|
ЗУНЫ БЭЛЭГТЭЙ УРАМШУУЛАЛ
Шинэчлэгдсэн: 2008-06-16 16:24:36 УБ
Skytel
|
Хүн ардын маань магнай тэнийсэн урин дулаан зун цаг ирж буй холбогдуулан Үүрэн телефон үйлчилгээний үндэсний оператор Скайтел компани одоогын болон Скайтел компанийг сонгож буй нийт хэрэглэгчиддээ зориулан бэлэгтэй урамшуулалт худалдаагаа эхлэж байна.
7-р сарын 09-ныг дуустал дараа төлбөрт үйлчилгээний холболтын хураамжыг тэглэж хүссэн дугаараа барьцаа төлбөрөө төлөөд төлбөргүй авах боломжийг олгож, урьдчилсан төлбөрт үйлчилгээний SKYCALL, залууст зориулсан анхны брэнд D20 үйлчилгээний шинэ дугаарыг 90 хоногийн үйлчилгээний эрх, 3,000 төгрөгийн данстайгаар 3,000 төгрөгөөр худалдаалана. Энэхүү урамшууллын хугацаанд дотоод сүлжээндээ 30 төгрөг, бусад сүлжээнд 50 төгрөгөөр ярих боломжтой SKYPHONE, шөнийн цагт сүлжээндээ 15 төгрөгөөр ярих COOL үйлчилгээний шинэ дугаарыг 10,000 төгрөгөөр авах боломжтой.
VIP, BUSINESS CLASS үйлчилгээний хэрэглэгчиддээ зориулж Скайтел компани дээр зарагдаж буй бүх төрлийн гар утас худалдан авбал 80 хувьд, SKYPHONE, NICE, COOL үйлчилгээний хэрэглэгч гар утас худалдан авбал 60 хувьд, SKYCALL, D20 үйлчилгээний хэрэглэгч гар утас худалдан авбал 50 хувьд тус тус үйлчилгээ авах эрхийг бэлэглэнэ. Мөн нийт хэрэглэгч та бүхэн Скайтел компаниас сонгогдсон загварын гар утас худалдан авбал 100 хувьд үйлчилгээ сонгох эрхийг өгнө. Энэхүү үйлчилгээ сонгох эрхээр барьцаанаас бусад дахин гар утас худалдан авах, карт авах, төлбөрөө төлөх, SKYNET үйлчилгээний эрх авах гэх мэт бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой юм.
Мөн хэрэглэгч та бүхэнийхээ хүсэлтээр зуны туршид буюу 8-р сарын 30-ныг дуустал урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид дансаа цэнэглэх бүрт хугацаа, нэгжийн бэлэгтэй.
Жишээлбэл : SKYPHONE үйлчилгээний 19,500 төгрөгийн картаар дансаа цэнэглэвэл 19,500 төгрөгийн данстай 30 хоногтой, SKYCALL үйлчилгээний 10,000 төгрөгийн картаар дансаа цэнэглэвэл 10,000 төгрөгийн данстай, 100 хоногтой, D20 үйлчилгээний хэрэглэгч 14,000 мянган төгрөгийн картаар дансаа цэнэглэвэл 150 хоногтой, 12,000 төгрөгийн данстай, купон болон бэлэгийн эрхийн аль нэгийг бэлэглэнэ. Хэрэглэгч та бүхэндээ Скайтел компани зуны бэлэгээ өргөн барьж байна. Биднийг сонгосон нийт хэрэглэгч та бүхэндээ баярлалаа.
|
| |
Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:
Жоорло
|
|
| |
Бичигдсэн сэтгэгдэлүүд
| |
Бичигч: ihmongols,
Цаг: 2008-07-15 20:15:08,
IP: 203.194.117.254,
Улс: Mongolia
| | |
ugs
Ардчилсан нам болон иргэний эвслийн удирдлагууд өөрсдийн өдөөж, зохион байгуулсан эмх замбараагүй байдлыг булзайруулж хууль хүчний байгууллагууд руу чихэж байна. Сонгууль эхлэхээс хагас жилийн өмнөөс эхлэн интернэтийн бараг бүх сайт-г өндөр үнээр худалдан авч байсан. Жишээлбэл хамгийн олон хандалттай olloo.mn вэб сайтын бүх хувьцааг санаанд оромгүй өндөр үнээр худалдаж авч эхэлсэн нь дээрх худал тархи угаасан мэдээлэл тараах зорилготой байсан нь илт ойлгомжтой боллоо. Мөн тэрээр өөрийн талын Сайханбилэг-г мэдээлэл харилцаа холбоо технологийн газрын даргаар тавьж тэрхүү аппаратыг өөрсдийн талд ажиллуулсан.
Энэ эмх замбараагүй байдлыг олны өмнө удирдан зохион байгуулж, турхирсан этгээдүүд бүгд бараг тэнд байгаагүй гэж хэлэх нь холгүй гэнэн дүр үзүүлж байгаа нь ичгэвэртэй. Тэд хэрвээ төрийн эргэлт хүссэнээрээ хийж чадсан бол өнөөдөр би ч тэдэн машин шатаасан, тэдэн цонх хагалсан гээд ам уралдуулах байсан биз. Цагдаа нарт буудуулсан хүмүүс гэдгийг зохион байгуулалттайгаар жагсагчдын дунд хөлсний хүн оруулж буудуулсан. Тэдэнд тэр хүмүүсийн амь нас огтхон ч хамаагүй. Гол нь цагдаа болон хүчний байгууллагын нэр хүндийг л унагаж байвал тэдэнд бусад нь ямар ч хамаагүй.
Эртхэн хүч хэрэглэж тараах байсан гэж ярьцгаах юм. Хэрвээ эртлэн хүч хэрэглэн тараасан бол улс төрийн зорилготой жагсаал байсан, тэрийг цэрэг цагдаагийн хүч хэрэглэн тарааж үг хэлэх эрх чөлөө энээ тэрээ гэж яаж солиорцгоох байсан бол. Монголын түүх соёлыг дахин давтагдашгүйгээр барахгүй эргэн судлах ч боломжгүй болгож, 5 хүний аминд хүрч 700 гаруй цагдаад гэмтэл учруулсан энэ гэмт хэрэгтнүүдэд зохих хариуцлагыг хүлээлгэх хэрэгтэй.
|
| |
|
Бичигч: sadsad,
Цаг: 2008-09-02 16:42:02,
IP: 202.72.245.130,
Улс: Mongolia
| | |
sfdsafd
СЭРЭМЖЛЭХТҮН !!!
Халтмаагийн Жэнко Баттулга БНХАУ-ын тусгай албаны гар
хөл болжээ
Одоогийн УИХ ын гишvvн Жэнко Х.Баттулга арван жилийн ч боловсрол эзэмшиж чадаагvй нөхөр гэнэ. Учир нь багадаа хулгай луйврын хэргээр хvvхдийн клонд явах шахаж спорт нь тvvнийг гэмт хэргийн ертөнцөөс аварсан гэдэг. Ингээд улсын шигшээд орсон бөх хvv гадагшаа тэмцээнд явахын хажуугаараа элдэв бараа дарж улмаар тамирчин хvнийхээ нэр нvvр гадаад паспортоо ашиглаж гадны орнуудаар доншуучилж наймаа панз vсэргээд анх наймааны хар ухаанд сурч жаахан хөлжсөн гэдэг. “Боловсролгvй” Х.Баттулгыг БНХАУ-ын тусгай албаны гар хөл болсон“ гэсэн яриа олны дунд байдаг гэнэ. Өдгөө тэрээр урд зvгийнхэнтэй тэр дундаа Синга нартай нягт хамтран ажилладаг бөгөөд тvvнийг тэндэхийн улс төр гэмт хэргийн мафиар ивээн тэтгvvлдэг гэсэн яриа байдаг юм билээ. Ямар сайндаа л 2004 онд сонгуульд яллаа гэж Синга найз нь арваад хаммер жийп зvгээр бэлэг гээд өгч байхав дээ.
Ингээд тэрээр улс төрд орсон цагаасаа эхлэн урд зvгийнхэнийг энд хvчээ авахад гол тус дэм vзvvлдэг “утсан хvvхэлдэй“ нь болсон бололтой гэх юм билээ. Тэрээр АН-ын дарга Ц.Элбэгээг америкаас ирэхэд нь урд хойгуур нь гvйж дольдигонож байгаад АН-ын дарга болоход тус дэм vзvvлсэнийхээ хариуд “Ардчилсан холбоог“ өмчилж “ авсан гэдэг. Одоо АХолбооны байр тvvний хувийн компани сонины редакц тvvний санхvvжvvлдэг хөдөлгөөний vvр уурхай болоод байгаа юм байна. Улмаар тэрээр Монголын тусгаар тогтнолд нөлөөлөхүйц том жижиг нэлээд хэдэн банк болон уул уурхайн лицензvvдийг гартаа атгасан хагас хятад хүн болжээ. Мөн тэрээр өдгөө хэвлэл мэдээллийн хэрэгслvvдийг хувьдаа авч эзэмших ажилдаа ханцуй шамлан орж улмаар монголчуудын “тархийг угаах“ хооронд нь “яс хаяж мөргөлдүүлэх, төр засгийн эсрэг ямар л жагсаал цуглаан болж бүгдийг харгалзахгүйгээр мөнгө төгрөгөөр санхүүжүүлдэг, Монголын улс төрчдийн зөрчил маргааныг хурцатгах үүссэн галыг улам өрдөн суудаг ажил хийдэг болсон ажээ.
Х.Баттулга нь бичиг бичих нь байтугай олигтой ч ярьж ч чаддаггvй “бvдvvн баараг“ мань эр гэнэт “Баабар-2“ болон тодорч “Х.Баттулга бичиж байна“ гэсэн нийтлэлvvдийг vйлдвэрлэж хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээр төлбөртэйгээр цацах болов. Yнэн чанартаа мань эрийн өмнөөс өөрийнх нь санхvvжvvлдэг сонины эрхлэгч Нүрзэдийн Дугар гэх сэтгvvлч бичиж өгч мань эрийн нэрийг тавьдаг юм байна. Саяхны 7-р сарын 1-ний өдөр болсон үймээн самууныг өнөөх Х.Баттулга л зохион байгуулж санхүүжүүлж БНХАУ-ын тусгай албаны даалгаварыг чадварлаг гүйцэтгэж байгаа хятадад элсэгдсэн сайн тагнуулч ажээ. Одоо Жэнко Х.Баттулга нь УИХ-ын гишүүд болон хэд хэдэн улс төрчдийн мөнгөөр элсүүлэн татсан бөгөөд түүний дотроос АН-ын дарга Ц.Элбэгдоржтой 17 чингэлэг спиртийн наймаанд нягт холбогдсон байдаг. Учир нь тэр 17 чингэлэг спиртийн наймаанд Ц.Элбэгдоржийн мөнгө нэлээд хувийг эзэлсэн байдагтай холбоотой. Гэвч Жэнко Х.Баттулга өгөөмөр зангаараа Элбэгээг одоо болтол гомдоогоогүй яваа билээ.
Н.Д
|
| |
|
|