гэдгийг бүү март...мартвал...
2008-06-13
|
|
|
|